| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/03449/И |
| Дугаар | 183/ШШ2022/03264 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2022/03264
| 2022 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2022/03264 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....... давхарт байрлах, .... регистрийн дугаартай, И ХХК,,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн ........байрлах, ......... регистрийн дугаартай, А ХХК,
Хариуцагч: Хан-Уул нар
Гэрээний үүрэгт 123.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК хариуцагч А ХХК, П.Н нарт холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 82.000.000 төгрөг, алданги 41.000.000 төгрөг, нийт 123.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Н-од холбогдох хэсгээс татгалзсан
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай компани 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А ХХК-ийн хүсэлтийн дагуу 14.00R25 размерийн тус бүр 2.550.000 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг авто самосвалын даацын дугуй олгой элгэвчтэй, тороостой, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 14.00R25 размерийн тус бүр 2.550.000 төгрөгийн үнэ бүхий 13 ширхэг автосамосвалын даацын дугуй, олгой элгэвчтэй, тороостой, 2020 оны 03 дугаар 31-ний өдөр 17.5R25 размерийн тус бүр 2.450.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг авто грэйдийн дугуй олгой элгэвчгүй, тороостойг урьдчилгаагүй, 100 хувийн зээлээр нийлүүлж, бүтээлийн техникийг сул зогсолтоос сэргийлэн дэмжлэг үзүүлсэн боловч дээрх авсан дугуйны төлбөрийн үлдэгдэл 82.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Төлбөрийн үлдэгдэл болох 82.000.000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцож, 41.000.000 төгрөг, нийт 123.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа: Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Т ХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2020 оны 1 дүгээр сар хүртэл хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ийнхүү туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч И ХХК-тай бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, бүтээгдэхүүн авч байсан нь үнэн. Харин 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс эхлэн дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 өвчний улмаас Монгол Улс хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноос болж өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байсаар өдийг хүргэсэн . Энэ нөхцөл байдал нь дэлхий нийтэд илэрхий болсон гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болсон тул гэрээний хариуцлагаас хуулийн дагуу чөлөөлөгдөх зохицуулалттай гэж үзэж байна. Бүтээгдэхүүний үндсэн төлбөр болох 82.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа ба компанийн үйл ажиллагаа жигдэрч эхлэх үед төлөх саналтай байна. Харин алданги 41.000.000 төгрөгийг дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөх боломжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 00000 дүгээр гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримтууд, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 000000 дүгээр албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаар албан бичиг,
5.Хариуцагч талаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаар итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
6.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18348 дугаар шүүгчийн захирамжаар нэгдсэн мэдээллийн Хур системээс А ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж төлбөрийн үлдэгдэл 82.000.000 төгрөг, гэрээнд зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 41.000.000 төгрөг, нийт 123.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч үндсэн төлбөр 82.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг ирүүлсэн.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 01-ий өдөр 2019-04 дугаар гэрээ бичгээр байгуулагдаж, худалдагч буюу И ХХК 14.00R25 размерийн тус бүр 2.550.000 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг авто самосвалын даацын дугуй олгой элгэвчтэй, тороостой, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 14.00R25 размерийн тус бүр 2.550.000 төгрөгийн үнэ бүхий 13 ширхэг авто самосвалын даацын дугуй олгой элгэвчтэй, тороостой, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17.5R25 размерийн тус бүр 2.450.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг авто грэйдийн дугуй олгой элгэвчгүй, тороостойг нийлүүлэх, худалдан авагч буюу А ХХК 82.000.000 төгрөг төлөхөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх-4/
Дээрх гэрээний дагуу худалдан авагч А ХХК нэг жилийн хугацаанд нийлүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу дараа сар бүрийн 15-ны өдрийн дотор төлбөрийг төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлөхөөр тус тус тохиролцож, уг барааг хүлээн авсан болох нь зарлагын баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч А ХХК нь И ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс маргаан үүссэн ба 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлэхэд 82.000.000 төгрөгний үлдэгдэлтэй болох нь 21/02 дугаар тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч А ХХК гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын байгуулсан гэрээний 5.3-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасан ба хариуцагч А ХХК гэрээний үндсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг тус тус харгалзан үзэж алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс 25 хувиар бууруулж, /41.000.000х25%/=10.250.000 төгрөг, /41.000.000-10.250.000/=30.750.000 төгрөг, /82.000.000+30.750.000/=112.750.000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.250.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч А ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны ... товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд ирээгүй шүүх .... 2022 оны ... өдрийн ... цагт товлож, гээд үргэлжлүүлэн бич
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 112.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ин ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.250.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ХХК хариуцагч П.Н-од холбогдох шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 721.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН