| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/02869/И |
| Дугаар | 183/ШШ2023/00306 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2023/00306
| 2023 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2023/00306 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б,
хариуцагчийн төлөөлөгч Б.Ч,
нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С хариуцагч ГШШ холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.02-ны өдрийн 183/ШШ2019/**** дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажил явуулж Б.С миний өмч болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, **** тоот орон сууцыг хураан авч, дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн байна. Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т төлбөр төлөгч өмгөөлөгчөөс үнийн саналтай тохиролцоонд хүрээгүй бол шинжээч комиссын үнэлгээ хийлгэнэ гэсэн байхад өмчлөгч Б.С надаас үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байх, V-*********** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны 92 204 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар :аоын 02-ны өдрийн 183/ШШ2019/**** дугаар шийдвэрээр А.Цгээс 57 023 631 төгрөгийг гаргуулж Д ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, ** дугаар байрны ** тоотод байрлах 49.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа хүрүүлэхийг мэдэгдэхэд тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар шинжээч томилох тухай тогтоолоор СХХК-ийг томилоход 92 204 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад мэдэгдэж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 64 542 800 төгрөгөөр тооцон оруулахад үнийн санал ирээгүй тул 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 46 102 000 төгрөгөөр тооцон оруулах мэдэгдэл хүргүүлсэн боловч 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/Ш32020/***** дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч А.Цгийн нэхэмжлэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/****** дугаар захирамжаар нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2021/**** дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хоёр дахь албадан дуулдага худалдаанд үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 46 102 000 төгрөгөөр тооцон оруулахад 85 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон орон сууцыг чөлөөлөх тухай явцад дахин үнэлгээтэй холбоотой нэхэмжпэлийг өмчлөгч Б.С нь шүүхэд гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/Ш32021/******* дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагтүдгэлзүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/****** дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Төлбөр төлөгч А.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол санал байхгүй тул зөрүү төлбөр 27 000 000 төгрөгийг хаан банкны дансанд шилжүүлэн авч гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох хүсэлт, Б.С нь 202 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нөхөр А.Цтэй мөн адил утга бүхий хүсэлт ирүүлсэн тул зөрүү мөнгийг Б.Сгын хаан банкны ******************** тоот данс руу шилжүүлж, хөрөнгийг дуудлага худалдааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл хуулий хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, захирамж гарахаар заасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.02-ны өдрийн 183/ШШ2019/**** дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.13-ны өдрийн *********** тоот албан бичиг, 2021.09.14-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай ***** дугаар тогтоол, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-11/
5. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 183/ГХ2019/***** дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.02-ны өдрийн 183/ШШ2019/**** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.16-ны өдрийн ****дүгээр магадлал, 2019.12.27-ны өдрийн *********** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.17-ны өдрийн *********** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.07-ны өдрийн 20290113/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлстийн 2020.05.14-ний өдрийн 588 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.10-ны өдрийн *********************** тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.13-ны өдрийн *********** тоот албан бичиг, Д ББСБ ХХК-ийн 2020.08.11-ний *** тоот албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, СХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2020.08.27-ны өдрийн ************** тоот албан бичиг, 2020.08.27-ны өдрийн ************ тоот албан бичиг, 2020.08.28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Улсын дээд шүүхийн 2021.04.09-ний өдрийн 004/ШХТ2021/**** дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/****** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.01-ний өдрийн 2** дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.01-ний өдрийн 183/ШЗ2021/******* дугаар захирамж, Б.Сгын 2021.09.22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.27-ны өдрийн 183/ШЗ2020/***** дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 183/ШЗ2022/****** дүгээр захирамж, А.Ц, Б.С нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2022.08.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.09.14-ний ************ дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг ирүүлсэн. /хх-ийн 51-88/
6. Шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.05-ны өдрийн 1-139/16321 тоот албан бичиг, 2022.09.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай ************ дугаар тогтоол, 2022.08.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл, Б.Сгын 2022.08.29-ний өдрийн хүсэлт зэргийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 31-34/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.02-ны өдрийн 183/ШШ2019/**** дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажил явуулж Б.С миний өмч болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Шаравын гудамж, **** тоот орон сууцыг хураан авч дуудлага худалаанд оруулах зорилгоор шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн байна. Гэвч шинжээч томилж миний саналыг авалгүйгээр шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ...Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Шаравын гудамж, ** дугаар байр, ** тоотод байрлах 49.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020.04.17-ны өдөр битүүмжлэн, 2020.08.07-ны өдөр хураасан байна. Нэхэмжлэгчид үнийн дүнгийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд тогтоосон хугацаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 64 542 800 төгрөгөөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 46 102 000 төгрөгөөр тооцсон. 2021.10.01-ний өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 46 102 000 төгрөгөөр тооцон оруулахад 85 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч А.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол санал байхгүй тул зөрүү төлбөр 27 000 000 төгрөгийг Хаан банкны ******************** тоот данс руу шилжүүлж хөрөнгийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлж, 2022.09.14-ний өдрийн ************ дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Б.С нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар шийдвэрээр А.Ц/-ээс 60 827 849 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож, А.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /7042/, Шаравын гудамж, ** дугаар байр, ** тоот, 49.84 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 4-6/
Төлбөр төлөгч А.Ц төлбөрийн 60 827 849 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ***** дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.Ц, Б.С нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /7042/, Шаравын гудамж, ** дугаар байр, ** тоот, 49.84 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ***********/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хураасан байна. /хх-ийн 51-58/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч А.Цд маргаан бүхий орон сууцны үнийн саналаа ирүүлэхийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ***********************, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн *********** тоот албан бичгээр мэдэгдсэн боловч саналаа хуулийн хугацаанд ирүүлээгүй байх тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар шинжээч томилох тухай тогтоолоор СХХК-ийг шинжээчээр томилсон байна.
СХХК нь маргаан бүхий орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үнэлж, тус хөрөнгийн зах зээлийн үнийг 92 204 000 төгрөгөөр үнэлжээ.
5. Төлбөр төлөгч А.Ц дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/****** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2021/**** дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан байна./хх-ийн 74-79/
6. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч Б.С болон төлбөр төлөгч А.Ц нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022.08.29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол саналгүй гэж гарын үсгээ зурсан баримтыг гаргаж өгсөн байна.
Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2 дахь дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд уг дуудлага худалдаагаар тус байрыг 85 000 000 төгрөгөөр худалдан борлуулсныг нэхэмлэгч Б.С хүлээн зөвшөөрч зөрүү төлбөр 27 000 000 төгрөгийг Б.Сгын Хаан банкны ******************** тоот дансаар өвч, орон сууцыг сайн дураараа чөлөөлж өгнө, ямар нэгэн гомдол саналгүй гэх хүсэлтийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан ба 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ************ дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол гарсан байна./хх-ийн 85,86/
Эдгээрээс дүгнэхэд СХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэсэн хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байхад дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Сгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Сгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ