Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 132/ШШ2023/00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1******* онд төрсөн, ******* настай, эмэгтэй, боловсролтой, Б******* аймгийн С*******н сумын 5 дугаар баг, Х*******т з******* гэх газарт оршин суух хаягтай, А******* *******т овогт Д*******йн Н/ГЗ/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1 онд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, Б******* аймгийн Т сумын 5 дугаар баг, Жд оршин суух бүртгэлтэй, Ө аймгийн суурьшлын бүсэд түр оршин суух хаягтай, Б овогт Пн А /ГЮ/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаард*******а: 9,106,200 /есөн сая нэг зуун зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай //И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Наранчимэг,

Хариуцагч П.А /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Д.Ннь хариуцагч П.Ат холбогдуулан 9,106,200 /есөн сая нэг зуун зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаард*******ын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний нөхөр Батс*******н нь 2 онд бусдын гарт амиа алдсан. Эрүүгийн шүүх хурал болоход би юу ч мэдэхгүй явсан. Тухайн үед талийгаачийн дүү А амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Би нөхрөө нас барсантай холбоотой хэрэгт гэрчээр асуугдсан. Би шүүх хурлын танхимд сууж байсан. Шүүх хурал дээр оршуулгын зардлыг гаргана гэж ярьсан. Мөнгө нь орж ирээгүй болохоор би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуул*******а дээр очиж асуусан. Тэгэхэд дүү Ат уг мөнгийг өгсөн гээд 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр П.Ат шилжүүлсэн баримтын хуулбарыг надад өгсөн. Тэр хүний эхнэр нь өртэй, шийдвэр гүйцэтгэх ажил*******аа хийгдэж байсан тул тэр мөнгийг өрөндөө өгсөн гэсэн.

Тухайн үед А надтай ерөөсөө яриагүй. Нэг ч төгрөг охин бид хоёрт өгөөгүй. Талийгаач зээлтэй байсан. Би зээлийг ах, дүүгээсээ мөнгө авч байж төлж барагдуулсан. Талийгаач бид хоёр 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Хүүхдийн мөнгө гэж 3,000 төгрөг ордог ба түүнийг зээлэндээ төлдөг. Оршуулгын зардлаас төрсөн охинд нь ганц ч төгрөг өгөөгүй тул Ааас Зн төлсөн гэх 9,105,200 төгрөгийг гаргуулж, охин бид хоёрт олгож өгнө үү гэв.

2.Хариуцагч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ннь худал ярьж байна. Батс*******н гэдэг хүн манай ах мөн. Ахыг маань амь насаа алдахдаа хутгалуулж амиа алдсан гэж худал бичсэн байна. Миний ах хүнд зодуулж, элэгний бяцралт гэсэн оноштой нас барсан. Мөрдөн байцаалтын явцад энэ хүн надтай ганц ч яриагүй. Н гэдэг охин ахын маань хүүхэд. Энэ хүүхдийг цаашдаа харж хандаж явна. Эгчийн нэр дээр эсвэл өөрийн нэр дээрээ хадгаламж нээж болно гэж Хаан банк хэлж байсан.

Би мөрдөн байцаалтын явцад шүүхийн дүгнэлт, гарын үсэг зурах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцохоор Ө аймгийн суурьшлын бүсээс 4 удаа буюу ирж буцах нийт 10,400 км зам туулсан. Мөн замын хоол хүнс, буудлын зардал гаргаж, 2,000,000 төгрөгөөс 2,400,000 төгрөгийн дундаж зардал гаргасан. Энэ хугацаанд Д.Ннь хэргийн талаар нэг ч удаа утсаар ярих буюу асууж сураглаж байгаагүй. Баримтаар тогтоогдсон 9,125,000 төгрөгийг Зундуйнгаас гаргуулж шүүх шийдвэрлэсэн.

Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуул*******а дээр 5,000,000 төгрөгийн өртэй байсан. Уг мөнгөнөөс төлбөрийг суутгуулсан. Оршуулгын зардал 9,000,000 төгрөг нэхэмжилсэн Д.Наранчимэгийн нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Б.Нийн төрсний бүртгэлийн лав*******аа, П.Батс*******ны нас барсны бүртгэлийн лав*******аа, П.Батс*******н, Д.Ннарын гэрлэсний бүртгэлийн лав*******аа, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн № дугаартай төлбөрийн хүсэлт, Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 7-20 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №12110014*******86 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 22-25 дугаар тал/, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №MN дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 26-28 дугаар тал/, Б******* аймгийн С*******н сумын С ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт, Б******* аймгийн С*******н сумын Их х*******т багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05/09 дугаартай тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05/08 дугаартай тодорхойлолт, Б******* аймгийн С*******н сумын Зын даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/28 дугаартай тодорхойлолт, Б******* аймгийн С*******н сумын Еийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 46- дугаар тал/,

4.Хариуцагчаас П.Аийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Аийн иргэний үнэмлэхний лав*******аа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаард*******ыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.Наранчимэг нь нэхэмжлэлийн үндэслэлээ Миний нөхөр Батс*******н нь 2 онд бусдын гарт амиа алдсан. Шүүх хурал дээр оршуулгын зардлыг гаргана гэж ярьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талийгаачийн гэм хорын хохиролд олгогдсон мөнгийг яаж авах талаар асуутал ялтан Зн гэм хорын хохиролд төлсөн 9,105,200 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр П.Ат шилжүүлсэн баримтын хуулбарыг надад өгсөн. Энэ мөнгөнөөс талийгаачийн 8 настай охинд нэг ч төгрөг олгогдоогүй гэжээ.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ би мөрдөн байцаалтын явцад шүүхийн дүгнэлт, гарын үсэг зурах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцохоор Ө аймгийн суурьшлын бүсээс 4 удаа буюу ирж буцах нийт 10,400 км зам туулсан. Мөн замын хоол хүнс, буудлын зардал гаргаж, 2,000,000 төгрөгөөс 2,400,000 төгрөгийн дундаж зардал гаргасан. Ннь мөрдөн байцаалтын явцад нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Юу болж байгаа талаар асуудаггүй байсан. Ахынхаа охиныг харж хандаж байх болно харин 9,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Б.Нийн төрсний бүртгэлийн лав*******аа, П.Батс*******ны нас барсны бүртгэлийн лав*******аа, П.Батс*******н, Д.Ннарын гэрлэсний бүртгэлийн лав*******аа, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн № дугаартай төлбөрийн хүсэлт, Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоол, Б******* аймгийн С*******н сумын С ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт, Б******* аймгийн С*******н сумын Их х*******т багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05/09 дугаартай тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05/08 дугаартай тодорхойлолт, Б******* аймгийн С*******н сумын Зын даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны 03/28-ны өдрийн тодорхойлолт, Б******* аймгийн С*******н сумын Еийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Зундуйгаас 9,105,200 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б******* аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Пн А /РД:ГЮ/-т олгож, нэхэмжлэлийн шаард*******аас 1,452,0/ нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.2.П.Батс*******н, Д.Ннар нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр охин Батс*******ны Н төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лав*******аа, гэрлэсний бүртгэлийн лав*******аагаар тогтоогдож байна.

П.Батс*******н нь 2 оны 10 дугаар сарын 3-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лав*******аагаар тогтоогджээ.

5.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар талийгаач П.Батс*******ны эхнэр, хүүхэд нь түүний хууль ёсны өвлөгч байна.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсан төлбөрийг түүний өв залгамж*******ч шаардах эрхтэй гэж зааснаар Д.Ннь оршуулгын зардлыг шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааны явцад талийгаач П.Батс*******ны дүү П.Аийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр татаж түүнд оршуулгын зардлыг олгохоор шийдвэрлэсэн байгааг буруутгах боломжгүй. Гэвч П.А нь дээрх оршуулгын зардлыг захиран зарцуулах эрхгүй, харин талийгаачийн хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.Наранчимэг, охин Б.Н нарт шилжүүлэн өгөх үүрэгтэй байжээ.

 

Иймд хариуцагч П.Аийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж оршуулын зардал 9,106,200 /есөн сая нэг зуун зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Наранчимэгт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 160,649 /нэг зуун жаран мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд, хариуцагч П.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 160,649 /нэг зуун жаран мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирд*******а болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч П.Ааас 9,106,200 /есөн сая нэг зуун зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Наранчимэгт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 160,649 /нэг зуун жаран мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд, хариуцагч П.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 160,649 /нэг зуун жаран мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Наранчимэгт тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН