Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч  Д.Батцэнгэл, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Нарийн бичгийн дарга: А.Уртансан

Иргэдийн төлөөлөгч: Б.Энхтуяа

Хохирогч *******гийн өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис,

Шүүгдэгч:, *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар          

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл 1,  3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******, *******, ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000275 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн оройн 22-23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод хашаанд иргэн *******ийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, зүүн талын хавирга хэсэгт 2 удаа өшиглөсний улмаас биед цээжний зүүн талын хөндийд хий хуралдалт, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч*******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 23 цагийн үед  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ви” баарны гадаа тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч *******ы биед халдсаны улмаас баруун ухархайн ханын цууралт, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун 1,2- р шүднүүдийн хугарал, тархи, доргилт, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байсан. Гэтэл******* дуудаад We бааранд хүргэж өгсөн. Тус баарны  гадаа зогсож байтал хоёр ах явж байсан. Тэгээд ******* цонхоо онгойлгоод ах тамхи байна уу гэсэн. Тэгсэн чинь ойртож ирээд чиний тамхийг би бэлддэг юм уу гэж хэлээд *******ыг шууд алгадсан. ******* хаалгаа онгойлгоод түлхсэн,******* ч буусан. Би машиндаа суугаад харж байсан. Түлхээд буух хооронд архи нь унаж хагараад, маргалдаад зодолдсон. Би буугаад араас нь очсон. Б. нэг ах нь шууд давхар хамж унагаагаад газар өнхөрч байсан. Тэгээд *******ыг очиж салгаж байтал******* бас зодолдож байсан. Хоёр тийшээ очиж салгаж байхад*******тэй зодолдож байсан хүн намайг андуураад цохисон. Нэг ахынх нь толгой хагарчихлаа гээд салгаад байж байтал хоёр цагдаа ирсэн гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би тэр хохирогч гээд байгаа ******* гэх хүнийг цохиж, зодоогүй. Харин салгасан. Салгаж байхдаа цохиулсан хэнд нь цохиулснаа бол санахгүй байна. Дөрвүүлээ хоорондоо зодолдоод байсан....Ирээд рулны ард суусан зогсож байсан. Миний хажууд буюу жолоочийн эсрэг талд , ар талын суудал дээр суусан. Өөр хүн байгаагүй. Тэгээд байж байтал машины хажуугаар өнгөрсөн 2 хүн өнгөрч байтал тамхи асуусан. Тэгсэн нэг нь тамхи байхгүй, чиний тамхийг би бэлддэг юм уу? гээд ыг алгадаад авсан. Тэгсэн хөөе яаж байна гээд , нар машинаас буусан. Тэгээд машинаас буухдаа өөрийг нь алгадсан залуу руу хаалгаа түлхээд буусан. Тэгсэн тэр залуугийн энгэрээс том шилтэй архи унаад газар асгарсан. Ундаа нь болохоор цагаан өнгөтэй фанта ундаа байсан. Тэгсэн тэр залуу архи хагалчихлаа гээд уурлаад тэгээд тэр залуутай шууд зодолдоод эхэлсэн. Тэгсэн нөгөө хамт явсан залуу нь руу оронгуут тэр залууг нь холдуулсан. Тэгээд машинаас зайдуу болоод давхар хамаад газар унагаасан. Тэгээд тэр хоёр дээр доороо ороод өнхрөлдөөд зодолдоод байсан. Тэгэхээр нь би эхлээд тэр хоёрыг болиоч нэгнийгээ аллаа гээд дундуур нь ороод салгасан. руу салгах гээд очиход тэр хоёр хоорондоо зодоон хийж  байгаад нэг нь намайг цохисон. ыг салгачхаад байж байтал нөгөө залуутай зууралдаж байсан. Тэгээд очоод салгасан. буцаад ыг салгахад нөгөө түүнтэй зодоон хийсэн залуу байсан. Тэгээд байж байтал Соёмбо буудлын завсраар 2 цагдаа ирсэн...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... Тийм зүйл байхгүй. Харин зодоон хийж байхад нь салгасан...гэх мэдүүлэг /3 хх-ийн 45-48/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би бичиг үсэг мэднэ. Би өмгөөлөгч авч, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 128/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй... Миний өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг бүгд үнэн зөв. Зодуулсан залуу нь адуучин тэмцээнд ороод явж байсан. Шинжээчийн дүгнэлт дээрээ гэмтэл нь удаан эдгэрнэ гэсэн байсан. Би түүнийг нь гайхаж байна. Бид тэгээд гэх залууг зодсон нь үнэн тул би буруугаа хүлээж байна. Бас уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-131/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Миний өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг бүгд үнэн зөв, надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна...гэх мэдүүлэг /2  хх-ийн 148-149/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатад өгсөн

..Тэгээд нэг нь над руу пиво ууж байсан бариултай шаазан аяга шидсэн намайг оноогүй. Тэгээд бүгд босоод бид хоёр руу дайрсан найз миний урдуур ороод боль гэхэд гэгч нь барилдаад гадаа гарсан. Тэгээд ардаас нь гартал дээр пойлдож байсан. Би очоод боль гэтэл над руу 2 залуу дайрсан. Тэгээд намайг шанаа руу 1 нь цохисон бариад автал миний хажуу тал руу өшиглөсөн. Тэгээд барьж авснаас цааш түлхчхээд машины хажууд зогсож байтал дахин 2 залуу ирээд намайг барьж авахаар нь  нэгийг нь барьж авсан. Нэг нь миний хажуу талаас хөл рүү өшиглөсөн,  би сууж байтал хэн гэдгийг нь мэдэхгүй байна миний зүүн талын хавирга руу 2 удаа өшиглөсөн би босоод зугтаасан. надаас түрүүлээд зугтаасан байсан....Миний биед зүүн талын 2 хавирга хугарч, уушиг зүсэгдэж гэж эмнэлэг хэлсэн...  чамаас асуудаг нь би биш ээ гэж хэлсэн. Тэгээд за боль гэж хэлээд суусан юм. Тэгээдг гутал дээлээ гаргаад өг гэж хэлсэн. Тэгтэл пиво ууж байсан аягаа чамайг ална гэж хэлээд над руу шидсэн гэхдээ оноогүй. Тэгээд над руу сууж байснаа босож ирээд дайрсан. Гэтэл боль гэж хэлээд миний урдуур орсон. Тэгээд орон дээр сууж байсан хоёр залуу над руу дайрсан. Тэгтэл боль гэж хэлээд над руу дайрсан хоёр залууг надаас холдуулсан тэгтэл гэрийн гэрэл унтарчихсан  гэрээс гарсан. Гэрээс гарч ирэхэд гадаа *******, хоёр хоорондоо барилцсан байсан. Тэгээд би боль гэж хэлтэл намайг шар цамцтай залуу миний шанаа хэсэг рүү гараараа цохисон. Би түлхсэн чинь салгах үед миний хавирга хэсэг рүү нэг хүн өшиглөсөн хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор би хараагүй. Тэгээд анх өшиглөхөд амьсгалж болохгүй болсон, хойшоо нойлын хажууд очиж зогсож байгаад  амьсгалж болохгүй байсан. Би тэр хашаан дотор байсан тэр машины хажууд очиж газар суусан. Гэтэл нэг нөхөр гүйж ирээд миний гуя хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би тэрийг барьж аваад унагаачхаад зугтах гэтэл бас нэг хүн хашааны хаалганы тэндээс гүйж ирээд миний хавирга хэсэг рүү өшиглөсөн  би зугтаасан... Миний хавирга, цээж хэсэг рүү хоёр хүн нэг, нэг удаа өшиглөсөн. Миний зүүн хөмсөг орчимд шар цамцтай залуу гараараа нэг удаа цохьсон. Өөр надад халдсан зүйл байхгүй. Хэн өшиглөсөн гэдгийг нь би мэдэхгүй байгаа, хамгийн анх гэрээс гарч ирээд тамбарны урд талд намайг хэн нэгэн өшиглөхөд л миний хавирга өвдөж амьсгалж болохгүй болсон. Тэгээд сүүлд хашааны хаалганы тэндээс гүйж ирсэн хүн бас миний хавирга хэсэг рүү яг нэг газарт өшиглөсөн. Саяны ярьсан зүйлтэй адилхан нэг газарт 2 хүн өшиглөсөн юм. Түүнээс болж ингэж гэмтсэн гэж би үзэж байна...Би гэрээс гартал , буюу ******* хоёр хоорондоо барилцсан байсан би боль гэж хэлээд салгах гэтэл шар цамцтай залуу буюу ******* миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Түүнээс болж энэ гэмтэл учирсан гэж бодож байна. 1 гэж тэмдэглэсэн залуу нь бакиал гуталтай байсан хамгийн анх 1 дэх удаа миний хавирга хэсэг рүү өшиглөсөн залуу мөн байна. 2 гэж тэмдэглэсэн залуу нь тухайн үед шар цамцтай байсан миний толгой руу 2 удаа цохьсон залуу мөн байна. 3 гэж тэмдэглэсэн залуу нь хашааны хаалганы тэндээс гүйж ирээд намайг машины хажууд сууж байх үед миний хавирга хэсэг рүү өшиглөдөг залуу мөн байна. 4 гэж тэмдэглэсэн залуу миний биед халдаагүй.. Гэрээс гарч ирээд салгах гэж байх үед миний хажуу талаас нэг хүн түлхсэн,  би газарт унасан унаад би манарсан байсан. Би хашааны зүүн тал руу харж толгойгоо харуулан унасан байсан. Тэгж унах үед баруун гар доошоо газарт наалдсан зүүн гар дээшээ харсан байсан. Тэр үед бакалтай залуу л байсан гэж би бодож байгаа. Миний хавирга руу өшиглөсөн. Цэнхэр машины хажууд хойд зүг рүү хараад 2 өвдөгөөрөө газарт тулаад бас гараараа газарт тулаад сууж байх үед хашааны хаалганы тэндээс нэг залуу гүйж ирээд миний хавирга хэсэг рүү өшиглөсөн юм. Тэр өшиглөлт нь яг өмнө нь 1 дэх удаа өшиглүүлсэн байсан газартай яг нэг цэгт өшиглөсөн. 2 хүн өшиглөсөн...  би эмчлүүлсэн зардал мөнгөө барагдуулж авмаар байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 32-33, 35-40, 42-43 /,

Хохирогч  *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 22 цагийн үед Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ви” баарны урд талаар дунд зах руу ажлынхаа хүмүүс дээр очих гээд хамт ажилладаг тэй хамт явж байсан чинь “Ви “баарны урд талд зогсож байсан приүс маркийн тээврийн хэрэгсэл дотор талд сууж байсан хүн цонхоороо бид хоёрыг дуудсан, г очиход  тухайн хүмүүс нь тамхи өг гэж байгаа байсан. Тэгээд нь приүс маркийн тээврийн хэрэгсэлд сууж байсан хүний дух хэсэг рүү нь нэг удаа хуруугаараа түлхсэн чинь машины 4 хаалга онгойж 5 залуу бууж ирсэн. Тэгээд г машины жолоочийн эсрэг талд сууж байсан залуу бариад авсан. Тэгээд юу болсон гэдгийг мэдээгүй байж байтал миний баруун талын дух хэсэг рүү тас буугаад явсан. Тэгээд нүд харанхуйлаад нүүр лүү халуун юм урсаад байсан. Тэгээд байж байсан чинь миний куртикний малгайг доош дараад миний нүүрэн хэсэг рүү өшиглөсөн, би газар унасан чинь намайг 2-3 залуу нийлээд зодож байсан. Би босож чадахгүй байсан би гадуур хувцсаа тайлаад босож ирээд та нар толгой хагалчихлаа гэсэн чинь намайг үргэлжлүүлээд зодсон. Тэр залуучуудын нэг нь боль гээд нэгийгээ татаж салгасан...

” 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой би гээс түрүүлээд алхаж байсан чинь г нөгөө хүмүүс нь дуудаад машиныхан хажууд юм яриад зогсож байсан. Намайг зодсон гэх хүмүүс нь 5 хүн бууж ирсэн. Намайг хар бараан хувцастай хамгийн өндөр хойд талын хаалганаас бууж ирсэн залуу нь эхлээд намайг нүүрэн хэсэг рүү цохисон хамраас цус гараад доошоо тонгойх үед миний нүүр хэсэг рүү 3 хүний хөл ээлжилж орж ирж миний нүүрэн хэсэг рүү өшиглөсөн. Намайг хэдэн хүнд зодсон гэдгийг нь би мэдэхгүй байна, намайг бүлэглэж зодсон. Би гомдолтой байна. Намайг зодуулж байх үед ойр орчмоор хүн яваагүй. Намайг 3 хүн бүлэглэж зодсон. 3 өөр гуталтай хөл орж ирээд байсан. Би биедээ авсан гэмтэлдээ хийлгэсэн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Эмчилгээний мөнгө нэхэмжилж байна..

... ертөнцийн зүгээр баруун талаас тухайн үед би эргэж хараад чанх урагшаа хараад зогссон байсан баруун нүд, хамар руу гараар цохих шиг болсон юугаар цохисныг хараагүй.Тэгээд миний нүд харанхуйлаад хамраас цус гоожоод доошоо тонгойтол миний куртикний малгайг толгой дээгүүр бүтээгээд нүүр толгой руу нудээд зодоод эхэлсэн доороос 3 өөр гуталтай хүн ээлжлээд нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би мултарч хөдөлж чадахгүй газар өнхөрөөд зөндөө зодуулсан. Тэгээд босоод ирсэн толгой хагарсан хамраас цус гоожсон битүү цус болсон байсан хаанаас цус гоожоод байсныг өөрөө ч ойлгоогүй. Нэг хүн байсан бол яаж хийж байгаад би өөрийгөө хамгаална. Тэгээд зодуулаад босоод ирэхэд нэг өндөр залуу байсан түүний хажуу түүнээс намхан 2 залуу байсан. Тэгээд руу харсан чинь надаас зайтай өөрөөсөө гадна хоёр хүнтэй ноцолдоод зодолдоод байсан. Тэгээд тэр гурвуулаа намайг барьж аваад заамдаад нэг нь араас тэврээд байсан санагдаад байна нүүр нүдгүй цохиод байсан хаана цохисныг санахгүй байна. Би аргаа бараад тэд нараас гуйсан чинь хамгийн жижиг биетэй нь байсан байх одоо болно гээд тэр өндөр залуугаа салгах гээд байсан санагдаж байна. Тэгээд салахгүй болохоор нь гарыг тавуилж зугтааагаад ажил руугаа гүйгээд арын хаалгаар нь ортол манай ажлынхан байсан. Тэгээд тэндээс ажлынхаа дуудаад буцаад иртэл 2 цагдаа цагдаа ирсэн г салгасан байж байсан. Тэгээд би г аваад шууд эмнэлэг явсан нөгөө залуучуудыг цагдаа нар аваад явсан болсон зүйл энэ байгаа..гэх мэдүүлэг /2 хх-ийн 38-39, 42-43, 46-47,167-168/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатад өгсөн

.. ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 1,646,600 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна, ...*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 372,200 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 54, 2 хх-ийн 119-120/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатад өгсөн

... гэрт 19 цаг үед би , /Дашдондог/ бид 3 хамт очсон. Тэгээд сууж байтал нэг ахынхаа хамт орж ирсэн. Тэгээд тэй хамт ирсэн ах нь эргээд удалгүй гараад явсан. Тэгээд пиво уугаад сууж байтал удалгүй танихгүй 2 залуу орж ирсэн. Тэгээд одоо нэрийг нь мэддэг болсон.   гэж залуу нь орж ирээд руу мэндлэхээ байчихсан уу чацга минь босоод ир дээ гэж хэлсэн, би болон бид хоёр тэр гэгчид хандаж ямар сонин харилцаатай юм боль, хэл амаараа учраа ол эвтэй бай гэж хэлсэн. Тэгээд өөрөө руу их дайраад байсан,  би ийг нэрээ хэлдээ ямар сонин харилцаатай юм гэж хэлсэн. Тэгтэл нь ийг гарах уу гээд хувцсаа тайлах гээд байсан. Тэгээд гэр дотор , 2 ноцолдсон  гэрэл унтарчихсан бас зуух бас хөдөлчихсөн юм. Би ийг боль гэж хэлээд гэрээс би татаж гаргаж ирээд би салгах гээд л яваад байсан. *******, 2 барилцаж аваад харилцан нэгнээ 2-3 удаа толгой орчимд нь цохьсон. Тэгээд гарч ирээд гэгч нь ахыг араас нь толгой хэсэг рүү нь 1 удаа цохиод ах эргэж хараад гэгчийн толгой орчимд нэг удаа цохьсон. Тэгээд очоод ийн барьж аваад боль гэж хэлэхэд нь г цохиж байгаа л харагдсан. Тэгээд нэг мэдсэн чинь газар уначихсан байсан тэгэхэд нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөж байсан. тэндээ 4 хөлөлчихсөн байж байсан  // хашааны үүдний тэндээс гүйж очоод ийн цээж хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, ах очиж ийг барьж болиулсан. Тэгээд хашаанаас гараад гүйсэн... нь ийг очихоос өмнө нь 4 хөлөлчихсөн байсан. Яг ийг очиж өшиглөх үед нь хоёр гараа хоёр өвдөг дээрээ дарж тавьж бөгтийгөөд хоёр өвдөгөө хагас нугалсан байдалтай байсан. нь хашааны хаалга тал руу буюу гэгчийн гэр тал руу ертөнцийн зүгээр хойд тал руу харсан байсан... ийн толгой нь харсан байдалтай унасан байсан. Тэгэхдээ баруун гар нь доошоо газарт наалдсан зүүн гар нь тэнгэр рүү харсан байдалтай хэвтэж унасан байсан. Тэр үед Мөнгөнхүү нь хар өнгийн бакал юм уу, хромон гуталтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76, 78-79/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатад өгсөн

...би гэртээ ганцаараа байж байтал /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх танил над руу чатаар залгаад танайд очиж ганц нэг юм уучих уу гэсэн би зөвшөөрсөн. Тэгээд , , гэх гурав хайрцагтай том пиво аваад манай гэрт ирсэн уугаад байж байтал гэх залуу бас нэг ахтайгаа ирсэн тэгээд ах нь удалгүй яваад өгсөн. Манай гэрт , , , бид 5 үлдсэн. Тэгээд уугаад байж байтал над руу 21 цаг өнгөрч байх үед залгаад дээл, гутал чинь байгаа юу гэж асуусан би байгаа гэж хэлтэл очоод авъя гэж хэлсэн. нь найз Туулай гэгчийн хамт 2-лаа манайд орж ирээд баруун талын ор дээр суугаад нь руу бацаан минь мэнд ус байхгүй юу гэж хэлсэн тэгтэл босч ирээд чамтай мэнд ус ярьж яадаг юм гэж хэлсэн. Тэгээд 2 талаасаа , 2 босоод ирсэн би боль гэж хэлсэн тэгтэл нөгөө талаас , , 3 босч ирээд миний хажуу талаар ийг өшиглөөд байсан тэгтэл цахилгааны утас татагдаад гэрийн гэрэл унтарсан. Тэгээд харанхуй болчихсон би гэртээ гэгчийг аваад хоцорсон. Тэгээд тэр хэд бөөнөөрөө зуух өшиглөөд гэрэл унтрангуут бөөнөөрөө гарсан. Тэгээд би гэгчийн хамт гэрээс гартал Туулайг унагаачихсан , 2 өшиглөж байсан би очоод аг салгаж аваад тэр 2-ыг боль гэж хэлээд гэрийн үүдэнд үлдээчихээд эргээд хартал урагшаа машины тэнд байсан. ыг гэгч нь хагас суугаад 4 хөлөлчихсөн байхад нь өшиглөж байсан, тэгтэл бас гүйгээд очиж байсан. Би гүйж очоод ийг боль гэж хойш нь татаж болиулсан. Тэгтэл машины цаагуур тонгойж гүйгээд зугтаагаад явсан... *******  ямар ч байсан миний харснаар өшиглөж байсан,   гүйж очиж байсан. Тэгээд өөр хэн нэгэн халдсан гэдгийг би мэдэхгүй байна. Туулайг зодож байхыг би бол харсан. Харин Туулай надад хэлэхдээ миний гуя руу өшиглөсөн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатад өгсөн

.. хамгийн дээр сууж байсан гэж залуу хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд хэн гэдгийг нь мэдэхгүй байна хэн нэг нь лүү аяга шиг зүйл шидсэн оносон үгүйг нь мэдэхгүй байна тэгээд зодоон эхэлсэн. Намайг нэг хар цээжтэй залуу заамдаад авсан тэгээд л гэрэл унтарчихсан. Би заамдалцаж байсан залуутайгаа үүдээр гарсан араас бусад хүмүүс гарч ирсэн. Тэгээд гараад би хамт гарч ирсэн залуутай ноцолдож байтал цэнхэр дээлтэй залуу над дээр ирээд миний гуя руу өшиглөсөн, би түлхэж салгаад хашаанаас гүйж гараад машиндаа суучихсан. Тэгээд хашаан дотор үлдсэн удалгүй араас гүйгээд гарч ирээд миний хавирга хугарчихсан юм шиг байна хөдөлж,  ярьж болохгүй байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/,

Шинжээч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дэх хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Цээж хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх гэдэгт дотор эрхтэн гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх түүнчлэн уг шархны улмаас үнхэлцэгийн хөндий голт цээж хэвлийн хөндийд цус агаар буюу Днеюмоторакс хуралдах зэрэг шинж илэрсэн бол энэ ангилалд буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Тухайн гэмтэл нь нэгээс хоёр удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой гэмтэл. Тухайн гэмтэл нь хавирганы хугарлаасаа үүдээд цээжний хөндийд хий хурж байгаа...мэдүүлэг /хх-ийн 118-119, 122-123/,

Гэрч Х.гийн мөрдөн байцаалтын шатад өгсөн

“... Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дунд зах дотор байдаг караокед манай ажлын хүмүүс байна гээд дуудаад байхаар нь хамт ажилладаг ******* гэх хүнтэй хамт “Ви” баарны урд талаар гараад дунд зах руу алхаж байх үед баарны хойд хэсэгт зогсож байсан саарал өнгийн приүс маркийн машинаас ******* бид хоёрыг дуудсан. Тухайн машин дээр яасан гээд очсон чинь тамхи гаргаад ир гэхээр нь би байхгүй гэсэн чинь  хэрүүл өдөж эхэлсэн тамхи байхгүй гээд байж байсан чинь машинаасаа буугаад ирсэн. Тэгээд машинаасаа буугаад ирэхээр нь ******* бид хоёр бага зэрэг холдсон чинь *******ыг нэг залуу нь цохиод газар унагаасан,  тэгээд над руу 2 залуу дайрсан тэгээд зодолдож эхэлсэн. ******* хэсэг хугацааны дараа толгойноос цус гараад байна болиочээ гээд орилж эхэлсэн. *******ыг босгож зогсоогоод байж байсан чинь нөгөө залуучууд нь над руу дайрсан, тэр үед *******ы ажлын хүмүүс дээр очиж хүмүүсийг дуудаж ирсэн. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчид үзүүлэхгүй. Миний биед ямар нэгэн үүссэн шарх гэмтэл байхгүй. Надад цаашид гаргах санал хүсэлт байхгүй... Тухайн үед машинаас жолоочтойгоо 5 залуу бууж ирээд *******г эхлээд нэг өндөр залуу нь жолооч талын ар талын суудлаас бууж ирээд шууд цохиод унагасан, яг аль хоёр нь гэдгийг нь мэдэхгүй 2 залуу нь над руу дайраад нөгөө гурав нь *******г газар унагаасан. Тархи толгой нүүр ам руу нь өшиглөөд байсан ямар зүс царайтай ямар хүмүүс байсныг хараагүй харанхуй байсан. Тэр анх *******г цохисон өндөр залуугаас арай намхан 2 залуу байсан, ямар хувцас гуталтай байсныг санахгүй байна. Би *******гаас зайдуу байсан,  ******* руу хальт харахад гурван залуу *******г өшиглөж байгаа байдал харагдсан. ******* нь толгойноос цус гоожоод байна битгий өшиглөөд байгаач гээд орилоод байсан. Би тэгэхэд 2 залуутай зууралдаад зодолдоод байсан. Цагдаа нар ирэхэд бол зодоон болоод дууссан, би тэр залуучуудтай зууралдаад үлдсэн.... гэх мэдүүлэг /2 хх-ийн 58-59, 1 хх-ийн 169/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатад өгсөн

“…тухайн өдөр Замын цагдаагийн зохицуулагч цагдаа Г.Отгонбаярын хамт Баянхонгор сумын 1 дүгээр баг Соёмбо буудлын өмнө эргүүл гүйцэтгэж байхад с “Ви” баар талаас одоо тэр зодуулсан гээд байгаа ******* гэх залуу гартаа чулуу барьсан бас нэг хүний хамт хоёулаа орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь чулууг нь хаяулаад төв зам тал руу харьж амарцгаа гээд явуулсан. Тэгээд бид хоёр төв замаараа “Оргил” баарны хавиар яваад эргээд “Соёмбо” буудлын өмнө иртэл Ви баарны зүүн хойд талд буюу Соёмбо буудал Монгол даатгалын завсарын харалдаа хүмүүс орилоод  бид хоёр тэр завсраар гараад иртэл 4-5 залуучууд маргалдаад хэрэлдээд байж байсан. Тэгээд зодуулсан цохиулсан гэх тэнд байсан залуучуудыг бүгдийг нь цагдаа дээр авч ирж мөрдөгч Доржсүрэнд хүлээлгэн өгсөн. Цагдаа дээр толгойгоо хагалуулсан залуу тусдаа машинтай ирсэн. Тэгээд бодохоор 4 залууг авч ирж хүлээлгэж өгсөн санагдаж байна…гэх мэдүүлэг /2 хх-ийн 176 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 418 дугаар шинжээчийн

“   ...1.*******ийн биед цээжний зүүн талын хөндийд хий хуралдалт, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай.

3.5.Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 109-110/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 446 бүрэлдэхүүнтэй шинжээчийн

1. *******ийн биед зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий. шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал/2023.09.19/, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

5.Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн №418 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. *******-н биед учирсан зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал /2023.09.19/ гэмтэл нь Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Харин зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй... гэх дүгнэлт

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймаг Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай:

“...1.*******гийн биед баруун ухархайн ханын цууралт, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун 1,2-р шүднүүдийн хугарал, тархи, доргилт, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /2 хх-ийн 83-85/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймаг Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Маралын 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай:

“...1.*******гийн биед нэмэлтээр ирүүлсэн материалд хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

3. Дээрх учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 99-102/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 01-06, 08-13, 15-20,3-р хх-ийн 18-22, 32-36/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /1-р хх-ийн 230-234/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 23-24, 2 хх-ийн 3-4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 24-26/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1 хх-ийн 44-47, 58-61, 65-67, 3-хх-ийн 03-11/, шүүгдэгч нарын оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 134-136/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 137-139, 2-р хх-ийн 112-113, 3-р хх-ийн 49-50/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн 141-142, 144-145, 147-148, 2-р хх-ийн 105-106, 225-226/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / 1-р хх-ийн 142-143, 145-146, 149-150, 2-р хх-ийн 224-225/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа / 1-р хх-ийн 143-144, 146-147, 148-149, 2-р хх-ийн 106-107,226-227 /, дипозит дансны хуулгууд / 1 хх-ийн 151-155, 2 хх-ийн 107-111/хувийн байдалтай холбоотой баримтууд / 1-р хх-ийн 156-157, 3-р хх-ийн 50-51/, прокурорын... мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай... тогтоол / 1-р хх-ийн 228-229/,  яаралтай тусламжийн хуудас /2 хх-ийн 89-92/, хохирлын баримтууд /2 хх-ийн 198-209/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-ийн 247-250/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/ 259 дүгээр шийтгэх тогтоолыг хуулбар / 3-р хх-ийн 69-78 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Аймгийн  прокурорын газраас  шүүгдэгч*******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан,

 Шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд, 11.1 дүгээр зүйлд   “Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******ы эрүүл мэндэд халдаж зодсон,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч  *******ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдлууд нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч*******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 23 цагийн үед  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ви” баарны гадаа тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч *******ы биед халдсаны улмаас баруун ухархайн ханын цууралт, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун 1,2- р шүднүүдийн хугарал, тархи, доргилт, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн оройн 22-23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод хашаанд иргэн *******ийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, зүүн талын хавирга хэсэгт 2 удаа өшиглөсний улмаас биед цээжний зүүн талын хөндийд хий хуралдалт, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын ..Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/

Шүүгдэгч ...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна...гэх мэдүүлэг /2  хх-ийн 148-149/,

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... *******ыг шууд алгадсан. ******* хаалгаа онгойлгоод түлхсэн,******* ч буусан. Би машиндаа суугаад харж байсан,.... Б. нэг ах нь шууд давхар хамж унагаагаад газар өнхөрч байсан *******ыг очиж салгаж байтал******* бас зодолдож байсан, хоёр тийшээ очиж салгаж байхад*******тэй зодолдож байсан хүн намайг андуураад цохисон... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн...Би тэр хохирогч гээд байгаа ******* гэх хүнийг цохиж, зодоогүй, харин салгасан,салгаж байхдаа цохиулсан хэнд нь цохиулснаа бол санахгүй байна, дөрвүүлээ хоорондоо зодолдоод байсан...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...гэх мэдүүлэг /3 хх-ийн 45-48/,

Шүүгдэгч *******гийн...Би бичиг үсэг мэднэ. Би өмгөөлөгч авч, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 128/,

Шүүгдэгч *******ын... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна,... гэх залууг зодсон нь үнэн тул би буруугаа хүлээж байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131/,

Хохирогч  *******ы...намайг хар бараан хувцастай хамгийн өндөр хойд талын хаалганаас бууж ирсэн залуу нь эхлээд намайг нүүрэн хэсэг рүү цохисон хамраас цус гараад доошоо тонгойх үед миний нүүр хэсэг рүү 3 хүний хөл ээлжилж орж ирж миний нүүрэн хэсэг рүү өшиглөсөн. Намайг хэдэн хүнд зодсон гэдгийг нь би мэдэхгүй байна намайг бүлэглэж зодсон.,.. 3 өөр гуталтай хөл орж ирээд байсан, нэг өндөр, хоёр намхан залуу байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 38-39, 42-43, 46-47, 167-168/,

Хохирогч *******ийн...  намайг шар цамцтай залуу миний шанаа хэсэг рүү гараараа цохисон, би түлхсэн чинь салгах үед миний хавирга хэсэг рүү нэг хүн өшиглөсөн, анх өшиглөхөд амьсгалж болохгүй болсон, ... хашаан дотор байсан тэр машины хажууд очиж газар суусан, гэтэл нэг нөхөр гүйж ирээд миний гуя хэсэг рүү өшиглөсөн, би тэрийг барьж аваад унагаачхаад зугтах гэтэл бас нэг хүн хашааны хаалганы тэндээс гүйж ирээд миний хавирга хэсэг рүү өшиглөсөн  би зугтаасан... Миний хавирга, цээж хэсэг рүү хоёр хүн нэг, нэг удаа өшиглөсөн. Миний зүүн хөмсөг орчимд шар цамцтай залуу гараараа нэг удаа цохьсон. Өөр надад халдсан зүйл байхгүй,...сүүлд хашааны хаалганы тэндээс гүйж ирсэн хүн бас миний хавирга хэсэг рүү яг нэг газарт өшиглөсөн. Саяны ярьсан зүйлтэй адилхан нэг газарт 2 хүн өшиглөсөн юм. Түүнээс болж ингэж гэмтсэн гэж би үзэж байна,...шар цамцтай залуу буюу ******* миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Түүнээс болж энэ гэмтэл учирсан гэж бодож байна. 1 гэж тэмдэглэсэн залуу нь бакиал гуталтай байсан хамгийн анх 1 дэх удаа миний хавирга хэсэг рүү өшиглөсөн залуу мөн байна. 2 гэж тэмдэглэсэн залуу нь тухайн үед шар цамцтай байсан миний толгой руу 2 удаа цохьсон залуу мөн байна. 3 гэж тэмдэглэсэн залуу нь хашааны хаалганы тэндээс гүйж ирээд намайг машины хажууд сууж байх үед миний хавирга хэсэг рүү өшиглөдөг залуу мөн байна,...би эмчлүүлсэн зардал мөнгөө барагдуулж авмаар байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 32-33, 35-40, 42-43 /,

Иргэний нэхэмжлэгч ын... Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 1,646,600 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...”*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 372,200 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-55, 2 хх-ийн 119-120/,

Гэрч Х.гийн...*******ыг нэг залуу нь цохиод унагаасан,... над руу 2 залуу дайрсан тэгээд зодолдож эхэлсэн,... ******* хэсэг хугацааны дараа толгойноос цус гараад байна болиочээ гээд орилж байсан, машинаас өндөр залуу ирээд шууд цохьсон,  гурав нь *******г газар унагаасан,тархи толгой нүүр ам руу нь өшиглөөд байсан ямар зүс царайтай ямар хүмүүс байсныг хараагүй харанхуй байсан, *******г цохисон өндөр залуугаас арай намхан 2 залуу байсан, ямар хувцас гуталтай байсныг санахгүй байна,  ******* руу хальт харахад гурван залуу *******г өшиглөж байгаа байдал харагдсан,...нэг өдөр, хоёр намхан залуу байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 58-59, 1 хх-ийн 169/,

Гэрч ын ....тэр зодуулсан гээд байгаа ******* гэх залуу гартаа чулуу барьсан бас нэг хүний хамт хоёулаа орилоод гараад ирсэн,...тэгээд зодуулсан цохиулсан гэх тэнд байсан залуучуудыг бүгдийг нь цагдаа дээр авч ирсэн, ... толгойгоо хагалуулсан залуу тусдаа машинтай ирсэн,...4 залууг авчирч хүлээлгэж өгсөн санагдаж байна…гэх мэдүүлэг /2 хх-ийн 176-177 /,

Гэрч гийн .... нь г цохиж байгаа л харагдсан, газар уначихсан байсан тэгэхэд нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөж байсан. тэндээ 4 хөлөлчихсөн байж байсан  // хашааны үүдний тэндээс гүйж очоод ийн цээж хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, .. нь ийг очихоос өмнө нь 4 хөлөлчихсөн байсан,  Яг ийг очиж өшиглөх үед нь хоёр гараа хоёр өвдөг дээрээ дарж тавьж бөгтийгөөд хоёр өвдөгөө хагас нугалсан байдалтай байсан, тэр үед Мөнгөнхүү нь хар өнгийн бакал юм уу, хромон гуталтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76, 78-79/,

Гэрч Б. ... 2 талаасаа , 2 босоод ирсэн би боль гэж хэлсэн, тэгтэл нөгөө талаас , , 3 босч ирээд миний хажуу талаар ийг өшиглөөд байсан,  ...гэрээс гартал Туулайг унагаачихсан , 2 өшиглөж байсан би очоод аг салгасан, эргээд хартал урагшаа машины тэнд байсан. ыг гэгч нь хагас суугаад 4 хөлөлчихсөн байхад нь өшиглөж байсан, тэгтэл бас гүйгээд очиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Гэрч Б.гийн.. би хамт гарч ирсэн залуутай ноцолдож байтал цэнхэр дээлтэй залуу над дээр ирээд миний гуя руу өшиглөсөн, би түлхэж салгаад хашаанаас гүйж гараад машиндаа суучихсан. Тэгээд хашаан дотор үлдсэн удалгүй араас гүйгээд гарч ирээд миний хавирга хугарчихсан юм шиг байна хөдөлж,  ярьж болохгүй байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн... *******ийн биед цээжний зүүн талын хөндийд хий хуралдалт, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.. гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 109-110/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 446 бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... *******ийн биед зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий. шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал/2023.09.19/, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймаг Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч М.Одгэрэлийн ...*******гийн биед баруун ухархайн ханын цууралт, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун 1,2-р шүднүүдийн хугарал, тархи, доргилт, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 83-85/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймаг Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Маралын ..*******гийн биед нэмэлтээр ирүүлсэн материалд хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо...хөнгөн зэрэгт  хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /2 хх-ийн 99-102/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 446 бүрэлдэхүүнтэй шинжээчийн ...*******ийн биед зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал /2023.09.19/, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч*******, *******, ******* нар  нь хохирогч *******ы биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл, баруун 1,2-р шүднүүдийн хугарал, тархи, доргилт, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт  гэмтэл бүхийн хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 2-р хх-ийн 83-85, 99-102/

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******ийн биед зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий. шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал /2023.09.19/, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох /хх-ийн 109-110/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр, шүүхийн шатанд тогтоосон Шүүх Шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүнд гэмтлүүд нь  шүүгдэгч нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч*******, *******, ******* нар нь хохирогч  *******ы бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******ийн бие эрүүл мэндэд хүнд хохирол  санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 1-т... хоёр, түүнээс олон хүнд хамтран гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т ...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно ... гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүлэглэн гүйцэтгэх”-ийн талаар тодорхой заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл байдаг, мөн дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болон хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгч*******, *******, *******, *******, *******  нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Прокурорын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № 07 дугаар ... мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай... тогтоол /1-р хх-ийн 228-229/ хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т заасан... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно...гэж, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 4-т заасан... хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт нэгтгэж...гэж заасан бөгөөд яллагдагч *******т холбогдох ялын төрөл, хэмжээ хүнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэж ,түүнд холбогдох хэд хэдэн үйлдлүүдийг хамтатган шалгах шийдвэрлэж шаардлагатай гэж үндэслэлээр яллагдагч  Б., *******, ******* нарт холбогдох 2314001260193 дугаартай хэрэгт, мөн яллагдагч *******, *******  ******* нарт холбогдох эрүүгийн 2314000000275 дугаартай хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн болно.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл 1,  3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******, *******, ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч*******, *******, *******  нарыг бүлэглэн,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ,

 шүүгдэгч  *******, *******, ******* нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

   Шүүгдэгч *******, *******, *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсанэсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.  

Шүүгдэгч  *******, *******, *******,******* нарыг тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллаг хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн хаатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1,646,600 төгрөгийн, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд  хамрагдсан бөгөөд  шүүгдэгч *******, *******, ******* нараас эрүүл мэндийн даатгалын 100900020080 дугаар санд 1646600 төгрөгийг төлж  барагдуулсан/ 3-р хх-ийн 165-166/,

хохирогч ******* нь  эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 372,200 төгрөгийнэ рүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд  хамрагдсан бөгөөд  шүүгдэгч******* төлж барагдуулсан  /3-р хх-ийн 166-167/ болно.

Хавтас хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас хохиролд хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 570,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, бугуйн цаг 250000 төгрөг, шинжээчийн зардал 160,000 төгрөг , эмчилгээний зардал 1,121,568 төгрөг нийт 3,107,568 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй тул хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж  нотлох баримтыг хэмжээнд ажилгүй байсан хугацааны цалин 570,000 төгрөг, эмчилгээний зардал 1121568 төгрөг нийт 171*******0 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн хэлэлцүүлгийг шатанд шүүгдэгч*******, ******* нар төлж барагдуулсан,

 Хохирогч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтгүйгээр 800,000 төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж,  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч *******, ******* нар нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага шүүгдэгч *******, *******, *******, *******,******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч   нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдлийг буруугүй болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлтэд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ...шүүгдэгч*******д холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа учраас гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэн үйлдсэн гэж байгаа шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын... шүүгдэгч *******ын үйлдлийг хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй,  *******ыг зодсон үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон байдлыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү..гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингис... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ын үйлдэл нь  гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэсэн  шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч  Б., *******, ******* нар  нь хохирогч *******ы биед  хөнгөн хохирол учирсан,  

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******ийн хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон,

Мөн хохирогч .... шүүгдэгч ******* нь бакал гуталтай байсан ба хавирга хэсэг рүү өшиглөсөн, дараа нь шүүгдэгч  ******* нь  шар цамцтай байсан нь толгой руу 2 удаа цохьсон,  шүүгдэгч ******* нь машины хажууд сууж байх үед хавирга хэсэг рүү өшиглөсөн .. гэх мэдүүлэг  

Мөн хохирогч *******....Б. нь хар бараан хувцастай хамгийн өндөр нь  нүүрэн хэсэг рүү цохисон,...хамраас цус гараад доошоо тонгойх үед нүүр хэсэг рүү 3 хүний хөл ээлжилж  өшиглөсөн,.. 3 өөр гуталтай хөл орж ирээд байсан, нэг өндөр , 2 намхан залуу байсан..гэх мэдүүлэг  зэргээс үзэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч нарын биед халдаагүй, бүлэглэж үйлдээгүй гэж байгаа дүгнэлтээ гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч*******, *******, *******, *******, ******* нар нь үйлдлээр нэгдэж хамтран хохирогч нарын биед халдсан үйл баримт тогтоогдсон , гэмт хэрэг үйлдэхээ санаа зорилго нэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, нарыг тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг тус бүр 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  шүүгдэгч  *******ийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус оногдуулах.... дүгнэлтийг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******, ******* нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах....,

Шүүгдэгч Л.Борын... шүүгдэгч ******* шүүхээс өмнөх нь нэг жилийн хугацаагаар ял оногдуулахгүй тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхдаа энэ гэмт хэрэгт холбогдсон учраас өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах ёстой гэдгийг дурдан хэлж байна. Иймд хуульд заасан аль болох хөнгөн ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна ...гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл ангид оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доош хөнгөрүүлэн буюу гурван жил дөрвөн сар хүртэлх хугацаагаар ял оногдуулж өгнө үү...гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингис.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү ... гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т…тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна… гэж  хуульчилжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/ 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн №259 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оноглуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хүчингүй болгож, улмаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хэд хэдэн үйлдэлд шууд хамаарахгүй, харин өөр өөр төрлийн буюу нийлмэл гэмт хэрэгт хамаарах үндэслэл болж байгаа учир хэд хэдэн гэмт хэрэг үйлдэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд шүүгдэгч нь бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлыг дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай бөгөөд ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй юм.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж нэмж нэгтгэж, харин урьд тус шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн  2023/ШЦТ/ 259 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж  хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял хөнгөн гэмт хэрэгт,

Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих хүнд гэмт хэрэгт тус тус  хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр, Л.Бор, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нараас  шүүхийн хэлэлцүүлэгт  хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх  байр суурьтай оролцож байгаа нь шүүгдэгч нарыг гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин энэ зохицуулалтыг хэрэглэх асуудал нь шүүхэд ологдсон эрх хэмжээг болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “…Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч*******, *******, *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч*******, *******, *******, *******, ******* нарыг  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, /хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан/ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /хохирогчийн нотлох баримтаар нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хохирлыг төлсөн/, шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс дүгнэж харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг  тус бүр таван жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлэхээр, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******, *******, Ц. нарыг тус бүр  хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох  /шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг тоотод хашаанаас, шүүгдэгч  ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-31-2 тоотод оршин хашаанаас / газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч*******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  ******* нь  2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл  нийт 27 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож  эдлэх ялаас хасч шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч*******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг хос гутлыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь  Шүүхийн Тамгын газарт даалгаж,

 Шүүгдэгч *******, *******, *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч , овогт ын , овогт нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,            

Шүүгдэгч овогт ын , овогтын , овогт ын нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг  тус бүр  таван жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******, *******, ******* нарыг тус бүр  хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/259 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан таван  жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 сарын хугацаагаар хорих ялыг  тус тус нэмж нэгтгэн, эдлэх ялыг таван  жил хоёр  сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/ 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг зургаан жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан зургаан жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох  /шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг тоотод хашаанаас, шүүгдэгч  ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-31-2 тоотод оршин хашаанаас/  газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч  ******* нь  2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хассугай.

11. Хохирогч *******, ******* нар нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

12. Шүүгдэгч *******, *******, *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, *******,*******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

13. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг хос гутлыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь  Шүүхийн Тамгын газарт даалгасугай.   

14. Шүүгдэгч*******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

15. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Д.БАТЦЭНГЭЛ

                                                  ШҮҮГЧ        Г.БАТЗАЯА