Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2023/00122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын *******, **************, ******* байрлах, ******* овогт *******гийн******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, хороо, 7 байрны тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Налайх дүүрэг, хороо, 75- тоот орон сууцыг иргэн Б.ийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, хороо, 75- тоот орон сууцыг Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид олгосон 0000 дугаар бүхий Орон сууц ашиглах эрхийн бичгийн дагуу уг үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмших болсон. Нэхэмжлэгч нь хувьчлан авсан орон сууцаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар олгуулах тухай хүсэлтийг 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж, түүний хүсэлтийн дагуу орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн Ү- дугаарт бүртгэсэн.

Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар, Говь-Алтай, ******* аймагт удаан хугацаагаар оршин сууж, бие эрүүл мэндийн байдлаас хамааран өөрийн орон сууцаа танил хүндээ хариуцуулан үлдээсэн боловч, хариуцаж байсан хүн нь түүний итгэлийг эвдэж, орон сууцыг өөр бусдад дамжуулан түрээсэлж, ашиг олж өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн огт танихгүй Б. гэгч нь амьдарч байгаа юм.

Иймд Л.ийн өмчлөлийн Ү- дугаартай Улаанбаатар хот, Налайх дүүрэг, хороо, 75- тоот орон сууцыг Б.ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн барилга нь 1976 оноос хойш баригдсан байшин гэдгийг мэднэ. Энэ байр нь албан тушаалын байр гэж байгаа боловч, хэсэг хүмүүсийн өмчлөлд очсон. 74, 76 дугаар байр нь албан тушаалын байр. Одоо хүртэл бүртгэлтэй байтал Л.т өмчлүүлсэн байгаа нь ойлгомжгүй байгаа. Тусгай үүргийн командлалын байр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч тал иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдүүлэг, орлогын ордер, иргэний үнэмлэхийн хуулбар, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өргөдөл, 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц ашиглах эрхийн бичиг, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Налайх дүүргийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, дугаартай гэрчилгээний хуулбар, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг хэрэгт ирүүлсэн.

 

Хариуцагч тал Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 2023 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 3тай албан тоот, албан тушаалын орон сууц эзэмшигч, ашиглагчтай байгуулах гэрээ зэргийг хэрэгт ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Л. хариуцагч Б.т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хариуцагч тал уг байрыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, албан тушаалын байр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч Л.т Налайх дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2008 оны 10 сарын 17 өдрийн 108 дугаар тогтоолоор Налайх , тоот 44 м.кв талбайтай орон сууцыг 0113207 дугаар гэрчилгээгээр өмчлүүлжээ.

 

-Нэхэмжлэгч Л. 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх бөгөөд мөн өдрөөр өмчлөх эрхийг Ү- дугаарт бүртгэжээ.

 

-Хариуцагч Б. маргаан бүхий орон сууцыг 2018 оны 01 сарын 15 өдрийн албан тушаалын орон сууц эзэмшигч, ашиглагчтай байгуулах гэрээний дагуу эзэмшжээ.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Л. Налайх дүүргийн , 7 байрны тоотод орших орон сууцны өмчлөгч болох нь, өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд тухайн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсээгүй, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хэрэгт авагдсан бусад баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул өмчлөгчийн эрхийг хамгаалж маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.ийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.

 

Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үндсэн хөрөнгө гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзлыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, Зэвсэгт хүчний 337 дугаар анги болон зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй тул шүүх талуудын зарчмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т зааснаар хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс Налайх дүүрэг, хороо, 75- тоотод хаягт байрлах, 44 мкв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Л.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА