Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 132/2023/00052/И |
Дугаар | 132/ШШ2023/00136 |
Огноо | 2023-03-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2023/00136
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7 дугаар байр, 1 тоотод байрлах, Төрийн банк ХХК -ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х сум, * дүгээр баг, * дүгээр хороо, *** тоотод оршин суух, Б овогт М-вын Ц*******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,570,413.17 /арван сая таван зуун далан мянга дөрвөн зуун арван гурав төгрөг, арван долоо мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00052/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******,
Нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
Хариуцагч М.Ц*******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь М.Ц*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 10,570,413.17 /арван сая таван зуун далан мянга дөрвөн зуун арван гурав төгрөг, арван долоо мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Төрийн банк ХХК нь зээлдэгч М.Ц*******тай 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 121800076407 дугаартай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 121801854208 дугаартай “Кредит карт эзэмших зээлийн гэрээ”-г байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувь, бэлэн бус 21,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай кредит картны зээл олгосон. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргийг ноцтойгоор зөрчсөн. Банк зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6.2 заасны дагуу банк гэрээг дангаараа хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна.
Иймд хариуцагчаас 10,573,913.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Төрийн банк ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/1163 дугаартай “Булган салбарын захирал Дандарын Ганхуягт итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хэргийн 2-р хуудас/,
-Төрийн банк ХХК-ийн Булган салбараас Б.Г*******т олгосон итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/,
-Төрийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/,
-Нотариатын үйлчилгээний нэхэмжлэх /хэргийн 7-р хуудас/,
-М.Ц*******ын иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн MN78003412180184208 дугаартай “Кредит карт эзэмших гэрээ”, барьцааны зүйлийн жагсаалт /хэргийн 9-12-р хуудас/,
-Кредит дансны хуулга /хэргийн 13-р хуудас/,
3.Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,456,985 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 113,428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.“Төрийн банк” ХХК нь М.Ц*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 10,570,413.17 /арван сая таван зуун далан мянга дөрвөн зуун арван гурав төгрөг, арван долоо мөнгө/ төгрөг гаргуулна гэв.
3.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.М.Ц******* нь Төрийн банк ХХК-ний Булган салбараас 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр MN780034121801854208 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд 8,000,000 төгрөгийг бэлнээр, 1,693,712 төгрөгийг бэлэн бусаар авч ашигласан болох нь зээлийн гэрээний хуулбар, кредит дансны хуулбараар тогтоогдож байна.
Тус гэрээнд зааснаар бэлэн гүйлгээний хүү жилийн 28,8 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 21.6 хувь байхаар талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар хариуцагч 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй болох нь мөн хэрэгт авагдсан кредит дансны хуулгаар нотлогдож байна.
6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч үндсэн зээлийн дүн 9,693,113 төгрөг, хүү 763,872 /2022 оны 10 сарын 29-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд төлвөл зохих хүү/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
8.Иймд хариуцагч М.Ц*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 9,693,113 төгрөг, хүү 763,872 төгрөг нийт 10,456,985 /арван сая дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун наян тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113,428 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэж байна.
9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,076 /нэг зуун наян дөрвөн мянга далан зургаа/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 182,262 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ц*******аас 10,456,985 /арван сая дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун наян тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113,428 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 184,076 /нэг зуун наян дөрвөн мянга далан зургаа/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 182,262 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР