Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/00994

 

 2023 02 27 101/ШШ2023/00994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххх, Э ХХК-ийн /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххх тоот хаягт оршин суух, Ч.ын А-д /РД:00000000000/ холбогдох

8,221,335 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Агийн хадгалалтын хугацаа нь дууссан 2,044,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авахыг Э ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн

Хариуцагч Ч.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага иргэн Ч.Атэй 2022 оны 04 сарын 22-ны өдөр 04/82 тоот гэрээт борлуулагчийн гэрээг байгуулан 2022 оны 04 сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 сарын 20-ны өдрийн хооронд нийт 7,860,890 төгрөгийн бараа нийлүүлсэн.

Ч.Атэй 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний 4.3, 5.4-т тус тус зааснаар гэрээт борлуулагч бараа бүтээгдэхүүний үнийг 2022 оны 05 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан.

Гэтэл тэрээр гэрээний үүргээ биелүүлэлгүй 2022 оны 06 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг тус тус төлсөн ба үлдэгдэл 5,360,890 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

Иймд гэрээт борлуулагч Ч.Агээс барааны төлбөр 5,360,890 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 2,860,445 төгрөг, нийт 8,221,445 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.А миний бие 2004 оноос Нарантуул захын өргөтгөлд байрлах хүнсний бөөний худалдааны 10 дугаартай лангуунд өнөөдрийг хүртэл нийт 19 жилийн хугацаанд ажиллаж байна.

Энэ хугацаанд би Бимекс ХХК, Сладка ХХК, Номин холдинг ХХК, Оргил ХХК, Таван богд ХХК, Анунгоо ХХК зэрэг маш олон компаниас бараа бүтээгдэхүүн авч худалдан борлуулж ирсэн ба ямар нэр төрлийн бүтээгдэхүүн хурдан хугацаанд борлогддог талаар маш сайн мэднэ.

2022 оны 04 сарын 26-ны өдрөөс өмнө Э ХХК гэж компани байдаг талаар мэддэггүй байсан ба уг өдөр тус компанийн борлуулалтын менежер гэх залуу ирж 3 төрлийн набор авахыг санал болгосон.

Ингээд 2022 оны 04 сарын 28-ны өдөр тус компанийн ажилтан надад 252,000 төгрөгийн үнэ бүхий белочка нэртэй чихрийн цуглуулга 5 хайрцаг авчирч өгсөн. Уг барааг би захиалсан учир хүлээн авсан.

Маргааш нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр бараа буулгахдаа миний захиалсан 3 төрлийн тус бүр нь 5 хайрцаг чихрийн цуглуулгаас гадна захиалаагүй бараанууд буюу үнэтэй чихэр, кекс, дарстай чихрийн цуглуулга гэх мэт нийт 1,114,690 төгрөгийг бараа буулгасан.

Тухайн үед борлуулагч залуу надад манайх жижиг шилтэй дарсан өргөст хэмх зарж байгаа, та авах уу гэхэд би 50 хайрцагыг захиалсан.

2022 оны 05 сарын 06-ны өдөр миний захиалсан өргөст хэмх буухад би хоолонд явсан ба нөхөрт хүлээлгэн өгсөн байсан. Захиалсан өргөст хэмхнээс гадна захиалаагүй зөндөө бараа буулгасан байсан ба нийт 4,651,200 төгрөгийн бараа буулгасан байсан.

2022 оны 05 сарын 06-ны өдөр 1,650,000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг даршилсан өргөст хэмх буулгаснаас гадна миний захиалаагүй 3,001,200 төгрөгйн 11 нэр төрлийн бараа буулгасан байна лээ.

2022 оны 05 сарын 20-ны өдөр дахиад 1,843,000 төгрөгийн үнэ бүхий 7 төрлийн бүтээгдэхүүнийг авчирч үлдээсэн.

Би өөрийн хайхрамжгүй байдлын улмаас захиалаагүй бараагаа хүлээн авсан талаар баримтад гарын үсгээ зурсан тул захиалаагүй ч гэсэн тус компанийн үлдээсэн бараанаас чадах хэмжээгээрээ зарж борлуулсан.

Явцын дунд би 2,500,000 төгрөг төлсөн. Энэ бол миний захиалсан даршилсан өргөс хэмх 2750*12*50 хайрцаг=1,650,000 төгрөг, 220 граммтай презвон чихрийн цуглуулга 8400*6*5 хайрцаг=252,000 төгрөг, ассорт чихрийн цуглуулга 6200*8*5 хайрцаг=248,000 төгрөг, белочка чихрийн цуглуулга 8400*6*5 хайрцаг=252,000 төгрөг байсан.

Уг бараа бүтээгдэхүүн дунд хугацаа дууссан 2,044,000 төгрөг бараа байсан ба үүнээс би 582,240 төгрөгийн барааг зарсан.

Одоо тус компанид 3,899,130 төгрөг төлөх ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу төлбөр хугацаандаа төлөөгүй гэж алданги нэхэмжилсэн ба уг гэрээг 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулаагүй, 2022 оны 09 сард надаар гарын үсэг зуруулсан тул алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хадгалалтын хугацаа нь дууссан нийт 2,044,000 төгрөгийн үнэ бүхий дараах бүтээгдэхүүнийг буцаан авахыг Э ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан.

-Набор, маленькое чудо, 148 гр*12/-8 хайрцаг, 489,600 төгрөг,

-Набор, Edle tropfen obstlikore 250гр*6, 1,008,000 төгрөг,

-Bauducco кекс chocolate 40гр*14*8/112, 5 хайрцаг, 330,400 төгрөг,

-Тарт вафель, шокодладный принц 260гр*9/, 136,800 төгрөг,

-Чихэр, трюфели классические 1кг*4, 79,200 төгрөг.

Нэхэмжлэгч тал 2022 оны 04 сарын 28-ны өдөр 252,000 төгрөг, 2022 оны 04 сарын 29-ний өдөр 1,114,690 төгрөг, 2022 оны 05 сарын 06-ны өдөр 4,651,200 төгрөг, 2022 оны 05 сарын 20-ны өдөр 1,843,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Ч.Ад хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч 7,860,890 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн авахаар захиалга өгөөгүй ч тодорхой хэмжээгээр борлуулсан.

Сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш чихэр, трюфели классические 1кг*4, 79,200 төгрөгийн чихэр, мөн Набор, Edle tropfen obstlikore 250гр*6, 1,008,000 төгрөгийн чихрийн цуглуулгаас 168,000 төгрөгийн чихрийн цуглуулга зарагдсан.

136,800 төгрөгийн тарт вафель, шокодладный принц 260грамм*9 бараанаас 1 хайрцаг үлдсэн.

330,440 төгрөгийн Bauducco кекс chocolate 40гр*14*8/112, 5 хайрцаг кекснээс 2 хайрцаг үлдсэн.

Одоо нэхэмжлэгч Э ХХК-д хадгалалтын хугацаа дууссан нийт 1,461,760 төгрөгийн барааг буцааж өгөхийг даалгаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 582,240 төгрөгөөр багасгасан гэв.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хадгалалтын хугацаа дууссан бараа буцаан өгөх сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Оросын холбооны улсаас орж байгаа бараа бүтээгдэхүүн 6 сарын хадгалах хугацаатай бөгөөд Ч.А 2022 оны 04, 05 саруудад авсан бараа бүтээгдэхүүний хожим 2022 оны 11 сард хугацаа дууссан гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Агийн төлөгдөөгүй төлбөрийн алдангийн тооцоо, 2022 оны 04 сарын 28, 2022 оны 04 сарын 29, 2022 оны 05 сарын 06, 2022 оны 05 сарын 20-ны өдрүүдэд хүлээн авсан бараа бүтээгдэхүүн хүлээн авсан баримтууд,

Тооцоо нийлсэн акт, борлуулалтын урамшуулал олгох тухай баримт, гэрээт борлуулагчийн гэрээ, хариуцагч Ч.Агийн бараа захиалсан гэх баримтуудтай холбоотой гаргасан 2023 оны 02 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ч.А хариу тайлбар, бараа бүтээгдэхүүний гэрэл зураг, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 3039 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч Ч.Агийн бараа захиалсан гэх баримтууд буюу 2022 оны 04 сарын 28-ны өдөр 252,000 төгрөг, 2022 оны 04 сарын 29-ний өдөр 1,114,690 төгрөг, 2022 оны 05 сарын 06-ны өдөр 4,651,200 төгрөг, 2022 оны 05 сарын 20-ны өдөр 1,843,000 төгрөг, нийт 7,860,890 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалсан захиалгын баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар,

Нэхэмжлэгч Э ХХК-ийн менежер Б.Сэргэлэнгийн 90057444 дугаарын утас руу хадгалалтын хугацаа дууссан барааг буцаан авах шаардлагыг удаа дараа тавьж мессэж илгээж байсан гэх ба 2022 оны 11 сарын 02, 2022 оны 11 сарын 03, 2022 оны 11 сарын 15-ны өдрүүдэд бичсэн мессэжүүдэд буюу хариуцагч Ч.Агийн эзэмшлийн самсунг s10 маркийн гар утсан дахь 90057444 дугаарын утсанд бичсэн мессэжүүдэд,

Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах Ч.Агийн түрээсээр эзэмшдэг агуулахад баталгаат хугацаа нь дууссан 5 төрлийн, 27 хайрцаг бараа бүтээгдэхүүн хадгалагдаж байгаа гэх тул уг бараа бүтээгдэхүүнд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2023 оны 02 сарын 07-ны өдөр хийжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ч.Ад холбогдуулан 8,221,335 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Ч.А нь хадгалалтын хугацаа нь дууссан 2,044,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авахыг Э ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Барааны төлбөр 5,360,890 төгрөг, алданги 2,860,445 төгрөг, нийт 8,221,335 төгрөгийг гаргуулна,

Хариуцагч Ч.А Захиалаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, мөн хадгалалтын хугацаа нь 1,461,760 төгрөгийн барааг буцааж өгнө. Бараа бүтээгдэхүүний үнэд 3,899,130 төгрөг төлнө гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ч.Атэй харилцан тохиролцон 2022 оны 04 сарын 28-ны өдрөөс эхлэн Ч.А тус компанийн импортлон оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч худалдан борлуулсаны дараагаар барааны үнийг төлөхөөр тохирч барааг борлуулж эхэлсэн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ч.Ад 2022 оны 04 сарын 28-ны өдөр набор /белочка с цельным фундуком 160 гр*6/ нэгж үнэ 8,400 төгрөг, хайрцаг тоо 5 хайрцаг, тоо хэмжээ 30,

нийт 252,000 төгрөг,

2022 оны 04 сарын 29-ний өдөр чихэр /фрутландия апельсинов и лимонов 1кг*6/, нэгж үнэ 9,800 төгрөг, хайрцаг тоо 1, тоо хэмжээ 6, бүгд 58,800 төгрөг,

Шок /золотой степ 50 гр*25/, нэгж үнэ 690 төгрөг, хайрцаг тоо 1, тоо хэмжээ 25, бүгд 17,250 төгрөг,

Bauducco кекс gotas chocolate drops 40гр*14*8/112, нэгж үнэ 590 төгрөг, хайрцаг тоо 1, тоо хэмжээ 112, бүгд 66,080 төгрөг,

Bauducco печень 112 гр*24, нэгж үнэ 1,090 төгрөг, хайрцаг тоо 1, тоо хэмжээ 24, бүгд 26,160 төгрөг,

Набор перезвон вафельный крошкой 220гр*6, нэгж үнэ 8,400 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 30, бүгд 252,000 төгрөг,

Чихэр трюфели классические 1 кг*4, нэгж үнэ 19,800 төгрөг, хайрцаг тоо 1, тоо хэмжээ 4, бүгд 79,200 төгрөг,

Набор ассорти крупская 149гр*8, нэгж үнэ 6,200 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 40, бүгд 248,000 төгрөг,

Чихэр ирис FRITT 35 гр*20*4/80 холимог, нэгж үнэ 1,290 төгрөг, хайрцаг тоо 4, тоо хэмжээ 80, бүгд 103,200 төгрөг,

Набор маленькое чудо 148гр*12, нэгж үнэ 4,400 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 60, бүгд 264,000 төгрөг,

Нийт 1,114,690 төгрөг,

2022 оны 05 сарын 06-ны өдөр огурцы 720 мл, нэгж үнэ 2,750 төгрөг, хайрцаг тоо 50, тоо хэмжээ 600, бүгд 1,650,000 төгрөг,

Чихэр рез sweet stop лайма и мяты 70гр*16, нэгж үнэ 980 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 80, бүгд 78,400 төгрөг,

Чихэр рез sweet stop арбуза и дыни 70гр*16, нэгж үнэ 980 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 80, бүгд 78,400 төгрөг,

Чихэр рез детский сувенир медведжата 70гр*16, нэгж үнэ 980 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 80, бүгд 78,400 төгрөг,

Чихэр рез детский сувенир червяки 70гр*16, нэгж үнэ 980 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 80, бүгд 78,400 төгрөг,

Bauducco печень 112 гр*24, нэгж үнэ 1,090 төгрөг, хайрцаг тоо 10, тоо хэмжээ 240, бүгд 261,600 төгрөг,

Набор ассорти крупская 149гр*8, нэгж үнэ 6,800 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 40, бүгд 272,000 төгрөг,

-Набор, Edle tropfen klassische brande 250гр*6, нэгж үнэ 16,800 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 30, бүгд 504,000 төгрөг,

Чихэр ирис FRITT 35 гр*20*4/80 холимог, нэгж үнэ 1,290 төгрөг, хайрцаг тоо 20, тоо хэмжээ 400, бүгд 516,000 төгрөг,

Торт вафель шоколадный принц 260 гр*9, нэгж үнэ 3,800 төгрөг, хайрцаг тоо 10, тоо хэмжээ 90, бүгд 342,000 төгрөг,

Набор маленькое чудо 148гр*12, нэгж үнэ 4,800 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 60, бүгд 288,000 төгрөг,

-Набор, Edle tropfen obstlikore 250гр*6, нэгж үнэ 16,800 төгрөг, хайрцаг тоо 5, тоо хэмжээ 30, бүгд 504,000 төгрөг,

Нийт 4,651,200 төгрөг,

2022 оны 05 сарын 20-ны өдөр Шок /сладко 25 гр*30/, нэгж үнэ 620 төгрөг, хайрцаг тоо 40, тоо хэмжээ 1,200 , бүгд 744,000 төгрөг,

Шок /степ лесным орехом 100 гр*15/н, нэгж үнэ 1,690 төгрөг, хайрцаг тоо 10, тоо хэмжээ 150, бүгд 253,500 төгрөг,

Шок /степ арахис и карамель 100 гр*15/у, нэгж үнэ 690 төгрөг, хайрцаг тоо 10, тоо хэмжээ 150, бүгд 253,500 төгрөг,

Bauducco кекс chocolate 40гр*14*8/112, нэгж үнэ 590 төгрөг, хайрцаг тоо 2, тоо хэмжээ 224, бүгд 132,160 төгрөг,

Bauducco кекс vanilla filling/гүз, 40гр*14*8/112, нэгж үнэ 590 төгрөг, хайрцаг тоо 1, тоо хэмжээ 112, бүгд 66,080 төгрөг,

Bauducco кекс gotas chocolate drops 40гр*14*8/112, нэгж үнэ 590 төгрөг, хайрцаг тоо 2, тоо хэмжээ 224, бүгд 132,160 төгрөг,

Bauducco печень 112 гр*24, нэгж үнэ 1,090 төгрөг, хайрцаг тоо 10, тоо хэмжээ 240, бүгд 261,600 төгрөг,

Нийт 1,843,000 төгрөг.

252,000 төгрөг+1,114,690 төгрөг+4,651,200 төгрөг+1,843,000 төгрөг=7,860,890 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан болох нь бараа хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч Ч.А энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсссэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Ч.А нийт хүлээн авсан 7,860,890 төгрөгийн бараа бүтээгдэхүүнээс 2022 оны 06 сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 08 сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь тайлбарлалаа.

Нэхэмжлэгч Э ХХК нь 2022 оны 05 сарын 31-ний өдөр борлуулалтын урамшуулал хэмээн 393,045 төгрөгийг 7,860,890 төгрөгийн төлбөрөөс хассан болох нь Ч.Агийн төлөгдөөгүй төлбөрийн алдангийн тооцоонд тусгагдсан байна.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Талууд хариуцагч Ч.Агийн хүлээн авсан бараа бүтээгдэхүүний талаар тооцоо нийлэхэд 5,360,890 төгрөгийг төлөхөөр байна гэсэн бөгөөд уг тооцоо нийлэхэд 2022 оны 05 сарын 31-ний өдөр борлуулалтын урамшуулал гэж хассан 393,045 төгрөг нэмж тооцжээ.

7,860,890 төгрөг-1,500,000 төгрөг-1,000,000 төгрөг=5,360,890 төгрөг.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Э ХХК нь талуудын хоорондын 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх гэрээт борлуулагчийн гэрээний 4.3-т Борлуулагч сар бүрийн 01-25-ны хооронд төлбөр хийх ба сар бүрийн 25-ны дотор тухайн сард нийлүүлсэн нийт барааны үнийн дүнгийн 90 хувь доошгүй хэмжээний төлбөрийг барагдуулсан байна. Борлуулагч сар бүрийн 25ны дотор төлвөл зохих төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хэмээн хариуцагч Ч.Агээс гүйцэтгээгүй үүрэг гэх 5,360,890 төгрөгийн тал хувь буюу 2,860,445 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага болно.

Гэсэн хэдий боловч уг гэрээт борлуулагчийн гэрээг хэзээ байгуулсан болох нь тодорхойгүй, байгуулсан огноо, сар, өдөр тусгагдаагүйгээс гадна уг гэрээг хожим буюу 2022 оны 09 сард хариуцагч Ч.Атэй байгуулан гарын үсэг зуруулсан талаар нэхэмжлэгч тал 2023 оны 01 сарын 26-ны өдрийн хуралдаанд тайлбарласан байна.

2022 оны 04 сарын 28, 2022 оны 04 сарын 29, 2022 оны 05 сарын 06, 2022 оны 05 сарын 20-ны өдрүүдэд хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийн төлбөр төлөхтэй холбоотой алданги тооцохдоо нэхэмжлэгч тал хожим 2022 оны 09 сард байгуулсан гэх гэрээг үндэслэн алданги тооцсон нь үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгч Э ХХК нь 2022 оны 05 сарын 31-ний өдөр борлуулалтын урамшуулал хэмээн 393,045 төгрөгийг Ч.Агийн төлөх төлбөрөөс хассан атлаа хожим тооцоо нийлэхдээ ямар үндэслэлээр уг урамшууллыг хассан болох нь тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж заасан ба хариуцагч Ч.А хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Ч.Агийн гүйцэтгэх үүрэг:

7,860,890 төгрөг-1,000,000 төгрөг-1,500,000 төгрөг-393,045 төгрөг=4,967,845 төгрөг болно.

Хариуцагч Ч.А хадгалалтын хугацаа нь дууссан 2,044,000 төгрөгийн үнэ бүхий дараах бүтээгдэхүүнийг буцаан авахыг Э ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Үүнд:

-Набор, маленькое чудо, 148 гр*12/-8 хайрцаг, 489,600 төгрөг,

-Набор, Edle tropfen obstlikore 250гр*6, 1,008,000 төгрөг,

-Bauducco кекс chocolate 40гр*14*8/112, 5 хайрцаг, 330,400 төгрөг,

-Тарт вафель, шокодладный принц 260гр*9/, 136,800 төгрөг,

-Чихэр, трюфели классические 1кг*4, 79,200 төгрөг.

 

Хариуцагч Ч.А нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авсан Набор маленькое чудо бүтээгдэхүүний хугацаа 2022 оны 07 сарын 01, Bauducco кекс бүтээгдэхүүний хугацаа 2022 оны 06 сарын 16, Чихэр трюфели 2022 оны 08 сарын 04-06,

2022 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авсан набор маленькое чудо бүтээгдэхүүний хугацаа 2022 оны 07 сарын 01, набор, Edle tropfen бүтээгдэхүүний хугацаа 2022 оны 12 сарын 31, Торт вафель шоколадный принц бүтээгдэхүүний хугацаа 2022 оны 08 сарын 06,

2022 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авсан Bauducco кекс бүтээгдэхүүний хугацаа 2022 оны 08 сард дууссан гэж тайлбарласан болно.

 

Тус шүүхийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 3039 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э ХХК-ийн менежер Б.Сэргэлэнгийн 90057444 дугаарын утас руу хариуцагч Ч.Агийн 2022 оны 11 сарын 02, 2022 оны 11 сарын 03, 2022 оны 11 сарын 15-ны өдрүүдэд бичсэн мессэжүүдэд буюу хариуцагч Ч.Агийн эзэмшлийн самсунг s10 маркийн гар утсан дахь 90057444 дугаарын утсанд бичсэн мессэжүүдэд,

Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах Ч.Агийн түрээсээр эзэмшдэг агуулахад баталгаат хугацаа нь дууссан 5 төрлийн, 27 хайрцаг бараа бүтээгдэхүүн хадгалагдаж байгаа гэх тул уг бараа бүтээгдэхүүнд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2023 оны 02 сарын 07-ны өдөр хийжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн менежер Б.Сэргэлэнгийн 90057444 дугаарын утас руу хариуцагч Ч.Агийн 2022 оны 11 сарын 02, 2022 оны 11 сарын 03, 2022 оны 11 сарын 15-ны өдрүүдэд бичсэн мессэжүүдэд буюу хариуцагч Ч.Агийн эзэмшлийн самсунг s10 маркийн гар утсан дахь 90057444 дугаарын утсанд бичсэн мессэжүүдэд үзлэг хийхэд хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Э ХХК түүнээс барааны үнэ нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 11 сарын 02, 2022 оны 11 сарын 03, 2022 оны 11 сарын 15-ны өдрүүдэд хугацаа дууссан гэх барааг буцаан авахыг шаардсан мессэж илгээж байсан байна.

Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 23628-р захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

 

Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах Ч.Агийн түрээсээр эзэмшдэг агуулахад 2023 оны 02 сарын 07-ны өдөр үзлэг хийхэд маленькое чудо бичигтэй, улаан тагтай, хатуу цаасан хайрцагтай чихрийн цуглуулга 8 хайрцаг байсан ба хайрцагандаа 12 ширхэгтэй, чихрийн цуглуулганы хайрцаг дээр 2022.01.19 2022.07.19 гэсэн огноо,

Шоколадный принц бичигтэй 2021.12.29 2022.08.29 гэсэн огноо бичсэн, хатуу хайрцагтай, бүтээгдэхүүн 1 хайрцаг байсан ба 1 хайрцагт 9 ширхэг байв,

Edle tropfen obstlikore бичигтэй, улаан өнгийн хатуу хайрцагтай, 2022.12.31 гэсэн огноо бүхий 1 хайрцагт 6 ширхэгтэй, 2 хайрцаг, 4 ширхэг бараа байв,

Edle tropfen klassische brande бичиг бүхий бор өнгийн хатуу хайрцагтай, 2022.12.31 гэсэн огноо бүхий 1 хайрцагт 6 ширхэг, 3 хайрцаг бараа байв,

Bauducco кекс gotas chocolate бичигтэй, шар өнгийн хайрцаг бүхий бараа 2 хайрцаг байсан ба эхний хайрцаг дээр 2022.10.07, 2 дахь хайрцаг дээр 2022.11.26 гэсэн огноо бичигдсэн байв,

Набор конфетти ассорти бичигтэй бүтээгдэхүүн 4 хайрцаг байсан ба эхний 2 хайрцаг дээр 2022.01.29 2022.09.29,

1 хайрцаг дээр 2022.01.18 2022.09.18, дараагийн 1 хайрцаг дээр 2022.02.05 2022.10.05 гэсэн огноо тус тус тусгагдсан байгаа нь дээрхи нэр төрөл, тоо хэмжээний хугацаа дууссан гэх бараа хадгалагдаж байв.

/ХХ-ийн 1-2, 13, 69-86 дугаар тал/

 

Хариуцагч Ч.А нь шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд 2,044,000 төгрөгийн үнэ бүхий бараа буцаан авахыг нэхэмжлэгч Э ХХК-д даалгуулах шаардлагаа зарим бараа бүтээгдэхүүн худалдагдан борлогдсон хэмээн 582,240 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1,471,760 төгрөгийн үнэ бүхий бараа буцаан авахыг нэхэмжлэгч талд даалгуулахаар сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн болно.

 

Дээр дурдсан хугацаануудад хариуцагч Ч.Агийн хүлээн авсан бараа бүтээгдэхүүний хадгалаг хугацаа дууссан гэх боловч түүнийг 2022 оны 04 сарын 28, 2022 оны 04 сарын 29, 2022 оны 05 сарын 06, 2022 оны 05 сарын 20-ны өдрүүдэд бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах үедээ хадгалах хугацаа дуусгавар дөхсөн гэх барааг буцаан өгөх боломжтой байснаас гадна уг бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Ч.Ад хүчээр хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Э ХХК-д барааны үнэ төлөх явцдаа энэ талаарх хүсэлтийг нэхэмжлэгч талд гаргаж байгаагүй байна.

 

Иймд хариуцагч Ч.Агийн хадгалалтын хугацаа нь дууссан 1,461,760 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авахыг Э ХХК-д даалгуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Агээс 4,967,845 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,253,490 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Ч.Агийн хадгалалтын хугацаа нь дууссан 1,461,760 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авахыг Э ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Агээс 4,967,845 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,253,490 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Ч.Агийн хадгалалтын хугацаа нь дууссан 1,461,760 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авахыг Э ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,492 төгрөгийг болон хариуцагч Ч.Агийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,654 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агээс 94,435 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН