2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Оюундарь,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2507000000231 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******ы ******* сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХК-д ******* ажилтай, ам бүл 2, эхийн хамт дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Н.г дүүргийн , тоотод 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, гарыг нь мушгиж зодсоны улмаас хохирогчийн биед эрүү, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд дүүргийн , тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.той хэрүүл маргаан үүсгэж, гараараа нүүрэн тус газар нь цохих, гарыг нь мушгих зэргээр халдан зодсож, биед нь эрүү, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 6 хуудас/

 

- Хохирогч Н.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед гэртээ унтаж байхад хамтран амьдрагч Б.******* орж ирээд зодсон. Тэр үед би юу ч яриагүй, хэрэлдэлгүй, дуугүй байж байгаад гэнэт уур хүрээд үүргэвчтэй хувцсыг нь аваад шатаах гэж оролдсон боловч шатааж чадаагүй. Ингээд байж байтал охин П. орж ирээд хот руу хамт явсан. Манай ээж намайг зодуулсан байж болзошгүй гэж таамаглаад цагдаа дуудаж, гомдол гаргасан. Б.******* бид хоёр хамтран амьдрагч. Бид ямар ч маргалдах зүйл болоогүй хамт хэвтэж байгаад гэнэт зодсон. Намайг шууд нүцгэн гараараа цохиж, хацарт нэг алгадаж, эрүүний зүүн талд хоёр удаа цохиод гар мушгисан. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг тогтоолгохгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 15-16, 18 хуудас/,

 

- Шинжээч Х.Анударийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь биеийн нийт гадаргуун нэг хувиас дээш талбайд үүсэн байх тул дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/,

 

- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдарч байсан той Тэрэлжийн гүүрний цаана байх гол дээр 2 хоноод 20 цагийн орчимд гийн гэрт ирээд бид хоёр 750 граммын Хараа архи хувааж уусан. Би гадаа модон 00 ороод ирэхэд миний ажлын хувцсыг гадаа шатаагаад зогсож байхаар нь би чи яаж байна гээд гийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж унагасан” гэх мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/,

 

- дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн НАЛ0711/391 дугаартай дүгнэлтэд: “гийн биед эрүү, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

Дүгнэлт гаргасан: шинжээч жмч Х.Анударь гэжээ. /х.х-ийн 24-25 хуудас/,

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.ы гаргасан хүсэлт, шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай болон өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт /х.х-ийн 7-11, 59-60, 73 хуудас/ зэрэг болно.

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар, АСАП сангийн мэдээлэл /х.х-ийн 33-49 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.*******ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.*******ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцох хүсэлт гарган оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Н. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг харгалзан шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 2 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 2 500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА