| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/01803/И |
| Дугаар | 183/ШШ2023/00325 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2023/00325
|
|
| ||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэм хорын хохиролд 6 365 649 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э,
хариуцагчийн төлөөлөгч Б.Х,
иргэдийн төлөөлөгч Н.Б,
гэрч Э.Т,
нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ГФ ХХК хариуцагч ДХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 6 365 649 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч ГФ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ГФ ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Р барилгын 1 дүгээр давхарын *** тоотод манай компанийн оффис болон төв агуулах байрладаг. Харин манай компанийн дээр 2 дугаар давхарт ДХХК үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн хариуцлагагүй байдлын улмаас манай компанийн оффисийн өрөөнд 3 удаа ус алдаж хана, тааз, шалны материал гэмтэж, түүнийг засварлахтай холбоотой хохирол хэд хэдэн удаа гараад байна. Эхний удаа буюу 2020 оны 06 сард ДХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг байрандаа засвар хийх явцдаа ус алдаж манай компанид гэм хор учруулахдаа тухайн үед засварын үйл ажиллагаа явуулж байсан тул манай компанид учруулсан хохиролоо арилгасан. Гэтэл 2 дахь удаагаа 2021 оны 01 сарын 11-ний өдөр ус алдаж манай компанид дахин хохирол учруулсан буюу хохирлын хэмжээ 2 311 300 төгрөг болсон бөгөөд энэ хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй. Тухайн үед өвлийн улирал байсан тул их хэмжээний ус алдснаас чийг ихсэж хөгц үүсэх, агуулахад байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт нөлөөлөх нөхцөл байдал үүсэхээр байсан тул яаралтай засвар хийх шаардлагатай болсон. Иймээс манай компани ДХХК-д удаа дараа хохирол барагдуулах тухай сануулсан боловч менежер нь захиралд танилцуулсан, санхүү төлнө гэсэн, удахгүй төлнө, өнөө маргаашгүй хийнэ гэсээр хохирол барагдуулахгүй байсан тул өөрсдөө засварын материалын зардлаа гаргаж, мэргэжлийн барилгын компаниар гүйцэтгүүлэх болсон. Жигүүр гранд грүпп ХХК-иар засварын ажлыг хийлгэхээр харилцан тохирч Засварын ажлын урьдчилсан тооцоо-г гаргуулахад 2021 оны 01 сарын 12-ны өдөр 2 311 300 төгрөг болох тухай тооцоог гарган өгсөн. Иймээс манай компани засварын ажилд шаардлагатай материалуудыг худалдан авч нийт 1 667 500 төгрөг /2021 оны 06 сарын 03-ны өдрийн баримтаар 536 500 төгрөг, 2021 оны 06 сарын 06-ны өдрийн баримтаар 971 000 төгрөг, 2021 оны 06 сарын 16-ны өдрийн баримтаар 160 000 төгрөг зарцуулсан. Мөн засварын барилгын материалыг тээвэрлэхэд 160 000 төгрөг, засварын ажлыг хийх гүйцэтгэсэн ажлын хөлс 529 749 000 төгрөг болсон. Ийнхүү ДХХК-ийн 2021 оны 01 сарын 11-ний өдөр 2 удаагаа ус алдасны улмаас хийсэн засварт ГФ ХХК-иас нийт 2 357 249 төгрөг зарцуулсан. Гэтэл ДХХК нь 2021 оны 07 сарын 27-ны өдөр 3 дахь удаагаа ус алдаж компанийн оффисийн өрөө болон оффис, агуулахын урд талбайн хана, таазны замаск хуурч, шал гэмтэж, үүдний хаалганы шил хагарсан ГФ ХХК-д дахин хохирол учруулсан. Тухайн үед нь тухайн байрыг хариуцсан контор БК ХХК-нд дуудлага өгөхөд слесарь, инженер зэрэг хүмүүс нь ирж үзээд 2021.07.27-ны өдөр Техникийн комиссын акт үйлдсэн. Манай компани дахин ДХХК-д албан бичиг хүргүүлж, хохирол нөхөн төлөхийг шаардсан боловч 2021 оны 09 сарын 23-ны өдөр үндэслэлгүй хариу өгсөн. Энэхүү хохирлын хэмжээг тогтоолгох зорилгоор ГЭ ХХК-иар хөрөнгийн хохирлын үнэлгээ хийлгэхэд 2021 оны 07 сарын 27-ны өдөр оффисийн өрөөнд 3 427 400 төгрөгийн хохирол, оффис болон агуулахын өрөөний урд хэсэгт 431 000 төгрөгийн хохирол учирсан тухай тайлан гарсан. Манай байгууллага өнөөдрийг хүртэл энэхүү зардлыг гаргаж засвар хийж чадаагүй байна. Мөн ГФ ХХК нь нь ГЭ ХХК-ийн ажлын хөлсөнд 150 000 төгрөг төлсөн буюу ДХХК 3 дахь удаадаа манай байгууллагад 4 008 400 төгрөгийн хохирол учруулсан. Харин ДХХК нь хэд хэдэн удаа ус алдаж бүгд 6 365 649 төгрөгийн хохиролыг ГФ ХХК-д учруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч гаргасан тайлбартаа: 2021 оны 01 дугээр сарын 11-ний өдөр ус алдаж 2 357 249 төгрөгийн хохирол учруулсан гэх талаар манай компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ус алдсан гэх ямар ч баримт байхгүй, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хамаарал бүхий толгой компани болох Жгг ХХК-ийн эдийн засгийн хөгжлийн алба буюу хохирол тогтоох эрх бүхий үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээдээр хийлгэсэн урьдчилсан тооцооллын дагуу 2 311 000 төгрөг нэхэмжилсэн. Бид үүнд хугацаа тогтоон төлбөр өгөх өгөхгүй талаар аливаа албан ёсны тайлбар хүргүүлж байгаагүй. Харин тухайн үед бид ус алдсан гэх үйл явдалд холбогдох эмнэлгийн өргөтгөл болох байранд нүүж ороод удаагүй байсан бөгөөд дундын шугам хоолой эсхүл сантехникийн үйлчилгээний хуваарьт үзлэг гэх мэт биднээс үл хамаарах үйл ажиллагааны дутагдалтай байдлаас үүссэн байж болохыг сануулсан. Яг ямар шалтгааны улмаас хэний гэм буруугаас болж ус алдсан эсэхийг нь тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Иймд баримт, нотолгоо байхгүй байхад тусгай зөвшөөрөлгүй этгээдээр гаргуулсан тооцоолол үндэслэн манай компаниас хохирол нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаараа ч бид амаар хэд хэдэн удаа болон 2021 оны 09 дүгээр сарын 23-ны албан бичгээр тайлбар хүргүүлэхдээ сануулж байсан. Нэхэмжлэлд хавсаргасан байрны хохирол учирсан гэх хэсгүүдийг харуулсан гэрэл зургуудыг ч хэдийд хэзээ авсан болох нь тодорхойгүй байна. Манай компанийн энэ асуудалд тодорхой албан ёсны үндэслэл дүгнэлт гаргаж сантехникийн доголдлын шалтгааныг тогтоох талаар тус барилгын гүйцэтгэгч компани болох Жгг ХХК-ийн захиргаанд 2021 оны 02 сарын 24-нд мэдэгдэж байсан боловч өнөөг хүртэл хариу тайлбар ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримт болгож өгсөн нягтлан бодох бүртгэлийн зарлагын санхүүгийн анхан шатны баримтууд нь 2021 оны 06 дугаар сард үйлдсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь ус алдсан гэх 01 дүгээр сараас хойш 5 сарын турш буюу 06 дугаар сар хүртэл энэ талаар буруутай этгээдийг тогтоож дүгнэлт гаргуулах, үзлэг хийлгэх арга хэмжээ аваагүй. Энэ хугацаанд манай компани холбогдох баримт ирүүлэхийг хүссэн тайлбарыг өгсөөр байсан ба буруутай этгээдийг тогтоосон албан ёсны дүгнэлт одоо болтол байхгүй, манай буруу болох нь тогтоогдоогүй байна. Үүнээс гадна нэхэмжлэлийн хавсралтаар нотлох баримтаар өгсөн баримтууд нь тухайн оны 06 сарын 6, 9 болон 16-ны өдрүүдэд үйлдсэн БМД болонХ гэх байгууллагуудын зарлагын баримт байх ба хүлээн авагч дээр нэхэмжлэгч талаас гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй. Тухайн зардлыг нэхэмжлэгчээс гарган төлсөн баримт байхгүй. Мөн тээврийн зардлын баримтууд нь БМД болонХ гэх байгууллагуудаас шаардлагатай бараа материал авч зөөсөн гэх буюу тухайн оны 06 сарын 6, 9 болон 16-ны өдрүүдэд бус 06 сарын 2 болон 8-ны едөр гарсан зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй. Иймд манай компани гэм буруутай болох нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад хохирол нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ус алдсанаас болж учирсан хохиролд 4.008.400 төгрөг нэхэмжилсэн тухайд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...3 дахь удаагаа ус алдаж компанийн оффисийн өрөө болон оффис, агуулахын урд талбайн хана, таазны замаск хуурч, шал гэмтэж, үүдний хаалганы шил хагарсан...", ...БКХХК Техникийн комиссын акт үйлдсэн... гэжээ. БК ХХК-ийн үйлдсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Техникийн комиссын актыг үйлдсэн гэх 3 хүний гарын үсэгтэй комисс нь манай компанид энэ талаар мэдэгдээгүй, комиссын дүгнэлтээ гардуулж өгөөгүй. Үүнээс гадна уг комиссын дүгнэлт хийсэн мэргэжлийн байгууллага болох БК ХХК нь мөн ГФ ХХК-ын хамаарал бүхий хуулийн этгээд болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн манай компанийн байранд орж ирж үзлэг хийсэн зүйл байхгүй бөгөөд энэ нь тус үзлэг хийсэн гэх сантехникийн үйлчилгээний төлбөр ч манай байгууллагын тухайн сарын СӨХ-ны үйлчилгээний төлбөр дээр гараагүй байгаагаар нотлогддог. Гэтэл зохих журмын дагуу гэм буруутай нь тогтоогдоогүй атал Гт ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Үзлэг ч хийлгүйгээр үйлдсэн Техникийн комиссын актын үндэслэл хэсэгт ...эмнэлэгийн салбар шугамын угаалтуурын хаалт голоороо ус апдсан шалтгаанаар ус хальсан...", үр дагавар хэсэгт ...Г хана, тааз норж гэмтсэн... гэжээ. Гэтэл Гт ХХК-ийн 2021 оны 8 сарын 9 өдөр гаргаж өгсөн хохирлын үнэлгээний тайланд ...оффисийн 00 өрөөний дээрээс ус алдсаны улмаас 00 өрөөний тааз, замаск хуурч шарласан, ханын обой, хулдаасан шал наалт салж овойсон, заал, коридорын паркетан шал овойж зарим зай үүссэн, шилэн хана хагарсан, агуулахын өрөөний тааз хэсэг хэсэг газар замаск хуурч шарласан байсан... гэжээ. Тиймээс үнэлгээний тайлан нь Техникийн комиссын актын дүгнэлтэд огт дурдаагүй хүрээг хамруулан тооцоолол хийсэн, эд хөрөнгийн хохиролын хэмжээг ихэсгэж гаргасан байх тул үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т заасны дагуу манай компани нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Н.Б: Нэхэмжлэгч байгууллага нь ус алдсаны улмаас хохирсон тал байгаач хариуцагч байгууллагын гэм бурууг тогтоох нь чухал байна. Албан
4. Нэхэмжлэгчээс ГФ ХХК-ийн 2021.01.12-ны өдрийн ****** тоот албан бичиг, фото зураг, ГФ ХХК-ийн 2021.09.16-ны өдрийн ****** тоот албан бичиг, ДХХК-ийн 2021.09.23-ны өдрийн **** тоот албан бичиг, 2021/01/12-ны өдрийн 2021.01-08 сар хүртэлх хугацаанд салбар компаниудад гүйцэтгэсэн ажлын наряд, 2021.07.05-ны өдрийн нэхэмжлэл, 2021.06.09-ны өдрийн зарлагын баримт, 2021.06.06-ны өдрийн зарлагын баримт, 2021.06.16-ны өдрийн зарлагын баримт, 2021.06.02, 2021.06.04, 2021.06.08, 2021.06.11-ний өдрүүдийн төлбөрийн баримт, 2021.07.27-ны өдрийн техникийн комиссын акт, 2021.09.08-ны өдрийн хөрөнгө хохирлын үнэлгээний тайлан, хавсралт, 2021.08.12-ны өдрийн төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн /хх-ийн 7-31/
5. Хариуцагчаас 2021.07.15-08.15-ны өдрийн нэхэмжлэл, 2021.08.17-ны өдрийн нэхэмжлэл, 2021.09.13-ны өдрийн нэхэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 66-68, 71-72/
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Г, Э.Т нараас мэдүүлэг авч, гэрч Л.Г /ГФ ХХК-ийн дэд захирал/-ын гар утасны чатад Gan Tulga хаягт ГФ ХХК-ийн ажилтан Ц Ts хаягнаас 2021.01.11-ний өдрийн 15 цаг 52 минутад ирсэн бичлэг болон захидалд үзлэг хийж, тэмдэглэлийг, бичлэгийн СД-г хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компаний дээр 2 дугаар давхарт Д ХХК үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн хариуцлагагүй байдлын улмаас манай компанийн оффисийн өрөөнд 3 удаа ус алдаж хана, тааз, шалны материал гэмтэж, түүнийг засварлахтай холбоотой хохирол хэд хэдэн удаа гараад байна. ...хариуцагчийн буруутай гэдгийн БК ХХК-ийн Техникийн комиссын актаар, нийт хохирол нь ГЭ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байгаа тул хохирлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлалын үндэслэлээ нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий толгой компани болох Жгг ХХК-ийн эдийн засгийн хөгжлийн алба буюу хохирол тогтоох эрх бүхий үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээдээр хийлгэсэн урьчилсан тооцооллын дагуу 2 311 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Бид үүнд хугацаа тогтоон төлбөр өгөх өгөхгүй талаар аливаа байдлаар албан ёсны тайлбар хүргүүлж байгаагүй. Харин тухайн үед бид ус алдсан гэх үйл явдалд холбогдох эмнэлгийн өргөтгөл болох байранд нүүж ороод удаагүй байсан бөгөөд дундын шугам хоолой эсхүл сантехникийн үйлчилгээний хуваарьт үзлэг гэх мэт биднээс үл хамаарах үйл ажиллагааны дутагдалтай байдлаас үүссэн байж болохыг сануулсан. Яг ямар шалтгааны улмаас хэний гэм буруугаас болж ус алдсан эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Иймд баримт нотолгоо байхгүй байхад тусгай зөвшөөрөлгүй этгээдээр гаргуулсан тооцоолол үндэслэн манай компаниас хохирол нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ГФ ХХК болон хариуцагч ДХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Р барилгын 1, 2 дугаар давхаруудад харалдаа байрлалтай үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ДХХК нь анх 2020 оны 06 сард өөрийн байрандаа засварын ажил хийх явцдаа ус алдасны улмаас нэхэмжлэгч ГФ ХХК-ийн эд хөрөнгөнд хохирол учруулж, улмаар үүнийгээ өөрсдийн засвар хийж байсан хүмүүсээр засуулсан болох нь талуудын тайлбар гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.
Үүний дараа буюу 2021 оны 01 сарын 11-ний өдөр, мөн 2021 оны 07 сарын 27 -ны өдрүүдэд ус алдаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, чатад үзлэг хийсэн мессэж, тухайн өдрийн бичлэгүүд болон БК ХХК-ийн 2021.07.27-ны өдрийн техникийн комиссын акт, ГЭ ХХК-ийн хөрөнгийн хохиролын үнэлгээний тайлан, гэрч Э.Тын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 24-30/
Хэрэгт нэхэмжлэгч талаас ГФ ХХК-иас ДХХК-нд 2021.01.12-ны өдөр хүргүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай ****** тоот албан бичиг, фото зураг, мөн 2021.09.16-ны өдрийн Шаардлага хүргүүлэх тухай ****** тоот албан бичиг, ДХХК-ийн 2021.09.23-ны өдрийн **** тоот албан бичиг зэргийг ирүүлсэн байх ба ус алдсан талаар тухай бүр хариуцагчид мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч Э.Тын БК ХХК нь Р орон сууцны сантехникийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд миний бие тухайн компанийн сантехникийн инженерээр ажилладаг. 2020 оны 06 сард ДХХК нь эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг гээд тусдаа өрөөнүүд гаргаж, өрөө болгонд өөрсдөө шугам хоолой татах засварын ажил хийж байх үедээ шалан дээр шавар зуурснаас болоод доошоо ус алдсан. Үүний дараа дахин 2021 оны 1 сард паар нь хагарснаас алдсан байсан. Мөн 2021.07.27-ны өдөр манай компанид дуудлага өгсөн бөгөөд манай ээлжийн слесарь газар дээр нь очиж үзэхэд угаалтуурын уян шаланк голоороо мултарч, хугарснаас болоод ус алдсан тэнд нь усыг нь хаах арга хэмжээ авсан бөгөөд тухайн үед би дуудлага өгсөн ГФ руу орж, газар дээр нь байлцаж, Техникийн комиссын акт үйлдэж, уг актад бүх зүйлийг нэг бүрчлэн бичиж, баталгаажуулсан. Манайх дуудлага өгсөн газрын хүсэлтээр акт үйлдэж өгөхөөс уг актыг ус алдсан газарт танилцуулах үүрэг байхгүй. гэж мэдүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал 2021.01.11-ний өдрийн ус алдсанаас учирсан хохирлыг арилгахад засвар хийлгэхэд гарах зардлын тооцоог Жгг ХХК-иар 2021.01.12-ны өдөр гаргуулж, нийт 2 311 300 төгрөгийн үнэлгээг, мөн 2021.07.27-ны өдрийн ус алдсанаас учирсан хохирлыг арилгахад засвар хийлгэхэд гарах зардлын тооцоог ГЭ ХХК-ийн 2021.09.08-ний өдрийн ******дугаар хөрөнгийн хохирлын үнэлгээний тайланг гаргуулсан баримтуудыг хэрэгт ирүүлсэн ба энэ талаар хариуцагч ДХХК-нд хүргүүлж байсан байна.
Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ДХХК-ийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч ГФ ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.
Харин хариуцагч нь өөрсдийн хамаарал бүхий газруудаар акт тогтоолгож, үнэлгээ хийлгэснээр манай ДХХК-ийг буруутай гэдгийг тогтоох боломжгүй бөгөөд эдгээр баримтууд нь шаардлага хангахгүй юм. Мөн нэг удаа ус алдсныг дараа дараагийн удаа ус алдсан гэж буруутгах үндэслэл болохгүй, шаардлага хангаагүй баримтад үндэслэл нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн үнэлгээ тогтоохдоо хаалганы шил хагарсан гэж дүгнэсэн нь ус алдсантай ямар хамааралтайг ойлгохгүй байна. гэж тайлбарлаж байх хэдий хариуцагч ДХХК нь өөрийн буруугүй гэснийг нотолсон баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байна.
9. Иймд хохирогч ГФ ХХК-ийн эд хөрөнгөд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр учруулсан хохиролд 2 311 300 төгрөг, 2021.07.27-ны өдөр учруулсан хохиролд 3 137 451 төгрөг, нийт 5 448 751 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 916 898 төгрөгийг хангахгүй орхив.
ГЭ ХХК-ийн үнэлгээнд шил хагарсан үнэлгээг 825 000 төгрөгөөр тогтоосныг хангах үндэслэлгүй байх ба энэ нь ус алдсантай ямар шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй байна. мөн нэхэмжлэгч нь 2021.01.11-ний өдөр ус алдсан байдлыг 2021 оны 06 сард зассан гэж зарлагын баримтууд ирүүлснийг шүүх үнэлээгүй бөгөөд хохирлыг Жгг ХХК-иар 2021.01.12-ны өдөр гаргуулсан үнэлгээгээр тогтоов.
10. Иргэдийн төлөөлөгч Н.Б Нэхэмжлэгч байгууллага нь ус алдсаны улмаас хохирсон тал байгаач хариуцагч байгууллагын гэм бурууг тогтоох нь чухал байна. гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДХХК-иас гэм хорын хохиролд 5 448 751 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГФ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 916 898 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 102 130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГФ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Б.ГОНЧИГСУМЛАА