Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 113

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Улсын яллагч                                             Л.Энхтайван

           Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч   Н.Амаржаргал

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Д.Даваасүрэн

           Нарийн бичгийн дарга                          Б.Бмаа нар  оролцов.

 

 ******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******эд холбогдох *******  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын ******* нд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 3, ээж, дүүгийн хамт,  ******* аймгийн ******* сумын 2-р хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, Гэмт хэрэгт холбогдох үедээ ******* сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч байсан, улсын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний алт, мөнгөн медальтай, Спортын мастер, Тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 38-А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дүгээр зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсны 25 жилийн ойн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан, мөн тус шүүхийн 20******* оны 08 дугаар сарын *******-ний өдрийн 101 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч ялаа эдлээгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ы *******, /Регистрийн дугаар:МЮ99**************12/          

 

  Шүүгдэгч Э.******* нь 20******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим ******* сумын 6 дугаар Партизаны талбай дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, ахлах ахлагч Б.ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь цохиж, дээд уруулд шарх, баруун хөмсөг, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөгөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Э.*******ийн 20******* оны 07 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ******* аймаг ******* сумыбн 3 дугаар т ээж, дүүгийн хамт амьдардаг. 20******* оны 07 сарын 10-ны өдөр талбай дээр шоуны арга хэмжээ болсон. Би найз , , , , , , , , ын дүү нартай орой ******* цагийн үед өндөр эрэг рүү Орхон голын усанд орохоор явцгаасан ба усанд орж гарч ирээд 3 том нийслэл пивийг би , , , , бид нар хувааж уусан. Бусад маань пиво уугаагүй. Охидууд болон дүү нар нь усанд ороод байж байсан. Пиво дуусаад орой 22 цагийн үед байх гол дээрээс бөөндөө алхаж яваад шууд талбай орсон юм. Ингээд талбай ороод зарим нь салаад явцгаасан. Би , , , , , Х болон ын дүү нарын хамтаар талбай дээр усан оргилуурын дэргэд байж байхад бид нарын хажууд нэг хүүхэд зогсож байсан ба нэг эгч гүйж ирээд “та нар юу хийгээд байгаа юм бэ, манай хүүхдийг дээрэлхээд байгаа юмуу “ гэж асуухаар нь “дээрэлхсэн зүйл байхгүй өөрөө энд зогсоод байна шүү дээ” гэхэд “та нар миний хүүхдийг дээрэлхсэн байна, цагдаад хэлнэ” гэхээр нь “дээрэлхсэн зүйл байхгүй цагдаагаа дууд” гэж хэлээд зогсож байхад тэр эгч хүүхдээ аваад цаашаа явсан. Удалгүй 30 гаран насны ах хүрч ирээд намайг барьж аваад “чи яахаараа миний хүүхдийг дээрэлхдэг юм” гээд учир зүггүй нүүр рүү алгадаад заамдаж авахад хажуугаас найз нар маань “******* яагаа ч үгүй танай хүүхдийг дээрэлхсэн зүйл байхгүй” гэж хэл ам хийж олуулаа хэлэхэд тэр ах “та нар дээрэлхсэн байна“ гээд байсан ба цаанаас 2 эргүүлийн цагдаа хүрээд ирсэн. Гэтэл намайг алгадсан ах хараад намайг тавиад цаашаа яваад өгсөн ба эрэгтэй цагдаа нь хүрч ирээд “та нар яагаад хүүхэд дарамтлаад байна, ээж нь гомдол гаргалаа” гэхэд бид нар “дээрэлхсэн зүйл байхгүй “гэж хэлээд явах гэхэд миний өмдний тэлээнээс цагдаа барьж аваад явуулахгүй байхаар нь намайг тавь, би явлаа” гэж хэлэхэд ерөөсөө тавихгүй байсан. Тэгэхэд манай найз нар “наад хүүхдэд чинь ямар ч буруу байхгүй тавьж явуул” гэж цагдаад хэлсэн ба цагдаа манай найз нарыг “хол бай” гэж хэлээд цахилгаан бороохой гаргаж ирээд манай найз нарыг бороохойдсон. Би явах гэхэд миний тэлээнээс зуурчихаад ер тавихгүй байсан. Эргэж хараад цагдааг шууд  урдаас нүүрэн тус хэсэгт нь мөргөсөн ба цагдаа надад мөргүүлээд уурлаад байсан ба миний тэлээнээс барьсан гараа огт тавихгүй миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиход хамраас цус гараад зууралдаад байж байхад дахин 2 цагдаа ирээд бид нарыг салгаад намайг цагдаа руу аваад явсан. Тухайн үед эрэгтэй цагдаатай нь маргалдаж муудалцаж байхад хамт явсан эмэгтэй цагдааг санаандгүй гарынхаа тохойгоор уруул хэсэгт нь цохьсон байсан. Миний ард байж байгаад цохиулсан юм шиг байгаа юм. Түүнээс эмэгтэй цагдааг би санаатай цохиогүй. Ингээд цагдаа руу яваад шууд эрүүлжүүлэгдсэн. Учир нь би пиво жаахан уусан халамцуу байсан. ...гэх мэдүүлэг ,/хх-ийн 51-52-р ху/,

2. Шүүгдэгч Э.*******ийн 20******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад нэмж ярих зүйл алга Өөрийн гэм буруу үйлдлийг ойлгож ухамсарлаж байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

3. Шүүгдэгч Э.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хэлэх мэдүүлэг байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 35.000 төгрөг өгсөн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд шоу үзэх гээд талбай дээр очсон. Цагдаа албаны цагдаа хувцастайгаа байсан. Цагдааг би хоёр удаа мөргөсөн. Тэр үед уруулнаас нь цус гарсан. Би тэнд хүүхэд дээрэлхээгүй....гэх мэдүүлэг,

 4. Хохирогч Б.ын 20******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би ******* аймгийн Цагдаагийн газарт 2,6-р ийн цагдаа ажилтай. 20******* оны 07 дугаар сарын 10-ны өдөр хуваарын дагуу хэсгийн байцаагч дэслэгч Ө.Бын хамт 6-р т буюу Партизаны талбай дээр шоу болж байгаатай холбоотой эргүүлийн үүрэг гүйцэтгээд талбайн урд талын саад хөшөөний наана эргүүлийн үүрэг гүйцэтгээд алхаж явахад 40 орчим насны эмэгтэй хүн гүйж ирээд манай хүүхдийг “энэ саадан дотор 2-3 халзан толгойтой согтуу банди нар зодно гээд цаашаа харанхуй руу аваад явчихлаа” гэж их сандарсан амьсгаадсан гүйсэн над руу ирсэн. Ингээд би саад руу дагуулаад явсан. Ингээд яваад очиход нилээн хэдэн охид, банди нар байсан ба дунд нь  байсан нэг халзан толгойтой бандийг миний зүс таних Б гэх залуу нүүрэн тус газар нь 2 удаа цохиж харагдсан. Ингээд би явж очоод “больцгоо” гэж хэлээд дундуур нь ороод хоёуланг нь 2 тийш түлхээд хүчээр салгасан ба ******* гэх хүүхэд миний хувцаснаас барьж аваад учир зүггүй нүүр рүү мөргөсөн ба би гарыг нь хойно нь өчихөд хажууд нь байсан зөндөө олон хүүхдүүд “цагдаа хүн зодлоо” гэх зэргээр орилоод тал талаас зулгаагаад эхэлсэн. Гэтэл Ө.Б цагдаа цахилгаан бороохой гаргаж ирээд дээгүүр тачигнуулахад хүүхдүүд холдож, зарим нь холдохгүй байхаар нь Боос цахилгаан бороохойг нь аваад “нэмэлтээр цагдаа дуудаарай” гэж хэлээд хүмүүсийг холдуулах зорилгоор бороохой дуугаргаж өөрийгөө тойруулахад хүүхдүүд холдож, миний танихгүй хэдэн хүүхдүүд миний гарнаас бороохойг хүчээр булааж авсан ба энэ үед ******* миний уруул хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Уруулнаас цус ихээр гарсан уруул сэтэрч язарсан байсан. Ингээд би тэлээнээс нь бариад тавихгүй байхад “намайг тавь” гэж хэлэхээр нь тавихгүй байхад “би асуудалтай байгаа би биеэ их барьж байна шүү, миний ах шоронд байгаа би шоронд очиход алзах зүйлгүй” гэх зэргээр над руу хашгираад намайг зуурч аваад “намайг тавь” гээд орилоод байхаар нь тавихгүй байсан юм. Ингээд нэмэлтээр Б, Ж цагдаа нар ирж би *******ийг тавихгүй байсаар байгаад цагдаагийн машинд суулгаад, би өөрөө эмнэлэг явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р ху/

5. Хохирогч Б.ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 20******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед дэслэгч Б бид 2 хамгаалалтанд гарч байх үед нэг эмэгтэй сандарсан байдалтай гүйж ирсэн. Араас нь дагаад очтол нэг залуу буюу ******* нэг хүнийг 2 удаа алгадаж харагдсан. Тэгээд очоод *******ийг болиулах гээд өмдний тэлээнээс нь бариад салгах гэтэл найзууд нь “цагдаа хүн зодлоо, бичлэг хийгээрэй. Гээд бичлэг хийгээд байсан. Б цаанаас ирээд бороохой дуугаргахад тэд айсан шинж байхгүй байсан. Над руу дайрсан хүүхдийг айлгах зорилготой бороохойг тачигнуулсан. Их хурдан хугацаанд болж өнгөрсөн. Миний цахилгаан бороохойг булааж авсан. Энд тэндээс бичлэг хийж байсан. Бичлэг нь гарч ирвэл үнэн зөв нь тодорхой болно. ******* найз нөхдөө хараад дарвидаг юм уу, яасан юм, “би биеэ барьж байгаа шүү, намайг зүгээр явуулчих” гээд байсан. Тэгээд над руу дайраад намайг цохиод авахад нь аргагүй эрхэнд *******ийг татаж барьж байсан гараараа цохьсон. Тэгээд эрүүлжүүлэхийн машин ирэхэд  хүлээлгэж өгөөд би өөрөө  эмнэлэг явсан. Эмнэлэгт үзүүлсэн, зураг авахуулсны төлбөр 35.000 төгрөг гарсныг *******ээс хүлээж авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...гэх мэдүүлэг,

6. Гэрч Ч.гийн 20******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....20******* оны 07 сарын 10-ны өдөр би наадмын талбай дээр хуушуур хийж байсан ба орой болоод харихаар өөрийн найз руу залгаж хаана байгааг нь асуухад “төвд явж байна” гэхээр нь “намайг хүрч ирээд аваатахаач” гэж хэлэхэд машинтайгаа ирээд намайг аваад гэр рүүгээ явсан. Гэртээ очиж хувцсаа солиод цуг гараад явж байхад “талбай дээр шоу болно” гэж ярьж байсан. “Орой очиж үзнэ” гэж яриад явж байхад замд Т, , Х нартай таарсан ба “гол руу ******* дээр очмоор байна, голд усанд орж байгаа” гэхээр нь хүргэж өгөхөөр бид нар хамт гол дээр очиход *******, М, Ш нар байсан. Ингээд “гол дээр очсоных” гээд машинаа угаасан. Машин угаагаад дуусч байхад Бонго машинтай 5-6 банди нар пиво барьсан машинаасаа бууж ирсэн ба голын эрэг дээр бөөндөө сууж үлдсэн. Харин охидууд орой шоунд өмсөх хувцсаа солихоор харьцгаасан. ...Талбай дээр орой 21 цаг өнгөрч байхад очих үед ******* ирсэн явж байсан ба жаахан согтолттой харагдсан. Ингээд “*******ийг сайн харж байгаарай согтуу юмнанд орчих вий” гэж хэлээд гол руу Т нарыг авахаар явсан. Ингээд *******ийг хараад явж байхад хажууханд ын дүү Т найз нарынхаа хамтаар байж байсан. ******* нэг жаахан бандийг “чи хэн юм бэ” гэж асуухад хажуугаас нэг эгч гарч ирээд “чи миний хүүхдийг хэн бэ, гэж асуудаг хэн бэ”  гэж хэлээд ******* рүү учир зүггүй дайрахад өөдөөс нь “би тэгээд энэ хүүхдийг та гэх юм уу” гэхэд “харваас шоронгийн царайтай амьтан минь зүгээр байгаарай” гэх зэргээр хэлсэн.  Тэгээд хүүхдээ аваад цааш явах шиг болсон. Удалгүй нэг залуу гүйж ирээд *******ийг барьж аваад “чи яахаараа хүүхэд дээрэлхдэг юм” гэж хэлээд “цагдаад аваачиж өгнө” гээд чирэхэд ******* өөдөөс нь уурлаж, гарыг нь тавиулах гэхэд тэр ах шууд *******ийн нүүр рүү 2 удаа алгадсан ба заамдаад зогсож байхад цаанаас цагдаа ирээд “больцгоо” гэж дундуур нь ороод хүчээр 2 –ланг нь салгасан. Ингээд цагдаа ах *******ийн тэлээнээс бариад “авч явна” гэхэд ******* “явахгүй намайг явуулчих” гээд зууралдахад өөдөөс нь цагдаа уурлаж “явуулахгүй” гэж бариад хоёулаа муудалцаад нэг мэдсэн цагдаа ахыг ******* мөргөөд асуудал хүндэрсэн. “*******ийг явуулчих бид нар аваад явчихъя” гэж бид нар зөндөө гуйсан боловч явуулахгүй “цагдаа руу авч явна” гээд байсан. Бид нар салгах гэж ойртох үед эмэгтэй цагдаа нь бороохой гаргаж ирээд дуугаргасан ба эрэгтэй цагдаа бороохойг нь аваад бид нар руу дуугаргаж цохиулсан. Манай найз нараас нилээн хүүхэд цохиулсан. Ингэхэд ******* улам уурлаад цагдаа ахыг гараараа нүүр рүү нь 2 удаа цохиж амнаас нь цус гараад байсан ба цагдаа ах зөрүүлээд *******ийн хамар руу гараараа 1 удаа цохиж хамраас нь цус гаргасан. Ингээд 2-лаа цустайгаа холилдсон ба бид нар “найзыгаа аваад явчихъя” гэхэд цагдаа ах “та нар зайлцгаа, та нарыг бүгдийг чинь авч явж үлээлгэн эрүүлжүүлнэ” гэж орилоод байсан. “Бид нар архи уугаагүй ямар учиртай ингэж яриад байгаа юм” гэхэд  “холдцгоо зайлцгаа” гээд байсан. Ингээд 2 цагдаа ах ирээд бид нарыг тараагаад *******ийг цагдаагийн машинд суулгаад аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/,

7. Гэрч ын 20******* оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 20******* оны 07 сарын 10-ны өдөр байсан. Би гэртээ байж байхад орой 18 цаг өнгөрч байх үед над руу залгаад “Орхон гол дээр байна, хүрээд ирээч” гэхээр нь гэрээс гарч алхаад нилээн удаан яваад очиход , ******* болон зүс таних 2 банди байсан. Тэд нар пиво уугаад дуусч байсан ба би пивоноос нь уугаагүй юм. Ингээд гол дээр хэсэг бөөндөө юм ярьж сууж байгаад талбай руу алхцгаасан ба зарим нь замдаа харихаар явсан. Би *******тэй хамт талбай руу очсон. ******* надаас салаад талбайн урагшаа усан оргилуурын тийшээ явсан ба би хүнтэй уулзаад юм яриад зогсож байгаад хэсэг хугацааны дараа очиход усан оргилуурын ойролцоо хүмүүс бөгнөрөөд байсан харахад цагдаа ирчихсэн *******ийн өмдний тэлээнээс барьсан зууралдсан байхаар нь “юу болж байна аа” гэж хэлээд дундуур нь орж салгах гэтэл цагдаа ах намайг бороохойгоор цохиулсан. Тэгээд дотор жаахан эвгүй болоод сааданд суугаад байж байтал дахин хүмүүс орилолдоод бөөгнөрсөн байхаар нь очтол цагдаа ахын амнаас цус гарсан мөн *******ийн хамраас цус гарсан зууралдсан байдалтай байсан. ******* болохоор “би ингээд явчихъя” гээд байсан. Цагдаа ах “явуулахгүй” гээд тэлээнээс нь барьчихаад тавихгүй байсан. Миний хувьд *******ийг цагдаатай зодолдсон талаар хараагүй  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/,

8. Гэрч Г.ын 20******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.  ...20******* оны 07 сарын 10-ны өдөр байсан. Найз ******* “гол дээр усанд орж байна” гэж над руу ярьсан ба би найз нарынхаа хамтаар гол орсон. Гол орохдоо 3 том пиво авч явсан. 5-лаа уг пивийг уугаад гол дээрээс салж явцгаасан. Би пиво ууж дуусчихаад хэсэг гол орж байгаад харихаар явсан. Харин ******* салаад явсан. Энэ өдрөө цагдаатай зодолдоод хэрэгт холбогдсон байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р ху/

9. Гэрч ийн 20******* оны 10 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...20******* оны 07 сарын 10-ны өдөр байсан баяр наадмын арга хэмжээ болоод орой *******ын талбай дээр шоуны арга хэмжээ болсон. Миний хувьд шоу үзэхээр эхнэр 4 хүүхдийнхээ хамтаар талбай дээр оройн 22 цаг өнгөрч байхад явж байх үед А эгч надтай уулзаад “сая манай хүүхдийг усан оргилуурын хажууд халзан толгойтой банди дээрэлхээд заналхийлээд байна, цагдаа харагдав уу” гэж асуухаар нь “ямар хүүхэд байна, би яваад очъё” гэж хэлээд эхнэр хүүхдээ талбай дээр үлдээчихээд усан оргилуурын тйишээ ганцаараа алхаж очсон. Хүүхдүүд усан оргилуурын хажууд бөөгнөрөөд зогссон байсан ба дунд нь халзан толгойтой банди зогсож харагдахаар нь тэр хүүхдийг дуудаад “ахын дүү уулзаадахъя” гэж хэлээд дагуулаад явах гэтэл өөдөөс элдэв юм яриад байхаар нь “чи манай эгчийн хүүхдийг дээрэлхэж заналхийлдэг хэн бэ, ингэж болохгүй цагдаа дээр очиж, асуудлыг чинь шийднэ” гэж хэлээд дагуулаад явах гэтэл зугатаах гэхээр нь гарнаас нь бариад байж байтал өөдөөс “пизда наахуу” гэх мэтээр хараагаад эсэргүүцээд байхаар нь уурандаа алгадчихсан юм. Ингээд бариад зогсож байхад А эгч 2 цагдаа дагуулаад ирсэн. Цагдаад хүлээлгэж өгөөд холдож явах гэтэл нөгөө халзан толгойтой банди цагдаагийн өөдөөс орилж хашгираад эсэргүүцээд байсан. Харж байхад цагдааг мөргөж, нүүр рүү нь гараараа цохьсон. Үүнээс үүдэн цагдаагийн амнаас цус гарч байсан. Удалгүй нэмэлтээр 2 цагдаа ирээд хүүхдүүд тарж зугатаагаад халзан толгойтой бандийг цагдаагийн машинд суулгаад аваад явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-3 ху/

10.Гэрч 20******* оны 08 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...20******* оны 7 сарын 10-ны өдөр баярын арга хэмжээний шоу үзэхээр хүү Бын хамтаар талбай орсон . Манай хүү Б усан оргилуурын хажууханд зогсож байхад хажуу тал нь хүүхдүүд бөөгнөрсөн юм яриад зогсож байсан. Нэг халзан толгойтой банди нэг хүүхдийг дуудаад тамхи асаалгаад элэгдээд дээрэлхээд байсан ба би “ямар муухай онгироо хүүхэд бэ” гэж хараад байж байтал манай хүү хараад хажууд нь зогсоод байхаар нь хүү дээрээ явж очоод “чи энэ хүүхдийг таньдаг юм уу, ямар учиртай хажууд нь зогсоод байгаад юм бэ, холдож зогс” гэхэд нөгөө халзан толгойтой банди манай хүү руу харснаа “чи хэн юм, юу хийгээд байгаа юм” гэж уурлангуй хэлэхээр нь би хажуугаас нь “чи миний хүүхдийг хэн бэ гэж асуудаг өөрөө хэн юм, миний хүүг дээрэлхэх гээд байна уу” гэж хэлэхэд “танай хүүхдийг хаа байгаа газраас нь олж байгаад ална шүү” гэж хэлэхээр нь “чи яахаараа миний хүүг заналхийлдэг юм, чи хэн юм, чамайг цагдаад хэлнэ шүү” гэж хэлэхэд өөдөөс “цагдаагаа дууд, энд аваад ир” гэж хэлэхээр нь “чи жаахан хүүхэд байж архи уучихаад ингэж болохгүй шүү” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм, тэр цагдаагаа дууд” гээд орилж хашгираад байхаар нь айгаад хүүгээ дагуулаад холдож явсан. Цагдаа хайгаад талбай дээр явж байхад манай нөхрийн дүү болон хамаатны дүү Б эхнэр хүүхдүүдтэйгээ талбай дээр явж байхаар нь “сая манай хүүхдийг усан оргилуурын тэнд нэг халзан толгойтой банди заналхийллээ. Хаа байгаа газраас чинь олж ална гэж хэллээ. Цагдаа харагдана уу” гэж асуухад “би яваад очъё ямар хүүхэд байна, уулзая” гэхээр нь “за тэг” гэж хэлээд цагдаа олж очихоор явсан. Б усан оргилуурын тийшээ ганцаараа явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р ху/,

11. Гэрч ы 20******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....20******* оны 07 сарын 10-ны өдөр наадмын баярын шоуны арга хэмжээ талбай дээр болж байсан. Шоуны хамгаалалтын үүргийг ахлах ахлагч Жын хамтаар гүйцэтгэж байсан. Орой  23 цагийн үед Ж цагдаад “талбайн урд хүмүүс цагдаагийн шаардлагыг эсэргүүцээд байна” гэсэн мэдээлэл ирсэн учир талбайн урагшаа усан оргилуурын хажууд очиход хүмүүс бөөгнөрсөн байхаар нь дундуур нь ороод “тарцгаа” гэж хүмүүсийг холдуулахад цагдаа ахлах ахлагч ын амнаас цус гарсан нэг халзан толгойтой дээгүүрээ шалдан хүүхдийн хамраас цус гарсан зууралдсан байдалтай зогсож байхад цагдаагийн машин ирсэн ба халзан толгойтой хүүхдийг суулгаж өгөөд явуулсан. Харин “эмнэлэг явлаа” гээд хувийнхаа машинтай явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р ху/

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 20******* оны 07 дугаар сарын 16-ны өдрийн  № 230 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 

         1. Б.ын биед дээд уруулд шарх, баруун хөмсөг, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний дэд зовхинд цус хуралт, баруун хөмсөгөнд зөөлөн эдийн  няцрал  бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ... гэх дүгнэлт, /хх-ийн 40-р ху/,

 

  13.Шүүгдэгч Э.*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 61-р ху/, өсвөр насны сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 51-52-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар  тухай тогтоол, /хх-ийн 5 ху/, өсвөр насны яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 34-35-р ху/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, /хх-ийн 55-р ху/, нас тоолсон тухай тэмдэглэл, /хх-ийн 56-р ху/, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэг дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулах тухай ******* аймгийн Цагдаагийн газрын даргын тушаал, /хх-ийн 57-58-р ху/, хохирогчийн ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн тухай баримт, /хх 39-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 41–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42–р ху/, шүүгдэгчийн шийтгүүлж байсан талаархи шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 64-78-р ху/, сурагчийн хувийн хэрэг, /хх-ийн 79-88-р ху/, гэх зэрэг болно.

 

      ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******ийг 20******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим ******* сумын 6 дугаар Партизаны талбай дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, ахлах ахлагч Б.ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь цохиж, дээд уруулд шарх, баруун хөмсөг, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөгөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан өсвөр насны сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогчид ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч Э.*******ийг 20******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим ******* сумын 6 дугаар Партизаны талбай дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, ахлах ахлагч Б.ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь цохиж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

      Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ба шүүгдэгч нь хохирогчид 35000 төгрөг төлж хохиролоо арилгасан, одоо бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

        Шүүгдэгч Э.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 08-р сарын *******-ний  өдрийн 101 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч ялаа эдлээгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн нийт 30 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар  өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар “шүүх хурлыг хаалттай явуулах” хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг нээлттэй явуулсан болно.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4,  36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1-т  заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар  зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч  Э.*******ийг  06 /зургаан/  сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-р зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.******* нь 20******* оны 08-р сарын *******-ны  өдрийн 101 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч ялаа эдлээгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн нийт 30 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нийт 07 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******эд  оногдуулсан 07 /долоо/  сарын  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

6. Шүүгдэгч Э.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                   С.НОЛХООСҮРЭН