Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/00566

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/00566

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

 Хариуцагч: 

Хариуцагч: 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О,

хариуцагчийн БМ ХХК-ийн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.А хариуцагч БМ ХХК, БКХХК нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг шаарджээ.

 

  Нэхэмжлэгч Л.Анэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Л.А нь 2008 онд өөрийн 3 өрөө байрыг зарж орон сууцаа сайжруулах зорилготой Баянзүрх дүүрэгт байр хайж байгаад БК гүйцэтгэх захирал байсан А.Х гэх хүнтэй очиж уулзаж байрны захиалга өгсөн. Ийнхүү нэг талаас эхнэрийн төрсөн эгч болох Ж.Ж нь дүүгээ төлөөлж, нөгөө талаас БК ХХК нар 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Ж.Ж нь орон сууцны урьдчилгаа төлбөр 80 хувийг төлөн үлдэгдэл 20 хувийг орон сууц ашиглалтад орсон хойно төлж барагдуулах нөхцөлтэйгөөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй *** айлын орон сууцны 4 давхрын **** м.кв бүхий 4 өрөө байрыг захиалж байсан. Гэрээний дагуу тус орон сууцыг 2010 оны 03 дугаар улиралд Улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл барилгын ажил удааширч явагдсанаар эхний байр нь 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон. Энэ хугацаанд Л.Агийн гэр бүл 4 жилийн хугацаатай хөлсний байр хөлсөлж байсан. Ийнхүү учир байдлаа тайлбарлан Х захиралтай уулзаж гэр бүл минь туйлдаж байна байрандаа ормоор байгаа тухайгаа хэлэхэд Хан-Уул дүүргийн 13 давхрын 2 өрөө байранд түр орж бай гэсэн боловч тус байранд ороод удаагүй хөөгдсөн. Ингээд анх захиалсан Баянзүрх дүүргийн *** айлын орон сууцны 4 давхрын **** м.кв бүхий 4 өрөө байрыг очиж үзэхэд өөр айл ороод амьдарч байсан. Гэтэл БМ ХХК-ийн талаас бидэнд хүчээр шахуу 8 эсвэл 10 давхрын *** м.кв талбай бүхий 2 өрөө байрны аль нэгийг сонгоод орвол ор орохгүй бол боль, та нар бараг байргүй үлдэх болчхоод байна, асуудлыг чинь шийдэж байгаа дээр энэ байр руу яаралтай нүүж ор гэж загнасан. Арга буюу бид тус байрны 10 давхрын 88 тоот 2 өрөө байрыг сонгож шинээр 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэг талаас БМ ХХК, нөгөө талаас Л.А нар Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Л.А нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж чадахгүй, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байна. Иймд гэрээний 4 дэх хэсгийн 4.1-т Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц хөрөнгө оруулагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх бөгөөд уг орон сууцыг хөрөнгө оруулагч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргаснаар хөрөнгө оруулагчийн өмчлөлд бүрэн шилжинэ гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ТН хотхон *** дугаар байрны 88 тоот ***83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Аг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч БМ ХХК-ийн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. БМ ХХК нь Л.Атэй гэрээ байгуулж байгаагүй. 2011 оны 185 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгаа. Энэ захиалгын гэрээ нь манай компаниас гардаг гэрээний дравт гэдэг зүйл байгаа. Тухайн гэрээн дээр нэхэмжлэгч нь мэдээллээ бөглөөд хавтаст хэрэгт өгсөн байна. 185 дугаартай гэрээ байгуулсан гэж байгаа боловч тухайн гэрээ нь батлагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ. БМ ХХК-нь Л.Атэй гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй, манай компанитай төлбөр тооцоо нийлсэн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хариуцагч БК ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. БМ ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна уу, БК ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна уу, аль гэрээг нь хүчин төгөлдөр гэж үзээд, аль гэрээний дагуу шаардаж байгаа нь тодорхой биш байна. БК ХХК-тай 2008 онд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол Л.А гэдэг хүнтэй манай компани гэрээ байгуулаагүй харин 2008 оны 07 дугаар сард Ж.Ж гэдэг хүнтэй гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээний дагуу компанид урьдчилгаа төлбөр төлсөн баримт байдаггүй. н.Х 35 000 000 төгрөг төлсөн гэх баримт яригддаг гэвч тухайн үед н.Х өөрөө авсан гэдэг нь нэхэмжлэгч талаас гэрчийн мэдүүлэг компанид биш н.Х өгсөн гэдэг. Сүүлд 52 000 000 төгрөг өгсөн гээд байдаг боловч гэрчийн мэдүүлгээр өгөөгүй гэдэг нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс 2012.11.14-ний өдрийн 185 дугаар захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2008.07.25-ны өдрийн 01 дугаар орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Ж, Л.А нарын хүсэлт, 2008.07.25-ны өдрийн кассын орлогын ордер, 2011.06.28-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 4-17, 42/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Л.А, Ж.Ж нар нь БК ХХК-тай 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж орон сууцны урьдчилгаа төлбөр 80 хувийг төлөн үлдэгдэл 20 хувийг орон сууц ашиглалтад орсон хойно төлж барагдуулах нөхцөлтэйгөөр тохиролцсон. Гэрээний дагуу тус орон сууцыг 2010 оны 03 дугаар улиралд Улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл барилгын ажил удааширч явагдсанаар эхний байр нь 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон. Анх захиалсан Баянзүрх дүүргийн *** айлын орон сууцны 4 давхрын **** м.кв бүхий 4 өрөө байрыг очиж үзэхэд өөр айл ороод амьдарч байсан. Гэтэл БМ групп ХХК-ийн талаас бидэнд хүчээр шахуу 8 эсвэл 10 давхрын ***м.кв талбай бүхий 2 өрөө байрны аль нэгийг сонгоод ор, та нар бараг байргүй үлдэх болчхоод байна гэхэд арга буюу бид тус байрны 10 давхрын 88 тоот 2 өрөө байрыг сонгож төлбөр нэмж төлөхгүйгээр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Л.А нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж өгөхгүй байх тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэн наст хотхон *** дугаар байрны 88 тоот ***83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Аг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.. гэж тайлбарлав.

3. Хариуцагч БМ групп ХХК-ийн төлөөлөгч Ө.О зөвшөөрөхгүй үндэслэлээ БМ ХХК нь Л.Атэй гэрээ байгуулж байгаагүй. 2011 оны 185 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгаа. 185 дугаартай гэрээ байгуулсан гэж байгаа боловч тухайн гэрээ нь батлагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан.

4. Хариуцагч БМ групп ХХК-ийн төлөөлөгч Б.М зөвшөөрөхгүй үндэслэлээ БМ ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна уу, БК ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна уу, аль гэрээг нь хүчин төгөлдөр гэж үзээд, аль гэрээний дагуу шаардаж байгаа нь тодорхой биш байна. БК ХХК-тай 2008 онд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол Л.А гэдэг хүнтэй манай компани гэрээ байгуулаагүй харин 2008 оны 07 дугаар сард Ж.Ж гэдэг хүнтэй гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээний дагуу компанид урьдчилгаа төлбөр төлсөн баримт байдаггүй гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.А хариуцагч БМ групп ХХК нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаар захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Түмэн наст орон сууцны хотхоны *** байрны 88 тоот, ***83 м.кв өрөө орон сууцыг түүний хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, урьдчилгаа төлбөрт 35 000 000 төгрөгийг БМ групп ХХК-ийн Төрийн банк дахь төгрөгийн ************* тоот дансанд, Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн*********** тоот дансанд хийхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-7/

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

6.

 

 

 

Мөн иргэн Ж.Ж БК ХХК-ийн хооронд 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 01 дугаар орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороололд байршилтай *** айлын орон сууцны 4 давхарын **** м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг захиалж, хөрөнгө оруулалтын зардлыг 80 хувийг гэрээ байгуулсан өдөр, ашиглалтад хүлээлгэн өгөхийн өмнө 20 хувийг тус тус төлөхийг зөвшөөрч тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу Ж.Ж нь 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Агийн хариуцагч БМ ХХК, БКХХК нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Винсконкрейт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 403 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ