| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0149/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/222 |
| Огноо | 2016-12-11 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.О |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/222
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Н******** даргалж шүүгчид М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян, Улсын яллагч Д.Оюунбилэг, Иргэдийн төлөөлөгч М.Л************** , Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа, Шүүгдэгч Х.Д********* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х************** н Д************** т холбогдох эрүүгийн 201622000465 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Х******* овогт Х************** н Д************** , 1963 оны 12 дугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Б******** суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс дархад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, ээжийн хамт амьдрах, Мөрөн сумын ********************** тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Регистрийн РВ********************* дугаартай . Шүүгдэгч Х.Д********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********************* тоот хашаанд иргэн Н.Б**************** ы толгойн тус газарт сандлаар цохиж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Х.Д********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********************* тоот хашаанд иргэн Н.Б**************** ы толгойн тус газарт сандлаар цохиж биед нь тархины зүүн чамархай, зулай хэсгийн цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь: Хохирогч Н.Б**************** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр би зах дээр зогсож байгаад орой 17 цагийн орчим захаасаа буугаад эхнэртэйгээ утсаар ярихад “найз Э************** гийндээ байна” гэхээр нь...тэнд нь очоод эхнэрийгээ “явья” гэсэн. Би бол архи уугаагүй. Тэгтэл Ш********* гэдэг нь намайг “зодно” гээд |
| “хутга аваад ирье” гээд гэр рүү нь гүйж ороод байсан...Ш********* нь миний эхнэрийг “зодно” гээд өшиглөчихсөн зогсож байсан.Тэгэхээр нь би уур хүрээд эхнэрээ өмөөрөөд”яагаад манай эхнэрийг өшиглөөд байгаа юм бэ” гээд бид хоёр хальт барилцаж авсан юм. Тэгтэл Ш********* нь намайг хутгална гээд гэр рүү гүйгээд явсан юм. Ш********* ын болиулах гэж Э************** гийн нөхөр гэр рүү очиж байтал Ш********* нь манай эхнэр рүү гэрт байсан сандал аваад шидсэн. Тэгтэл гадаа Э************** гийн төрсөн ах гэрээс гүйж гарч ирээд миний урдуур тойрч ирснээ толгой руу гаргаж ирсэн сандлаар цохьчихсон юм. Тэгээд миний чихнээс цус гараад тогтохгүй айхтар болсон...Би тэгээд л юм мэдэхээ байгаад манарсан. Дотор муухай оргиод би эхнэрээ аргадаж явья гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тэгтэл гэртээ очсон чинь бие улам муу оргиод байхаар нь би эмнэлэг рүү эгчтэйгээ, эхнэртэйгээ эмнэлэг дээр ирсэн юм. Одоо хэвтэж суухаар байнга нүд харанхуйлаад дотор муухай оргиод биеийн байдал тааруу байна. Тархи дүүрээд харанхуйлаад л байгаа юм. Мөнгө төгрөгийн бололцоо муутай учир хот руу хагалгаа хийлгэ гэсэн боловч явж чадаагүй байна. Энэ хүмүүс ч мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлээгүй. Надад 130.000 төгрөг л өгсөн...Одоо Х.Д********* нь надаас уучлалт гуйж, миний хохирлыг бүрэн барагдуулсан тул эвлэрлийн гэрээг түүнтэй байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/ Гэрч П.Н******** гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байсан санагдана. Би тухайн өдрийн 14 цагийн орчимд өөрийн танил болох Э************** гэх айлд очсон. Намайг Э************** гийн гэрт очиход Э************** гийн ах гэх Д************** гэх хүн пиво уучихсан сууж байсан. Мөн ээж нь болон хүргэн гэх залуучууд байсан...Миний хувьд авчирсан хоёр шил архины эхний шил архинаас нь уугаагүй. харин сүүлийн нэг шил архинаас нь уусан...Орой 17 цагийн орчимд манай нөхөр Б************** намайг авч явахаар ирсэн. Б************** ыг ирэх явцад Б*************** /Ш********* / гэх залуу намайг хэл амаар доромжилж, “гуйлгачин” гэх зэргээр хэлж таарсан юм. Ингээд манай нөхөр намайг өмөөрч “чи яагаад манай эхнэрийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гээд Б*************** гэх залуутай барилцаж авсан юм...Тэгсэн чинь цаанаас нь Д************** гэх ах гарч ирээд манай нөхрийн толгой руу хөх будагтай модон сандлаар нэг удаа цохисон. Тухайн үед сандал нь хоёр хэсэг хуваагдаад газарт унаж байсан. Харин манай нөхрийн толгой нь хагарчих шиг болсон чинь хагараагүй. харин чихнээс нь цус гарч байсан...Тэгээд би “та нар хүн аллаа, болиоч” гэсэн чинь болиод Б************** ы эгч Цэрэнлхамыг дуудсан...Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь Б************** тархиндаа гэмтэл авчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/ Гэрч Д.Ц********* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б************** нь манай төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байсан санагдана. Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоотод байрлах гэртээ байж байхад Б************** над руу утсаар залгаад “намайг энд хүмүүс зодоод алах гээд байна” гэсэн. Тэгээд би хаана зодуулаад байгааг нь сайн мэдэхгүй хаяг хэлэхээр нь хайж гүйсээр байгаад арай гэж олоод хашаа руу нь яваад орсон чинь Б************** хашаан дотор чихнээс нь цус гараад гар хөл нь нил цус болчихсон байсан. Тэгээд би Б************** аас “яасан юм бэ хэн зодчихсон |
| юм бэ” гэхэд “Д************** гэх хүн зодсон” гэсэн. Тэнд байсан хүмүүсийн нэг ч хүн хэн зодсон гэдгийг нь хэлэхгүй байсан. Тэгээд би өөрийн дүүг гэр лүү авч явсан. Тэгээд манай гэрт Б************** эхнэртэйгээ очиж байж байгаад нэг их удалгүй гэр лүүгээ явсан. Тэгээд жаахан байж байснаа Б************** ы эхнэр над руу залгаад “эгчээ, Б************** ы бие нь муудаад байна та хүрээд ир” гээд би Б************** ы гэрт очоод бид нар эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт дуудлага өгсөн боловч “өөрсдөө ир” гэсэн. Б************** ы хувьд эмнэлэг дээр очоод шууд ухаан алдсан. Тэгээд би цагдаагийн газарт очиж тэмдэглүүлээд хоёр цагдаа Д************** гэх хүний гэрт очиж цагдаа нар Д************** гэх хүнийг цагдаагийн газарт авчирч саатуулсан...Б************** огт архи уугаагүй эрүүл байсан. Тэдний гэрт очдог шалгаан нь эхнэрээ авах гэж очсон юм байна лээ... гэх мэдүүлэг/хх-ийн 11-13-р тал/ Гэрч С.Т******** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би Мөрөн сумын ********* тоотод байрлах Х************** гийн гэрт байж байхад Б************** ы эхнэр Н******** гэх хүн манай хадам ээжийн гэрт ирсэн. Тэгээд бид нарт “нөхрийгөө группт оруулчихмаар байна” гэж хэлж байсан. Тэгээд Б************** ыг эмчид үзүүлнэ гээд явсан. Тэгээд байж байгаад 15 цагийн орчимд Б************** ы эхнэр Н******** манай хадам ээжийн гэрт дахиад ирсэн бөгөөд хадам ээжийн гэрт ирэхдээ хоёр ширхэг улаан касс нэртэй жижиг пивотой ирсэн. Н******** г ирэхэд нь манай хадам ээжийн гэрт манай хадам ээж Х************** , манай эхнэр Э************** бид гурав байсан. Н******** манай хадам ээжийн гэрт орж ирээд авчирсан хоёр ширхэг улаан кассныхаа нэгийг нь задлаад уугаад суусан. Н******** г манай хадам ээжийн гэрт орж ирээд нэг их удаагүй байхад гаднаас Б********* ах, Ш********* гэж бид нарыг дууддаг ах нар орж ирсэн. Тэр хоёр хадам ээжийн гэрт орж ирэхдээ нэг шил архитай орж ирсэн. Тэр хоёрыг хадам ээжийн гэрт орж ирээд нэг их удаагүй байхад Д************** ах араас нь ганцаараа ирсэн. Тэгээд Б********* ах, Ш********* , Д************** , Н******** нар тухайн архийг хувааж уусан. Архи уугаад сууж байхад Ш********* , Н******** рүү “чи миний 10,000 төгрөгийг өвөл хулгай хийж аваа биз дээ” гэсэн чинь Н******** нь “чи битгий худлаа яриад байгаарай гөлөг минь” гээд тогооны халив аваад Ш********* руу шидсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад хоорондоо барилцаж аваад зодолдоод байсан. Тэгж байснаа эвлэрээд хашааны хойно гарч дахин архи ууж байснаа дахиад зодолдоод унасан. Тэгээд байж байтал Н******** гийн нөхөр Б************** ирсэн бөгөөд Ш********* ыг “чи муу гуйлгачин яагаад эхнэр уруу татаад архи уугаад байгаа юм бэ” гээд барилцаад авсан. Тэгэхээр эхнэр бид хоёр очоод болиулсан чинь Ш********* гэр лүү гүйгээд орсон. Тэгсэн чинь Б************** эхнэрийгээ “чи яагаад эд нартай архи уугаад байгаа юм бэ” гээд тэр хоёр бас хэрэлдээд эхнэрийгээ үсдээд дарж байсан. Тэгж байснаа Б************** эхнэрийгээ “за явья” гэсэн чинь Н******** явахгүй гээд байсан...Тэд нарыг зодолдоод байхаар нь би хадам ээжийн гэрийн урд талд оршин суух Халзаа ахын гэрт орж наадмын сорилго барилдаан үзээд сууж байсан чинь Б************** “намайг Д************** сандлаар цохиод гэмтээсэн” гэж байсан. Миний хувьд Д************** ахыг Б************** ыг яг сандлаар цохиод гэмтээж байхыг нь хараагүй учраас сайн мэдэхгүй байна.Тэр хүмүүс жаахан байж байгаад яваад өгсөн. Шөнийн 02 цагийн орчимд цагдаа нар очиж Д************** ахыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р тал/ |
| Гэрч Д.Э*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Д************** гэх хүний төрсөн дүү нь байгаа юм...Тэгээд байж байтал Н******** гийн нөхөр Б************** манай гэрт ирээд “чи эд нартай архи уугаад байхдаа яадаг юм бэ” гээд эхнэрийгээ барьж аваад зодсон. Мөн л би тэр хоёрыг салгасан. Тэгээд гайгүй болсон. Тэгээд байж байтал Ш********* , Н******** хоёр хашааны хойд талд үлдсэн архиа уугаад сууж байхаар нь би явж очоод бид гурав архи уугаад сууж байсан чинь Б************** ирээд эхнэрийгээ Ш********* той хардаж Ш********* ыг боогоод дээрээс нь дараад газарт унасан. Тэгээд би арай хийж тэр хоёрыг салгасан. Тэгээд намайг гэрт ороод сууж байтал Б************** гаднаас орж ирээд Д************** ах намайг “сандлаар цохьчихпоо” гэсээр зүүн талынх нь шанаа нил цус болчихсон байсан. Тэгээд би Б************** ы толгой дээр ус хийж өгсөн...Манай ээжийн гэрт байхад Б************** эхнэрийгээ “бид нартай нийлж архи уулаа” гэж уурлаад зодоод байсан. Тэгсэн чинь Д************** ах “чи эмэггэй хүн зодлоо" гээд Б************** тай маргалдаж байсан. Үүнээс л болж Д************** ах Б************** ыг сандлаар цохьсон байх. Манай ээжийн гэрт цэнхэр өнгийн сандал байсан. Одоо байхгүй болчихсон байна лээ. Яасан талаар нь мэдэхгүй байна...Ахын маань хувьд ухаан санаа нь орж гараад байдаг хүн байгаа юм. 2009 онд галзуураад аймгийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 405 тоот: Н.Б**************** ы биөд гэмтэл тогтоогдлоо. Н.Б**************** ы биед тархины зүүн чамархай, зулай хэсгийн цусан хураа, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун зулайд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тархины зүүн чамархай, зулай хэсгийн цусан хураа гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Зулайн зулгаралт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/ Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 43 тоот: Х.Д********* гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хурц эмгэггүй төрөлхийн оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол эмгэгтэй байсан. Х.Д********* ын “Оюун ухааны хомсдол" хөнгөн зэрэг эмгэг нь өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй удирдаж чадахгүй байдалд хүрээгүй өвчин юм. Х.Д********* нь оюун ухааны хомсдол хөнгөн зэрэг эмгэгтэй. Үйлдсэн хэргийг хариуцах чадвартай. Албадан эмчилгээ шаардлагагүй. Х.Д********* нь оюун ухааны хомсдол хөнгөн зэргийн эмгэгтэй бөгөөд болсон явдлыг үнэн зөв мэдүүлэх чадвартай. Х.Д********* хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 44-р тал/ Шүүгдэгч Х.Д********* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр өдөр улсууд ирж манай гэрт архи ууцгаасан юм. Б************** ы эхнэр. манай дүү Э************** , Э************** гийн нөхөр Тодбаяр, Ш********* нар архи уусан. Гэрийн гадаа архи ууцгаасан юм. Би өглөөгүүр зах руу |
| явж архи уусан юм. Тэд нар үдээс хойш намайг захаас ирэхэд манай хашаан дотор архи ууж байсан юм. Ш********* энэ тэр “ална барина” гэж гүйцгээгээд л байсан. Б************** нь тэр үед ирчихсэн хоорондоо зодолдож байсан гэсэн. Тэгээд гэрээс гарсан гэсэн. Тэрнийг ээж л үзсэн байсан. Би тэрнийг сайн мэдэхгүй байгаа юм. Би сандал байсныг аваад шидсэнээ мэдэж байгаа юм. Б************** ы толгой хавьцаа шидсэн. Чихнээс нь цус гарсан гэж байсан. Манайхаас архи ууцгаагаад явцгаасан байсан. Орой намайг гэрт унтаж байсан цагдаа очиж авсан. Сандал аваад шидэхдээ яагаад шидэх болсноо мэдэхгүй байна. Зодоон болсон талаар би бас мэдэхгүй байгаа юм Ээж л зодоон болсон гэж хэлсэн. Би толгойны өвчний улмаас зарим зүйлийг санадаггүй юм...Би Н.Б**************** ы толгой руу сандлаар цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна, Б************** өөрөө хэрүүл маргаан үүсгээд намайг“ална" гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд би Н.Б**************** ы толгой руу сандлаар цохьсон... Б************** ыг цохьсон жижиг дөрвөлжин, хөх өнгийн модон сандлыг манай ээж Х************** галд шатаасан байсан....Тэгээд сүүлд нь тайвширч байгаад Н.Б**************** ы толгойг нь харсан чинь Б************** ы толгой нь хагараагүй чихнээс нь цус гарчихсан байсан...Тухайн үед би архи уучихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-54-р тал/ Хохирогч Н.Б**************** ы 4454 дугаартай Өвчний түүхийн баримтын хуулбар /хх-ийн 24- 39-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Д********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн 201622000465 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Х.Д********* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн 201622000465 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний биеийн байдал болон хувийн болон ар гэрийн амьдрал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон |
| ТОГТООХ НЬ:
|
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР