Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/00037

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/00037

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х

  Хариуцагч: 

  1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б,

хариуцагч Н.С,

нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ц хариуцагч Н.Ст холбогдуулан зээлээр авсан барааны үнэ 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 онд Ц.Г, Н.С нар миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дайчдын хөшөө 1 дүгээр гудамж, ** тоотод байрлах Тулгат хүнсний дэлгүүрээс 5 100 000 төгрөгний бараа зээлж авсан ба энэхүү мөнгийг Ц.Ггаас гаргуулахаар шүүхэд хандахад шүүхээс 3 600 000 төгрөгийг Ц.Ггаас гаргуулахаар 1 500 000 төгрөгийг Ц.С тусад нь нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн. Н.С нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би 1 500 000 төгрөгийг Н.Ц эгчээс зээлсэн, би өөрөө төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Мөн түүнчлэн Н.Сын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бичсэн Н.С би 4 дүгээр сарын 01-нд өгөч ихлэнээ, өрөө 1 500 000 төгрөг өгнө. Байраа зараад бүрэн төлж дуусгана гэсэн. Н.Сын эхнэр Ц.Ггийн 2019 оны 8 дугаар сарын 01-нд бичсэн Ц.Г би Н.Ц эгчид 3 600 000 төгрөгийн өртэй нь үнэн. Дээр нь 1 500 000 төгрөг өр нэмэгдсэн нөхөр Н.Стай нийлж дарна гэсэн баримтууд байдаг. Иймд Н.Саас зээлсэн барааний үнэ болох нийт 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:  Ц.Г нь манай гэр бүлийн хүн бөгөөд энэ 1 500 000 төгрөгийг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн гэж ойлгож явсан. Би Н.Цгийн хөдөө байдаг ахынд хүүгийнхээ хамт очиж ажил хийж өгөөд хөлс, мөнгөө аваагүй. Энэ хөлс мөнгө тооцогдох ёстой гэж үзэж байна. Өмнө нь шүүх дээр ирж гэрчээр оролцсон, хэрэгт байгаа бичгийг өөрийн гараар бичиж өгсөн нь үнэн. Энэ мөнгийг төлөхөд хүндрэлтэй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс С, Г нарын гараар бичиж өгсөн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.09-ний өдрийн 183/ШШ2021/******шийдвэр зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2019 онд Ц.Г, Н.С нар миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дайчдын хөшөө 1 дүгээр гудамж, ** тоотод байрлах Т хүнсний дэлгүүрээс 5 100 000 төгрөгний бараа зээлж авсан ба энэхүү мөнгийг Ц.Ггаас гаргуулахаар шүүхэд хандахад шүүхээс 3 600 000 төгрөгийг Ц.Ггаас гаргуулахаар, 1 500 000 төгрөгийг Ц.С тусад нь нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн. Н.С нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би 1 500 000 төгрөгийг Н.Ц эгчээс зээлсэн, би өөрөө төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Ц.Г нь манай гэр бүлийн хүн бөгөөд энэ 1 500 000 төгрөгийг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн гэж ойлгож явсан. ...Энэ мөнгийг төлөхөд хүндрэлтэй байна. гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Н.Цгийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дайчдын хөшөө 1 дүгээр гудамж, ** тоотод байрлах Тулгат хүнсний дэлгүүрээс 2019 онд Ц.Г, Н.С нар нь 5 100 000 төгрөгийн бараа зээлж авсан асуудлаар талууд маргаагүй байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.09-ний өдрийн 183/ШШ2021/******шийдвэрээр хариуцагч Ц.Ггаас 3 600 000 төгрөгийг гаргуулж, Н.Цд олгохоор шийдвэрлэсэн хүчинтөгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд ...мөн 1 500 000 төгрөгийн барааг Н.С зээлсэн байхад хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. гэж дүгнэсэн байна./хх-ийн 9/

Түүнчлэн хариуцагч Н.С 2020.03.23-нд С би 4 сарын 1-нд өгч эхэлнээ. Өрөө 1 500 000 өгнө. Байраа зараад бүрэн төлж дуусгана. гэсэн баримтыг нэхэмжлэгч Н.Цд бичиж өгсөн зэргээс дээрх мөнгийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Н.Ц нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр шаардах эрхтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Саас 1 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Цгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Саас улсын тэмдэгтийн хураамжинд 38 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ