Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2023/00096/И |
Дугаар | 138/ШШ2023/00211 |
Огноо | 2023-03-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2023/00211
2023 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 138/ШШ2023/00211 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, өөрийн байранд байрлах, 5282******* регистрийн дугаартай, “******* ******* ******* *******” ******* /цаашид гэх/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сумын дугаар баг, гудамжны тоотод оршин суух, ЖЭ900128*******9 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,
“******* сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог тээвэрлэлт зэрэг ашиглалтын төлбөрт нийт 2 5*******3 813 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,
Хариуцагч Э.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” нь хариуцагч Э.т холбогдуулан орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог тээвэрлэлт зэрэг ашиглалтын төлбөрт нийт 2 5*******3 813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч , нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч 19-р байр 09 тоотод оршин суугч ын нь 201 оны 0******* сараас 2022 оны 12 дугаар сар дуустал 2 5*******3 813 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Э.аас 201 оны 0******* сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цэвэр, бохир ус, халаалт, хог тээврийн суурь хураамжийн төлбөр буюу нийтдээ 2 5*******3 813 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 201 оны 0*******-12 саруудын төлбөрт 2*******2 525 төгрөг, 201******* оны 01- 12 саруудын төлбөрт 549 428 төгрөг, 2018 оны 01-12 саруудын төлбөрт 548 332 төгрөг, 2019 оны 01-12 саруудын төлбөрт 452 881 төгрөг, 2020 оны 01-12 саруудын төлбөрт 210 018 төгрөг, 2021 онд улсаас хөнгөлөлт үзүүлсэн учир төлбөр гараагүй, 2022 оны 01-12 саруудын төлбөрт 42 052 төгрөг, нийт 2 5*******3 813 төгрөгийг нэхэмжилж байна. 2021 онд гарсан төлбөрийг улс төлж байсан учраас үлдэгдэлгүй байгаа. 2020 онд 2 удаагийн төлөлт хийсэн байгаа нь өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой байсан төлбөрөө төлсөн төлөлт юм. Хариуцагчийн ээж Алтантуяа нь оршин суух хугацаандаа суурь хураамжаа төлдөггүй байсан. *******ил хийх, орлого олох боломжгүй учраас манай байгууллага өмнө нь шүүхэд ханд байсан. Шүүхийн шийдвэр гараад уг шийдвэрийг Алтантуяа нь тэтгэвэрт гараад төлж барагдуулсан нь энэ юм. Өөрөөр хэлбэл 201 оны 0******* дугаар сараас өмнөх төлбөрүүдийг төлөөгүй байсан учраас шүүхэд ханд 900 гаран мянган төгрөг нэхэмжилж байсан. Шүүгчийн захирамжийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ мөнгийг 2020 онд Алтантуяа нь төлсөн юм. ын ээж Алтантуяаг амьд байхад түүнээс төлбөрөө төлөх талаар байнга шаарддаг байсан. Гэвч тэрээр үнэхээр төлбөрийн чавдаргүй, бие муутай хүн байсан. Нас барснаас нь хойш аас удаа дараа ашиглалтын зардлаа төлж барагдуулахыг шаарддаг байсан бөгөөд тэрээр төлнө өө гэж хариу өгдөг байсан. Гар утсанд нь сард 2 удаа мессеж илгээдэг. Мөн утсаар нь холбогдож, байцаагч гэрээр нь явж төлбөрөө төлөх талаар удаа дараа шаард байсан.
Хариуцагч нь 2020 оны 08 сараас хойш төлбөрийг төлж барагдуулна гэж хариу тайлбартаа дурдсан байсан. Уг төлбөрийг төлж барагдуулсан зүйл байхгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу байгуулагдсан гэрээний 5.3 дахь хэсэгт “Үйлчилгээний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй байх. Үүнээс үүдэн хэрэглэгчдэд учирсан хохирлыг буруутай өмчлөгчөөр нөхөн төлүүлнэ”, 3.4 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн төлбөр тооцооны талаар цахимаар болон өөрийн мэйл хаягаар танилцах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн төлбөр ой танилц цаг тухайд нь төлөх ёстой. Мөн хэрэглэгч нь цэвэр, бохир усны төлбөрөө хугацаанд нь төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ 3 удаа биелүүлээгүй тохиолдолд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр уг зөрчил арилгах хүртэл хугацаанд тус хангамжийг түр болон хэсэгчлэн зогсоох арга хэмжээг авна гэж заасан байдаг. Үүний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэг “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, 15.1.13 дэх хэсэгт усны заалтаа тоолуураар тооцож бүрэн төлөх гэж тус тус заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас 201 оны 0******* сараас 2022 оныг дуусталх хугацааны ашиглалтын төлбөрт нийт 2 5*******3 813 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэв.
Хариуцагч Э. хариу тайлбартаа: “******* ******* ******* *******” -аас ******* сумын -р баг, ийн 19-р байрны 09 тоотод оршин суух Э. надад холбогдуулан 201 оны 0******* дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал 2 5*******3 813 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гарг байна. Иргэн Э. миний бие нь ******* сумын -р баг ийн 19-р байрны 09 тоот хаяг дээрх хугацаанд амьдарч байгаагүй бөгөөд “******* ******* ******* *******” -тай ямар нэгэн гэрээ байгуулж төлбөр төлөх үүрэг хүлээж байгаагүй юм. Харин миний төрсөн ээж Дорж овогтой Алтантуяа нь дээрх байранд амьдарч байгаад 2020 оны 08 сарын 03-ны өдөр нас барсан юм. Үүнээс хойш энэ байранд миний ах Э.Наранбат нь амьдарч байгаа. Ээж Д.Алтантуяаг нас барснаас хойших хугацааны төлбөрийг миний бие хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин урьд өмнөх төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 08 сараас хойших хугацааны төлбөрийг төлнө. Учир нь манай ээж 2020 оны 8 сарын 3-ны өдөр хүртэл уг байранд амьдарч байгаад нас барсан. Би тухайн байранд амьдардаггүй. Одоогоор манай ах амьдарч байгаа. Миний хувьд уг байгууллагатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Иймээс 2020 оны 08 сараас өмнөх төлбөрийг төлөхгүй гэв.
Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай 2022.12.2-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 201-2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, тус шүүхийн шүүгчийн 201.04.22-ны өдрийн 138/ШШ201/004*******0 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагч талаас хариу тайлбараас гадна Д.Алтантуяагийн нас барсны 0000232191 дугаартай гэрчилгээний хуулбар зэргийг тус тус шүүхэд гарг өгсөн болно. (хх 2, 5-13, 20-21, 2*******-29 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” нь тус шүүхэд хариуцагч Э.т холбогдуулан “орон сууцны ашиглалтын төлбөр буюу 201 оны 0******* дугаар сараас 2020 оны 12 сар, 2022 оны 01-12 саруудын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог тээвэрлэлтийн төлбөр зэрэгт нийт 2 5*******3 813 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргээ. (хх 1 тал)
Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон бөгөөд нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “...Манай байгууллага нь мэргэжлийн байгууллагын хувьд хэрэглэгчдийг цэвэр, бохир усаар хангадаг. Хуульд заасны дагуу хариуцагч орон сууцны ашиглалтын төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Хариуцагч Э.ын ээж Алтантуяаг амьд байхад түүнээс төлбөрөө төлөх талаар байнга шаарддаг байсан. Нас барснаас нь хойш аас удаа дараа ашиглалтын зардлаа төлж барагдуулахыг шаарддаг байсан бөгөөд тэрээр төлнө өө гэж хариу өгдөг байсан. Гар утсанд нь сард 2 удаа мессеж илгээдэг. Мөн утсаар нь холбогдож, байцаагч гэрээр нь явж төлбөрөө төлөх талаар удаа дараа шаард байсан. Иймд хариуцагчаас 201 оны 0******* сараас 2022 оныг дуусталх хугацааны ашиглалтын төлбөрт нийт 2 5*******3 813 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.
Хариуцагч Э. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 08 дугаар сараас хойших хугацаанд гарсан ашиглалтын төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин үүнээс өмнөх хугацааны төлбөрийг төлөхийг эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...миний бие тус хаягт дээрх хугацаанд амьдарч байгаагүй бөгөөд “******* ******* ******* *******” -тай ямар нэгэн гэрээ байгуулж төлбөр төлөх үүрэг хүлээж байгаагүй. Харин миний төрсөн ээж Д.Алтантуяа нь дээрх байранд амьдарч байгаад 2020 оны 08 сарын 03-ны өдөр нас барсан юм. Ээж Д.Алтантуяаг нас барснаас хойших хугацааны төлбөрийг миний бие хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин урьд өмнөх төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарладаг.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар ******* аймаг, ******* сумын дугаар баг, гудамжны 19 дүгээр байрны 09 тоотод 2020 оны 08 сараас өмнөх хугацаанд хариуцагч Э.ын төрсөн эх Д.Алтантуяа нь оршин суудаг байсан байх 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Д.Алтантуяа нь нас барж, үүнээс хойш тус байранд хариуцагч Э. нь өөрийн төрсөн ах Э.Наранбатын хамт амьдарч эхэлсэн байна.
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” тус шүүхэд өмнө нь буюу 201 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талийгаач Д.Алтантуяад холбогдуулан уг 19 дүгээр байрны 09 тоот орон сууцны 201 оны 0******* дугаар сараас өмнөх хугацааны төлөгдөөгүй байсан ашиглалтын төлбөрт 905 30,5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гарг, Д.Алтантуяа нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 201 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 138/ШШ201/004*******0 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. (хх 2*******-29 тал)
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг Д.Алтантуяа нь төлж чадахгүй явж байгаад 2019 оны 12 дугаар сард 4******* 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 21 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сард 8*******1 449 төгрөгийг тус тус төлж барагдуулж байсан нь дээрх 138/ШШ201/004*******0 дугаартай захирамж болон 2019-2020 оны “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, нэхэмжлэгчийн төлөөлөгч гийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. Үүнийг хариуцагч Э. нь няца маргаагүй болно.
Түүнээс гадна дээрх 19 дүгээр байрны 09 тоот орон сууцны өмчлөгч нар /Д.Алтантуяа, Э./ нь уг орон сууцны 201 оны 0******* дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаа /үүнд 2021 онд гарсан төлбөрийг улсаас төлсөн учир ороогүй/-ны ашиглалтын төлбөр буюу халаалтын төлбөр, хог тээвэрлэлтийн төлбөр, ус халаасны хөлс, хэрэглээний халуун болон цэвэр усны суурь үнэ, ариутгал, усны суурь үнэд нийт 2 5*******3 813 төгрөгийг төлөөгүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.
******* сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1-д зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.*******-д зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч “******* ******* ******* *******” нь хариуцагч Э.аас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг буюу орон сууцны ашиглалтын дээрх төлбөрүүдийг төлөхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь ийнхүү хариуцагчаас орон сууцны ашиглалтын төлбөрийг шаардахдаа хуульд заасан хугацааны дотор шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх ба 2019 оны 11 сар болон түүнээс өмнөх хугацааны ашиглалтын төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн *******8, *******9 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал буюу энэ хугацаанд хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэн өр төлбөрөө төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гарг байсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гарг өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн дугаар зүйлийн .3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.
Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...төлбөрөө төлөх талаар хариуцагчид удаа дараа хэлж байсан, манай байгууллагаас сар бүр иргэдийн гар утсанд төлбөрийн мэдээллийг мессежээр илгээдэг...” гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар гарг нотлоогүй болно.
Мөн хариуцагч Э. нь 2020 оны 08 дугаар сараас өмнөх хугацаанд тус байранд амьдарч байгаагүй учраас уг хугацаанаас өмнөх төлбөрийг төлөхгүй гэж маргадаг боловч одоо тэрээр тус байранд оршин сууж байгаа тул хуульд зааснаар, мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй хугацааны халаалтын болон хог тээвэрлэлтийн төлбөр, ус халаасны хөлс, хэрэглээний халуун болон цэвэр усны суурь үнэ, ариутгал, усны суурь үнэ зэрэг орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй тул хариуцагчийн гаргасан дээрх татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.аас орон сууцны ашиглалтын төлбөрт 2019 оны 12 сарын 21 95,4 төгрөг, 2020 оны 01-12 саруудын 210 018,0 төгрөг, 2022 оны 01-12 саруудын 529 2,28 төгрөг, нийт *******1 3*******,28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 812 1*******5,*******2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 89 /11552+5031*******/ төгрөгөөс 5 131 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс илүү төлсөн 5 *******38 төгрөгийг, мөн хариуцагчаас *******1 3*******,28 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 22 829 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1, *******5 дугаар зүйлийн *******5.2.1, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.*******, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.аас орон сууцны ашиглалтын төлбөрт *******1 3*******,28 /долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 812 1*******5,*******2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 89 төгрөгөөс 5 131 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс илүү төлсөн 5 *******38 /таван мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 22 829 /хорин хоёр мянга найман зуун хорин ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА