Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/01388

 

 

 

 

 

 

 

                               2023        03          20

                   101/ШШ2023/01388

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Ц.У /рд:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,293,996.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ц овогтой У нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Гтай ЗГ/КР...... тоот кредит картын гэрээ байгуулж 7,000,000.00 (Долоон сая) төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 (Гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 (Хоёр) хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 (Хоёр) хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 24 (Хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгч Ц.У-тай байгуулсан ЗГ/КР/..... тоот кредит картын гэрээний дагуу сар бүр төлөлт хийгээгүй 18 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 02-р сарын 24-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

 

 

 

 

Хугацаа хэтрэлт

 

18 сар = 561 хоног

Зээлийн үндсэн төлбөр

2,283,514.15

Бэлэн

270,814.15

Бэлэн бус

2,012,700.00

Зээлийн үндсэн хүү

913,878.96

Бэлэн

171,440.80

Бэлэн бус

742,438.16

Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү

0

Зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү

308,647.74

Нийт төлөх дүн

3,506,040.85

 

Нэмэлт тайлбар:

Кредит карт эзэмшигчтэй байгуулах зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй тохиолдолд сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу нийт зээлийн эргэн төлөлтийн дүн 2020.09.03-ны өдөр 2,350,973.42 төгрөг болж нийт 18 сарын хугацаанд зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 308,647.74 (Гурван зуун найман мянга зургаан зуун дөчин долоон төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг бодогдсон байна. Нийт 3,506,040.85 (Гурван сая таван зуун зургаан мянга дөчин төгрөг наян таван мөнгө) төгрөгийг Ц.У-аас улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ганд олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Гны зүгээс Ц.У-тэй байгуулсан ЗГ/КР....  тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,506,040.85 (Гурван сая таван зуун зургаан мянга дөчин төгрөг наян таван мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Уг хэрэг маргаанд тус анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянагдаж байгаа. Нэхэмжлэгч Гны зүгээс өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 4,110,152.31 (Дөрвөн сая нэг зуун арван мянга нэг зуун тавин хоёр төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөг болгон нэмэгдүүлсэн. 2022 оны 12 сарын 01-ны өдрийн байдлаар уг нэхэмжлэлийн шаардлагыг 4,293,996.66 (Дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун ерэн зургаан төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг болгон нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл болсон Зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл, үндсэн төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дэлгэрэнгүй задаргааг доорх хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.

ЗГ/КР/16/1071 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд:

 

Нэхэмжилсэн огноо

Үндсэн зээлийн үлдэгдэл

Хүү

Эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү

Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү

Хэтэрсэн сар

Нэхэмжилж байгаа дүн

1

2022.02.26

2,283,514.15

913,878.96

0

308,647.74

18

3,605,040.85

2

2022.09.28

2,283,514.15

1,260,507.66

0

566,130.50

25

4,411,152.31

3

2022.12.01

2,283,514.15

1,359,985.15

0

650,497.36

28

4,293,996.66

Нийт

2,283,514.15

1,359,985.15

0

650,497.36

28

4,293,996.66

            гэжээ.

 

Хариуцагч Ц.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие анх кредит картыг захиалаад төрсөн ажил хийгээгүйн улмаас хүү нэмэгдэж 2019 онд хааж 7 сая төгрөгийн картыг хаахад 16 сая гаран болгож хаасан. Уг картыг хаахад миний аав Гтай уулзаж тухайн картыг зээл болгон шилжүүлж хаасан. Гэтэл гэнэт жилийн дараагаас үлдэгдэлтэй байна. Хүү нь яваад хэдэн төгрөг болж гэхэд нь тухайн үед нь хааж байхад жилийн дараа танай теллерийн буруу байсан уучлаарай гээд энэ явдлаас хойш танай буруу төлөхгүй гэж яваад иймд нөхцөлд хүргэж байна. Тухайн орон нутгийн салбар нь манай буруугаас болж ийм нөхцөл үүссэн хүүг нь чөлөөлж өгнө үү хэмээн төвдөө мэдэгдэхэд зөвшөөрөөгүй гэсэн. Яваандаа ажил хөдөлмөр хийдэггүй, 2 хүүхдээ авч яваа надад тухайн шинэ ажилчдын буруугаас болж зээлийн дарамж үүсэж байна. Тухайн үед наймаа хийж байгаад амжилтгүй болоод одоогоороо ч дансаа битүүмжлүүлсэн явж байна. Банкны ажилтны буруугаас болсон хүүг төлөх чадвар надаа алга, 2 охиноо л арай хийж авч явж байна. Банк ч гэсэн арай ийм байж болохгүй ашгийн төлөө гэхэд. Уг хаасан үлдэгдэл, зэргийн банкнаас авч болно. Яагаад үлдэгдэл хаахад үлдээгээд тухайн үед хэлэхгүй жилийн дараа хэлж байгаа нь банкны буруу.

Миний бие Гны нэхэмжлээд байгаа үнийн дүнг анх 2021 оны 01 сард залгаж 2 сая төгрөгийн үлдэгдэл байна гэхэд нь хаасан карт юун үлдэгдэл танай буруу гэсэн тухайн үеийн хүү нь харагдаагүй шинэ хүн байсан ч гэл үү. Тухайн салбар тэр үед төв уруугаа чөлөөлөх ийм учиртай гэсэн хүсэлт тавьсан ч төв бол хүлээн аваагүй гэсэн. Гны нэхэмжлэх нь ч мөн ялгаагүй шүүгчийн бодлыг өөрчлөхөөр зээл дутуу төлөөд үлдэгдэл нь иймд болчхоод байгаа нь миний буруу юм шиг мөнгө нэхэмжлээд. Өвөрхангайн захирлууд солигдохдоо ч манай буруу гэж хүсэлт гаргасан гэсэн.

Тухайн 2016 оны 10 сард авсан карт 2014 онд охиноо гаргаад бизнес хийж байгаа санаатай алдагдалд ороод аав, ээжийгээ зовоочихгүй төлчихнө гэж явсаар 2020 оны 4 сар хүргэсэн нь үнэн. Ингээд аргагүйн эрхэнд захирал нь аавд хэлж тэтгэвэрт гарсан аав ээж 2 минь хоолтой хоолгүй нойртой нойргүй зүтгэн зээл авч одоогоор ч гэсэн төлж яваа. У миний биеийг дахиад зээлийн дарамтад оруулаад ажилчдын алдааг дахиад надаар төлүүлэх гээд захирал ажилчид солигдсон газар ийм асуудлаа шийдчих чадваргүй ашгийн төлөө дэндүү их улайрч байна. Иймд:

1.         2016 оны 4 сард авсан карт 2020 оны 4 сард 15,664,060 төгрөг болсон гэж захирал Ч.Г хэлээд аав маань охиноо цагдаа шүүх гээд явуулахаар хэрэглэсэн нь үнэн зээл болгон бага хүүтэй төлөөд явъя гэж шийдсэн.

2.         Захирал Гантулга ингэж төлөхгүй бол 3.5% хүүтэй 4 сараас болно гэж хэлсэн гэнэ. За ингээд аав маань миний зээлийг банктай тохирсон ёсоор зээл болгон авч хаасан. Тухайн үед 2,500,000 төгрөгөөс чөлөөлнө гэсэн гэж Ч.Гантулга дурдаж аав дэвтэр дээр буулган авч. Энэ нь 4 сараас 3,5% 15,664,060-3,5%-548,242*5, 6, 7, 8 сар /зээл авах хүртэл хугацаа/=2,192,968 энэ мөнгө л алданги хүүтэй ийм болоод энийгээ чөлөөлнө гэж яриад тухайн үед ажилчдын алдаатай байдлаас болоод шийдвэр, чөлөөлж гаргаагүй тухайн теллер зээл гаргаж дансанд хийсэн боловч хаагаагүй мөнгийг гэнэт жилийн дараа хэлж төл гэхээр хоорондоо учраа олж чадахгүй өдийг хүрч одоо бараг 5 сая төгрөг нэхээд байна. Ингэж иргэдийг хохироох танай байгууллага дэндүү байна. Уранчимэг захиралд бол теллер тэр үед хаагаагүй гэсэн хүү ч гэл үү өөрсдөө ч сайн мэдэхгүй нэхээд байгаа мөнгө гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбар /хх7/, зээлийн картын тооцооллын хүснэгт /хх8-10, 33-35/, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн гаргасан хүсэлт /хх58/, кредит картын хуулга /хх78-87/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Ц-н гаргасан тодорхойлолт /хх40-41/, төлбөрийн баримт болон орлогын мэдүүлгийн хуулбар тус бүр 1 ширхэг /хх42/, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн  дугаар зээлийн гэрээний хуулбар /хх43-44/, мөн өдрийн ипотекийн гэрээний хуулбар /хх45-46/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх47-48/, гараар бичсэн баримтын хуулбар /хх49/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,293,996.66 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,283,514.15 төгрөг, хүү 1,359,985.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650,497.36 төгрөг, нийт 4,293,996.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ц.У нь зээлийн картаар зээл авсан талаар маргаагүй боловч түүний эцэг зээл авах замаар картын зээлийг төлсөн бөгөөд тухайн үед зээлийг дутуу төлүүлсэн нь нэхэмжлэгчийн буруу тул төлөхгүй гэж маргажээ.

 

1.         Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан, хариуцагчид 07-ны өдөр шуудангаар мэдэгдэж, тэрээр өөрөө гардаж авсан боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. /хх76, 77/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигчдын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.         Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах буюу зээлийн картын гэрээ байгуулсан байна. /хх7/

Зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлэх эрх олгож, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, бэлэн гүйлгээнд 42 хувийн хүү төлөх, 1 жилд 100,000 төгрөгийн хураамж төлөхөөр тохиролцож, 2 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.

 

3.         Нэхэмжлэгч нь зээлийн картаар олгогдсон зээл болон тооцогдсон хүүгийн тооцооллыг шүүхэд гаргасан бөгөөд ашигласан мөнгөн хөрөнгө болон хүүгийн тооцооллын талаар хариуцагч маргаагүй. /хх8-10/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

 

4.         Хариуцагч нь түүний эцэг О.Ц тухайн үед банкны салбарын захиралтай тохиролцсоны дагуу эд хөрөнгө барьцаалан зээл авч картын зээлийг төлсөн боловч үлдэгдэл байсныг мэдэгдээгүй тул үүний эрсдэлийг нэхэмжлэгч хариуцах ёстой гэж маргаж байна.

4а. О.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчтэй 15,665,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан. /хх43-44/

Уг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдсон болох нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдсон ба уг мөнгөн хөрөнгө нь хариуцагчийн картаар авсан зээлийн зарим хэсгийг буцаан төлөхөд зориулагдсан болох нь хариуцагчийн маргаагүй зээл, хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх42, 9/

Ийнхүү зээлийн зарим хэсэг төлөгдөх цаг хугацаанд зээлийн нийт үлдэгдэл 17,567,795.09 төгрөг байсан бөгөөд 15,665,000 төгрөг төлөгдөж, 2,283,514.15 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болжээ.

 

4б. Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид гаргасан хүсэлтдээ “17,948,514 төгрөгийн зээлийн үлдэгдлээс 15,665,000 төгрөг төлөгдөж, тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн алдаа юм болов уу гэж бодон өдийг хүртэл танай буруу гэж бодон төлөхгүй, алдаа гаргасан ажилтнаараа төлүүл гэж явсан, .... энэ зээлийн хүүг багасгаж аль болох дарамтад болохгүй төлж дуусгах хүсэлтэй байна” гэх тайлбар гаргажээ. /хх58/

Мөн хариуцагч нь шүүхэд гаргасан “Тухайн үед 2,500,000 төгрөгөөс чөлөөлнө гэсэн” гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт байгаа гараар бичсэн баримт нь үүнийг нотлохгүй. Учир нь нэхэмжлэгч энэхүү тайлбарыг үгүйсгэсэн бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч баталгаажуулаагүй байна. /хх49/

Эдгээрээс 15,665,000 төгрөгийн зээл төлөгдөх үед хариуцагч нь 2,283,514.15 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгааг мэдэж байсан гэж үзэхээр байна.

 

5.         Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5а. Иймд зээл бүрэн төлөгдөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаагүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,293,996.66 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

6.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Ц.Уээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4,293,996.66 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71,047 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД