Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2023/00092/И |
Дугаар | 138/ШШ2023/00224 |
Огноо | 2023-03-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2023/00224
2023 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 138/ШШ2023/00224 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, өөрийн байранд байрлах, 5282******* регистрийн дугаартай, “******* ******* ******* *******” ******* ******* /цаашид гэх/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сумын дугаар баг, гудамжны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
“******* сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог тээвэрлэлт зэрэг ашиглалтын төлбөрт нийт 1 35 922 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” нь хариуцагч Э.д холбогдуулан орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог тээвэрлэлт зэрэг ашиглалтын төлбөрт нийт 1 35 922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч ийн 18-р байр 08 тоотод оршин суугч ын нь 201******* оны 11 сараас 2022 оны 12 дугаар сар дуустал 1 35 922 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2021 оны төлбөрийг улсаас хөнгөлөлт үзүүлсэн учраас төлбөр гараагүй буюу нэхэмжлэхгүй ээ. Харин 201******* оны 51 53******* төгрөг, 2018 оны 243 *******24 төгрөг, 2019 оны 254 528 төгрөг, 2020 оны 2******* 542 төгрөг, 2022 оны 559 93******* төгрөг, нийт 1 35 922 төгрөгийг нэхэмжилнэ.
Хариуцагч Э. нь 3 жилийн өмнө уг байрыг худалд авсан талаар хариу тайлбартаа дурддаг. Тухайн орон байрыг худалд авахдаа өр төлбөртэй эсэхийг өөрөө нягтлах үүрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан. Үүний дагуу өөрөөс нь шалтгаалсан байхад төлбөрийг төлөхгүй гэж байгаад гайх байна. Хариуцагчийн төлөх ёстой төлбөр гэж үзэж байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэг “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, 15.1.13 дэх хэсэгт усны заалтаа тоолуураар тооцож бүрэн төлөх гэж тус тус заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Хогны суурь хураамжийн тухайд “Гэрэлт сэтгэмж” ОНӨҮГ-нь тус байгууллагатай гэрээтэй илладаг бөгөөд орон сууцны байрууд, хотхон, орон сууцны хорооллуудын хогны мөнгийг гэрээний дагуу татан төвлөрүүлж, төвлөрүүлсэн орлогын 20 хувийг авч илладаг юм. Хариуцагчийн зүгээс хог хаягдлыг хасуулах талаар өргөдөл гаргасан зүйл байхгүй. Уг өргөдлийг гаргаад манай байцаагч нарт өгөөгүй. Энэ талаар нотлох баримт байхгүй байна. ******* аймгийн ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хог хаягдлыг тээвэрлэх, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”- ын 3.1.4 ******* сууцны айл өрхүүдийн хог хаягдлын үйлчилгээний суурь хураамжийг төвлөрүүлэх гэрээг ******* ******* ******* *******тай байгуулан мөрдөн иллана гэж заасны дагуу зайлшгүй айл өрх, сууц өмчлөгч бүр мөрдөх ёстой эрх зүйн акт шийдвэр юм. Иймд хогны суурь хураамж төлөх нь хууль эрх зүйн хувьд 100 хувь үндэслэлтэй юм. Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны ******* сарын 14-ний өдрийн А/2******* дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т зааснаар Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ гэж заасан. Зааврын -д зааснаар Хэрэглэгч нь сараас дээш хугацаагаар үйл иллагаагаа зогсоох тохиолдолд лын 15 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрөөс хөнгөлөгдөж болно. Иймд Э.гаас 1 35 922 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын дугаар баг, ийн тоот байрыг одоогоос 3 жилийн өмнө худалд авч байсан. Худалд аваад удаагүй байхад “******* НАА” -аас усыг минь тасалчихсан. Энэ талаар тодруулахад миний худалд авсан байр 1 500 000 орчим төгрөгийн өртэй байсан юм билээ. Би үүнийг огт мэдээгүй бөгөөд усаа залгуулахын тулд тухайн үедээ *******00 000 төгрөгийг төлж байсан. Иймд 1 35 922 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай 2022.12.2-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 201*******-2020, 2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” зэргийг бичгийн баримтаар өгсөн.
Хариуцагч талаас бичгийн баримт гарг өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” нь тус шүүхэд хариуцагч Э.д холбогдуулан “орон сууцны ашиглалтын төлбөр буюу 201******* оны 11 дүгээр сараас 2020 оны 12 сар, 2022 оны 01-12 саруудын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог тээвэрлэлтийн төлбөр зэрэгт нийт 1 35 922 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргээ. (хх 1 тал)
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., Д. нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон бөгөөд нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “...Манай байгууллага нь мэргэжлийн байгууллагын хувьд хэрэглэгчдийг цэвэр, бохир усаар хангадаг. Хуульд заасны дагуу хариуцагч орон сууцны ашиглалтын төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Хариуцагч Э. нь тус байрыг 3 жилийн өмнө худалд авсан. Ингэхдээ тус байрыг өртэй байсныг мэдээгүй, өр төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж байгаа боловч худалдан авагч нь өөрийн худалд авч байгаа байрны өр төлбөртэй эсэхийг зохих байгууллагаас тодруулж, шалгах нь түүний үүрэг юм. Иймд хариуцагчаас 201******* оны 11 сараас 2020 оныг дуусталх, мөн 2022 оны 1-12 сарыг дуусталх хугацааны ашиглалтын төлбөрт нийт 1 35 922 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.
Хариуцагч Э. нь тус байрын 3 жилийн худалд авсан. Ингээд байж байтал НАА-с усыг минь тасалсан бөгөөд энэ талаар тодруулахад худалд авсан байраа НАА-д 1 500 000 гаран төгрөгийн өр төлбөртэй болохыг мэдсэн. Тэгээд усаа буцаан тавиулахын тулд тухайн үедээ *******00 000 гаран төгрөгийг төлж байсан. Иймд нэхэмжилсэн 1 35 922 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.*******-д зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч “******* ******* ******* *******” нь хариуцагч Э.гаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг буюу орон сууцны ашиглалтын дээрх төлбөрүүдийг төлөхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь ийнхүү хариуцагчаас орон сууцны ашиглалтын төлбөрийг шаардахдаа хуульд заасан хугацааны дотор шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх ба 2019 оны 11 сар болон түүнээс өмнөх хугацааны ашиглалтын төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн *******8, *******9 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал буюу энэ хугацаанд хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэн өр төлбөрөө төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гарг байсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гарг өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн дугаар зүйлийн .3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.
Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...төлбөрөө төлөх талаар хариуцагчид удаа дараа хэлж байсан, манай байгууллагаас сар бүр иргэдийн гар утсанд төлбөрийн мэдээллийг мессежээр илгээдэг...” гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар гарг нотлоогүй болно.
Хариуцагч Э. нь
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.гаас орон сууцны ашиглалтын төлбөрт 2019 оны 12 сарын 21 95,4 төгрөг, 2020 оны 01-12 саруудын 210 018,0 төгрөг, 2022 оны 01-12 саруудын 529 2,28 төгрөг, нийт *******1 3*******,28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 812 1*******5,*******2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 89 /11552+5031*******/ төгрөгөөс 5 131 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс илүү төлсөн 5 *******38 төгрөгийг, мөн хариуцагчаас *******1 3*******,28 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 22 829 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1, *******5 дугаар зүйлийн *******5.2.1, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.*******, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Наранбаяраас орон сууцны ашиглалтын төлбөрт *******1 3*******,28 /долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 812 1*******5,*******2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 89 төгрөгөөс 5 131 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс илүү төлсөн 5 *******38 /таван мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг, хариуцагч Э.Наранбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 22 829 /хорин хоёр мянга найман зуун хорин ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон ******* т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА