Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2023/0014

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Гүлбарша би, Д.Ё нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор томилогдсон сонгон шалгаруулах комисс, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдох, “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан төрийн албаны туслах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Өлгий сумын "Хуст арал" багийн нийгмийн ажилтан”-ы сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Б.М өгсөн ярилцлагын буюу багаар ажиллах чадвар шалгах шалгалтын дүнг хүчингүй болгож, Б.М ярилцлагын шалгалтад дахин үнэлэлт өгөхийг даалгах, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаар тогтоолын Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022.11.14-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгох”   нэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ё  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

Миний бие нэхэмжлэгч Д.Ё тус шүүхэд хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, Салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор томилогдсон Сонгон шалгаруулах комисс, Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан төрийн албаны туслах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Өлгий сумын "Хуст арал" багийн нийгмийн ажилтан”-ы сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Б.М өгсөн ярилцлагын буюу багаар ажиллах чадвар шалгах шалгалтын дүнг хүчингүй болгож, Б.М ярилцлагын шалгалтад дахин үнэлэлт өгөхийг даалгах, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2022.11.07-ны өдрийн 105 дугаар тогтоолын Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022.11.14-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгох” нэхэмжлэл гаргасан.

Би дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гарах үр дагаврыг ойлгосон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ё  “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан төрийн албаны туслах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Өлгий сумын "Хуст арал" багийн нийгмийн ажилтан”-ы сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Б.М өгсөн ярилцлагын буюу багаар ажиллах чадвар шалгах шалгалтын дүнг хүчингүй болгож, Б.М ярилцлагын шалгалтад дахин үнэлэлт өгөхийг даалгах, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаар тогтоолын Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ё “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан төрийн албаны туслах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Өлгий сумын "Хуст арал" багийн нийгмийн ажилтан”-ы сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Б.М өгсөн ярилцлагын буюу багаар ажиллах чадвар шалгах шалгалтын дүнг хүчингүй болгож, Б.М ярилцлагын шалгалтад дахин үнэлэлт өгөхийг даалгах, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2022.11.07-ны өдрийн 105 дугаар тогтоолын Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Ё нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, салбар зөвлөлийн 2022.10.31-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор томилогдсон сонгон шалгаруулах комисс, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША