Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/00066

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/00066

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

 

Гэрээний үүрэгт 603 922 590 төгрөг гаргуулах  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Э,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

/Хариуцагчийн төлөөлөгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дугаар зүйлд зааснаар тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш ХХК хариуцагч ХАБ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 502 615 060 төгрөг, алданги 251 307 530 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 50 000 000 төгрөг, нийт 803 922 590 төгрөгийг гаргуулахаар шаардсныг,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХАБ ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрт 200 000 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, гэрээний үүрэгт 302 615 060 төгрөг, алданги 251 307 530 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 50 000 000 төгрөг, нийт 603 922 590 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Ш ХХК нь 1990 онд байгуулагдсан бөгөөд ХАА-н биобэлдмэлийн үйлдвэрлэл, ургамал хамгаалалын бодисын худалдааны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгч Ш ХХК-тай удаа дараа гэрээ байгуулан дараах байдлаар ургамал хамгааллын бодис худалдан авч байсан. Гэрээгээр худалдагч тал нь Монгол улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисын жагсаалтанд орсон дараах бодисыг худалдах, худалдан авагч тал нь барааны үнийг гэрээнд зааснаар төлж барагдуулахаар тохиролцсон юм.2020 оны 04.29-ний өдрийн *** тоот гэрээгээр **** бодис 260,0 л х 26 180,0 төгрөг= 6 806 800 төгрөгөөр, 2020.06.12-ны өдрийн*** тоот гэрээгээр ****** 25 кг х 319 000 = 7 975 000 төгрөг,************************* 40 л х 24 000= 960 000 төгрөг, тебу 60 10л х 26 180 = 261 800 төгрөг, нийт 9 196 800 төгрөгөөр, 2020.06.12-ны өдрийн*** б гэрээгээр *********1600л х 24 200 төгрөг= 38 720 000 төгрөг,**************** 1100л х 68 200 төгрөг = 75 020 000 төгрөг, ******** 6000л х 21670 төгрөг=130 020 000 төгрөг, нийт 243 760 000 төгрөгөөр, 2020.06.29-ний өдрийн***В гэрээгээр *********200л х 24 200 төгрөг =3 840 000 төгрөг, **************** 200л х68200 төгрөг =13 640 000 төгрөг нийт 18 480 000 төгрөгөөр 2020.07.17-ны өдрийн***Г тоот гэрээний гэрээгээр: ****** 250 л х 66 000 төгрөг=16 500 000 төгрөг, ***** 100л х104 500 төгрөг=10 450 000 төгрөг, ******** 500л х 21670 төгрөг =10 835 000 төгрөг, нийт 37 785 000 төгрөгөөр, 2021.06.07-ны өдрийн *** тоот гэрээгээр **************** 1950 л х 68 200 төгрөг = 132 990 000 төгрөг, ******** 11 000 л х 21670 төгрөг =238 270 000 төгрөгөөр, нийт 371 360 000 төгрөгөөр тус тус худалдан авсан болно. Ийнхүү худалдагч буюу нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байтал худалдан авагч буюу хариуцагч ХАБ ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй өнгөрсөн хугацаанд нийт 197 727 440 төгрөг төлж үлдэгдэл 502 615 060 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаан төлөлгүй хохироож байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг болон гэрээний 4-ийн Төлбөр тооцоо бүлгийн 1-ийн Б-д заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алдангид 251 307 530 төгрөгрөг,мөн гэрээний Тав. Хариуцлага заалтанд заасны дагуу өмгөөлөгчийн ажлын хөлс 50 000 000 төгрөгрөг, нийт 803 922 590 төгрөгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 200 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс төлсөн тул гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 302 615 060 төгрөгийг, анх нэхэмжлэл гаргахдаа тооцсон алданги 251 307 530 төгрөгийг, өмгөөлөгчийн ажлын хөлс 50 000 000 төгрөг, нийт 603 922 590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ХАБ ХХК нь Булган аймагт газар тариалангийн үйл ажиллагаа 2010 оноос хойш эрхлэн явуулж улаан буудай тариалан гурилын үйлдвэрт нийлүүлэн, 40 гаруй иргэдийг тогтмол болон улирлын чанартай ажлын байраар ханган тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 3 жилийн турш газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад Ковид-9-ийн цар тахлаас шалтгаантай эдийн засгийн удаашралаас улбаатай улаан буудай тушаасан гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагааны доголдлоос манай компанид өгөх санхүүжилт удааширч бидний үйл ажиллагаа доголдож ирсэн билээ. Газар тариалангийн үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай бөгөөд борлуулалтын орлого нь тухайн жилийн зөвхөн өвөл эсвэл дараа жилийн хавар орж ирэх тул Ш ХХК-нд гүйцэтгээгүй үүргийн дүн болох 502 615 060 төгрөгийг тухайн орлогоос төлж барагдуулах болно. Энэ талаар бид Ш ХХК-ийн удирдлагатай харилцан ярилцаж эвлэрлийн гэрээний төсөл дээр санал солилцож байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2022.04.26, 2022.04.27-ны өдрийн төлбөрийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,2020.04.29-ний өдрийн *** дугаар гэрээ, 2020.04.30-ны өдрийн зарлагын баримт, 2020.06.03-ны өдрийн*** дугаар гэрээ, 2020.05.16, 2020.06.03-ны өдрүүдийн зарлагын баримт, 2020.06.12-ны өдрийн***-б дугаар гэрээ, 2020.06.12-ны өдрийн зарлагын баримт, 2020.06.29-ний өдрийн***В дугаар гэрээ, 2020.06.29-ний***Г дугаар гэрээ, 2020.07.17-ны өдрийн зарлагын баримт, 2021.06.07-ны өдрийн *** дугаар гэрээ, 2021.06.12-ны өдрийн зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, хавсралт, 2022.04.06-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3, 22-39/

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 59/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч буюу худалдан авагчтай талууд нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ хийж ургамал хамгааллын бодис худалдан авсан. Ургамал хамгаалал бодисыг худалдан авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 200 000 000 төгрөгийг төлсөн. Иймд 302 615 060 төгрөгийг гаргуулж, гэрээнд заасан дагуу алданги 251 307 530 төгрөгийг, талуудын гэрээгээр тохирсон өмгөөлөгчийн ажлын хөлс 50 000 000 төгрөг, нийт 603 922 592.90 төгрөгийг нэхэмжлэж байна гэв. гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Сүүлийн 3 жилийн турш газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад Ковид 19 цар тахлаас шалтгаантай эдийн засгийн удаашралаас улбаатай улаан буудай тушаасан гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсон. Газар тариалангийн үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай бөгөөд борлуулалтын орлого нь тухай жилийн зөвхөн өвөл эсвэл дараа жилийн хавар орж ирэх тул Ш ХХК-д гүйцэтгээгүй үүргийн дүн болох 502 615 060 төгрөгийг тухай орлогоос төлж барагдуулах болно... гэх тайлбарыг ирүүлсэн.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Ш ХХК болон хариуцагч ХАБ ХХК нарын хооронд 2020.04.29-ний өдөр *** дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.03-ны өдөр*** дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.12-ны өдөр***-б дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.29-ний өдрийн***В дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2020.07.17-ны өдрийн ****Г дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2021.06.07-ны өдрийн *** дугаар худалдах, худалдан авах гэрээг тус тус бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба дээрх гэрээнүүдээр ургамал хамгааллын **** бодисын нэгж үнийг 26 180 төгрөг, ****** бодисыг 319 000 төгрөг,************************* бодисыг 24 000 төгрөг, *********бодисыг 24 200 төгрөг, **************** бодисыг 68 200 төгрөг, ******** бодисыг 21 670 төгрөг, ****** бодисыг 66 000 төгрөг, ***** бодисыг 104 500 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 25-36/

Дээрх гэрээний үүрэгт хариуцагч ХАБ ХХК нь 2021.03.02-ны өдөр 50 000 000 төгрөг, 2021.04.27-ны өдөр 10 195 900 төгрөг, 2021.05.16-ны өдөр 2 728 000 төгрөг, 2022.03.05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2022.03.29-ний өдөр 50 000 000 төгрөг, нийт 197 727 440 төгрөгийг төлсөн болох нь, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл төлбөрөөс 200 000 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон төлөгдсөн төлбөр, гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаангүй байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

7. Хариуцагч ХАБ ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын байгуулсан гэрээний 4Б-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй хэдий ч шүүх дараах үндэслэлээр алдангийг багасгаж шийдвэрлэв.

 

Хариуцагч ХАБ ХХК нь гэрээний төлбөр төлөх үүргийн 50 орчим хувийг төлсөн, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан СOVID-19 цар тахал үүссэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, улмаар санхүүгийн хямрал үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэснээр алдангийн хэмжээг багасгаж, үлдэгдэл төлбөрийн 50 хувиар тооцож, алданги 151 307 530 төгрөгийг хангах үндэслэлтэй.

 

8. Талуудын байгуулсан гэрээнүүдийн 5 дугаар зүйлд Гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүсэх өмгөөлөгчийн зардал, нотариат, тээврийн зардал...зардлыг худалдан авагч тал хариуцаж үл маргах журмаар нөхөн барагдуулна. гэснээр нэхэмжлэгчийн шаардсан өмгөөлөгчийн ажлын хөлс 50 000 000 төгрөгөөс 2022.04.26-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдсон 30 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй ба хариуцагч тал энэ шаардлагын талаар маргаагүй.

 

9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 483 922 590 төгрөгийг хангаж, үлдэх 120 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХАБ ХХК-иас гэрээний үүрэгт 483 922 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 120 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 147 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 2 577 756 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ