Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2023/0017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, Б.М нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2022 оны 115 дугаар тогтоолоор байгуулагдсан шалгалт зохион байгуулах комисст тус тус  холбогдох, “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Ж.Х холбогдох бүртгэлийн хэсэг болон дүнгийн хуудсыг хүчингүй болгож, агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний орон тоонд Б.М нэрийг дэвшүүлэхийг даалгах  нэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

“Миний бие Б овогтой М 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан төрийн албаны дэс түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалтын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Ж.Х холбогдох бүртгэлийн хэсэг болон дүнгийн хуудсыг хүчингүй болгож, агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний орон тоонд миний нэрийг дэвшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд  гаргасан.

Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М   2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Ж.Х холбогдох бүртгэлийн хэсэг болон дүнгийн хуудсыг хүчингүй болгож, агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний орон тоонд Б.М нэрийг дэвшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний сул орон тооны албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалтын Ж.Х холбогдох бүртгэлийн хэсэг болон дүнгийн хуудсыг хүчингүй болгож, агентлаг, шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтний орон тоонд Б.М нэрийг дэвшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.М нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2022 оны 115 дугаар тогтоолоор байгуулагдсан шалгалт зохион байгуулах комисст тус тус  холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ