Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00021

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр             Дугаар 183/ШШ2023/00021                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити центр 000 тоотод байрлах, Д.Ф ББСБ ХХК /РД:0000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 000 байр, 0 дүгээр орц,0 давхарт 00 тоотод оршин суух, Р овогт Ж Г-Э /РД:ВЮ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 92.074.818,09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ф ББСБ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Г-Э нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны ЗГ0000000А зээлийн гэрээ, БГ0000000Атоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээФидуцийн гэрээг байгуулан 78.870.000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авснаас хойш зээлийн гэрээнд заасан хуваарьт хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний 4.4 дэх заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүхийн журмаар зээлийн мөнгөн төлбөрийг төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны ЗГ0000000А тоот зээлийн гэрээний төлбөр 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 78.864.574,18 төгрөг, үндсэн хүү 13.102.734,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107.509,79 төгрөг, нийт 92.074.818,09 төгрөг байна. Хариуцагч Ж.Г-Э- 92.074.818,09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ж.Г-Э шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.08.08-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, зээлийн хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022.01.13-ны өдрийн №БГ0000000Адугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, автомашины зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтуудыг өгсөн байна.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ф ББСБ ХХК хариуцагч Ж.Г-Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92.074.818,09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр автомашины зээлийн гэрээ байгуулагдаж, 78.870.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар фидуцын гэрээг мөн өдрөө байгуулжээ.

Зээлдэгч нь гэрээ байгуулснаас нийт 3.005.425,85 төгрөг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Г-Эд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гардуулж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариу тайлбар ирүүлэхээр зааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, тэрээр мэдэгдэх хуудас хүлээн авсан боловч шүүхэд ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ж.Г-Э нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа эсэх талаар хариу тайлбараа, баримтын хамт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчилсан.

Иймд хариуцагч Ж.Г-Эээс 92.074.818,09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ф ББСБ ХХК-нд олгож, хариуцагч нь төлбөрөө сайн дураараа гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгө болох 00-00 УАС улсын дугаартай Land rover, Rang rover маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688.524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-Э- 688.524 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Г-Э- 92.074.818,09 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ф ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч Ж.Г-Э үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 00-00 УАС улсын дугаартай Land rover, Rang rover маркын, SALGA0HF0DA000000 арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 688.524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-Э- 688.524 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ф ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Г.СОЛОНГО