| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/253 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга. Е.Туяадэлгэр
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: О.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн 2414003050295 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 15 цагийн үед ******* улсын дугаартай өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Баянхонгор сумын 1 дүгээр багт байх аюулгүйн тойргийн урд зүгээс хойд зүг рүү чиглэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 а-д “согтууруулах ундаа ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Богд” авто засварын зүүн талын аюулгүйн тойргийн замын бордюр дээр сууж байсан иргэн *******г мөргөж зам тээврийн осол гарган түүний эрүүл мэндэд баруун тахилзуур, зүүн тахилзуур шилбэ ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
- Мөн шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед ******* улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Богд” авто засварын зүүн талын аюулгүйн тойргийн замын бордюр дээр сууж байсан иргэн *******г мөргөж зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Машин юм мөргөх шиг болохоор нь толиндоо харсан чинь замын хажуу хэсэгт хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би явж байхдаа замдаа 103 руу залгасан чинь ярьж байгаа дохио өгөөд байхаар нь эхнэр рүүгээ залгаад хүн мөргөчихлөө гэж хэлээд 103 руу дуудлага өгөөрэй би цагдаа руу явлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр очсон... Эмнэлэгт хэвтэж байх үед нь хоол, цай бүх зүйлийг хариуцаж байсан. Бас бэлнээр 2,200,000 төгрөг, 2 хонины мах, хэрэглээний зүйл тэргэнцэр, таяг, эм тариа, хувцас хэрэглэл, тусгай өрөөний төлбөр гэх мэт нийт 6,000,000-7,000,000 төгрөгийн хооронд мөнгө зарцуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 131-133/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байх Есөн-Эрдэнэ зах дээр архи ууж байгаад “Их Богд” засварын газрын урд талд зам гарах гээд согтоод байсан болохоор замын хажуугийн бордюр дээр суугаад хөлөө замын зорчих хэсэг дээр тавиад сууж байсан. Тэгээд би түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг цагдаагийн байгууллагаас ирж хэмжихэд 1.96 хувьтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн гарсан...” Намайг Улаанбаатар хот руу хагалгаанд орох гээд явахад ирэх, очих зардал болон Улаанбаатар хотод эмчилгээний зардал болох нийт 2,201,000 төгрөгийг манай хүү *******ы данс руу хийсэн. Тэгээд эмчилгээний зардал болох гаднаас авсан эм тариа ******* өөрөөсөө мөнгө гаргуулж аваад байсан. Тэр мөнгө барагцаагаар 440,000 төгрөг болсон. Одоо 6 сараас 1 жилийн хооронд хадуулсан хэсгийнхээ хадаасыг буцааж авна гэсэн. Тухайн үед бас зардал мөнгө орох болохоор тэр мөнгө болох 1,000,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх “Их Богд” засварын урд талд замын хажуу хэсэгт машинаа тавьчхаад машиндаа ачаа ачаад зогсож байсан чинь чимээ гарахаар нь эргээд харсан чинь замын хажуу хэсэгт нэг хүн уначихсан, приус маркийн машин тухайн хүнээс өнгөрөөд огцом зогсоод цонхоороо харах шиг болсноо буцаад хөдлөөд явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хүнийг би осол болохоос өмнө зам дээр сууж байхыг харсан. Тухайн хүн нь замын хажуу хэсгийн бордюр дээр зам руу харсан байдалтай хөлөө замын зорчих хэсэг дээр тавьсан байдалтай сууж байсан. Нэлээн хурдтай явж байсан. Барагцаагаар 40 орчим км цагийн хурдтай явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх Аюулгүй тойргийн урд контейнер дээрээ түлээ зараад сууж байсан чинь нэг хүн замын бордюр хэсэг дээр суучихсан замын зорчих хэсэг рүү хөлөө оруулаад суугаад байсан. Гадаа хүчтэй чимээ гарахаар нь гараад ирсэн чинь замын хажууд хэвтэж байсан. Тэгсэн чинь хажууд нь байсан хүмүүс ирээд “машин дайраад зогсохгүй явчихлаа” гээд байсан. Намайг гараад ирэхэд бараан өнгийн приус 20 цаашаа явж байсан. Би улсын дугаарыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн иргэний гэрийн хаягаар нь очиход Баянхонгор сумын 6 дугаар багт байх хашаандаа машиныхаа хажууд зогсож байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 150/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,691,354 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан тул уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 156-157/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..15 цагийн орчим Цагдаагийн газрын жижүүрээс өгсөн дуудлага мэдээллийн дагуу очиход явган зорчигч дайруулсан гэх газарт эмнэлгийн түргэн тусламж ирж үзээд хохирогчийг Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан байсан. Тухайн осол болох үед замын хажуугаар явж байсан хүмүүс болон түүхий эд авдаг контейнерын эзэн гэх эмэгтэй хэлэхдээ, бор шаргал өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл явган зорчигчийг дайрсан гэж хэлсэн тул албаны үйл ажиллагаанд ашигладаг Экс. Ковер багажинд тухайн ******* улсын дугаараар хайлт хийж үзэхэд аймгийн Тагнуулын хэлтсийн жолооч О.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Би цагдаа-зохицуулагч, ахлах ахлагч ийн хамт албаны автомашинтай Баянхонгор сумын 6 дугаар багт *******ийн хашаанд очиход ******* өөрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хашаандаа авчирсан байсан. Цагдаа зохицуулагч д *******ийг машинтай нь хамт авч явж, согтуурал тогтоогч багаж үлээлгэж согтуурлын зэргийг тогтоох талаар үүрэг өгч, би өөрөө албаны автомашиныг жолоодож дайруулсан хохирогчийн биеийн байдлыг асуух зорилгоор эмнэлэг дээр ирсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 147-148 /,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 273 дугаартай
1.*******гийн биед баруун тахилзуур, зүүн тахилзуур шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 591 дүгээр
1.******* нь гэмт хэрэг гарахаас өмнө сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...гэх дүгнэлт
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн магадалгаа
“...Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна.
Холбогдогч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь тогтоогдож байна. О.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7а. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. /Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд 1. Эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн дүрмийн 12.3 дугаар заалт: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна...” магадалгаа /хх- ийн 61-62/,
Эрх бүхий албан тушаалтан цагдаа-зохицуулагч, ахлах ахлагч ийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай... О.******* нь 2,07 хувийн согтолттой ... гэж / хх-ийн 15-16/ тэмдэглэл
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГО525/945 дугаар шинжээчийн
1.*******гийн биед баруун хөлийн тахилзуур яс, зүүн хөлийн тахилзуур, шаант ясны далд хугарал, 2 хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл, тухайлбал тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, дайрагдах, цохигдох үед үүсэх боломжтой.
3.2 хөлийн тахилзуур яс, зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. 2 хөлийн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Баянхонгор аймгийн ШШХэлтсийн шинжээч эмч Б.Маралын 2024.05,10-ны өдөр гаргасан №273 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна ...гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 759 дүгээр шинжээчийн
1.Хохирогч овогтой сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.... гэх дүгнэлт
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 124-128/,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 21/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-46/, шүүгдэгч О.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83/, депозит дансны хуулганууд /хх-ийн 85-110/, хохирлын баримтууд /хх-ийн 196-198, 206-210, 216-224/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 15 цагийн үед ******* улсын дугаартай өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Баянхонгор сумын 1 дүгээр багт байх аюулгүйн тойргийн урд зүгээс хойд зүг рүү чиглэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 а-д “согтууруулах ундаа ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Богд” авто засварын зүүн талын аюулгүйн тойргийн замын бордюр дээр сууж байсан иргэн *******г мөргөж зам тээврийн осол гарган түүний эрүүл мэндэд баруун тахилзуур, зүүн тахилзуур шилбэ ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
- Мөн шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед ******* улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Богд” авто засварын зүүн талын аюулгүйн тойргийн замын бордюр дээр сууж байсан иргэн *******г мөргөж зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч С.*******ийн ...Машин юм мөргөх шиг болохоор нь толиндоо харсан чинь замын хажуу хэсэгт хүн хэвтэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 131-133/,
Хохирогч *******гийн ....зах дээр архи ууж байгаад “Их Богд” засварын газрын урд талд зам гарах гээд согтоод байсан болохоор замын хажуугийн бордюр дээр суугаад хөлөө замын зорчих хэсэг дээр тавиад сууж байсан. Тэгээд би түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг цагдаагийн байгууллагаас ирж хэмжихэд 1.96 хувьтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27/,
Гэрч *******гийн ...замын хажуу хэсэгт нэг хүн уначихсан, приус маркийн машин тухайн хүнээс өнгөрөөд огцом зогсоод цонхоороо харах шиг болсноо буцаад хөдлөөд явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Гэрч гийн ....нэг хүн замын бордюр хэсэг дээр суучихсан замын зорчих хэсэг рүү хөлөө оруулаад суугаад байсан,гадаа хүчтэй чимээ гарахаар нь гараад ирсэн чинь замын хажууд хэвтэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч ийн ...тухайн иргэний гэрийн хаягаар нь очиход Баянхонгор сумын 6 дугаар багт байх хашаандаа машиныхаа хажууд зогсож байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 150/,
Иргэний нэхэмжлэгч ын...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,691,354 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан тул уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 156-157/,
Гэрч ын .... Баянхонгор сумын 6 дугаар багт *******ийн хашаанд очиход ******* өөрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хашаандаа авчирсан байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 147-148 /
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГО525/945 дугаар шинжээчийн...Баянхонгор аймгийн ШШХэлтсийн шинжээч эмч Б.Маралын 2024.05,10-ны өдөр гаргасан №273 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна ...гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 759 дүгээр шинжээчийн.... Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.... гэх дүгнэлт
Эрх бүхий албан тушаалтан цагдаа-зохицуулагч, ахлах ахлагч ийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэлд... О.******* нь 2,07 хувийн согтолттой ... гэж / хх-ийн 15-16/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн /хх-ийн 50-51/, дүгнэлтээр хохирогч *******гийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа,
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн... . О.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7а. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. /Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд 1. Эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн дүрмийн 12.3 дугаар заалт: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтыг зөрчсөн талаар тус тус дурдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж,
Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж ,
Мөн хуулийн 2 дэх хэсгийн 2.1-т заасан... согтуурсан, мансуурсан үедээ... гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Шүүгдэгч О.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, мөн зам тээврийн осол гаргасан газраас тээврийн хэрэгслийг зориуд хөдөлгөж явсан үйл баримт нь гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч О.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж хохирогч *******г мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун тахилзуур, зүүн тахилзуур шилбэ ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс О.*******ийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч О.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д 15,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас О.******* нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох ...гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын...шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж, нийт ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын ....О.*******д оногдуулсан ялаас чөлөөлж өгнө үү ...гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд шүүхээс тооцсон бөгөөд шүүгдэгч О.******* нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг тус бүрд ялыг оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож шийдвэрлэх байх тул шүүхээс шүүгдэгч О.*******ийг ялаас чөлөөлөх боломжгүй юм.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ялтай байдал байхгүй болсон, хувийн байдалтай байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй талаараа шүүхэд бичгээр илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх шүүхэд хуралдаанд гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ....О.******* нь газрын Баянхонгор аймаг дахь хэлтэст жолооч ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд байгууллагад нэр хүндтэй, ажлыг хариуцлагатай хийдэг, цаашид уг байгууллагад жолоочоор ажиллах боломжгүй гэсэн ч үргэлжлүүлээд жижүүрийн орон тоон дээр ажиллах боломжтой талаар байгууллагын удирдлагын зүгээс илэрхийлсэн....дүгнэлт, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил нэг сарын хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүдэгч О.*******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч О.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч О.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил нэг сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан тул ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж,
Шүүгдэгч О.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч О.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил нэг сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан тул зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил нэг сарын хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3-т зааснаар шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч О.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Шүүгдэгч О.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9.Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.