Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0247

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М*******ын үндэсний” НҮТББ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ш, Д.Б, 

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,

Гуравдагч этгээд: “М******* Арабын” ХХК, “*******” ХХК, “М******* европын худалдаа аж үйлдвэр бизнесийн танхим” НҮТББ, “М*******ын христэч” НҮТББ, “Э” НҮТББ, “Х” НҮТББ, “Ү,” НҮТББ, “Бельги ба М*******ын албан ёсны” НҮТББ, “М******* Польшийн” НҮТББ, “М******* туургатны” НҮТББ, “Х, М*******ын эдийн засаг,” НҮТББ, “Б” НҮТББ, “М*******ын бүтээн байгуулалт хамтын ажиллагааны танхим” НҮТББ, “М*******ын уул уурхайн салбарын” ГҮТББ, “М*******ын хайлуур жоншны” ГҮТББ, “Канад М*******ын” ГҮТББ, “М******* дахь Австралийн” ГҮТББ, “Ү,” ГҮТББ, “М******* Хын бүтээн байгуулалт,” ГҮТББ, “М*******ын ойн модны” НҮТББ, “Г” ГҮТББ, “М*******,,” ГҮТББ, “М*******,,,” НҮТББ, “Х” НҮТББ, “М******* Хын хөрөнгө оруулалт,” НҮТББ, “М******* Тайванийн хамтын ажиллагаа,” НҮТББ, “М*******,*******” НҮТББ, “М*******,” НҮТББ, “А” НҮТББ, “Б, М*******ын” ГҮТББ, “Шинжаны нийгэмлэг” НҮТББ, “М*******,,” ГҮТББ, “М*******ын хөдөө аж ахуйн танхим” НҮТББ, “М*******, Италийн мөнх” НҮТББ, “Чөлөөт бүсийн” НҮТББ, “Европ М*******ын хамтарсан” НҮТББ, “М******* дахь Японы” ГҮТББ, “М*******ын үндэсний үйлдвэрлэл,” НҮТББ,

Гуравдагч этгээд “М******* Тайванийн хамтын ажиллагаа,” НҮТББ болон “М*******ын хайлуур жоншны” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С*******,

Гуравдагч этгээд “М*******,*******” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, 

Маргааны төрөл: Нэр бүхий 38 хуулийн этгээдийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд “М******* Тайванийн хамтын ажиллагаа,” НҮТББ болон “М*******ын хайлуур жоншны” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Худалдааын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийг зөрчиж байгуулагдсан хуулийн этгээдүүдийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгохгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, эдгээр хуулийн этгээдийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. “М*******ын үндэсний” НҮТББ-ын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/478 дугаар албан бичгээр хуулийн этгээдүүдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандахад 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/5534 дүгээр албан бичгээр нэр бүхий хуулийн этгээдүүдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, М******* Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэх хариуг хүргүүлжээ.
  3. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02/576 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргахад 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 7/6552 дугаар албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй гэх хариуг хүргүүлсэн байна.

Улмаар тус шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn/ цахим хуудаснаас бидний судалснаар 38 хуулийн этгээд нь бизнесийн таатай орчин бий болгох, гишүүдээ дэмжих, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр боловсруулах, гадаад худалдаа, худалдааны зуучлал, ачаа тээвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээдийн нэрдээ “танхим”, “худалдаа аж, үйлдвэрийн танхим”, “худалдааны танхим”, “бизнесийн танхим”, “эдийн засгийн танхим" бусад төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд М*******ын үндэсний худалдаа,ын харьяа, хамааралтай байгууллага мэтээр харагдаж, төөрөгдөлд оруулж, М*******ын үндэсний худалдаа,ын хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж болзошгүй байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байгууллагууд нь 2010 оноос 2022 оны хооронд үүсгэн байгуулагдсан байна. Энэ утгаараа нэрийн давхцалтай холбоотой гомдлыг зөвхөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар шийдвэрлэхгүй юм. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газар нь М*******ын үндэсний худалдаа,аас гаргасан гомдлыг 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, эдгээр хуулиудыг дагаж гарсан нэрийн бүртгэлтэй холбоотой журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. Иймд үндэслэл бүхий хариу өгсөн гэж үзэхгүй байна.

… Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 7/6552 дугаартай албан тоотоор дотоод хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг хариу өгсөн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйл 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж тус тус заасан байхад чиг үүрэгт хамааралгүй хяналт шалгалтын газрын даргаар шийдвэрлүүлж буй нь хууль бус байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь М******* Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 14 дүгээр зүйлийн 14. 2 дахь заалт “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, энэ зүйлийн 14.2.4 дэх хэсэгт “бусад хуулиар хориглоогүй” гэж тус тус заасан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь М******* Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт "Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна", мөн энэ зүйлийн 14.2.4 “бусад хуулиар хориглоогүй.”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт "нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, холбогдох заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс улсын бүртгэгч татгалзах эрхтэй" гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас харвал нэрийг баталгаажуулалтыг бусад хуулиар хориглосон байвал тухайн нэрийг олгохоос татгалзах үндэслэл болно гэж харагдаж байна. 

Аж үйлдвэрийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлд “аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүний мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасан ба тус конвенцид М******* Улс нэгдэн орж, 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталсан байна.

М******* Улсын Засгийн Газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дугаартай тогтоолын хавсралт “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасан байх тул М*******ын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай төсөөтэй нэртэй, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгохыг даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан. 38 хуулийн этгээд гуравдагч этгээдээр татагдсан. Эдгээрээс 22 нь олдоогүй гэсэн тайлбар хэлдэг. 5 төрийн бус байгууллага нь маргаангүй гэдэг. 11 төрийн бус байгууллага нь зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар хэлдэг. Танхим гэдэг нэрийг авсан хуулийн этгээдүүд нарын дийлэнх нь үйл ажиллагаа явуулаагүй, гэхдээ нэр аваад орхисон мэтээр харагдаж байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2009, 2013, 2015, 2019 онд гарсан журмуудыг нягталж үзээд манай гомдолд хариу өгсөн гэдэг боловч бидэнд бичгээр өгсөн хариу тайлбарт ийм утга агуулга байдаггүй.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“М******* Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-д заасны дагуу хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулдаг болно.

Энэ журамд танхим гэх үгээр хуулийн этгээдийн нэрийг ялгаж баталгаажуулахыг хориглосон заалт байхгүй болно. Түүнчлэн Худалдаа,ын тухай хуулийн 3 дахь хэсэг, 5 дугаар зүйлд нэрний тухай зохицуулалт байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Анх 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Хуулийн этгээдэд нэр олгох журам” гэж, 2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хуулийн этгээдийн нар баталгаажуулах хадгалах журам”, 2015 онд Хууль зүйн сайдын А/41 дүгээр тушаалаар “Хуулийн этгээдэд нэр олгох, баталгаажуулах журам”, 2018 онд Засгийн газрын 309 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг тус тус хэрэглэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 38 хуулийн этгээд нь 2010-2022 оны хооронд улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдүүд юм. Гомдлын дагуу шалгахдаа тухайн цаг үед мөрдөгдөж байсан хууль журмуудад нийцсэн эсэхийг нь шалгасан. Танхим гэдэг үгээр ялгахгүй гэдэг утга санаатай заалт бүх журмууд дээр ижил төстэй байгаа. Нэхэмжлэгч 1960 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа учраас танхим гэх нэрийг давуу эрхтэй авна гэж тайлбар хэлээд байна. Зарим төрлийн нэрийг хуулиар хориглосон байдаг. Жишээ нь банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, аудит гэх мэт зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд банк гэсэн нэр хэрэглэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Танхимын тухайд ийм  зохицуулсан заалт байдаггүй. 

Худалдааын тухай хуулийн 3.1.1-д “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн” гэж заасан. Ямар үйл ажиллагаа явуулах ямар зорилготой гэдгийг л хуульчилж өгсөн. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “М******* Улсад үндэсний танхим нэг байна”, 5.2-т “Аймаг, нийслэлийн, эсхүл аймаг дундын танхим байж болно” гэж заасан болохоос нэртэй холбоотой зохицуулалт байхгүй юм. Маргаад байгаа 38 хуулийн этгээд бол бүгд хоорондоо ялгарна. Жишээ нь: М******* Арабын нь М******* Арабын хоорондоо хийх худалдааг дэмжих зорилготой байгуулагдсан хуулийн этгээд юм. Танхим гэдэг үгийг нэхэмжлэгч ганцаараа өмчлөхгүй.” гэв. 

8. Гуравдагч этгээд “М******* Арабын” ХХК татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

М*******ын үндэснийын гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор манай нэрийг андуурах тохиолдол энэ хугацаанд хэзээ ч гарч байгаагүй ба манай компани нь ашгийн төлөө бус ХХК хэлбэрээр байгуулагдсан гэдгийг бүх хүн ойлгох тул ийм асуудал мөн хойшид ч гарах боломжгүй тул өөрийн компанийн нэрнээс татгалзах хүсэлгүй байгааг үүгээр илэрхийлж байна. Аливаа улс оронд танхим болон нэршилтэй олон байгууллага байдаг ба тэд цэвэр зах зээлийн зарчмын дагуу оршин тогтнодог. Үнэхээр М*******ын үндэсний нэрээ хамгаалах бодолтой бол өөрсдийн нэрийг хуулиар хамгаалуулсаны дараа дахин энэ нэршлийг олгохгүй байх тал дээр арга хэмжээ авах шаардлага үүсэх тул хуулийн дагуу эрхээ эдэлж Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан нэршлээ ашиглахгүй байхыг шаардах үндэслэл байхгүй гэж үзэж буйгаа үүгээр илэрхийлж байна.

Хэрэв үнэхээр М*******ын үндэсний манай нэрийг хууль бус гэж үзэж байгаа бол бид өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж таниулах хүртэл орсон бүх зардал болон тогтоосон холбоо сүлжээний хохирлыг тооцон гаргаж нэхэмжлэхээ үүгээр илэрхийлж байна.” гэжээ.

9. Гуравдагч этгээд “*******” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Өөрийн оноосон нэрийг өөрчлөхөд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

10.  Гуравдагч этгээд “Э” НҮТББ шүүхэд мэдээлсэн тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бичгээр тайлбараа өгөх ямар ч боломжгүй байгаа” гэснийг тэмдэглэсэн байна.

11. Гуравдагч этгээд “Ү,” НҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“Ү,” нь 2016 оны 01 дүгээр сарын 21-нд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Үүсгэн байгуулагчид бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт очин сонгосон нэрээ баталгаажуулж, гэрчилгээ тамга тэмдэгийг зохих хууль журмын дагуу захиалан төлбөр мөнгийг төлөн авсан.

Анх нэрээ сонгож байхдаа М*******ын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын хууль ёсны эрх ашгийг зөрчиж, энэ байгууллагын нэртэй ойролцоо нэр өгч бусдыг төөрөлдүүлье гэсэн бодол санаагүйгээр М******* улсынхаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хэрхэн гаргах, үе үеийн багш бэлтгэдэг боловсролын тогтолцоог хэрхэн шинэчлэх, гадаад орны сургалтыг яаж нэвтрүүлэх талаар бодож өгч байсан.

М*******ын үндэснийын нэхэмжлэлд байгаа 38 аж ахуйн нэгжүүд нь өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэн М******* орныхоо эдийн засаг болон бизнесийн үйл ажиллагаанд бага ч болтугай хувь нэмэр оруулж байгаа байх. Мэдээж М******* улсын Бүртгэлийн ерөнхий газар нь хууль дүрмийг баримтлан бүртгэж, нэрийг баталгаажуулан гэрчилгээг олгосон нь тодорхой. Улс орны эдийн засаг өдөр ирэх тусам улам хүнд болж байгаа энэ цагт бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн дуу хоолой болсон

М*******ын үндэсний нь эрхэм зорилго, алсын хараагаа умартан иймэрхүү шалдар булдар зүйлээр Төрийн байгууллагатайгаа шүүхдэлцэж жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй байгаад туйлын харамсаж байна.” гэжээ.

12. Гуравдагч этгээд “М*******ын уул уурхайн салбарын” ГҮТББ шүүхэд мэдээлсэн тайлбартаа: 

““М******* Тайванийн хамтын ажиллагаа,” НҮТББ болон “М*******ын хайлуур жоншны” НҮТББ нь хамт учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай адил байр суурьтай байна.” гэжээ.

13. Гуравдагч этгээд “М*******ын хайлуур жоншны” ГҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хуулийн этгээдүүд "танхим" гэх нэрийг бүртгүүлсэнээр ямар эрх ашиг нь бодитойгоор хөндөгдсөн талаар тодорхой дурьдаагүй байна.

Тодруулбал хэн төөрөгдөж андуурч тухайн үйлдлээс нь М*******ын үндэснийын яг ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаар тодорхой дурьдаагуй байна. “Танхим” гэх үгийг зөвхөн М*******ын үндэсний л хэрэглэнэ гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй ба энэ нь М******* хэлний л нэг үг юм.

М*******ын үндэсний нь зорилго бүтцээ тодорхой заалгасан тусгайлан хуультай бөгөөд "танхим" гэх үгийг бусад хуулийн этгээдүүд хэрэглэснээр бусдыг төөрөгдүүлэх боломжгүй тул Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг хамааралгүй юм.

Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар нотлох баримтаар тодорхой дурьдаагүй тул Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. "Танхим" гэх үг нь хэн нэгний өмч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

14. Гуравдагч этгээд “М******* дахь Австралийн” ГҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Бидний хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн цагаасаа хойш сүүлийн есөн жилийн туршид өөрсдийн нэрээ ашигласаар ирсэн бөгөөд бидний нэр бол биднийг төлөөлөх гол хүчин зүйл гэдгийг энд дурдах нь зүйтэй. Үүнээс гадна "танхим" гэдэг үг нь аливаа улсын нэр эсхүл хүний нэр шиг оноосон нэр биш юм. Энэ нь үүсгэн байгуулалтын хэлбэрийг илэрхийлэх бусад үгийн адил хэрэглэгддэг нэр үг юм.

Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-д хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах журам, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтад тавигдах шаардлага, хязгаарлалтыг тусгасан байдаг. Тус журмын 3.10 дугаар зүйлд хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасан бөгөөд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэх 13 өөр тохиолдлыг заасан. Харин манай тохиолдолд эдгээр тохиолдлуудын аль нь ч тогтоогдохгүй байна. Тиймээс нийт 38 хуулийн этгээдийн нэрс журмын дагуу тавигдсан шаардлагыг хангасан байна гэж үзэж байна.

Түүнчлэн, арилжааны болон практикийн хувьд манай танхимын нэрэнд “Австрали" гэдэг үгийг ашигласан нь М*******ын бизнест төвлөрсөн танхимтай төөрөгдүүлэхээр ижил төстэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн М*******ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн 5 дугаар зүйлд танхимын тогтолцоог тусгасан бөгөөд “М******* Улсад үндэсний танхим нэг байна. Аймаг, нийслэлийн эсхүл аймаг дундын танхим байж болно” гэж заасан байдаг.

Худалдааны танхимын тухай хуулийн дагуу М*******ын үндэсний нь М******* Улс дахь цорын ганц үндэсний танхим мөн боловч нөгөө талаас Худалдааны танхимын тухай хуулиар М******* Улсад бусад төрлийн танхим байгуулахыг хориглоогүй байна. Иймд М*******-Австралийн Худалдааны танхимын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

М*******ын үндэсний нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилттой билээ. М*******-Австралийн Худалдааны танхимын зорилтууд нь М*******ын үндэснийын зорилттой нийцэж байгаа бөгөөд эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй нийгэмд танигдсан төрийн бус байгууллагуудын бүртгэлийг хүчингүй болгох нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу бид М*******ын үндэснийын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

15. Гуравдагч этгээд “М*******ын ойн модны” НҮТББ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“Бид анх нэрээ өнөөдөр М******* Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн хүрээнд авсан гэж ойлгодог. Хэрэв хуулийн этгээдийн нэр авагдах үйл явц хуулиараа зөв эсэх нь тогтоогдвол бид шүүхийн шийдвэрийг дагах болно.” гэжээ.

16. Гуравдагч этгээд “М*******,,,” НҮТББ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

М*******,,,” нэрийг солиход татгалзахгүй байна. Учир нь ковид буюу цар тахлын улмаас албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй тул татгалзах зүйл байхгүй.” гэжээ.

17. Гуравдагч этгээд “М******* Тайванийн хамтын ажиллагаа,” НҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хуулийн этгээдүүд "танхим" гэх нэрийг бүртгүүлсэнээр ямар эрх ашиг нь бодитойгоор хөндөгдсөн талаар тодорхой дурьдаагүй байна.

Тодруулбал хэн төөрөгдөж андуурч тухайн үйлдлээс нь М*******ын үндэснийын яг ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаар тодорхой дурьдаагуй байна. “Танхим” гэх үгийг зөвхөн М*******ын үндэсний л хэрэглэнэ гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй ба энэ нь М******* хэлний л нэг үг юм.

М*******ын үндэсний нь зорилго бүтцээ тодорхой заалгасан тусгайлан хуультай бөгөөд "танхим" гэх үгийг бусад хуулийн этгээдүүд хэрэглэснээр бусдыг төөрөгдүүлэх боломжгүй тул Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг хамааралгүй юм.

Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар нотлох баримтаар тодорхой дурьдаагүй тул Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. "Танхим" гэх үг нь хэн нэгний өмч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

18. Гуравдагч этгээд “М*******,*******” НҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Манай ТББ нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М*******, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах боломжийг олгох, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго зорилттойгоор үүсгэн байгуулагдсан. Ийнхүү үүсгэн байгуулагдахдаа Иргэний хууль, 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 тоот тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журамд тус тус заасны дагуу “М**************” НҮТББ гэх оноосон нэрийг авч, үйл ажиллагаа явуулах болсон.

М******* улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, уг хугацаанд нэхэмжлэгч байгууллагын эрх, ашгийг хөндсөн болон хууль бус ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байхад ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаад, "М**************" НҮТББ нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн агуулгаас харахад:

1/ Худалдаа,ын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь худалдаа, болон /цаашид "танхим" гэх/-ын бүрэн эрх, үйл ажиллагааны үндсэн чиглэл, түүний тогтолцоо, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, танхим болон төрийн ба бусад байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг зохицуулахад оршино", 5 дугаар зүйлийн 5.1-д “М******* улсад үндэсний нэг танхим байна”, 5.2-т “Аймаг, нийслэлийн, эсхүл аймаг дундын танхим байж болно" 6 дугаар зүйлийн 6.1-д “М*******ын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг М*******ын худалдаа, хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар уг хууль нь М*******ын үндэснийын болон аймаг, нийслэлийн, эсхүл аймаг дундын танхимын үйл ажиллагааг зохицуулсан хууль байхад нэхэмжлэгч байгууллага нь уг хуулийн зохицуулалтыг өөрт ашигтайгаар тайлбарлаж, М******* улсад өөр танхим үйл ажиллагаа явуулахгүй мэтээр нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл төр нь өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг хуулиар болон гэрээний үндсэн дээр тодорхой субьектэд уг үйл ажиллагаагаа шилжүүлдэг. Үүний дагуу төр нь Худалдаа,ын тухай хуулиар М*******ын үндэснийд тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн байна. Энэхүү хуулиар М*******ын үндэснийаас бусад хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй байх зохицуулалтыг агуулаагүй юм.

2/ Нэхэмжлэлийн агуулга болон нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаас үзэхэд М*******ын үндэсний нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлд дурдсан нэр бүхий 38 байгууллага нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн, яаж, ямар нотлох баримтын үндсэн дээр зөрчсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь "М**************" НҮТББ-аас өөрийн эрх ашгийг хамгаалах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй юм.

3/ Нэхэмжлэлд нэр заасан 38 байгууллагын үүсгэн байгуулагдсан огноо харилцан адилгүй байна. Эндээс тухайн байгууллагын үүсгэн байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, тогтоомж зөрүүтэй, ялгаатай байгаа. Жишээлбэл “М**************" НҮТББ-ын тухайд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Ингэхдээ тухайн цаг үед мөрдөгдөж байсан буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 тоот тушаалаар баталсан хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын үйлчлэлд хамаарах учиртай.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 38 байгууллагын талаар дурдахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг заасан байна. Эндээс хууль хэрэглээний зөрчил үүсч байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаараа ямар нэг тайлбар гаргаагүй байгаа нь дээр дурдсанчлан хэргийн оролцогчдийн мэтгэлцэх эрхэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

4/ Худалдаа,ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Үндэсний нэг танхимтай байх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл нэхэмжлэгч нь танхим гэх нэршлийг М******* улсад нэг байх гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ", 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 тоот тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 1.1 "Энэхүү журмаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулна" гэж тус тус заасны дагуу "М**************" НҮТББ нь нэрийн баталгаажуулалтыг хийлгэсэн. Мөн Хууль зүйн сайдын 2015 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 тоот тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3 дугаар зүйлд хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахад тавигдах шаардлагыг нэг бүрчлэн заасан бөгөөд уг заалтаар танхимгэх үгийг нэрний баталгаажуулалт хийхгүй байх талаар дурдаагүй байна.

Дээрх бүгдээс дүгнэхэд М*******ын үндэснийын гаргасан нэхэмжлэл нь хуульзүйн үндэслэлгүй, шаардлагатай нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул "М**************” НҮТББ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

19. Гуравдагч этгээд “А” НҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь М******* Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт "Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна" энэ хуулийн 14.2.4 дэх хэсэгт "бусад хуулиар хориглоогүй” хэмээн заасан. Мөн М******* Улсын засгийн газрын 2018 оны 11 дүүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолын хавсралт Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна" гэж заасан бөгөөд эдгээр хуулийн заалтуудад хамааралгүй учраас хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын журмын дагуу бүртгэсэн байна.

Иймд тухайн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалтыг хүчингуй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

20. Гуравдагч этгээд “М*******ын хөдөө аж ахуйн танхим” НҮТББ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

М*******ын үндэснийын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Тиймээс нэхэмжлэлийн дагуу тус байгууллагын нэрийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

21. Гуравдагч этгээд “М*******, Италийн мөнх” НҮТББ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор байгуулагдаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрчилгээ болон тамга тэмдгээ хүлээн авсан. Байгуулагдсан цагаас хойш албан ёсоор ямар нэг үйл ажиллагаа эрхлээгүй бөгөөд тус танхимын үйл ажиллагааг хариуцлагатайгаар хариуцан ажиллах, үйл ажиллагааг гүйцэлдүүлэх хүнгүй болсон тул удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар тус танхим нь албан ёсоор татан буугдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

22. Гуравдагч этгээд “Чөлөөт бүсийн” НҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

М******* Улсын иргэн нь М******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах эрхтэй.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдэд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “М******* улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй" гэж тус тус хуульчилсан байдаг.

Энэ хүрээнд, “Ч*******” нь Худалдааын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Аймаг, нийслэлийн, эсхүл аймаг дундын танхим байж болно" гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Аймаг, нийслэлийн, аймаг дундын танхим нь бие даан үйл ажиллагаа явуулна" гэж тус тус заасны үндэслэн байгуулагдаж, зөвхөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Өөрөөр хэлбэл, “Ч*******” НҮТББ нь М*******ын үндэснийд заасан "М******* Улсад үндэсний танхим нэг байна", "М*******ын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг М*******ын худалдаа, хэрэгжүүлнэ” гэсэн М*******ын үндэснийын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн ямар нэг асуудал байхгүй, бүс нутгийн хувьд Чөлөөт бүсийн тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт заасан аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий М******* Улсын нутаг дэвсгэрийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбоотой нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдсэн, Худалдааын тухай хуулийн 5 дугаар зүйл, 8 дугаар зүйлд заасан Танхимыг үүсгэн байгуулах нөхцөл журамд нийцэж байгуулагдсан хуулийн этгээд байх тул Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасан "Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

М*******ын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 02/761 тоот албан бичгээр Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Д*******д хандан “М*******ын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн тус танхимын дэргэд “Чөлөөт бүсийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим” нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулах гэж байгаа тул энэхүү байгууллагын нэрийг олгож өгнө үү” гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн байдаг ба дээрх албан бичгийг үндэслэн Улсын Бүртгэлийн Ерөнхий газар “Ч*******” НҮТББ-ыг улсын бүртгэлд бүртгэсэн болно.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын “Ч*******” НҮТББ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

23. Гуравдагч этгээд “М*******ын үндэсний үйлдвэрлэл,” НҮТББ татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Худалдааын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн”, 5 дугаар зүйлд танхимын тогтолцооны талаар заасан байна.

Уг зохицуулалт нь “танхим” гэдэг нэршлийг зөвхөн М*******ын Үндэсний хэрэглэнэ гэдэг агуулгатай биш юм.

Тодруулбал, Худалдааын тухай 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь худалдаа, болон /цаашид "танхим" гэх/-ын бүрэн эрх, үйл ажиллагааны үндсэн чиглэл, түүний тогтолцоо, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, танхим болон төрийн ба бусад байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг зохицуулахад оршино" гэж заасан байх бөгөөд уг заалтын дагуу М*******ын худалдаа, тогтолцоо, чиглэл, үйл ажиллагаа, зохион байгуулалтын хэлбэрийг уг хуулиар зохицуулснаас бус уг нэршлийг дангаараа нэхэмжлэгч байгууллага хэрэглэх агуулгатай биш юм. Нөгөөтэйгүүр манай байгууллага нь уг хуулийн дагуу байгуулагдаагүй, уг хуулиар үйл ажиллагаагаа огт явуулдаггүй болно.

Гуравдагч этгээд “М*******ын Үндэсний үйлдвэрлэл,” НҮТББ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд тус тус заасны дагуу шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өөрийн байгууллагын нэрийн баталгаажуулалтыг авч бүртгүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн хувьд манай байгууллагын нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгуулахаар 2022 онд гомдол гаргасан атлаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2018 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг мөрдөхгүй, харин уг гомдлыг хүчингүй болгосон хуулийг баримталж шалгах естой байсан гэдэг агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын эрхлэх үйл ажиллагааны чиглэл болон манай байгууллагын эрхлэх үйл ажиллагааны чиглэл өөр байтал ямар үндэслэлээр бусдыг төөрөгдүүлэхээр ижил гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

24. Гуравдагч этгээд “М******* Тайванийн хамтын ажиллагаа,” НҮТББ болон “М*******ын хайлуур жоншны” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Танхим гэдэг нэрийг ашигласан маш олон байгууллага байдаг гэж хэлж байна. Гуравдагч этгээдээр маш олон байгууллага татагдсанаас ихэнх нь үйл ажиллагаа явуулдаггүй, зарим нь явуулдаг гэсэн тайлбартай бас танилцсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байгууллагынхаа тогтолцоо, зорилго Худалдааын тухай хуулийн заалтуудыг үндэслэж танхим гэдэг нэрийг 80 хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэр давхардаж төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Ихэнх гуравдагч этгээд нар нь үйл ажиллагаа явуулдаггүй. Цөөхөн хэдэн байгууллага нь л үйл ажиллагаа явуулдаг.  Танхим гэдэг нэрийг бүртгүүлснээрээ нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгааг дурдаагүй, нотлох баримтаар нотлоогүй. Худалдаа тусдаа үйл ажиллагаа явуулдаг бусад танхимууд ч бас чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа болохоос нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үйл ажиллагааг давхар хийгээд байгаа байгууллага нэг ч байхгүй. Танхим гэдэг нэр нийтлэг үг. Танхим гэдэг үгийг бусад этгээдүүд хэрэглэснээрээ хэн нэгэн төөрөгдсөн гэсэн нотлох баримт байхгүй учраас Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт хамааралгүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/8706 дугаар захирамжаар нэр бүхий 38 хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бөгөөд “М******* европын худалдаа аж үйлдвэр бизнесийн танхим” НҮТББ, “М*******ын христэч” НҮТББ, “Х” НҮТББ, “Бельги ба М*******ын албан ёсны” НҮТББ, “М******* Польшийн” НҮТББ, “М******* туургатны” НҮТББ, “Х, М*******ын эдийн засаг,” НҮТББ,“Б” НҮТББ, “М*******ын бүтээн байгуулалт хамтын ажиллагааны танхим” НҮТББ, “Канад М*******ын” ГҮТББ,.“Ү,” ГҮТББ, “М******* Хын бүтээн байгуулалт,” ГҮТББ, “Г” ГҮТББ, “М*******,,” ГҮТББ, “Х” НҮТББ, “М******* Хын хөрөнгө оруулалт,” НҮТББ, “М*******,” НҮТББ, “Б, М*******ын” ГҮТББ, “Шинжаны нийгэмлэг” НҮТББ, “М*******,,” ГҮТББ, “Европ М*******ын хамтарсан” НҮТББ, “М******* дахь Японы” ГҮТББ-ууд нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй болох нь “М******* шуудан” ХК-ийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна. 

Мөн гуравдагч этгээд “*******” ХХК, “Э” НҮТББ, “М*******,,,” НҮТББ, “М*******ын хөдөө аж ахуйн танхим” НҮТББ, “М*******, Италийн мөнх” НҮТББ-ууд нь шүүх хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн, харин “М******* Арабын” ХХК, “Ү,” НҮТББ, “М*******ын уул уурхайн салбарын” ГҮТББ, “М******* дахь Австралийн” ГҮТББ,  “М*******ын ойн модны” НҮТББ, “М*******,*******” НҮТББ, “А” НҮТББ, “Чөлөөт бүсийн” НҮТББ, “М*******ын үндэсний үйлдвэрлэл,” НҮТББ-уудад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.“Бүртгэх байгууллагын энэ хуулийн 13.1-д заасан шийдвэр нь улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг бүртгэх тухай бичилт хийх үндэслэл болно. Бүртгэлийн бичилт бүрт улсын бүртгэлийн дугаар олгож, бүртгэсэн огноог тэмдэглэнэ.”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 3.1.“Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна.”, 4.1.“Улсын бүртгэлийн ерөнхий газар нь нийслэлд хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж олгохдоо энэхүү журмын 2.1, 2.2, 2.3-д заасан хуулийн этгээд үүсгэн байгуулагч нарын баримт бичгийг үзнэ.”, 4.2.“Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь баримт бичгийг үзсэний дараа хуулийн этгээдийн нэрийн улсын нэгдсэн бүртгэлд байгаа бусад хуулийн этгээдийн нэртэй тулгалт хийж давхардаагүй бол “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас УБ-09” маягтыг 1 хувь бичиж хуулийн этгээд үүсгэн байгуулагчид олгоно.”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 742 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ын 2.1.“Улсын бүртгэгч нь энэхүү журмын 1.4, 1.5-д заасны дагуу иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг үзэж улсын бүртгэлийн нэрийн мэдээллийн сангаас хуулийн этгээдийн нэрийг хайж нягтлаад давхцаагүй бол баталгаажуулж “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас”-ыг олгоно.” гэж тус тус заасны дагуу “*******” ХХК, “М******* европын худалдаа аж үйлдвэр бизнесийн танхим” НҮТББ, “М*******ын христэч” НҮТББ, “М*******,,” ГҮТББ, “М******* дахь Австралийн” ГҮТББ, “Х” НҮТББ, “Х” НҮТББ, “М*******ын бүтээн байгуулалт хамтын ажиллагааны танхим” НҮТББ, “Бельги ба М*******ын албан ёсны” НҮТББ, “Б” НҮТББ-ууд;

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.“Шинээр, өөрчлөн байгуулах замаар шинээр хуулийн этгээд байгуулагдах болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.” 14.2.“Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:”, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.1.“Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна.”, 4.3.“Улсын бүртгэгч ажлын 1 өдөрт энэ журмын 2.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу түүний сонгосон 5 хүртэлх нэрийг хуулийн этгээдийн нэрийн санд шалгаж, холбогдох хууль тогтоомж, энэ журамд нийцсэн 3 хүртэлх нэрийг баталгаажуулна.” гэж тус тус заасны дагуу “М******* Арабын” ХХК, “Ү,” ГҮТББ, “М******* Хын бүтээн байгуулалт,” ГҮТББ, “Э” НҮТББ, “Ү,” НҮТББ, “Х, М*******ын эдийн засаг,” НҮТББ, “М*******,” НҮТББ, “М******* Польшийн” НҮТББ, “М******* туургатны” НҮТББ, “М*******ын уул уурхайн салбарын” ГҮТББ, “М*******ын хайлуур жоншны” ГҮТББ, “Канад М*******ын” ГҮТББ, “М*******ын ойн модны” НҮТББ, “Г” ГҮТББ, “М******* Хын хөрөнгө оруулалт,” НҮТББ, “М******* Тайванийн хамтын ажиллагаа,” НҮТББ, “М*******,,,” НҮТББ, “М*******,*******” НҮТББ-ууд;

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.1.“"хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;”, 4.1.2.“"хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;”, 13 дугаар зүйлийн 13.1.“Шинээр, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана.”, 13.3.2.“бусад хуулиар хориглоогүй.”, 13.3.“Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:” гэж заасны дагуу “А” НҮТББ, “Б, М*******ын” ГҮТББ, “Шинжаны нийгэмлэг” НҮТББ, “М*******,,” ГҮТББ, “Европ М*******ын хамтарсан” НҮТББ, “М*******ын хөдөө аж ахуйн танхим” НҮТББ, “М*******, Италийн мөнх” НҮТББ, “Чөлөөт бүсийн” НҮТББ, “М*******ын үндэсний үйлдвэрлэл,” НҮТББ, “М******* дахь Японы” ГҮТББ-ууд нь тус тус нэрийн баталгаажуулалтыг хийлгэхээр хандсаны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас хууль, журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэж гуравдагч этгээдүүдийн нэрийн баталгаажуулалтыг хийсэн нь хуульд нийцжээ.

  1. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.”, 27.2.“Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.”, 27.3.“Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.”, 27.5.“Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.” гэж заажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд шалгаж шийдвэрлэдэг. Хариуцагч төрийн захиргааны байгууллагын бүртгэж, баталгаажуулсан гуравдагч этгээдүүдийн нэрс нь нэхэмжлэгчийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй биш байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар гуравдагч этгээдүүдийн нэрийн бүртгэлийг баталгаажуулсан нь Худалдаа,ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.“Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн.”, 5 дугаар зүйлийн 1.“М******* Улсад үндэсний танхим нэг байна.”, 6 дугаар зүйлийн 1.“М*******ын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг М*******ын худалдаа, хэрэгжүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “М*******ын үндэсний” НҮТББ-ын хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, аливаа хэлбэрээр зорилт, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээргүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар нэрийн бүртгэл, нэрийн баталгаажилтыг хүчингүй болгуулахаар тодорхойлсон нэр бүхий 38 хуулийн этгээд нь хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад өөрсдийн оноосон нэрийг бүртгүүлэхээр хандаж, нэрийн баталгаажуулалтыг хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан “М*******ын үндэсний” НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Худалдааын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийг зөрчиж байгуулагдсан хуулийн этгээдүүдийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгохгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, эдгээр хуулийн этгээдийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН