| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/01261/И |
| Дугаар | 138/ШШ2023/00255 |
| Огноо | 2023-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2023/00255
| 2023 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 138/ШШ2023/00*******5 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны ******* ******* /цаашид “******* *******” ХХК-ийн ******* ******* гэх/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны 20 тоотод оршин суух, ЖЭ*******912023******* регистрийн дугаартай, овогт гийн ,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны 20 тоотод оршин суух, ЖЭ*******9042105 регистрийн дугаартай, овогт ы нарт холбогдох,
“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 15 *******43 **************8 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.
Хариуцагч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ******* ******* нь хариуцагч Б., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 15 *******43 **************8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Б., Н. нар нь ******* *******ны ******* *******ын Төв тооцооны төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/201843429901 тоот зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21,******* хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай орон сууц худалдан авах зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний *******.1.1, *******.1.4-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй *******2 хоног хугацаа хэтрээд байна. Иймд ...2018 оны 04 сарын 24-ний өдөр ЗГ/201843429901 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 11 1*******4 *******88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1******* 20******* төгрөг, нотариатын үнэ 5 000 төгрөг, нийт 15 *******43 **************8 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний *******.1.1, *******.1.4-д заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй хугацаа хэтэрсэн. 5*******, 58 хоногийн дараа буюу 2021 оны 04 сарын 14-ний өдөр үндсэн зээлээсээ 20 000 000 төгрөг төлж хасуулсан. Үүнээс хойш төлөлт хийгээгүй байж байгаад 2022 оны 0******* сараас хойш үндсэн зээлийн төлөлт гарч ирсэн. Үүнээс хойш төлсөн нийт мөнгө үндсэн зээлээс хасагдаж байгаа. Яагаад вэ гэхээр таны зээл хугацаа хэтрээд *******0 гаруй хоносон учраас хэвийн биш зээлийн ангилалд хамаардаг. Иймээс үндсэн зээлээс төлөлт хийгдээд үндсэн зээлээ төлсний дараа хуримтлагдсан хүүг төлүүлдэг. 2021 оны 04 сараас хойш 24 сарын хүүг бодож үзэх ёстой. Гэрээ хүчинтэй байгаа учраас 20 000 000 төгрөгийг төлөөд төлөлт зогсоно гэсэн ойлголт байхгүй. Манай ажилтнуудын зүгээс танд хуримтлагдсан хүүгийн талаар хэлж ойлгуулсан гэсэн. Мөн Номио менежер тантай уулзсан гэсэн. Иймээс гэрээ хүчинтэй байгаа учраас *******наас хүүг зогсоогоогүй. Та хүүгээ төлөх ёстой. Таны төлсөн нийт мөнгө үндсэн зээлээс хасагдсан. Хүүгээс хасагдаагүй. Илүү бодогдсон зүйл байхгүй. Программ дээр хүүгийн тооцоолол гарч байгаа. Хэвийн биш зээл болсон учраас дансны хуулганд хүү харагдахгүй байгаа юм. Иймд барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 11 1*******4 *******88 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1******* 20******* төгрөг, нийт 15 *******43 **************8 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Б., Н. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан *******ны нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Уг нэхэмжлэлд тусгаснаар зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас шүүхэд хандах үндэслэл болсон бололтой. Миний бие 2018 оны 04 сарын 24-нд Хаан *******наас амьдрах зориулалттайгаар орон сууцны зээлийг өөрийн эрхэлж буй бизнес болох хил гаалиар экспорт, импортын бараа бүтээгдэхүүн борлуулалт, мөн хилийн боомтод ойр байрлах хоолны газраар олдог орлого, зарлагаа судлуулж 50 000 000 төгрөгийн зээл авсан. авсан зээлээ яг графикийн дагуу төлж явсаар 2020 онд БНХАУ-д Ковид 19 гарч хөл хорио тогтоосны улмаас Монгол Улстай хилийн боомтуудаа хааж, үүний улмаас миний бизнес болон хил орчмын бизнес эрхлэгчдэд хүнд асуудал болсон. Бизнесийн орлого буурч зогсоход хүрсэн. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн зарлиг тушаалаар нааштай олон арга хэмжээ авсны нэг нь бизнес эрхлэгчдийн зээл болон зээлийн хүүг нэг жилээр сунгасан явдал юм аа. Ингээд 2021 оны ******* сараас зээлийн төлөлт үргэлжлэн гарч эхэлсэн. Уг зээл ковидын өмнө буюу 2020 оны 05 сарын 28-нд 3******* 441 3*******4 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас хугацаанаас өмнө 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээсээ хасалт хийж 1******* 441 3*******4 төгрөгийн зээл үлдэж ковидын нэг жилийн сургалтад хамрагдаж гэрээнд өөрчлөлт хийгдсэн. Ингээд 2021 оны 0******* сарын 20-нд 1 3*******9 000 төгрөг, 0******* сарын 20-нд 1 3*******9 000 төгрөг, 08 сарын 20-нд 1 3*******9 000 төгрөг төлж, одоогийн байдлаар 11 1*******4 *******8*******,9******* төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ төлөх боломж байгаа. Харин хуримтлагдсан хүү гэгдэх 4 500 000 орчим төгрөгийг ойлгохгүй байна. Түүнийг төлөх үндэслэл байхгүй гэж бодож байна гэжээ.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 онд зээл авсан нь үнэн. Нэг удаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зээл төлөх хугацааг хойшлуулсан. 2021 оны 04 сарын 14-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 20 000 000 төгрөг төлсөн. Тухайн үед *******ны ажилтан Амаржаргалтай ярилцахад 20 000 000 төгрөгөөс хасалт хийнэ гэсэн. Би сард үндсэн зээл болон хүүгийн төлөлтөд 1 3*******0 000 төгрөгийг төлдөг. Энэхүү 20 000 000 төгрөгийн төлөлтийг тооцоолоход 14 сарын дараа дуусахаар байна. Сарын 1 3*******0 000 төгрөгөөр тооцоолоход 2021 оны 04 сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөг төлсөн төлөлт 2022 оны 0******* сарын 14-ний өдөр дуусаж байна. Миний төлсөн 20 000 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүгээс хассан бол 2022 оны 0******* сараас үлдэгдэл 1******* сая төгрөгөө төлөхөөр байна. Хүүгээс хасахгүйгээр зөвхөн үндсэн зээлээс 20 000 000 төгрөгийг хассан бол 20 сарын дараа буюу зээл төлөх хугацаа болоогүй байсан гэж үзэж байна. Хүү болон үндсэн зээлийн хасалт хийгдсэн бол 2022 оны 0******* сараас төлөлт хийгдэх ёстой гэж бодож байна. 3******* саяын зээлийн үлдэгдэлтэй байгаад 20 сая төгрөгийг төлөхөд 1******* сая төгрөгийн үлдэгдэл болж байсан. Танай *******наас надтай уулзаж хүүгийн талаар тайлбарлаж хэлээгүй. Яагаад 4,5 сая орчим төгрөгийн хүү болж байгааг тайлбарлаж чадаагүй. Зээлийн хүү нь яагаад 4,5 сая орчим төгрөг болсныг би мэдэхгүй, ойлгохгүй байна. Иймд хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн зээл 11 1*******4 *******88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000121512 дугаартай гэрчилгээ, Хаан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.29-ний өдрийн 01/12242 дугаартай “Итгэмжлэл” олгосон албан бичиг, Хаан ******* ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирлын 2021.11.29-ний өдрийн 29/12299 дугаартай “Итгэмжлэл” олгосон албан бичиг, 2018.04.24-ний өдрийн ЗГ/201843429901 дугаартай “Зээлийн гэрээ”, мөн өдрийн БГҮ201843429901 дугаартай “Барьцааны гэрээ”, Цалингийн орлоготой зээл хүсэгчийн зээлийн өргөдлийн маягт, хариуцагч Б., Н. нарын иргэний үнэмлэх зэрэг баримтын хуулбар, Хаан ******* ХХК-ийн ******* *******ын захирлын 2022.12.01-ний өдрийн 5405/0943 дугаартай “Төлөөлөгч томилох тухай” албан бичиг, дээрх зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч Б., Н. нар нь дээрх зээлийн дансны хуулгын нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбарыг гаргаж өгсөн болно. (хх 2-13, 23-24 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны ******* ******* нь тус шүүхэд хариуцагч Б., Н. нарт холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/201843429901 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 15 *******43 **************8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1-2 тал)
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нэг талаас ******* ******* ХХК-ийн ******* төв тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч Н. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/201843429901 дугаартай “Зээлийн гэрээ”, БГҮ201843429901 дугаартай “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдаж, 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай, орон сууцны зээлийн зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна. (хх 8-12 тал)
Талууд дээрх гэрээнүүдийг байгуулахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 15******* дугаар зүйлийн 15*******.1, 15*******.2-т тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” болон “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан байна. Дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан ЗГ/201843429901 дугаартай зээлийн гэрээний *******.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд *******ны санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ.
Зээлдэгч Б. нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй *******2 хоног /нэхэмжлэл гаргасан 2022.12.0*******-ны өдрийн байдлаар/-ийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/201843429901 дугаартай зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Хариуцагч Б. уг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/201843429901 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ******* ******* нь хариуцагч Б., Н. нараас дээрх зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 11 1*******4 *******88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1******* 20******* төгрөг, нотариатын зардалд 5 000 төгрөг, нийт 15 *******43 **************8 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* ******* ХХК-ийн ******* ******* нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Б., Н. нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч Б., Н. нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үндсэн үүрэг 11 1*******4 *******88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүүгийн төлбөр 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1******* 20******* төгрөгийг тус тус төлөхийг эс зөвшөөрч маргасан ба тэд татгалзлын үндэслэлээ “...3******* сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад 20 сая төгрөгийг төлөхөд 1******* сая төгрөгийн үлдэгдэлтэй болж байсан. Миний төлсөн 20 000 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүгээс хассан бол 2022 оны 0******* сараас үлдэгдэл 1******* сая төгрөгөө төлөхөөр байна. Хүүгээс хасахгүйгээр зөвхөн үндсэн зээлээс 20 000 000 төгрөгийг хассан бол 20 сарын дараа буюу зээл төлөх хугацаа болоогүй байсан гэж үзэж байна. Банкнаас надтай уулзаж хүүгийн талаар тайлбарлаж хэлээгүй. Яагаад 4,5 сая орчим төгрөгийн хүү болж байгааг тайлбарлаж чадаагүй. Зээлийн хүү нь яагаад 4,5 сая орчим төгрөг болсныг би мэдэхгүй, ойлгохгүй байна. Иймд хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж тайлбарладаг.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр товлож, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд талууд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зээлийн хүүгийн төлбөр 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1******* 20******* төгрөгийн талаар маргаж байсан тул шүүх талуудыг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, уг асуудлаар мэтгэлцэх боломжийг олгох үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар чиглүүлэх үүргээ хэрэгжүүлсэн боловч хэн алин нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой ямар нэг бичгийн нотлох баримт ирүүлээгүй болно.
Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...гэрээ хүчинтэй байгаа учраас *******наас хүүг зогсоогоогүй. Хүүг төлөх ёстой. Хариуцагчийн төлсөн нийт мөнгө үндсэн зээлээс хасагдсан. Хүүгээс хасагдаагүй. Илүү бодогдсон зүйл байхгүй. Программ дээр хүүгийн тооцоолол гарч байгаа. Хэвийн биш зээл болсон учраас зээлийн дансны хуулганд хүү харагдахгүй байгаа...” гэж тайлбарладаг.
Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нарын авсан зээл нь хэвийн биш зээл болсон гэх, мөн хэвийн биш зээл болсон учраас зээлийн дансны хуулганд зээлийн хүү нь харагдахгүй болдог, программ дээр хүүгийн тооцоолол гарч ирдэг, программаар тооцохоор зээлийн хүү нь 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1******* 20******* төгрөг болсон гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.
Гэвч нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй болно.
Хэдийгээр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Б., Н. нар нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч тал эхлээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу зээлийн хүүгийн төлбөрт 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1******* 20******* төгрөг тус тус хуримтлагдсан гэдгээ нотлох баримтаар гаргаж нотлох үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч тал хариуцагч Б., Н. нарыг зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргаснаас зээлийн хүүгийн төлбөрт 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1******* 20******* төгрөг тус тус хуримтлагдсан талаараа нотолж чадаагүй, тодруулж хэлбэл уг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож дээрх хэмжээний хүү /4 44******* **************3 ₮, 1******* 20******* ₮/ хуримтлагдсан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Түүнээс гадна хэрэгт авагдсан “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга”-аас үзэхэд тодорхой мөнгөн дүнгүүдээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдаж байсан нь харагдаж байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Программ дээр хүүгийн тооцоолол гардаг. Хэвийн биш зээл болсон учраас зээлийн дансны хуулганд хүү харагдахгүй байгаа...” гэх тайлбар няцаагдаж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б., Н. нараас зээлийн хүүгийн төлбөрт 4 44******* **************3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1******* 20******* төгрөг, нийт 4 4*******3 980 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Харин “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга”-аар зээлийн эцсийн үлдэгдэл нь 11 1*******4 *******88 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаа нь нотлогдож байх тул, мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 5 000 төгрөг төлсөн, хариуцагч тал үүнийг үгүйсгэж маргаагүй тул хариуцагч Б., Н. нараас нийт 11 1*******9 *******88 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч Б., Н. нар нь дээрх үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.
Дээрх бүгд үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/201843429901 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б., Н. нараас зээлийн гэрээний үүрэгт 11 1*******4 *******88 төгрөг, нотариатын зардалд 5 000 төгрөг, нийт 11 1*******9 *******88 төгрөгийг хувь тэнцүү гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ******* *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 4*******3 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23******* 1*******9 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид 193 82******* /11 1*******9 *******88 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* *******т олгож шийдвэрлэв.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч Н. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “...Заавал оролцуулах шаардлагагүй...” гэсэн, хариуцагч Б.ын гаргасан “...ыг заавал оролцуулах шаардлагагүй, би оролцоход болно...” гэсэн хүсэлтүүд, шүүх хуралдаанд хариуцагч Н. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргийг тус тус үндэслэн, хариуцагч Н.ын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Н.ын эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/201843429901 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б., Н. нараас зээлийн гэрээний үүрэгт 11 1*******9 *******88 /арван нэгэн сая нэг зуун далан есөн мянга долоон зуун наян найм/ төгрөгийг хувь тэнцүү гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ******* *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 4*******3 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23******* 1*******9 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид 193 82******* /нэг зуун ерэн гурван мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар талууд мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА