Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
Хэргийн индекс | 129/2022/00957/И |
Дугаар | 129/ШШ2023/00127 |
Огноо | 2023-02-06 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 129/ШШ2023/00127
2023 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 129/ШШ2023/00127 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн П газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б овогт П.Ж-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: хохирол 19,051,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.М
Иргэдийн төлөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч П.Ж-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар нь П.Ж-аас хохирол 19,051,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
П.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.М-ыг “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг удаа дараа зөрчсөн нь А аймгийн С-гийн х, а-ын албаны хяналт, шалгалтаар тогтоогдсон” гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Ц.М эс зөвшөөрч П.Ж-ны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0... дугаартай шийдвэрээр А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/... дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Мөн хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга П.Ж-ны давж заалдах гомдлоор З-ны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 221/МА2019/0520 дугаартай магадлалаар А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. П.М нь ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор 17,262.647 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай, мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 8,006.761 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл тус тус гаргасныг А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2020/00.... дугаартай шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2021/00.... дугаар шүүгчийн захирамж зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрүүдэд заасныг үндэслэн А аймгийн Ч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/.. дугаартай захирамжаар Ц.М-ыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 25,269,408 төгрөгөөс 19,051,676 төгрөгийг 2021 оны 2, 4, 7 дугаар саруудад Ц.М-д олгож төрийн сангаар дамжуулан өөрийн дансанд нь шилжүүлэн шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн А аймгийн Ч сумын Засаг даргаас гаргасан хүсэлт болон өөрийн санаачилгаар Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын газар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан П.Ж-аас шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 19,051,676 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч П.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Шүүхийн дээрх шийдвэрүүдэд заасныг үндэслэн А аймгийн Ч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/.. дугаартай захирамжаар Ц.М-ыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 25,269.408 төгрөгөөс 19,051.676 төгрөгийг 2021 оны 2, 4, 7 дугаар саруудад Ц.М-д олгож төрийн сангаар дамжуулан өөрийн дансанд нь шилжүүлэн шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн А аймгийн Ч сумын Засаг даргаас гаргасан хүсэлт болон өөрийн санаачилгаар Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Миний бие дээрх нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Миний бие Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/27 тоот захирамжаараа шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц.М-ыг Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилсон болно. Энэ үеэр надад ажилгүй байсан хугацааны цалин, бусад зүйлсийн талаар яриагүй болно. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 тоот аймгийн засаг даргын захирамжаар миний бие Ч сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. Нэхэмжлэлд хавсаргасан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2021/00101 дугаартай шийдвэрийг огт мэдэхгүй бөгөөд анх удаагаа энэ нэхэмжлэлийн хэргийн материалтай танилцаж байхдаа үзсэн. Би хувьдаа одоогийн Засаг дарга, Ц.М нар нь хоорондоо үгсэн хуйвалдаж тохирсон гэж үзэж байна. 2021 онд 6 удаагийн үйлдлээр мөнгө олгох шийдвэрийг миний бие гаргаагүй. Энэ үед миний бие ажлаа өгсөн одоогийн Засаг даргын гаргасан шийдвэр юм. Сумын Засаг даргын албан бичигт дурдсанчлан Ц.М-д цалин нөхөн олгох тухай шүүхийн шийдвэрийн талаар надад мэдэгдсэн зүйлс байхгүй. Мөн төрд ямар нэгэн хохирол учруулсан зүйлс байхгүй болно. Одоогийн Засаг дарга, Ц.М нар нь хоорондоо тохирч Засаг даргын тамгын газраас цалинг нөхөн олгосон байна. Энэхүү нөхөн олгох шийдвэрт миний бие ямар нэгэн оролцоогүй, шийдвэр гаргаагүй бөгөөд төрд учирсан хохирлын талаарх шийдвэрийг мэдэхгүй болно. Иймд А аймгийн П-ын газраас гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Ч сумын Засаг дарга П.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.М-ыг “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг удаа дараа зөрчсөн нь А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг П.М эс зөвшөөрч А аймгийн Ч сумын Засаг дарга П.Ж-ны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шат дараалсан шүүхүүдэд гаргаж байсан. Шүүхээс А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” 5/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Мөн хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга П.Ж-ны давж заалдсан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 221/МА2019/0520 дугаартай магадлал гаргаж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. П.М нь ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор 17,262,647 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай, мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 8,006,761 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл тус тус гаргасныг Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2020/00937 дугаартай шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2021/00101 дугаар шүүгчийн захирамж зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн дээрх шийдвэрүүдэд заасныг үндэслэн А аймгийн Ч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар Ц.М-ыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 25,269,408 төгрөгөөс 19,051,676 төгрөгийг 2021 оны 2, 4, 7 дугаар саруудад Ц.М-д олгож Төрийн сангаар дамжуулан өөрийн дансанд нь шилжүүлэн шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн А аймгийн Ч сумын Засаг даргаас гаргасан хүсэлт болон өөрийн санаачилгаар Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Үндэслэлгүй гэжээ.
6. Нэхэмжлэгчээс:
- А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дугаартай захирамжийн хуулбар,
- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шийдвэрийн хуулбар,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаартай магадлалын хуулбар,
- Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай шүүхийн тогтоолын хуулбар,
- Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай шийдвэрийн хуулбар,
- Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай захирамжийн хуулбар,
- А аймгийн Ч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ц.М-ыг Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилох тухай” Б/27 дугаартай захирамжийн хуулбар,
- А аймгийн Ч сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/331 дугаартай хүсэлт гаргах тухай албан тоот,
- А аймгийн П-ын газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол,
- 31211 дүгээр дансны гүйлгээний бүртгэл: А аймгийн Ч сумын Засаг даргаас М-д мөнгө шилжүүлсэн баримт,
- А аймгийн Ч сумын З багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 297 тоот тодорхойлолт,
- П.Ж-ны иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П-ын газрын хариуцагч П.Ж-д холбогдуулан гаргасан хохирол 19,051,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Шүүхийн дээрх шийдвэрүүдэд заасныг үндэслэн А аймгийн Ч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар Ц.М-ыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 25,269,408 төгрөгөөс 19,051,676 төгрөгийг 2021 оны 2, 4, 7 дугаар саруудад Ц.М-д олгож төрийн сангаар дамжуулан өөрийн дансанд нь шилжүүлэн шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн А аймгийн Ч сумын Засаг даргаас гаргасан хүсэлт болон өөрийн санаачилгаар Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын газар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан П.Ж-аас шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 19,051,676 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
... Миний бие засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/27 тоот захирамжаараа шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц.М-ыг Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилсон болно. Энэ үеэр надад ажилгүй байсан хугацааны цалин, бусад зүйлсийн талаар яриагүй болно. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 тоот аймгийн засаг даргын захирамжаар миний бие Ч сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. Нэхэмжлэлд хавсаргасан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2021/00101 дугаартай шийдвэрийг огт мэдэхгүй бөгөөд анх удаагаа энэ нэхэмжлэлийн хэргийн материалтай танилцаж байхдаа үзсэн. Би хувьдаа одоогийн Засаг дарга, Ц.М нар нь хоорондоо үгсэн хуйвалдаж тохирсон гэж үзэж байна. 2021 онд 6 удаагийн үйлдлээр мөнгө олгох шийдвэрийг миний бие гаргаагүй. Энэ үед миний бие ажлаа өгсөн одоогийн Засаг даргын гаргасан шийдвэр юм. Сумын Засаг даргын албан бичигт дурдсанчлан Ц.М-д цалин нөхөн олгох тухай шүүхийн шийдвэрийн талаар надад мэдэгдсэн зүйлс байхгүй. Мөн төрд ямар нэгэн хохирол учруулсан зүйлс байхгүй болно. Одоогийн Засаг дарга, Ц.М нар нь хоорондоо тохирч Засаг даргын тамгын газраас цалинг нөхөн олгосон байна. Энэхүү нөхөн олгох шийдвэрт миний бие ямар нэгэн оролцоогүй, шийдвэр гаргаагүй бөгөөд төрд учирсан хохирлын талаарх шийдвэрийг мэдэхгүй болно. Иймд А аймгийн П-ын газраас гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д: ”Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж, 50.2-т: “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.” хуульчилжээ.
А аймгийн П-ын газар нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу А аймгийн Ч сумын Засаг даргын хүсэлтээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасныг зөрчин ажлаас чөлөөлсөн захиргааны актын улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд бие даан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дугаартай захирамжийн хуулбар, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 520 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай шүүхийн тогтоолын хуулбар, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 937 дугаартай шийдвэрийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101 дугаартай захирамжийн хуулбар, А аймгийн Ч сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ц.М-ыг Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилох тухай” Б/27 дугаартай захирамжийн хуулбар, 31211 дүгээр дансны гүйлгээний бүртгэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. А аймгийн Ч сумын Засаг дарга П.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дугаартай захирамжаар Ч сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.М нь санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг удаа дараа зөрчсөн нь А аймгийн С-ийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 70 дугаар зүйлийн 70.3, А аймгийн С-ийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/02 тоот акт, мөн тус газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/24, 17/02/13, 17/02/09 тоот актуудыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-н 3ху/
Ц.М нь уг тушаалыг эс зөвшөөрч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шийдвэрээр А аймгийн Ч сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 520 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-н 4-34 ху/
Мөн Ц.М нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл 19,660,618 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, хохирол 4,136,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд А аймгийн Ч сумын Засаг даргаас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 17,262,647 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн 937 дугаартай шийдвэр, мөн Ц.М-ын ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,006,761 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А аймгийн Ч сумын Засаг дарга зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101 дугаартай захирамж тус тус гарчээ. /хх-н 35-39ху/
А аймгийн Ч сумын Засаг дарга П.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/27 тоот тушаалаар Ц.М-ыг А аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилжээ. /хх-н 40 ху/
Хариуцагч П.Ж “... 2021 онд 6 удаагийн үйлдлээр мөнгө олгох шийдвэрийг миний бие гаргаагүй. Энэ үед миний бие ажлаа өгсөн одоогийн Засаг даргын гаргасан шийдвэр юм. Сумын Засаг даргын албан бичигт дурдсанчлан Ц.М-д цалин нөхөн олгох тухай шүүхийн шийдвэрийн талаар надад мэдэгдсэн зүйлс байхгүй. Мөн төрд ямар нэгэн хохирол учруулсан зүйлс байхгүй болно. Одоогийн Засаг дарга, Ц.М нар нь хоорондоо тохирч Засаг даргын тамгын газраас цалинг нөхөн олгосон байна. Энэхүү нөхөн олгох шийдвэрт миний бие ямар нэгэн оролцоогүй, шийдвэр гаргаагүй бөгөөд төрд учирсан хохирлын талаарх шийдвэрийг мэдэхгүй болно” гэж маргаж байна.
А аймгийн П-ын газар нь Ц.М-ыг ажлаас чөлөөлсөн захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн.
Ц.М-ыг А аймгийн Ч сумын засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн захиргааны акт гаргаж, уг шийдвэрийг хүчингүй болгон түүнийг ажилд эгүүлэн тогтоосны улмаас ажилгүй байсан хугацааны олговор, бусад зардал нийт 19,051,676 төгрөгийг 2021 оны 02 сарын 01-ний өдөр 3,687,915 төгрөг, 2021 оны 02 сарын 23-ны өдөр 4,067,000 төгрөг, 2021 оны 04 сарын 01-ний өдөр 3,290,000 төгрөг, 2021 оны 07 сарын 08-ны өдөр 8,006,761 төгрөгөөр тус тус Төрийн сангаар дамжуулан Ц.М-ын дансанд нь шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 31211 дугаар дансны гүйлгээний бүртгэлээр /хх-н 45ху/ тогтоогддог, хууль бус захиргааны актын улмаас хохирол учирсан ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу П.Ж нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Ц.М-ыг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан П.Ж гаргаж, уг акт хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлсэн засаг дарга Б.Т-ын үйл ажиллагааг хууль бус гэж үзэхгүй.
7. Хариуцагч П.Ж-ны хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан нь тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгч Ч.А-гийн “Үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
8. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч П.Ж-д 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түүний эзэмшлийн ......... дугаарын утсаар холбогдон тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэгч А аймгийн П-ын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч П.Ж-аас улсын тэмдэгтийн хураамж 253,208 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт П.Ж-аас хохирол 19,051,676 /арван есөн сая тавин нэгэн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар А аймгийн П-ын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч П.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 253,208 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЖАРГАЛАН