Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/00035

 

 

 

 

 

2**2 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2**3/00035

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: ,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ММ ХХК-ийн төлөөлөгч О.Б,

хариуцагчийн төлөөлөгч Ц.Цг,

нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2**2 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ММ ХХК, М.А нар хариуцагч НШ холбогдуулан ФЭ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Их Монгол гудамж ****-р байр, *** тоот хаягт байрлах 244.9 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

1.а Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2**1 оны 11-р сарын 15-ний өдрийн 183/ШШ2**1/***** дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч ММ ХХК болон М.А нараас гэрээний үүрэгт 668 813 637.18 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлөхөөр, мөн график хугацааа зөрчигдөөгүй тохиолдолд үлдэх төлбөрийг банкны зээл хэлбэрт хөрвуулэн төлж барагдуулах гэрээг баталж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2**2 оны 04 сарын 06-ны өдрийн 183/ГХ2**1/0***** дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн Хан-Уул дүүргийн *** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Бт хуваарилагдан ажиллагаа хийгдэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2**2 оны 08 сарын 16-ны өдрийн ***/** тоот албан бичгээр төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол, мөн 2**2 оны 08 сарын 18- ны өдрий************* тоот эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол тус тус үйлдэн төлбөр төлөгч М.А барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-********** дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо , Их Монгол гудамж****-р байр, *** тоот хаягт байрлах 244.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууцныг эрхийг түтгэлзүүлж, битүүмжилсэн. Үүний дараа 2**2 оны 08 сарын 26-ны өдөр ************** дугаар эд хөрөнгийг хураах тухай тогтоол үйлдэн, 2**2 оны 09 сарын 06-ны өдөр****** дугаар албан бичгээрФЭХХК-г үнэлгээний шинжээчээр томилсон байдаг. Энэ хугацаанд төлбөр төлөгч ММХХК болон М.А нар нь 2**2 оны 08 сарын 29-ний өдөр төлбөр авагчийн Голомт банкин дахь *********** тоот дансанд 115 613 637.18 төгрөгийг төлж, төлбөр барагдуулах үүргээ хэрэгжүүлсээр байсан. Төлбөр төлөгч нар нь дээрх байдлаар үлдэгдэл төлбөрийг төлөх гэж аль болох боломжит байдлыг илэрхийлж, энэ талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэн боломжит хугацаа олгох тухай амаар болон бичгээр хүсэлтийг хүргүүлж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг хүлээн авах боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна шинжээч томилж, гэртээ оруулж өг гэх шаардлагыг тавьж, улайран эд хөрөнгө рүү сүбьектив байдлаар хандаж эхэлсэн. Хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар нь төлвөл зохих төлбөрийг огт төлөхгүй, мөн төлөх хүсэл эрмэлзэлгүй байсан бол шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг буруутгах аргагүй юм. Үүний дараа шийдвэр гүйцэтгэгч холбогдож ирж уулз гэсний дагуу очиход 2**2 оны 09 сарын 26-ний өдөрФЭ ХХК-н үнэлгээний тайлан болон мэдэгдлийг танилцуулсан. Уг үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгө болох *** тоотын 5 өрөө орон сууцын зах зээлийн ханшийг 1 445 800 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Уг хөрөнгийг огт үзэхгүйгээр, өөр эд хөрөнгүүдтэй адилтган үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь хуульд нийцээгүй байна. Мөн 2**2 оны 09 сарын 26-ны өдрийн 4-*********** тоот мэдэгдэлд барьцааны эд хөрөнгийн анхны дуудах үнийг 1 012 060 000 төгрөгөөр тогтоож, 2**2 оны 10 сарын 28-ны өдрийн 10:00 минутад Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** тоот өрөөнд зохион байгуулах анхны дуудлага худалдаанд оруулах болсыг 2**2 оны 10-р сарын 13-ны өдөр хүлээж авч мэдлээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.А нь өөрийн байрын зах зээлийн үнэлгээг 2 500 000.000 төгрөгөөр үнэлж бичгээр үнийн саналаа хүргүүлж байсан. Гэтэл "ФЭ" ХХК-ийн ирүүлсэн 1 445 800 000 төгрөгийн үнэлгээ нь зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлсэн буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ...Талууд эд хөрөнгийн үнэлгээний тапаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно... заасны дагуу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. ИймдФЭ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11-р хороо , Их Монгол гудамж****-р байр, *** тоот хаягт байрлах 244.9 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:  Хан-Уул дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2**1 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2**1/***** дугаар захирамжаар ММ ХХК, М.А нараас 668 594 746 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгохоор, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд М.А өмчлөлийн Ү-********** дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол улс гудамж**** дугаар байрны *** тооттаван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Дээрх гүйцэтгэх баримт бичигт 2**2 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн******** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Ү-********** дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол улс гудамж**** дугаар байрны *** тоот таван өрөө орон сууцыг 2**2 оны 8 дугаар сарын 18-ны өдрий************* дугаар тогтоолоор битүүмжлэн, 2**2 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн********/*** дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ФЭ ХХКомпанийн шинжээч Н.Ц томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар ФЭ ХХК-ийн шинжээч Н.Ц нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 445 800 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг талуудад 2**2 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4-*********** дугаар албан ММ ХХК, М.А нарт баталгаат шуудангаар мэдэгдсэн. Үнэлгээ тогтоох ажиллагааны явцад төлбөр төлөгч М.А нь үнэлгээчин Н.Ц гэртээ оруулахгүй, ажиллагаанд удаа дараа саад хийсэн учир миний бие гэрт нь хамт очиж, орох гэсэн боловч элдэв үгээр дарамталж, коридороосоо цааш явуулаагүй. Ингээд үүд хэсгээс нь харж, үнэлгээг тогтоох ажиллагааг хийсэн. Ажиллагаа хуульд нийцсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2**2.09.26-ны өдрийн шуудангийн дугтуй, 2**2.10.14-ний өдрийн НШШГГ-ын дуудлага худалдаа явуулах мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах 2**2.10.11-ний өдрийн ***** дугаар тогтоол, 2**2.09.26-ны өдрийн НШШГГ-ын Үнэлгээ тогтоосон мэдэгдэл,ФЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2**2.09.30-ны өдрийн Хүсэлт гаргах тухай, 2**2.10.11-ний өдрийн Монгол шуудангийн мэдэгдэл, 2**2.10.10-ны өдрийн хүсэлт гаргах тухай 2**2.10.11-ний өдрийн Монгол шуудангийн мэдэгдэл, ММ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ММ ХХК-ийн дүрэм зэргийг ирүүлсэн./хх-ийн 8-37/

4. Хариуцагчаас 2**2.04.06-ны өдрийн 183/ГХ2**1/0***** Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2**2.04.06-ны өдрийн 183/ШЗ2**2/****** дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2**1.11.15-ны өдрийн 183/ШШ2**1/***** дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Голомт банк ХХК-ийн 2**2.06.20-ны өдрийн НШШГ-т гаргасан хүсэлт, 2**2.06.30-ны өдрийн******** дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2**2.08.17-ны өдрийн НШШГГ-ын албан тоот, 2**2.08.18-ны өдрий************* дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, 2**2.08.18-ны өдрийн********/** дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, 2**2.08.26-ны өдрийн 4-***1 дугаар НШШГ-ын үнийн санал ирүүлэх тухай тоот, 2**2.08.26-ны өдрийн төлбөр төлөгч М.А НШШГ-т хүргүүлсэн үнийн санал, 2**2.08.29-ний өдрийн Голомт банк ХХК-ийн үнийн санал, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2**2.09.13-ны өдрийнФЭ ХХК-ийн НШШГ-т ирүүлсэн Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, 2**2.09.06-ны өдрийн****** дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2**2.09.06-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2**2.09.26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт,ФЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2**2.09.26-ны өдрийн 4-***/*****, 4-*********** тоот НШШГГ-ын Үнэлгээ тогтоосон мэдэгдэл, 2**2.10.14-ний 4-***/****** тоот НШШГГ-ын Голомт банкид хүргүүлсэн мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах 2**2.10.11-ний өдрийн ***** дугаар тогтоол зэргийг ирүүлсэн байна. 51-103/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төлбөр төлөгч нар нь дээрх байдлаар үлдэгдэл төлбөрийг төлөх гэж аль болох боломжит байдлыг илэрхийлж, энэ талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэн боломжит хугацаа олгох тухай амаар болон бичгээр хүсэлтийг хүргүүлж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг хүлээн авах боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна шинжээч томилж, гэртээ оруулж өг гэх шаардлагыг тавьж, улайран эд хөрөнгө рүү сүбьектив байдлаар хандаж эхэлсэн. ...барьцаа хөрөнгийг үзэж, хэмжилт хийж төлөв байдлыг нь тогтоолгүйгээр дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байна. Тухайн үнэлгээг бодитой хийгдсэн, зах зээлийн үнэ цэнийг тогтоосон гэж үзэхгүй байна. гэж тайлбарлав.

3. Хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн. 2**2.09.26-ны өдрийн үнэлгээ тогтоосон мэдэгдэлд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж тайлбарлав.

4. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь 2**2 оны 09 сарын 26-ны өдрийн үнэлгээ тогтоосон мэдэгдлийг 2**2 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авсан байх ба гомдлоо 2**2 оны 10 сарын 17-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.

5.а Хариуцагч НШШГ Газар хариуцагч нарт 2**2.09.26-ны өдөр шуудангаар хүргүүлсэн, хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан шуудангийн дугтуйгаар ...бичигдсэн хаяг алдаатай шалтгаанаар тухайн бичиг буцаагдсан 2**2.09.26-ны өдрийн мэдэгдлийг хүлээн аваагүй болох нь тогтоогдож байна.

6. Тус дүүргийн шүүхийн 2**1.11.15-ны өдрийн 183/ШШ2**1/***** дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ММ ХХК, М.А нараас 666 813 637.18 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11-р хороо , Их Монгол гудамж****-р байр, *** тоот хаягт байрлах 244.9 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 25-27/

Тус газар 2**2 оны 04 сарын 06-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2**2 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2**2 оны 08 сарын 18-ны өдрий************* тогтоолоор Хан-Уул дүүргийн 11-р хороо , Их Монгол гудамж****-р байр, *** тоот хаягт байрлах 244.9 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2**2 оны 08 сарын 26-ны өдрийн********/** тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна.

Төлбөр авагч Г ХХК болон төлбөр төлөгч М.А нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа НШШГГазарт 2**2.08.26-наас 8.29-ний өдрүүдэд ирүүлсэн байх боловч талууд тохиролцоогүй байх тул 2**2 оны 09 сарын 06-ны өдрийн****** тоот тогтоолоор шинжээч томилжээ./хх-ийн 75/

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгийг үзэж, хэмжилт хийж төлөв байдлыг нь тогтоолгүйгээр дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй гэж тайлбарласныг, шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар ФЭ ХХК нь үнэлгээний тайланг 2**2.09.26-ний өдөр гаргаж, хөрөнгийн үнэлгээний тайланд барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар ойролцоо 3 хөрөнгийг харьцуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1 445 800 000төгрөгөөр үнэлжээ.

Үнэлгээний тайланд 1.11.4-т биет байдлаар үзлэг хийхээр удаа дараа очиход утасны дугаар холбогдохгүй, эсвэл утсаа авахгүй, очих тутамд хүн байдаггүй, гаднаасаа цоожтой, хөл хугархай тул хаалгаа онгойлгох боломжгүй зэрэг шалтгаан хэлэн гэртээ оруулаагүй, ...тус орон сууцыг тус хотхонд байрлалтай бусад орон сууцнуудын адил...төсөөлөн үнэлгээг тогтоолоо гэжээ./хх-ийн 84/

Төлбөр төлөгч М.А нь эрх бүхий байгууллагын тогтоолоор томилогдож ажиллагаа явуулж байгаа шинжээчийн ажиллагаанд саад болсон буруутай хэдий ч шинжээчээр ажиллаж байгаа этгээд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн үнэлгээг гаргасан гэж үзэхээргүй байна.

Эдгээрээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, түүнчлэн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч ММ ХХК, М.А нарынФЭ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтланФЭ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Их Монгол гудамж****-р байр, *** тоот хаягт байрлах 244.9 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ *** 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ