2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1617

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         06            19                                    2025/ШЦТ/1617

 

 

 

******** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,

улсын яллагч Г.Хурмандах,

иргэдийн төлөөлөгч Я.********,

шинжээч эмч Н.********, Ж.********,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.********, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр

шүүгдэгч Э.********, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

шүүгдэгч Ц.********, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******** овогт ********гийн ********, ******** овогт ********ын ******** нарт холбогдох эрүүгийн ******** 0000 ******** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******** улсын иргэн, ** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн аж ахуйн инженер мэргэжилтэй, *****хариуцсан ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ** дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********гийн ******** /РД:****/,

******** Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сум **** багт оршин суух хаягтай,

 

Урьд нь 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******** аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хор******** ял,

 

-мөн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хор******** ял,

-2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хор******** ялаар тус тус ял шийтгүүлж байсан, ******** овогт ********ын ******** /РД:****/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******** нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилж******** шөнө 02 цагаас 04 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ****дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “********” зочид буудалд байрлах караокены газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.********тэй маргалдаж, улмаар түүнийг газар унасан байхад нь нүүр хэсэгт нь өшиглөх, толгойноос нь уураглаж урагш толгойгоор нь унаган, толгой хэсэгт нь цох********, дэвсэх зэргээр эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140 гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Д.******** нь 2021 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилж******** шөнийн 23 цагаас 01 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ******** дугаар хороо, ******** хотхоны гадаа ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “тархины хатуу бүрхүүлийн цусан хураа” гэмтлийн улмаас тархи дарагдсан оноштойгоор нас барсан,

 

Шүүгдэгч Э.******** нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, **** байх *** голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “намайг ууж байхад унтлаа” гэх шалтгаанаар М.********ыг газар хэвтэж байхад нь хоолойг нь боох, толгойгоор нь газар мөргүүлэх, гарын бугалга, цээжинд нь өвдгөөрөө дарах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, баруун эгэм, баруун бугалга, нуруу, зүүн бугалга, дагзны хуйханд доор цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, хоолой, баруун, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн хохирогч М.********ын эрүүл мэндэд халдсан шалтгаанаас болж Д.********тэй маргалдаж, түүний баруун талын нүд рүү цохиж, толгойн ар дагз хэсгээр нь газарт унагасны улмаас Д.********гийн эрүүл мэндэд дагзны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Э.********: “...прокурорын яллаж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.********: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байхад ******** над руу нутгийн ах нартай тарвага боох гэж байна ********д ир гэж залгасан. Тухайн үед би ажил ********тэй байсан ба орой 8 цагийн үед ажил дуусах гэж байхад дахин ******** залгаад ирж байна уу, ********д ирээ гэж залгахаар нь яваад очсон. Оч********од нэг айлд дөрвүүлээ 2 шил архи голдоо тавьсан сууж байсан. Хорхог идээд орой нь караоке орж сууя гээд ********ын машинтай караоке явсан. ******** зам заагаад тэр караокед очсон. Ямар нэртэй караоке байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед ууж сууж байгаад явах гэж байхад ******** намайг цохиж зодоон эхлүүлсэн. Тухайн өдөр би караокед маргалдаж талийгаачийн биед гар хүрсэн нь үнэн, түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үйлдэлдээ маш ******** гэмшиж, харамсаж байгаа...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...тухайн үед утсаар яриад аваад гарсан, ********ний хүүхэд архи ууж гадуур тэнж явдаггүй байсан. Хүүхдээ алдаад маш ******** шаналж байна. Тэр үед зодож байхын оронд хурдан мэдэгдээд арга хэмжээ авсан бол гомдохгүй байсан. Хүүгээ эмчилгээг нь хийлгээд биеийн сайхан болгоод одоо л нэг амар тайван амьдрах гэж байхад ийм асуудал гарсан. Нэг удаа ********д дахин хараагүй гэж байна. Ийм сэтгэлгүй байж болохгүй, эцэг, эх нь энэ 4 жилийн хугацаанд ямар ******** шаналж байгааг мэдэхгүй байна. Өнчин охин болон ар гэрийн 4 хүн нь ард нь үлдэж байна. Хүний амь насыг санаатай хохироосон тул сэтгэл санааны хохирол, гашуудлын зардал, хүүхдийн тэтгэмжийн төлбөр мөнгийг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 8-14 дэх тал),

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 15-21 дэх тал)

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дах тал)

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 66-83 дах тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.********д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим хүү ******** нь салсан эхнэр, хүүхдээ хувцас авч өгнө гээд явсан. Тэгээд үдээс хойш ********-17 цагийн үед манай хүү ******** утсаар над руу хүүхдээ хувцас авч өгөх гээд зах дээр явж байна гэж ярьсан. Мөн орой 20 цаг 30 ********нутын үед надтай утсаар яр********даа би айлд байна та нар хоол ундаа ид би нээх удахгүй очно гэж ярьсан. Тэрнээс хойш ярьсан зүйл байхгүй. Тэгээд өнөөдөр манай хүү ******** нас барсан байна гэж мэдсэн.

...Манай хүү гэрээс гарахдаа ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй биеийн байдал зүгээр байсан. Тухайн үед зүүн гарын дотор талд аппарат ордог сорвитой байсан. Тэрнээс өөр ямар нэгэн зүйл байхгүй.

********ний хүү гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирдэггүй. Найз нөхөдтэйгөө ууж иддэг талаар мэдэхгүй байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 88 дахь тал),

 

Гэрч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2021 оны 10 дугаар сарын 22-нд орой 19 цагийн орчимд ******** манай гэрт ********, ******** хоёртой ирсэн.Тэгээд бид нар манай гэрт тарваганы боодог хийж идээд 2 шил Эдин нэртэй 075 граммын архийг бид 4 хувааж уусан.Тэгээд байж байхад ********ын найз ******** ирсэн. Бид манай гэрээс шөнийн 01 цагийн орчимд гарч ******** ******** дэлгүүрийн баруун талд байрлах “******** ********” нэртэй караокед очиж орсон.Тэгээд тэнд байж архи пиво ууж байгаад би ********тэй маргалдсан. Тэгэхэд ******** найз ********ийг өмөөрөөд бид хоорондоо маргалдсан.Тухайн үед тухайн баарны текны хажууд барилцаж авсан. Тэгээд байж байхад хоорондоо зодолдсон. Тэгэхэд би нэлээд согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. ********, ********, дүү гэх залуу нь байсан нэрийг нь мэдэхгүй. ********, ******** бид 6 байсан юм. Тэгээд тэр бааранд хоорондоо зодолдоод байж байсан. Тэгээд нэг хэсэг зүйлээ санахгүй байна. Нэг ухаан орсон чинь ******** бид хоёр үүдний сандал дээр сууж байсан. Тэгэхэд ********гийн баруун нүдний хөмсөг нь хавдаад хөхөрсөн байсан.Тэгээд ******** хүнд зүгээр зодуулж чадахгүй гээд цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр 1 цаг орчим болоход цагдаа ирээгүй тэгэхээр бид хоёр такси дуудаад бид хоёр яваад манайд хонох гэсэн чинь ******** би гэртэйгээ ойрхон буудалд хононо гээд байсан. Тэгээд ********ын тэнд нэг буудалд би оруулж өгөөд явсан. Маргааш өглөө нь над руу ******** утсаар залгахаар нь би утсыг аваагүй. Тэгээд ********гийн утас руу залгахад ******** утсыг нь аваад би ******** дээр ирсэн байна гэхэд цаана нь ******** би чиний хаясан буудалд байна гэж хэлээд утсаа салгасан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал),

 

Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ука буюу ******** бид хоёр уулзаад архи уугаад буудалд хоносон юм. Маргааш нь буюу 10 сарын 23-ны өдөр би дүүгийндээ байж байгаад ********ээр гэр лүүгээ хүргүүлэхээр ***-р хорооллын тэнд явж байсан чинь ******** над руу залгаад ******** хороололд морь зарж байна хэдэн морь хамт үзээдэхье гэхээр нь би зөвшөөрөөд оч********оор болсон. Намайг нисэхийн тойрог дээр ********д ир гэхээр нь би ********ийн хамт Нисэхийн тойрог дээр очсон. ******** бид хоёрыг нисэхийн тойрог дээр оч********од Нисэхийн байрны тэнд зогсож байсан. Очоод морь малаа үзэх нь юу болсон гэж асуухад ******** өнөөдөртөө больч********лоо бид нар өчигдөр ууч********сан бүгдээрээ хамт ******** ********ын энэ хавьцаа явж салхинд гаръя гэсэн. Тэгэхээр нь би тэгье гээд ********ийн машиныг тавьчхаад ********ын машиныг ирсэн дуудлагын жолооч нь унаж **************** руу хүргэж өгсөн. Бид нар ******** ********ын гол дээр очиж архи пиво ууцгаасан. Архи пивыг ********, ********, ******** нар авсан байсан. 0.75 литрийн 2 шил Соёрхол нэртэй архийг авч********сан байсан. Мөн 2.5 литрийн Сэнгүр пиво 2 савыг авсан. Бид нар ********, ********, ********, ******** бид 5 ******** ********ын тэнд байх голын эрэг дээр очиж ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байтал ********, ******** юунаас болсон юм мэдэхгүй, хоорондоо маргалдаад эхэлсэн. Яасан гэхээр ******** жолоочийн урд суудал дээр сууж байхад ******** ирээд ********ыг яасан том болч********сон юм бэ гэсэн шалтгаар заамдаж аваад татаж ирээд нүүр болон цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохиж авсан. Тэгсэн цаана байсан ******** босож ирээд боль гээд салгах гээд оч********од ******** ********г хөл тавиад ********гийн баруун талын нүд рүү хүчтэй савж цохисон чинь ******** хойшоогоо саваад газар толгойгоороо унач********сан. Тэгсэн ******** босоод ирсэн чинь ******** дахиад цээжин хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн ******** газар өвдөглөөд сууч********сан. Тэгж сууж байхад нь би машины арын хаалга онгойлгоод хойд талын суудал дээр суулгасан. Тэгсэн чинь ******** хаалгаа хаач******** хэсэг унтаадахъя гэхээр нь машины хаалгыг нь хаагаад, бид нар гадаа сууж юм ярьж үлдсэн архи пивоо хувааж уусан. Тэр үед ******** алхаад яваад өгсөн. Яагаад ямар шалтгааны улмаас хаашаа явсныг би мэдэхгүй байна. Тэр орой доо 22 цагийн үед би ********ын машиныг барьж яваад Нисэхийн тойргийн баруун талд байх автобусны буудлын урд шороон зам дээр зогсоод ********ыг эхнэрээ дуудч******** гэсэн чинь за яах вэ хэсэг унтаж байгаад дуудъя та хоёр тэндээс явч********гүй юу гэхээр нь би ********ыг дагуулаад цаашаа такси бариад явсан. ******** болон ******** хоёр тэндээ машин дотроо унтаад үлдсэн. Тэгээд би орой гэр рүүгээ явахдаа ********г сэрээгээд явлаа гэж хэлсэн. Тэгэхэд ******** сэрэхгүй хурхираад унтаад байсан бөгөөд баруун талын нүд нь гадна талаараа нэлээн хөхөрч********сөн байсан...

 

...******** ********ыг цохиж зодож байхад цаанаас ******** босож ирээд боль гээ салгахаар ирэхэд ******** хөл тавиад баруун талын нүд хэсэгт нь гараа зангидаж байгаад нэг удаа цох********од ******** хойшоогоо газар толгойгоороо савж унасан. Босоод ирсэн чинь ******** дахиад ********гийн цээж хэсэг рүү гараараа нэг удаа ********д газар өвдөглөөд суулгач********сан. Тэгсэн ********гийн толгойны ар дагз хэсгээс цус гойжиж байсан. Тэгээд би ********г машины арын суудал дээр оруулж суулгасан.

 

...******** анх уулзахдаа зүгээр юм яриад инээж хөхрөөд байсан. ********ийн хэдэн дүү нарт зодуулаад гэж ярьж байсан. Тэр талаар нь би мэдэхгүй ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дах тал),

 

Гэрч Х.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...********ний харснаар ********тэй зодолдож маргалдаж байсан тэрний дараа толгойноос нь цус гараад нүд нь хөхөрч********сөн байсан.

... Би ********ыг машинаас гаргах гэж байхад ******** ******** хоёр хоорондоо зодолдож байсан. Анх харах үед бол ******** газар унасан бололтой шороо тоос болч********сон газраас босож ирээд дахин зодолдож байсан. ******** тухайн үед арай бага уусан байсан болохоор илүү давамгайлж зодож байсан. Ямар нэгэн зүйлээр цохиж байхыг нь би хараагүй гараараа цохиж байгаа харагдсан харин ********г газар унагаж байгаад зодсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал),

 

Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил тараад 18 цаг өнгөрөөд ******** аймгийн ******** сумын залуус болох ********, ******** ах бид гурав ******** гээд манай нутгийн залуугийнд буюу 10 жилийн ангийнхаа хүүхдийн гэрт очиж бид нар нэг хоол хийж идээд архи уусан юм. Ингээд орой нь ********ын гэрээс яг хэдэн цагийн үед гарсан талаар санахгүй байна. Тэгээд тэндээсээ гараад ********ын ******** дэлгүүрийн. хажууханд ********, ******** ах, ******** бид дөрөв караоке орсон. Тэгээд тухайн караоке ороод бид дөрөв ууж идсэн бөгөөд ******** бид хоёр муудалцаж ямар нэгэн байдлаар зодолдоогүй. Тэгээд ******** ******** ахыг аваад явсан. ******** бид хоёр болохоор тэр газраа машиндаа хоносон юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн орчим ******** бид хоёр сэрээд ******** ах руу залгасан чинь ********ын тэр хавьд буудалд ганцаараа байна ********д ир гэсэн. Тэгэхээр нь би ******** бид хоёр яваад очсон. Ингээд ******** ахтай очиж уулзаад тэгээд **************** руу голын эрэг рүү явж зүгээр архи ууя гээд явахаар болсон юм. Ингээд энэ өдрийнхөө 13 цагийн орчим гэж санаж байна. Нисэхийн зам дагуу байх ******** нэртэй дэлгүүрээс ********, ******** ах бид гурав орж 2 шил 0,75 литрийн Соёрхол архи, 2 том савлагаатай Сэнгүр, Боргио хоёрыг аваад тэгээд шууд ******** руу ороод голын эрэг орсон юм. Тухайн үед бид гурав ********ний **** улсын дугаартай ***1 загварын хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй замаараа жолооч олж аваад тэгээд би машинаа бариулаад явсан юм. Ингээд ********ний болохоор архи уугаад нилээн муудч********сан байсан юм. Тэгээд нэг сэргэсэн чинь ********, ******** хоёр ирч********сэн байсан юм. Тухайн үед гадаа нар жаргач********сан харанхуй болч********сон байсан. Гадаа бас сэрүүхэн байсан юм. Ингээд би машинаас чийгний гудас гаргаад, ********шок гаргаад дээр нь ******** ахын хамт хэвтэж байсан чинь ******** ********шок булааж аваад намайг ууж байхад унтах гээд байдаг хэн бэ гээд ерөнхийдөө маргаан үүсэж эхэлсэн. Тэгээд ******** намайг багалзуурдаад боож унагаагаад байхаар нь би ********эд хандаж би согтуу байна ш дээ дийлэхгүй байна гэсэн чинь хүзүүнээс боогоод л байсан юм. Ингээд ********, ******** ах хоёр салгаад ******** ах ********тэй маргаж эхэлсэн. Тэгсэн чинь ******** ******** ахыг хавираад хойш нь газарт унагасан. Энэ үед ******** ******** ахын толгойг нь хагалаад хаяч********сан байна ш дээ гээд маскаар толгойн дээр нь дарсан.

Ингэчхээд ******** голын эрэг дээрээс алхаад явч********сан юм. ********ыг ******** барьж аваад зодоод байсан юм. Ингээд ******** арай гайгүй байсан болохоор ********ний машиныг бариад манай гэрийн ойролцоо буюу спорт цогцолборын ард талын автобусны буудал дээр ирж зогссон. ********, ******** хоёрыг би яг хэдэн цагт хэрхэн яаж явсан талаар үнэхээр мэдэхгүй байна. Ингээд өнөөдөр өглөө буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр үүрээр 05 цагт сэрээд талийгаачийг би сэрээрэй ахаа би гэрийн гадаа байна. Та эндээсээ яваарай гэсэн чинь дуу гаргахгүй, хөдлөхгүй байсан.

Ингээд манай эхнэр ******** над руу залгаад хаана байна гэхээр нь гэрийн гадна байна гэсэн чинь ********ний байгаа газар ирсэн юм. Тэгээд эхнэр 103 руу залгаад тус: үзээд нас барч********сан байна гэж хэлсэн юм. Ингээд цагдаад дуудлага өгөөд энд - байж байна.

...******** ахын хоёр нүд хөхөрч********сөн байдалтай. Толгойных ард хэсэгт  дээд хэсгээрээ нэлээн том хагарч********сан, ангайсан харагдаж байсан. Анх ********ын буудалд оч********од ******** ахын баруун талынх нь гүд хөхөрч********сөн байдалтай байсан бөгөөд ******** ******** дэлгүүрийн тэнд байрлах ******** караокед байхад нэг том биетэй хүн цохисон гэсэн. Яг хэнд цохиулсан талаараа мэдэхгүй байсан. Харин зүүн талынх нь нүд хөхөрсөн байсныг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөө харсан. Ер нь бол ******** буюу “Ука” гэх залуу ******** ах бид хоёрыг зодсон тэр л учруулсан гэж бодож байна. Намайг зодоод байхаар нь ******** ах салгасан юм. Тэгсэн чинь ******** ******** ахыг хавирч унагаасан бөгөөд ******** ах дагзаараа хойшоо савж унасан...”  гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал),

 

Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би машинд дөхөөд очсон чинь машиных нь хойд талын суудал дээр жолоочийн эсрэг талын хойд талын хаалгыг толгойгоороо түшсэн байдалтай, хоёр суудлын дагуу унжуулсан байдалтай. Хоёр нүд хөхөрч********сөн, хоёр гар нь хөх уруул нь язарч********сан цус гараад хатсан байдалтай хөдөлгөөнгүй байсан. Тэгээд би нөхөртөө хандаж түргэн дуудсан юм уу? гэсэн чинь дуудаагүй гээд уйлаад байсан юм. Тэгээд би 103 руу залгаад түргэн тусламж ирж үзээд нас барч********сан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дах тал),

 

Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагаас ******** гэх караокед текенд зөөгчөөр ажиллаж байсан. 23 цагийн орчим байх манай төрсөн нутаг болох ******** аймгийн ******** сумын ах нар болох ********, ********, ********, ******** болон ******** ахын найз гээд хүмүүс болон бас нэг тан********гүй залуу ирээд ах нар нь караокед суух гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоохондоо өрөө байхгүй байна гэж хэлсэн чинь хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд 3 номерын өрөөнд тухайн нутгийн ах нарыг оруулаад хөгжимд нь нэг цаг хийж өгөөд гарсан. Ах нар 1 ширхэг 1 литрийн виски,, 5 ширхэг 0.5 граммын пиво авсан. Тэгээд бүгд өрөөндөө байж байгаад 40-50 ********нут болоод байж байсан. Би өөр газар хувцсаа угаалгад өгчхөөд байж байсан чинь манай караокены хүн хүмүүс маргалдаад байна гэхээр нь яваад очсон чинь ******** гэх ах текны хажууд жижиг савтай цэвэр ус барьч********сан бүгдгийг нь ална гээд зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар ажилчдаасаа асуусан чинь хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Тэгээд би ******** ахаас юу болсон талаар асуухад та нар шиг бацаанууд хэзээ ийм болсон юм энэ бацаанууд яагаад байгаа юм гээд хамт явж байсан хүмүүстээ хэлээд байсан. ******** ах орилоод зогсож байсан чинь ******** ах 3 номерын өрөөнөөс гарч ирээд ******** ахтай ярилцсан чинь ******** ах урдаас нь агсагнаад байсан. Тэгээд ******** ах болон ******** ах хоёр хоорондоо барьцалдаад авахаар нь би голоор нь ороод салгасан. Тэгсэн чинь ******** ах тамхины өрөөнд дотор цамцаа тайлаад одоо ална гээд уурлаад байхаар нь хөдөлгөөнийг нь хор******** гээд зогсож байсан. Хоорондоо хэрэлдээд байж байснаа ******** ах ********ын найз гэх хүнтэй 2-3 удаа цохилцсон.  Тэр хоёрыг салгаад байж байсан чинь ******** ах хэл амаараа учраа олъё гээд ******** ахтай ярилцаж байгаад ******** ах ******** ахыг гараараа толгой руу нь цохисон. ********, ******** ах хоёр барьцалдаад газар унач********сан байж байсан чинь ******** ахын найз нь ******** ахын дээрээс гараар нь цохисон. Тэгсэн чинь ******** гээд ах сууж байснаа босож ирээд ******** ахын найзын дээрээс гараараа цохисон. Тэгэхээр нь бид нар дахиад салгасан. Хоорондоо хэрэлдээд байж байсан чинь ******** ахын найз нь ******** ахтай хэрэлдэж байгаад манай зөөгчийг ******** ахын найз гэх залуу цохиж тавиулаад ******** ахын урдаас нь очоод гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь ******** ах манай үүдний хар сандлыг налаад унасан. Тэгсэн чинь ******** ах ********г газар унасан чинь наанаас нь яваад очиж байсан чинь ******** ахын найз нь ******** ах дээр очоод дээрээс нь өшиглөөд байсан чинь ******** ах ******** ахын найзын араас нь очоод цохисон чинь ******** ах араас нь очоод ******** ахыг газар цохиж унагасан. Харин хажууд нь ******** ахын найз нь ******** ахын дээрээс хэд хэдэн удаа цохиж дэвссэн. ******** ахыг босож ирэхээр нь харсан чинь зүүн нүдний хөмсөг орчмоос нь цус гарч********сан мөн амнаас нь цус гарч********сан босож ирээд зогссон. Тэгээд ******** ахын найзын дүү нь гээд цагаан цамцтай хар өнгийн куртиктэй залуу ******** болон ******** ахыг гараараа нэг нэг удаа цохисон чинь газар хоёулаа унач********сан байсан. Тэгээд салгаад ******** ах болон ******** ах хоёрыг төв хаалга руу гаргаад нөгөө үлдсэн ах нарыг арын хаалгаар гаргасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110 дах тал),

 

Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн ах нар өрөөнд ороод 1-2 цаг болсон бөгөөд цаг нь дуусаад текны хажуу талаар сууцгаасан. Ингээд тэд нар гарах гэж байсан чинь  ******** гэх залуу ер нь ********, ******** нартай маргалдаад түрүүлж гарч ирээд нөгөө хэддээ үг хаяаад байсан. Ингээд үгээр идэж байгаад ******** ******** хоёрын дунд зодоон болч********сон. ******** ахын найз нь гэр саарал өнгийн шоотой цамцтай залуу тэгээд бас нэг чирнелэн ягаан өнгийн малгайтай цамцтай залуу нь нэлээн өндөр залуу байсан. ******** ах тухайн үед нэлээн муудч********сан байсан бөгөөд ******** ахыг цох******** гээд дайрах үед нь биеийн дээд хэсгээрээ шалдан цэнхэр ангийн жинсэн өмдтэй ах салгах гээд ******** ахын гэдэс орчмоос нь тэврэх үед саарал өнгийн ногоон шоотой цамцтай ах татаад газар шалан дээр толгойных нь баруун хэсгээр хүчтэй дарж унагасан. Газар унач********сан байх үед нь 2 удаа дээрээс нь цохисон. Ингээд газраас бүгд босоод би тухайн үед салгаад л байдаг. Ингээд цэнхэр өнгийн жинсэн өмдтэй дээд хэсгээрээ шалдан ах намайг цох******** гээд хий цохисон. ******** ах баруун гараараа талийгаач болсон гэх ахын зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. ******** ах хажуугаас нь ирээд ******** ахтай зууралдаад холдуулсан. ******** ах тухайн үед дээд хэсгээрээ шалдан, доогуураа хар өнгийн өмдтэй байсан. Ингээд байж байгаад ******** ахын найз нь гэх саарал өнгийн шоотой цамцтай ах буйдан дээр сууч********сан байх үед нь очоод дахиад баруун гараараа нэг удаа талийгаач болсон ахыг ********д авсан. Ингээд бид нар тэд нараас ******** ахыг тэр нас барсан гэх ахтай үлдээгээд нөгөө хэдийг нь арын хаалгаар гаргаад явуулсан. Энэнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-1******** дах  тал),

 

Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орой 00 цаг болохоос өмнө 23 цаг өнгөрөөгөөд 5-6 уулаа орж ирсэн. ********, Х.******** нар нь хүмүүстэй орж ирсэн. ********ний тан********аас ********, Х.******** хоёр байсан бусдыг нь сайн тан********гүй. Уг хүмүүс манай караокены 3 номерын өрөөнд нэлээн байж байгаад шөнө 3-4 орчим байх гарцгаах гээд тооцоогоо хийх гээд текны урд ирцгээсэн. Тэгэхэд шоотой эрээн сорочкон цамцтай ах, ******** хоёр муудалцаж эхэлсэн. Тэгсэн ******** ах ирээд ********, ******** хоёрыг салгасан чинь ******** нь ******** руу дайрч агсарч эхэлсэн. Тэгээд кориддорт бөөн дуу чимээ гараад 3 номерын өрөөнд байсан хамт явсан хүмүүс нь гарч ирээд бөөн бужигнаан болсон. Хэн нь яг яаж зодолдсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан ********ний харснаар ******** гэдэг ах дээгүүрээ нүцгэн жинсэн өмдтэй ******** гээд ахыг газар унагасан байхад нь толгой руу нь бил үү цээж рүү нь бил үү нэг өшиглөж байсан. Ер нь бол хүчтэй өшиглөсөн. Нэг цаг орчим уг асуудал болоод 04 цагийн үед гарцгаасан. Нэг дугаартай өрөөнд хоёр залуу байсан тэр хоёр гарч ирээд хараад байсан. Тэр хүмүүсийг гарахад дээгүүрээ нүцгэн жинсэн өмдтэй ******** гэх ахын баруун хөмсөгний дээд талд бондойгоод хавдч********сан байсан. Зүүн нүднийх нь зовхи шалбарч********сан юм уу эсвэл цус болоод хатсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал),

 

Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..******** ******** гэх ах руу дайраад хамт унасан. Тэр үед шоотой эрээн сорочиктой цамцтай ******** гэх ах очоод хоёр удаа байхаа газар унасан байхад нь дээрээс нь нүүр хэсэгт нь цохиж авсан. Тэгээд бид нарт хандан танай ах нар чинь ганц цохилт даахгүй унаад байна ш дээ гараад алч********ъя гээд байсан. Бас ********, ******** гэх ахтай маргалдаад барьцалдаж авах гэж байгаад хамтдаа унасан. Тэр үед ******** гэх ах ******** ахыг толгойноос нь татаад газар толгойгоор нь хүчтэй унагаасан. Газар унагач********аад 2-3 даа гараараа толгойн ар дагз болон баруун тал руу нь хүзүү хэсэгт нь цохисон. Тэр үед би яг хажууд нь ******** ахыг босгох гээд татаж байгаад харсан. Ер нь бол харахад  ******** хүчтэй цохиж байгаа харагдсан.

...******** ах орж ирэхдээ биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Зүгээр орж ирсэн. Гарахдаа баруун бил үү зүүн хөмсөгний дээд талд халцарч********сан байх шиг байсан, цус гарсан байсан. Тэр нь ******** гэх хүнд цохиулаад босож ирэхэд нь тийм болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дах тал),

 

Цогцост хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2288 дугаартай: “...Д.********гийн цогцост духны баруун хэсгийн хуйханд оох цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн дорхи цусан /140 гр/, тархины дарагдалт, дагзны няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга эрүүний зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Д.******** нь бөөрний архаг дутагдалтай байх ба үүний улмаас бөөр шилжүүлэн суулгасан байна. Д.******** нь тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас баржээ. Д.******** нь 2021.10.24-ны 11ц 20 ********нутын байдлаар нас бараад 10-12 цаг болсон гэжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 137-142 дах тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны 10435 дугаартай: “...М.********ын биед баруун доод зовхи, зүүн дээд зовхи, баруун эгэм, баруун бугалга, нуруу, зүүн бугалга, дагзны хуйханд доор цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, хоолой, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. М.********ын биед үүссэн гэмтлүүд нийт хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дах тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 13-81 дэх тал, 97-107 дах тал),

 

Хохирогч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дүгнэлттэй танилцлаа Баруун доод зовхинд учирсан цус хуралт гэмтлийг 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилж******** шөнө ******** караокены өрөөнд ******** ********ний зүүн тал зэрэгцэж сууж байгаад баруун гараараа нүүрэнд цох********доо учруулсан. Бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******** ********ад голын эрэг дээр байхад ******** зодож учруулсан. Тухайн өдөр сэрүүн байсан учир талийгаач бид 2 даараад газар дээр дэвссэн байсан ********шоконд ороод хэвтэж байхад ******** "босоод ир, архи аягалж өг, намайг архи ууж байхад та нар унтдаг хэн бэ гээд томорч эхэлсэн бид 2 босохгүй хэвтэж байхад ******** ********шок татаж аваад хуйлаад өөрөө тэврээд суусан. Би "даараад байна" гээд ********шок авах гээд татахад ******** та нар намайг ууж байхад унтдаг хэн бэ гэж дахиж хэлээд намайг багалзуурдаж түлхэж газар унагаасан. Энэ үед хоолойд зулгаралт гэмтэл учирсан Намайг унасан байхад ******** цээжин дээр өвдөглөж суугаад хоолойноос сэгсчиж толгойгоор газар мөргүүлээд байсан Энэ үед нуруу, дагзны хуйхан доор цус хуралт баруун зүүн тохой зуүн шуунд зулгаралт гэмтэл учирсан. ******** ********ний гарын бугалга, цээжинд 2 өвдгөөрөө дарж байхдаа баруун эгэм, баруун бугалга, зуун бугалгад цус хуралт гэмтэл учруулсан. Баруун хөмсөг хамрын нуруу, баруун хацарт зулгаралт гэмтлүүдийг дээр гарч боож байхдаа нүүрэнд хүрч учруулсан. Би "больё ах аа би үхлээ" гэж орилоход ******** салгах гэж хүрч ирэхэд ******** ********ыг татаж холдуулсан. Энэ үед талийгаач чийгээс тусгаарлах гудсан дээр хэвтэж байгаад босож ирээд наад хүүхэд аллаа, болиоч гээд хүрч ирээд ********ийг татаж надаас холдуулсан. ******** босож ирээд талийгаачийн нүүрэнд гарaapaa 1 удаа цох********од талийгаач хойшоогоо савж тулж, туш******** зүйлгүй толгой, нуруугаараа газар унасан.

...Би өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхээр Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Баримт гаргаж нэхэмжлэх зүйлээ хэлнэ. Надад хохирол учруулсан асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү...

... Майа******** караоке дотор өрөөнд архи ууж байхад ******** ********ний хажууд зэрэгцэж сууж байхдаа агсам согтуу тавьж эхэлсэн. Юу гэж хэлж ярьж байсныг нь санахгүй байна. Агсам тавьж байхдаа хажуугаас нүүрэнд 1 удаа цохисон. Тэгээд ******** бид 2 босоод барьцалдаж зууралдсан. Энэ үед талийгаач буйдан дээр хэвтэж байгаад босож ирээд ********ыг өмөөрч над руу дайрсан. Тэгэхэд хажуугаас ******** болон дүү залуу нь намайг өмөөрч салгах гэж босож ирсэн. Ингээд бужигнаан болж эхэлсэн. Бужигнана гэдэг нь маргааныг салгах гэсэн зүйл болсон. Тухайн үед нэг нэгнийгээ цохиж зодохыг хараагүй. Караокены ажилчид орж ирээд намайг аваад өөр өрөө рүү авч орсон. Би тэр өрөөнд ганцаараа караокены ажилтан ********ийн хамт 5-10 ********нут болоод гарч ирэхэд талийгаач болон ******** нарыг караокеноос гадагшаа гаргасан байсан. ********, ********, дүү нь гэх залуу бид нарыг өөр хаалгаар гаргасан. Тэгээд бид нар ********ний машинтай яваад ********ийг хүргэж өгөөд буцаж Майа******** караокены үүдэнд ирээд ******** бид 2 ********ний машинд унтсан.

...Өглөө ********ын замын хойд талд байх зочид буудалд оч********од талийгаач ганцаараа пиво уугаад байж байсан ба харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Өөр нүүрэнд нь болон ил харагдах биед гэмтэл, шарх анзаарагдаагүй. Талийгаач өмд, цамцтай байсан учир биед нь гэмтэл байсан эсэхийг харж чадаагүй Талийгаач том савтай пиво дөнгөж ууж эхэлж байсан болохоор согтуу байгаагүй Эрүүл байсан. Талийгаачаас хэн цохисон талаар асуухад "мэдэхгүй байна, нэг гар орж ирээд л цохисон" гэж хэлсэн. Бид нар байж байгаад голын эрэг орох болсон. Голын эрэг дээр очоод 1 шил архи уусны дараа ********, талийгаач бид 3 буцаад согтоод эхэлсэн. Урд өдөр нь уусан байсан болохоор амархан согтсон. Тэгээд даараад ********шоконд хэвтсэн. Тэр хүртэл талийгаач өмнө нь байдаг шигээ зүгээр байсан. Илт мэдэгдэх өөр байдал, зүйл байгаагүй. Талийгаач ********эд цохиулж савж унасны дараа босож ирээд буцаж чийгийн гудсан дээр сууж байсан. Бид нар юм хумаа цэгцлээд явах болоход талийгаач машины хойно суусан. Сууснаас хойш талийгаач юу ч ярилгүй байж байгаад унтаад дахиж сэрээгүй. Би согтуу байсан болохоор ******** ********ний машиныг бариад манай гэрийн ойролцоо автобусны буудал дээр ирсэн. Тэгээд талийгаачийг сэрээх гэхэд сэрэхгүй байсан Талийгаач хурхираад унтаад байсан ба өмнө нь согтохоороо яраглаад янз бүрийн дуу гаргаж унтаад байдаг болохоор тасраад унтаж байна гэж ойлгосон. Би архи гараад гайгүй байсан ба бид хоёр унтаж үлдээд өглөө талийгаачийг хүргэж өгнө гээд машиндаа унтаад үлдсэн. Өглөө 5 цагийн үед сэрээд машинаа хөдөлгөөд гэрийнхээ гадаа очоод сэрээх гэхэд талийгаач нас барсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 115-1******** дах тал),

 

Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Эхлээд шивээстэй ах ******** ахыг цохиж унагаасан. Тэгэхэд ******** ах босож ирээд зодолдоогүй. Тэгэхэд ******** ах болон том биетэй ах, талийгаач нар араас нь ирсэн. Тэгээд ******** ах, шивээстэй ахтай маргаад зодолдсон. Тэгэхэд талийгаач шивээстэй ахыг өмөөрөөд ******** ахыг цохисноос болоод ******** талийгаачтай зодолдсон. Шивээстэй ах, ******** ахтай зодолдсон. Бид салгаж зодооныг салгаж байхад ********, ******** ах 2 нэг тал болоод нөгөө 2- той хэнтэй нь ч хамаагүй энд тэнд зодолдсон. Би зодолдоно гэдгийг бие биенээ цохиж зодохыг хэлж байгаа.  Тэрнээс биш ноцолдсон зүйл байхгүй. Гэхдээ тэд нар нэлээн согтуу байсан болохоор зууралдаж цохилцож байхдаа хэд хэдэн удаа унцгаасан. Би ******** ахыг тан******** болохоор ******** ахыг түлхүү хүмүүсээс салгаж холдуулж байсан.  Би эрүүл байсан болохоор зодоонд ороогүй.

...Зодоон болсны дараа талийгаач, шивээстэй ах нар гарахгүй гээд маргаад байсан ба караокены хүмүүс гаргасан. Гарах хүртэл биед нь гэмтэл, шарх үүссэн байсан эсэхийг би анзаараагүй. ******** ах, том биетэй ах нард гэмтэл, шарх үүссэн байсан эсэхийг мөн анзаараагүй. Анзаараагүй гэдэг нь хүнд анзаарагдахаар цус гарсан, нүд нь хөхөрч хавдсан хавдсан, хамар нь мурийсан гэх мэт сүртэй гэмтэл байгаагүй. Мөн зодоон дүнд болон зодооны дараа ухаан алдсан, манарсан, биеийн байдал нь муудсан хүн байгаагүй. Хэрэв тийм зүйл байсан бол анзаарах байсан. ********ний мэдэж байгаагаар нөгөө 2-г явсны дараа ******** ах тан********гүй хүнээс тамхи асуугаад цохиулсны дараа нүдний дээд тал нь хөхөрсөн байсан. Тэрийг нь би анзаарсан гэхээр өмнөх зодооноос сүртэй гэмтсэн хүн байгаагүй болж байна...” гэснэ мэдүүлэг (2 дугаар  хавтаст хэргийн 125-127 дахь тал),

 

Гэрч Э.******** 2022 оны 03 дугаар сарын ********-ны өдөр дахин өгсөн: “...Талийгаач. ******** ********. ********, жолооч залуу бид нар ******** ******** дэлгүүрийн баруун талд байх "**********" караокены өрөөнд ороод ууж суусан Би ********тэй маргасан ******** надаас насаар дүү ба анх уулзахад ах аа гэж байснаа сүүлдээ үеийн юм шиг хүндлэлгүй харьцаж эхэлсэн. Үүнээс болоод ********тэй маргасан. Маргалдаад зодолдох хэмжээнд ********д караокены өрөөнөөс гараад текний хажууд ирсэн байхад ******** ********ийг өмөөрөөд над руу дайрсан. Талийгаач намайг өмөөрөөд бид 4-ийн хооронд маргаан болж өргөжсөн, би согтуу байсан болохоор хэн түрүүлж цохисныг санахгүй байна ********. ******** 2 нэг тал, талийгаач бид 2 нэг тал болоод хоорондоо зодолдож эхэлсэн. Би өөрөө зодолдоод дээр нь согтуу байсан болохоор хэн хэнийгээ, хэрхэн, хаана нь цохиж зодсоныг сүүлд нь санахгүй, мэдэхгүй байсан. Одоо ч гэсэн санахгүй байна ямар ч байсан ********, ******** талийгаач бид 2-той цохиж зодсон ******** болон жолооч залуу зодоонд оролцсоныг мэдэхгүй байна зодоон болоод цуг байсан хүмүүс болон караокены хүмүүс салгаад талийгаач бид 2-г караокеноос гаргасан гарсны дараа талийгаач нүүрээ толинд харахад баруун нүдний хөмсөг нь нэлээн том хавдсан байсан Өөр ил харагдах сүртэй гэмтэл, шарх байгаагүй. Тэгэхэд талийгаач "хүнд ингэтлээ зодуулна" гэж байхгүй гээд цагдаа дуудсан. Цагдаа ирэхгүй удаад байсан учир такси бариад манайх руу явсан. Улсын ******** дэлгүүр хавьд явж байхад талийгаач "би гэртээ харина, маргааш аав, ээжийнхээ гэрийг янзлах ёстой" гээд явж байгаа машинаас буух гээд байсан учир ****** байх гэрт нь хүргэж өгөх гээд явсан **** хороололд явж байхад талийгаач хүргэн ах ********гийн гэрийн ойролцоо хоноч********ъё гэсэн Тэр хавьд нь зочид буудал олдоогүй учир ********ын тэнд байх буудалд очсон. Би буудалд цуг ороход өрөө байна гэхээр нь би хар******** гээд талийгаачийг үлдээгээд явсан. Зодоон болсны дараа талийгаачийн баруун хөмсөг нэлээн том хавдсан байсан. Хэн нь цохиж хавдаасныг талийгаач өөрөө мэдэхгүй байсан. Толинд харсны дараа мэдсэн. Тэр хавдалтаас өөр ил харагдах нүүрэнд нь гэмтэл шарх анзаараагүй. Талийгаач зодоон болох үед хувцсаа тайлсан байсан боловч караокеноос гарахдаа хувцсаа өмссөн байсан болохоор биед нь ямар гэмтэл, шарх байсны харж чадаагүй, гэхдээ талийгаач биед нь гэмтэлтэй байна гэж яриагүй. Согтуу байсан болоод ч тэр үү өвдсөн гэж мэдэгдээгүй. Зодоон болохоос өмнө талийгаачийн биед ямар ч гэмтэл, шарх байгаагүй, яагаад гэвэл тэрнээс өмнө талийгаач хүнтэй зодолдсон, унасан гэх мэт гэмтэл авахаар зүйл болоогүй. Болсон бол ингэж байгаад унаад, тэрэнтэй зодолдоод гэмтч********лээ гэж надад хэлэх байсан. ********ний хувьд зодоон болсны дараа ил харагдах ямар ч гэмтэл шарх, өвчин зовуурь байгаагүй. Тийм болохоор талийгаач л нэлээн зодуулсан юм шиг байгаа юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 128-129 дэх тал),

 

Гэрч Х.******** 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********, ********, ********, ******** бид 5 ********ын гэрт 3 шил архи уусан. Сүүлд машин барина гээд ********ын найз гэх залуу ирээд бид 6 "***********" караокед 00:00 цаг өнгөрч байхад очсон байх. Тухайн караоке ажиллуулдаг болон ажилладаг хүмүүс нь манай ******** аймгийн ******** сумын хүмүүс байдаг болохоор бид нар байнга очиж үйлчлүүлдэг юм. Би тухайн өдөр караокед орсноо санахгүй байна. ********ын гэрээс бөөндөө машинд ч********эж суугаад явж байхдаа согтож тасарсан байсан. Түүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг сэрэхэд ********ын машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сэрсэн ба жолоочийн суудал дээр ******** унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Би утсаа олоод харахад 06:00 цагийн үе болж байсан ба машин **а******** караокены зогсоол дээр асаалттай байсан. Би ********ыг сэрээсэн ба ам цангаад байсан болохоор хойд талын суудал дээр байсан пивоноос уусан. ********аас юу болсон талаар асуухад "бүгдээрээ манай найз машин бариад энд ирсэн, нөгөө хэд ******** ахынх руу явсан" гэж хэлсэн. Би өөр зүйл асуух гэхэд ******** нойрмоглоод унтаад байхаар нь пиво ууж дуусгаад дахиж унтсан. 10 цагийн үед би сэрээд ********ыг сэрээсэн ба хойд талын суудал дээр байсан пивоноос дахиж уусан. Пиво ууж байхдаа юу болсон талаар дахиж асуухад юу болсон талаар тодорхой зүйл яриагүй. Тэгээд бид 2 хар******** гээд дуудлагын жолооч дуудсан ба жолооч 30-40 ********нутын дараа ирээд манай гэр рүү явж байхад ******** ********тэй утсаар ярьсан ба ******** ах 1 дүгээр хороололд буудалд ганцаараа байна, ирээч гэж байна, оч******** уу гээд бид 2 байсан буудалд нь очсон. Өрөөнд нь орохдоо 6 лааз пиво авч орсон. Өрөөнд нь ороход ******** орон дээр суугаад том савтай пиво ууж байсан. Харахад ********гийн баруун нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд караокед юу болов гээд асуухад ******** зодоон хийсэн, хэлэхэд ичмээр юм, хэдэн бацаануудад зодуулч********лаа" гээд хэнд яаж зодуулсан талаар хэлээгүй. Бид 3 пиво уунгаа ойр зуурын юм ярьж байхад ******** хэдүүлээ голын эрэг оръё, манай найзуудын очдог газар байгаа" гэж санал гаргаад бүгдээрээ цуг явахаар болсон. Тэгээд ******** дахиж дуудлагын жолооч дуудаад бид нар явцгаасан. Машинд орсны дараа би унтсан ба намайг нэг нь сэрээсэн. Тэр 2 ********тэй дүрстэй дуудлага хийж ярьж байсан. ******** ********тэй хамт байна гэж байсан бид 3-тай нийлэхээр болсон. Би буцаж унтсан ба нисэхэд байдaг дэлгүүрийн гадаа зогсоход сэрсэн, ******** дэлгүүрээс архи, пиво авсан ба удаагүй ********, ******** 2 ирээд машинд суусан. Жолоочоор **************** хүртэл хүргүүлээд цаашаагаа ******** машин бариад **************** орчимд Туул голын эрэг дээр 15 цаг өнгөрч байхад очсон. Бид нар буугаад архи, пиво ууж эхэлсэн ба би маргааш ажилтай учир унтахгүй бол болохгүй гээд газарт дэвссэн байсан гудсан дээр унтсан. Машин асаад хүчтэй моторын /хаазлах/ чимээгээр сэрээд харахад ******** машин бариад явах гэж байсан. Би ********ыг согтуу учир машин бар********ыг нь болиулах гээд очоод харахад 10 метр орчмын зайнд ******** ******** маргалдаж байгаа байдалтай, наад талд нь ******** хараад зогсож байсан. Би ********тай булаацалдаж байгаад машины түлхүүрийг нь аваад харахад ******** газраас өмд нь шороо болсон босож ирж байсан. Би болиулах гээд дундуур нь ороход ******** ********ыг өмөөрсөн бололтой "чи дүүг зодлоо гээд ******** рүү цох******** гэж дайрсан. Би дунд нь байсан, мөн ******** нэлээн согтуу байсан болохоор ********ийг цохиж чадаагүй, гараа савчаад байсан. ******** зөрүүлээд 2-3 удаа ********г цохисон. Би дундуур нь ороод салгаж байхад ******** намайг татаж болиулаад "наад 2-гоо учрыг нь олуулаа гэж хэлэхээр нь би "найзууд байж хоорондоо зодолдоно гэж юу байдаг юм бэ" гээд ********тэй маргасан. Энэ үед ********, ******** 2 зодолдоогүй хэрэлдэж байсан. Намайг ********тэй маргаж байхад ******** ********ний халааснаас машиныхаа түлхүүрийг аваад явахаар нь би араас нь очоод дахиж түлхүүрийг нь авсан. ******** "яагаад намайг зоддог юм бэ, нэгнийгээ согтуу дээр нь зоддог нь яаж байгаа юм бэ" гэж ********эд хэлсэн ба ********т "чи зодооныг болиулах гэсэн хүнийг яагаад салгаад байгаа юм бэ" гэж хэлээд "цагдаа дуудлаа" гээд орилсон. Энэ үед ******** ********тэй хэрэлдэж байгаад болиод цаашаа алхаад явсан. Би ******** дээр оч********од зүүн ч********ний хойд талаас нь цус гоожиж байсан ба гараараа үзэхэд үс нь цус болсон, толгой нь хагарсан байсан. ******** тайлсан хувцсаа өмсөөд машины хойд талын суудал дээр суусан. ******** буцаж ирээгүй ба бид нар хэсэг байж байхад ******** ********ийг үгээр өдөөд байсан. Тэгээд бүгдээрээ явъя гээд юм хумаа хураасан боловч машин бар******** чадвартай хүн байгаагүй учир машинд унтах болсон. Би ********ыг машинаа бариад явчхаж магадгүй гээд жолоочийн хажуу талд суусан, ******** хойд суудал дээр ********гийн хажууд суусан. Бид нарыг ороход ******** "хүйтэн байна шүү, уг нь усанд орох байсан юм" гэж байсан. Бид нар унтаж байгаад 20 цагийн үед би сэрээд ********ыг сэрээсэн. ********, ******** 2-г сэрээх гэхэд хурхирч унтаад сэрэхгүй байсан. ******** архи нь гараагүй байсан болохоор дахиж 1 цаг орчим унтсан ба би унтаж чадахгүй сэрвэлзээд байсан. 22 цагийн үед ********ыг сэрээхэд архи нь бага зэрэг гараад арай гайгүй болсон байхаар нь машин бариулаад явсан. ******** машин бариад явж байхдаа "********ээ та 2-ыг цагдаад өгнө" гээд байсан. Энэ үед ******** сэрсэн байсан. Засмал зам дээр гараад явахад ******** явж чадахгүй байсан болохоор би зогсоогоод унтуулсан. 30 ********нут орчмын дараа ******** "би гайгүй байна, би барьч********ъя" гээд машин бариад явсан. Би жоохон унтаад сэрэхэд ******** баруун зүг рүү хотоос гараад явж байсан. Тэгээд буруу явж байгааг нь хэлээд буцаад явсан ба ******** сэрээд пиво задлаад ууя гэсэн. Тэгээд би хойд талын суудал дээр суух үед ******** хойд талын суудал дээр суугаад суудлаа налаад унтаж байсан. ******** бид 2 ********гийн 2 талд нь суугаад пиво уусан. Би "********гийн нүд ам нь ийм болчхоод байхад яаж аав, ээжид нь аваачиж өгнө" гэж хэлсэн. Тэгээд ********ын гэрийн урд талд байдаг **** байх "***" ШТС-ын гадаа зогссон. ******** "би ********г аваад **** руу найзындаа оч********доо замаараа гэрт нь буулгая" гэж хэлээд ********г сэрээх гээд татахад Баярхуу хурхираад унтаад байсан. ******** "би чамд ахыгаа өгч явуулахгүй, чи яах ч юм билээ" гэсэн. Тэгээд жоохон хөдлөөд автобусны буудал дээр очсон ба ******** "би өглөө архи гарахаар ******** ахыг хүргээд өгнө, бид 2 машиндаа унтлаа" гээд үлдсэн ба ********т хандаад "маргааш цагдаа дээр уулзана аа" гэж хэлсэн. ******** бид 2 такси бариад харьцгаасан. Би өглөө 07 цагийн үед сэрэхэд ********ын эхнэр нь манай эхнэрийн утас руу олон удаа залгасан байсан. Дахиж дүрстэй дуудлага хийхээр нь би утсыг нь авахад тус хэлтсээс яриад дуудсан. Ирээд ********г нас барсан талаар мэдсэн. Би караокед ********г хэн зодсон талаар санахгүй, мэдэхгүй байна. Голын эрэг дээр ******** ********г яаж ********д ******** яаж унасаныг хараагүй, харахад босож ирж байсан ба намайг тэр хоёрын дундуур орсны дараа бол тэр хоёр бие биеэ хүчтэй цохиж зодолдоогүй...

...анх *** хороололд байх буудалд оч********од баруун нүд нь хөхөрсөн, зүүн талын бөөр нь дээр нэлээн том хэмжээтэй хөхөрсөн байсан. Тэгээд яасан талаар нь асуухад караокед бацаануудад зодолдсон гэсэн хэн зодсон талаар хэлээгүй, нуусан. Өөрөө ичмээр юм гээд байсан. Архи уусан хүн шартсан байдалтай орон гаран зүйл яриад байсан. Пиво ууж байхдаа бөөрний хөхрөлтийн талаар нь дахиж асуухад ******** "би чамд хэд хоногийн өмнө хүнтэй маргасан гэж ярьж байсан, тэгэхэд ийм болсон юм аа" гэж хэлсэн. Мөн шээх гээд босохдоо гуйвахаар нь би бар********ад “босож явахаар толгой дайвалзаад байна" гэж хэлсэн. Би буудлаас гараад машин дотор унтсан ба голын эрэг дээр очсоны дараа ******** ********гээс "чи наад нүдээ яасан юм бэ" гэж асуухад "ичмээр юм, жоохон хүүхдүүдтэй зодолдоод ийм болсон" гээд яг хэнтэй, зодолдсон талаар яриагүй. Архи ууж байхдаа усанд орно гээд алхахдаа гуйваад байсан. Би ойрхон байсан болохоор надад "би шээж чадахгүй байна" гэсэн ба би "чи бөөрний хагалгаанд орсон болохоор тэгж байгаа юм болов уу" гээд өнгөрсөн. Тэгээд би удаагүй унтсан ба сэрээд харахад ********, ******** 2 маргаж байсан. ********аас түлхүүрийг нь аваад харахад ******** унаад босож ирж байгаа бололтой хувцас нь шороо болсон байсан. Яаж унасныг нь би хараагүй. Би тэр хоёр руу дөхөөд явж байхад ******** ******** рүү цох******** гэж дайрсан. Би дундуур нь ороод ********г тэвэрч авсан учир ******** цохиж чадаагүй. ******** ч гэсэн ********г цох******** гэж дайрсан. Хэр хүчтэй цохисон талаар мэдэхгүй байна. Дунд нь орсон байхад ******** намайг татаж холдуулсан ба ********, ******** 2 дахиж зодолдоогүй. Маргаан дуусаад ******** явсны дараа ******** "би даараад байна" гээд хувцсаа өмсөөд газар хэвтэх гэснээ болиод машинд ороод суусан. Бид нар удаагүй араас нь машинд орж суухад ******** унтаагүй байсан ба "хүйтэн байна шүү, уг нь усанд орох байсан юм" гэж байсан. Тэгээд бид нар унтсан ба түүнээс хойш ******** хурхирч унтаад сэрээгүй. Би 20 цагийн үед сэрээд хүмүүсийг сэрээх гэхэд ******** ********ийг налж байснаа өөрөө нөгөө тийшээ болж налаад унтсан. ********ын гэрийн гадаа ирээд ******** татаад сэрээх гэхэд яргалж дуугараад, хурхираад байсан. ******** согтож унтахаар дуутай унтдаг болохоор би нэлээн согтсон байна гэж ойлгосон. ******** бид хоёр явах үед ******** ******** хоёр машины хойд суудалд дээр унтаад үлдсэн. ********, ********ыг налсан байдалтай байсан. ******** согтсон үедээ гуйвж дайвж яваад байдаггүй. ******** уусан үедээ согтсон нь мэдэгдэхгүй, эрүүл юм шиг байдаг гэж байсан. Тухайн өдөр ******** хүнд мэдэгдэхээр гуйваад байсан...”гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 132-133 дах тал),

 

Гэрч Б.******** 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ********тэй уулзаад ***р хороололд явж байхад 13 цагийн үед ******** дүрстэй дуудлага хийхээр нь яр********ад ********, ******** нартай цуг машинд явж байсан ба машиныг нь дуудлагын жолооч барьж байсан. ******** "******** хороолол явж морь үзье" гэхээр нь уулзахаар болоод 30 ********нут орчмын дараа Гурвалжингийн гүүрний урд талд уулзахад ******** "өнөөдөр морь үзэх худлаа болсон, голын эрэг орж юм ярьж сууя" гэж хэлсэн. ******** машинаа нисэхэд үлдээгээд бид нар бөөнөөрөө ********ын машинд суугаад ****************ын хажууд байх голын эрэг дээр очсон. Тэнд архи ууж байхад ******** ******** хоёр маргалдаад зодолдсон. ******** бид 2 хараад юм яриад байж байхад ******** босож ирээд ********ийг болиулах гээд очсон. Би шээчхээд эргээд харахад ******** газар унаад дагзнаас нь цус гарсан байсан ба ******** амны маскаар цус гарсан газрыг нь дарж байсан. Би ******** дээр явж оч********од "би босож чадахгүй байна, машины хаалга онгойлгоч********, би жоохон унтаадахъя" гэж хэлэхээр нь машины хаалга онгойлгоод харахад ******** жолоочийн суудал дээр суусан, ******** хажуугаас 2-3 удаа цохиж байхаар нь салгах гээд очсон. ********ийг болиулаад байж байхад ******** "********ний толгой л өвдөөд байгаа болохоос мань чинь эвлэгхэн зодолдоно ш дээ, чи мэдэж байгаа биз дээ" гээд ******** руу дайрахад ******** ********гийн гараас бариад авсан. Энэ үед ******** дундуур нь ороод ********г татаж авсан ба би "одоо зодоон ********н хэрэггүй, машины хаалга онгойлгосон суу" гээд ********г машины хойд талын суудал дээр суулгасан. Тэгээд явъя гээд би гаргаж тавьсан эд зүйлийг хурааж байхдаа ********д ********ийг дуудч******** гэж хэлэхэд ******** "цаадах чинь мод дагаад явч********лаа" гэж хэлсэн. Тэгээд ******** бид 2 юмнуудаа хураачхаад явах гэхэд ******** нэлээн согтсон машин барьж чадахгүй байсан ба надтай маргалдах гээд байсан. ******** хүнд зодуулсан байсан болохоор яасан талаар асуухад ******** "чамд хэлэхэд жоохон ичмээр юм болсон" гээд хэлээгүй. Тэгээд би урд өдөр нь цуг байсан ********, ******** 2-оос асуухад ******** "би мэдэхгүй байна, тасарсан байсан" гэж хэлсэн. ******** эхэндээ "караокед зодолдсон, танд ямар хамаатай юм бэ" гэж хэлж байсан ба би байн байн асуугаад байхад уурлаад "би цохисон юм аа гэж хэлсэн. Голын эрэг дээр байхад ******** газар унаад толгойноос нь цус гарсан. ********, ******** хоёрын хэн нь цохиж унагаасныг хараагүй. ******** босож ирээд ******** рүү дайрсан болохоор ******** л цохиж унагаасан байх. Сүүлд ******** ******** руу дайрсан боловч ******** бид хоёр салгаад тэр 2 хоорондоо цохилцож  зодолдоогүй...

... Анх гурвалжингийн гүүрний урд уулзаад харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан ба "нүд чинь яасан бэ" гэж асуухад "очоод ярья" гэж хэлсэн. Голын эрэг дээр ирсний дараа ******** машинаас буугаад явахад нэлээн гуйваад байсан. Тэгэхээр нь ********шок гаргаж ирээд хэвтүүлсэн ба "толгой өвдөөд байна, халууцаад байна, гол оръё" гээд дээд талын хувцсаа бүгдийг тайлаад, дотуур өмдтэйгөө үлдсэн. Согтуу байсан учир гол оруулаагүй ба хувцсаа тайлсных нь дараа харахад бөөр хэсэгт том хэмжээтэй хөхөрсөн. Хоёр гарын булчин, шуу хөхөрсөн, цээж хэсэгт жижиг жижиг хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би уурлаад ********, ******** нарт "цуг явчхаад нэгнийгээ ийм болгоч********лоо" гэж хэлсэн. Бид нар архи ууж байхад ******** газар дэвссэн ********шок дээр хэвтээд, суугаад байж байсан ба шээх гээд босож чадахгүй толгой эргээд байна, 1-2 татахаар гайгүй болоод гээд байсан. Би "өвдөглөж байгаад шээчхээч" гэж хэлэхэд шээх гээд шээс нь гарахгүй байсан ба ******** өчигдрөөс хойш шээс нь гарахгүй байгаа талаар ******** хэлсэн гэсэн. Тэгээд ********эд цохиулж унасны дараа машинд оруулаад эд зүйлсээ хураачхаад би машины хойд талд ********гийн хажууд суусан. Хажууд нь суух үед ******** суудал дээрээ суугаад түшлэг налаад хурхираад унтаж байсан. Намайг хажууд нь суусны дараа ********ний зүүн мөрийг налаад унтсан. 22 цагийн үед бид нар сэрэхэд ******** сэрэхгүй хурхираад унтаад байсан. Тэгээд би машин барьж яваад Нисэхийн автобусны буудал дээр зогсоод ********г аваад явах гэхэд ******** "би өглөө таксинд суулгаад өгнө, эсвэл өөрөө гайгүй бол хүргээд өгч********нө" гэж хэлээд үлдсэн. ******** бид 2-ыг явах үед ******** хурхирч унтсан хэвээр байсан. Өмнө нь ******** согтож унтахаараа удалгүй сэргээд босоод ирдэг ба би хот руу явах замдаа "******** согтохоороо хурдан сэргэдэг юм, босох болоогүй юм байхдаа" гэж хэлсэн ба ******** "2-3 өдөр уусан юм чинь унтаж байг" гэж хэлсэн.

...анх ********, ********, ******** нартай уулзахад буудалд 1-2 пиво уусан гэсэн ба согтуу биш байсан. Голын эрэг дээр очоод 2 шил архи авснаас 1 шил архи ууж дуусгаад 2 дахь шил архийг ууж эхэлж байсан. Мөн хажуугаар нь айраг, пиво тавуулаа адилхан уусан. Би ******** согтоогүй байсан болохоор болсон бүх зүйлийг санаж байна. ******** хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй. Гэхдээ зодоон хийснийг бодоход согтсон байж магадгүй. ********, ******** хоёр урд өдөр нь уугаад үргэлжлүүлээд уугаад явсан болохоор нэлээн согтсон байсан. ******** бие өвдөөд байна гээд нэг ******** уугаагүй болохоор ухаан мэдрэлээ алдталаа согтоогүй байсан. ******** 2-3 өдөр архи уусан ба бие муутай болохоор ядраад унтаж байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 134-136 дах тал),

 

Шинжээч эмч Ж.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...талийгаачийн зүүн нүдний цус хуралт нь 2 хоногоос дээш мөн баруун нүд болон бусад цус хуралт гэмтлүүд нь 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Уг цус хуралтууд нь хүрэн өнгөтэй байгаа.

...Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь 1-т хүч үйлчилсэн хэсэгт, 2-т хүчний эсрэг талд, 3-т мөн энэ хоёрын аль аль талдаа үүссэн байдаг. Дээрх 2 гэмтлийн аль алинаас нь үүсэх боломжтой. Үүнээс духны баруун хэсгийн хуйханд доорх цус хуралт гэмтэл нь үүсээд 2 хоносон байх боломжтой, Харин дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх гэмтэл нь үүсээд 1 хоносон байх боломжтой.

...Тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь зүүн талын бөмбөлгийн дух, чамархай дагзны дэлбэнг хамарсан 140 грамм жинтэй нэг төрлийн зөөлөвтөр бутрахгүй, гялгар хар хүрэн өнгийн цусан хураатай байсан. Эдгээр цусан хурааны шинж байдлаас харахад цусан бүлэн үүсээд 48 цаг орчим болсон байжээ. Тархины судас гэмтээд цус аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртлээ амьд байх, хөдөлгөөн хийх боломжтой. Үүнийг саруул үе гэнэ. Талийгаачийн тархинд байсан цус хураа нь шинж байдал нь нөжрөөд биелсэн, бутраагүй байсан. Ийм цусан хураа нь 48 цаг болсон байдаг.

..Хяналтын камерын бичлэгийг үзлээ. Тус бичлэгт гарч байгаа саарал өнгийн шоотой, хээтэй сорочкон цамцтай залуугийн талийгаачийг газарт хэвтэж байхад нь нүүр рүү нь өшиглөж байгаа нь тархиндаа гэмтэл авах боломжтой байна. Ун болсон асуудал нь камерын цагаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны 02 цаг 58 ********нут 51 секундэд байх бөгөөд бичлэгээр 15 ********нут 47 секундэд болсон үйлдэл байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 158-********0 дах тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн хэргийн материалаар дахин хийсэн 113 дугаартай: “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №2288 үндэслэлтэй байна. Зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140гр/ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, духны баруун хэсгийн хуйхан доорх цусан хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, дагзны няцарсан шарх, хоёр дээд, доод зовхи, цээж, хэвлий, мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт зэрэг гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цох******** үйлдлээр үүсгэгдэнэ. Д.********гийн цогцост тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140гр/, тархины дарагдалт, дагзны няцарсан шарх, хоёр талын дээд, доод зовхи, цээж, хэвлий, мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт гэмтэл нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх үед 24 цагийн дотор үүссэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байжээ. Талийгаач Д.******** нь зүүн талын бөмбөлгийн дух,чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доор цусан хураанд тархи дарагдаж нас баржээ. Талийгаач нь шүүх эмнэлгийн гадна үзлэг 2021 оны 10 дугаар сарын 24-ний 11 цаг 20 ********нутад хийх үед цогцсын өөрчлөлт болон номограмын аргаар тооцоход нас бараад 10-12 цаг буюу 23 цагаас 01 цагийн хооронд нас барсан байна. Талийгаач Д.********д учирсан дагзны няцарсан шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд 24 цагийн дотор үүсжээ. Д.********гийн цогцост шинжилгээгээр тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь ойролцоо цаг хугацаанд 24 цагийн дотор үүсжээ. Дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 6-8 цагийн дотор үүсч, цусан хураа тархийг дарах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийж болох ба улмаар тархи дарагдсанаас ухаангүй болж нас барна. Энэ нь гэмтсэн судасны хэмжээ, цус гарах хугацаанаас хамаарах тул  тодорхой хугацаа тогтоох боломж бага. ********эвчлэн гэмтэл аваад 4-5 цагийн дараа ухаан алдаж тархины комд орж нас бардаг...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 225-229 дэх тал),

 

Хэргийн материалаар хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 310 дугаартай: “...Шүүхийн шинжилгээний ********лэнгийн шинжээч эмч Ж.********ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2288 дугаартай дүгнэлтэд "...тархины хатуу хальсны доор зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан 140 гр нэг төрлийн зөөлөвтөр, бутрахгүй, гялгар хар хүрэн өнгийн цусан хураатай. Тэр хэсгийн тархи дарагдаж хавтайсан..." гэсэн байх тул талийгаачийг үхэлд хүргэсэн зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь үүсээд 48 цаг орчим хугацаа өнгөрсөн гэмтэл байна гэж мэдүүлсэн шинжээч эмч Ж.********ийн мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шинжээч эмч Ц.********, Г.********, Ц.******** нарын бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх эмнэлгийн 113 дугаартай "талийгаачийн зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 24 цагийн дотор үүсжээ..." гэсэн дүгнэлтийн аль, алин нь үндэслэл муутай байна. Талийгаач Д.********гийн тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан цусан хураа шингэн цусны хольцгүй, бүрэн биежсэн, гялгар, хар хүрэн өнгөтэй, тэр хэсгийн тархийг бүрэн дарсан байсан нь задлан шинжилгээний тэмдэглэл болон задлан шинжилгээний үед авсан фото зургаар харагдаж байх тул уг цусан хураа үүсээд 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байсан байна. Харин Шүүх эмнэлгийн 113 дугаартай дүгнэлт дэх 24 цаг дотор буюу 24 цаг болоогүй, шинжээч эмч Ж.********ийн мэдүүлэгт дурдагдсан 48 цаг болсон гэсэнтэй уг цус хуралтын байдал тохирохгүй байна. Дээрх цусан хураа гэмтэл нь толгойн хэсэгт, мохоо зүйлийн хүчээр үйлчилснээс үүснэ. 5. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийн үүссэн цаг хугацааг гэмтэл үүссэнээс нас барах хүртэлх хугацаагаар тооцсон болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 235-242 дах тал),

 

Шинжээч эмч Н.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг 20 ********нутад цогцост үзлэг хийсэн. Талийгаачийн нас барсан хугацааг хүүрийн толбо, хөшилт, нүдний, а********ны салст, тухайн үеийн биеийн температур зэргийг үндэслэн ойролцоогоор 12-14 цаг болсон гэж үзсэн. Цогцост үзлэг хийсэн цагаар нас барсан хугацааг тооцдог...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн ********7 дах тал),

 

Шинжээч эмч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...талийгаач нь архи хэрэглэж цусны бүлэгнэлтийн алдагдаг үүссэн тул цусан хурааны хугацааг тогтоох, эд эсийн нарийвчилсан шинжилгээ хийх боломжгүй байдалтай байсан. Тиймээс бүрэлдэхүүн тус бүр нүдэнд харагдах өөрчлөлтөөр цусан хурааны хугацааг болон хэргийн товч буюу эмнэл зүйн шинж тэмдэгтэй харьцуулан хугацаа тогтоосон. Манай ко********ссын үзэж байгаагаар гэмтэл үүсээд 24 цаг болсон гэж үзсэн. Арай 48 цаг болоогүй. Гэмтэл авсны дараа үйлдэл хийх боломжтой бөгөөд хүн тус бүр харилцан адилгүй байдаг тул тодорхой цаг хугацааг тогтоох боломжгүй.

..гэмтэл авсан даруй түр зуур ухаан балартана эсвэл ухамсарт ухаантай, эрүүл хүн шиг үйлдэл хөдөлгөөн хийж яваад байж болно. Дотор муухайрах, толгой өвдөх, бөөлж******** шинж тэмдгүүд илэрч болно...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал),

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 427 дугаартай: “...Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2288 дугаартай дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 310 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 113 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Талийгаач П.********гийн тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан цусан хураа нь шингэн цусны хольцгүй, бүрэн биежсэн, гялгар, хар хүрэн өнгөтэй, тэр хэсгийн тархийг бүрэн дарсан байгаа нь задлан шинжилгээний тэмдэглэл болон фото зургаар харагдаж байх тул уг цусан хураа үүсээг 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байсан байна. Иймд тархины гэмтэл нь 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилж******** шөнө 02-03 цагийн орчимд үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь тархины гэмтэл нь хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дагзны няцарсан шарх нь талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Тархины гэмтэл нь хүний гараар буюу хөлөөр цох******** ,өшиглөх зэргийн аль алинд нь үүснэ. Унах үед үүсэхгүй. Цохилтын хүчийг нарийвчлан тогтоог боломжгүй. Тархины цусан хураа гэмтэл учирснаас хойш цусан хурааны хэмжээ нэмэгдэн тархийг дарж гэмтлийн шинж  тэмдэг өгөх хүртэл хүн үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 20 ********нутын цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 10-12 цаг болсон байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 232-239 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай: “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2288, хэргийн материалаар хийсэн дахин шинжилгээ №113, №310, №427 дугаартай дүгнэлтүүдтэй санал нэг байна. Тархины зүүн тал бөмбөлөг дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доор цусан хураа нь аажим нэмэгдэн тархийг дарах, хүртэл саруул үеийн хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба толгойн өвдөх, ухаан санаа бүдгэрэх, хэл яриа алдагдах, тархи дарагдсантай холбоотой бөөлж********, цочромтгой болох, татах, гар хөлийн саажилт үүсдэг. Улмаар ухаангүй болж нас барна. Энэ нь гэмтсэн судасны хэмжээ, цус гарах хугацаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг тул нарийвчилсан хугацааг тогтоох боломж бага. Цогцост хийсэн шинжилгээний тэмдэглэл, фото зураг, хэргийн материал зэргээс дүгнэхэд духны баруун хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилж******** шөнө үүссэн байх магадлал өндөртэй байх ба 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт хүчний үйлчлэлээр аажим нэмэгдэж байсан цусан хурааны эрчим нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Шинжилгээгээр тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цох********, дорг******** механизмаар үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 157-158 дах тал),

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (4 дүгээр хавтаст хэргийн 10, 195 2 дугаар хавтаст хэргийн 99-102 дахь тал),

 

Шүүгдэгч Ц.********ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (4 дүгээр хавтаст хэргийн 11-14 дэх тал),

 

Шүүгдэгч Э.********ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг тус тус шинжлэн судлав

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зох******** байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн ********нд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.********, Ц.******** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.********ийг 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилж******** шөнө 02 цагаас 04 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ****дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “********” зочид буудалд байрлах караокены газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.********тэй маргалдаж, улмаар түүнийг газар унасан байхад нь нүүр хэсэгт нь өшиглөх, толгойноос нь уураглаж урагш толгойгоор нь унаган, толгой хэсэгт нь цох********, дэвсэх зэргээр эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140 гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас “хохирогч нас барсан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5/ нь хүнийг алах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/-ээс гэмт хэрэгтэй объектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай.

 

Хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг.

 

Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах болон хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шүүхийн тогтоолоор амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг шүүгдэгч нарын хэн нь хэрхэн яаж учруулсан болохыг шалгаж тогтоох нь эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зох******** үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал учраас уг асуудлыг дахин шинжилгээ хийлгэх замаар нэг мөр шалган тогтоох нь нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг дэх үйлдэл оролцоог тогтооход шаардлагатай гэж үзэж шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******** дугаар зүйлд заасан үндэслэлээр 60 хоногоор хойшлуулж ажиллагаа хийхийг прокурорт даалгасан хэдий ч хуулийн хугацаа өнгөрөхөд шүүхийн тогтоолын биелэлт хангалттай хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн ********нд хянан хэлэлцэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.******** нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилж******** шөнө 02 цагаас 04 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн **** хороонд үйл ажиллагаа явуулах “********” зочид буудалд байрлах караокены газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.********тэй маргалдаж, улмаар түүнийг газар унасан байхад нь нүүр хэсэгт нь өшиглөх, толгойноос нь уураглаж урагш толгойгоор нь унаган, толгой хэсэгт нь цох********, дэвсэх зэргээр эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140 гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Д.******** нь 2021 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилж******** шөнийн 23 цагаас 01 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ******** дугаар хороо, ******** хотхоны гадаа **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “тархины хатуу бүрхүүлийн цусан хураа” гэмтлийн улмаас тархи дарагдсан оноштойгоор нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч М.********ийн мэдүүлэг /1хх-ийн 110/, гэрч М.********ийн мэдүүлэг /1хх-ийн 115-1********/, гэрч Б.********гийн мэдүүлэг /1хх-ийн 128-129/, гэрч Б.********ийн мэдүүлэг /1хх-ийн 131-132/, гэрч Д.********ийн мэдүүлэг /2хх-ийн 125-127/, гэрч Э.********ын мэдүүлэг /2хх-ийн 128-129/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 310 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 235-242/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 427 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 232-239/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 157-158 дах тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.******** нь амь хохирогчтой маргалдсаны улмаар түүнийг газар унасан байхад нь нүүр хэсэгт нь өшиглөх, толгойноос нь уураглаж урагш толгойгоор нь унаган, толгой хэсэгт нь цох********, дэвсэх зэргээр эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140 гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий хүнд гэмтэл үүсгэж, ******** Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.********, амь хохирогч Г.********г газар унасан байхад нь нүүр хэсэгт нь өшиглөх, толгойноос нь уураглаж урагш толгойгоор нь унаган, толгой хэсэгт нь цох********, дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140 гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Э.******** нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, ****************ад байх ***голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “намайг ууж байхад унтлаа” гэх шалтгаанаар М.********ыг газар хэвтэж байхад нь хоолойг нь боох, толгойгоор нь газар мөргүүлэх, гарын бугалга, цээжинд нь өвдгөөрөө дарах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, баруун эгэм, баруун бугалга, нуруу, зүүн бугалга, дагзны хуйханд доор цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, хоолой, баруун, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хохирогч М.********ын эрүүл мэндэд халдсан шалтгаанаас болж Д.********тэй маргалдаж, түүний баруун талын нүд рүү цохиж, толгойн ар дагз хэсгээр нь газарт унагасны улмаас Д.********гийн эрүүл мэндэд дагзны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10435 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 155-156/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 427 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 232-239/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.********ийн үйлдэл нь ******** Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.********, хохирогч М.********, Г.******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул дээрх хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

Харин шүүгдэгч Ц.******** болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болоод гэм буруу зүйлчлэл дээр маргаж оролцсон болохыг тэмдэглэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.******** нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ц.******** нь амь хохирогчтой маргалдаж түүний улмаас биед нь халдаж хүндэвтэр хохирол учруулсны улмаас амь насаа алдсан үйл баримт хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт болгон амь хохирогчийн биед учирсан гэмтэл дээр зөрүүгүй гарсан. Цаг хугацааны хувьд л нарийвчлан тогтоох боломжгүй гэж гарсан. Шүүх хуралдаанд оролцож байгаа шинжээч нарын мэдүүлэг болон бусад шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь тус гэмтлийг Ц.********ийн санаатай үйлдлийн улмаас авсан болох нь хангалттай тогтоогдож байна. Мөн Э.******** нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М.******** болон Г.******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдож байна. Иймд Э.********ийг Эрүүгийн хуулийн тусгай анийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүгдэгч Ц.********ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.********ээс 13.371.008 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгчид гаргуулах. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон тэжээгчээ алдсан тэтгэмжийн хувьд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд Э.********эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорч******** эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ц.********эд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 9 жил 8 сарын хор******** ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хор******** ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх. Шүүгдэгч Ц.********эд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хор******** таслан сэргийлэх арга хэмжээ авах. Э.********эд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нарын хойшлуулшгүйгээр баривчилсан болон цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оролцуулан тооцуулах саналтай байна..” гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...улсын яллагчийн гэм буруугийн санал дүгнэлтээс зарим хэсгийг дэмжиж байна. Шүүгдэгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлж орж ирснийг анхнаасаа манай талаас буруутгах байр суурьтай оролцож ирсэн. Талийгаачийн амь нас аль шүүгдэгчийн буруутай үйлдлээс болсон гэдгийг шүүх дүгнэлт хийж зүйлчлэлийг хүндрүүлэх асуудал байгаа дээр дүгнэлт хийгээсэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас талийгаачийн амь нас хохирсон шалтгаант холбоо тогтоогдож байгаа. Тухайн гэм буруутай үйлдлийн улмаас амь нас шууд хохирсон. Гэмтэл авсны дараагаас амь насаа алдсан үйл баримт байхгүй. Зүйчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан шинжийг хангаж байгаа. Хохирол төлбөрийн хувьд яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирол төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Гэм буруутайд тооцсон этгээдээс гаргуулж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бидний зүгээс О.********ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан. Учир нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр амь хохирогч болон О.******** нар нь гэрлэлтийг цуцалж охин Энэрэлийг талийгаачаар тэжээн тэтгүүлэх шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээр амь хохирогч нь өөрийн төрсөн охиноо тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн баримт хэрэгт авагдсан. Шүүх гэм буруутай тооцсон этгээдээс амь хохирогчийн охиныг тэжээн тэтгэх асуудлыг шийдвэрлүүлэх асуудлыг хамтад нь шийдвэрлэж өгнө үү. Эсвэл хамтран шийдвэрлэх боломжгүй гэж үзэхийн бол жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж өгнө үү...” гэж,

 

Шүүгдэгч Э.********ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн: “...энэ хэргийн 2 удаа бүтэн хэлэлцэж байгаа.  4 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгдэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт орсон. ********ний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж өөрчлөлт орж 605а яллах дүгнэлт үйлдэгдсэн. Энэ дүгнэлтийн ********нд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн. Тус захирамжаар прокурорт хэргийг буцаах шаардлагагүй гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг гэм буруугийн хуралдаанаар бүтэн хянан хэлэлцэж шүүх хуралдааныг хойшлуулж дахин шинжээч то********луулах шаардлагатай гэж 60 хоногоор хойшлуулсан. Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн ********нд хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Иймд энэ хэрэг дээр хүнд гэмтэл учруулсан цаг хугацааг 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилж******** шөнийн 2-оос 3 цагийн хооронд үүссэн гэдгийг хангалттай тогтоосон гэж үзэж байна. 310, 427, 10 дугаартай дүгнэлтүүдээр №2288 гэсэн Ж.******** шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг аль цаг хугацаанд, хэний үйлдлээс болж учирсан гэдгийг хамгийн нарийвчлалтай, үндэслэл бүхий гаргасан. Хоёр удаагийн камерын бичлэгт үзлэг  хийсэн тэмдэглэл дээр цаг хугацааны хувьд зодоон 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-ны хооронд 2-3 цагийн хооронд уг гэмтлийг авсан байх гэж шинжээчийн дүгнэлтэд заасан цаг хугацаа хэргийн үйл баримттай таарч байгаа. Үүнээс дүгнэлт хийхэд дан ганц шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа хийсвэр ойлголт биш, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийхийн бол гэмтэл үүссэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Караокед нийт хэдэн үйлдэл, хэн хэний үйлдэлд оролцоо байсан талаар өмгөөлөгчийн зүгээс түүж бич********эд талийгаачийн тархинд цохисон 9 удаагийн үйлдэл байдаг. Үүнээс 2 удаа тархи руу нь өшиглөсөн бөгөөд эхний удаа 1 ********нут 36 секунд ухаан алдаад босож ирсэн. Дараагийн өшиглөлтийн улмаас 46 секунд ухаан алдаад босож байгаа. Тухайн өшиглөлтийн улмаас хохирогчийн амь нас эрүүл мэндэд аюултай гэмтэл учирсан болохоор ухаан алдаад босож ирж байгаа. 2 удаагийн өшиглөлтөөс гадна 3 удаа тархиараа унасан, 5 удаагийн тархи руу нь цохиж буй үйлдэл камерын бичлэгт авагдсан. Энэ тоон үзүүлэлтийн хувьд олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж тодорхойлсон бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлттэй тохирч байгаа. Өшиглөх цох******** үед үүсэх бүрэн боломжтой. Харин унах үед үүсэх боломжгүй гэдгийг маш тодорхой шинжээч эмч нар тайлбарласан. Гэрч нарын мэдүүлгээр ямар үйлчлэлээр хаана яаж үйлчилсэн нь давхар тогтоогдож байгаа. Улсын яллагчийн зүгээс 2 сарын хугацаагаар зорч******** эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүх холбогдсон гэмт хэргийн шинж болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэх шаардлагатай тул торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Ямар ч төрлийн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд өмнө нь цагдан хор******** таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 60 хоногоор цагдан хоригдсон. Мөн сая шүүх дээр цагдан хор********  таслан сэргийлэх арга хэмжээ авч 14 хоног хоригдсон байгаа. Нийт 74 хоног цагдан хоригдсон тул прокурорын хэлсэн саналын дагуу оногдуулах ялаас хасаж тооцож өгнө үү..” гэж,

 

Шүүгдэгч Ц.********ийн өмгөөлөгч Э.Ганбат: “...өнөөдрийн шүүх хуралдаан өмнөх шүүх хуралдааныг бодвол маш дэлгэрэнгүй нотлох баримтуудыг судалж, шинжээч нарыг оролцуулж хийсэн. Анхны шинжээчийн дүгнэлт нь ийм гэмтлийн улмаас нас барсан байна гэсэн практик байдаг хэлбэрийн төдийн дүгнэлт гарсан байдаг. 113 дугаартай дүгнэлт нь өмнөх шинжээчийн дүгнэлтийг баталсан дүгнэлт байсан бөгөөд нэг ялгаа нь хугацааг зааж өгсөн байсан. Тухайн гэмтлийг 24 цаг хүртэл хугацаанд авсан байна гэсэн байгаа. Энэ дүгнэлтийн дараа прокурор үндэслэлгүйгээр шинжээч то********лж 315 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хэргийг шийдвэрлэхэд хугацаа алдсан нөхцөлийг үүсгэсэн. Шинжээч то********лох ямар ч шаардлага байхгүй байхад гаргуулсан. Үүнээс хойш******** дүгнэлт нь 113 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж эхэлдэг. Тус дүгнэлтэд тодорхой заасан байдаг. Энэ гэмтэл 24 цагийн дотор үүссэн. 24 цагийг тооцож үзэхэд нас барснаас хойш цогцост шинжилгээ хийсэн хугацаагаар тооцож үзэхэд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ны хооронд 01 цагаас 2 цагийн хооронд нас барсан. Энэ хугацаанаас өмнө энэ гэмтэл үүссэн болохыг тогтоож өгсөн. 310 болон 113 дугаартай дүгнэлт дээр ийм гэмтэл авсан хүн 6-8 цагийн хооронд үүсэж ухаангүй болно гэж зааж өгсөн. Түүнээс шөнө зодуулснаас хойш 18 цаг зүгээр явах боломжгүй гэж хэлсэн. Энэ хэлж байгаа хугацаа нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон хугацаатай уялдаж байгаа. Гэтэл дараагийн шинжээчийг то********лж эргэлзээтэй асуудлыг бий болгосон. Шинжээчийн дүгнэлтээр хүн унахад хуйх язрахгүй гэж дүгнэлт гаргуулсан. Хар ухаанаар бодоход хүн унахад ямар нэгэн хэлбэрээр шарх гэмтэл, зулгаралт үүсдэг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Хуйхны шарх нас барсан гэмтлээс тусдаа ойлголт гээд байгаа. Гэтэл гадна гэмтлээс болж дотор тархи доргилт явагдаж гэмтэл учрах боломжтой. Практикт цусан хураагаас дээж авахгүй байх тохиолдол байдаг. Энэ нь тодорхой асуудал байна гээд авахгүй орхигдуулсан байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн асуудлыг засаж залруулахаар шүүхээс шинжээч то********лсон боловч шүүхийн шинжилгээний тухай хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээнд тохирсон дүгнэлт гараагүй. Сүүлд гарсан 10 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч нараас хуралд оролцож байгаа. Нийт 9 шинжээч оролцож 6 шинжээч нэгдсэн дүгнэлт дээр гарын үсэг зурж тамга дарсан. Ж.Оюунбат гэх хүний гарын үсэг тамга байхгүй орж ирсэн. Энэ нь шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч эмч нар санал нэг дүгнэлт гаргасан бол гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулна гэж заасныг зөрчсөн. Н.******** гэх шинжээчийн гаргасан дүгнэлтэд хугацааг өөрчилж 22-ны шөнө болгож өөрчилсөн байсныг мэдэхгүй зурсан талаараа өнөөдрийн шүүх хурал дээр ирж хэлсэн. Мөрдөгч очоод дуудаад гарын үсэг зур гээд зуруулсан, энэ ноцтой алдаа. Мөн энэ шинжээч нь ко********ссоороо огт ярилцаагүй гэдгийг хэлсэн. Мэдрэлийн эмчийн дүгнэлт нь бодит байдлыг таамаглаж мэдрэлийн шинжлэх ухааны хувьд гаргаж өгсөн. Цочмогоор үүссэн гэмтэл байна гэдгийг гаргаж ирсэн. Энэ гэмтлийг авснаар эмнэлзүйн шинж шууд илэрч болно гээд тухайн шинжид юу орох талаар тодорхой зааж өгсөн. 140 грамм цустай яваад байсан бол энэ шинжээчийн дүгнэлтэд заагдсан шинж тэмдгүүд гарах байсан. 2 дахь үйлдлээс болж үүссэн байх боломжтой гэж гаргасан гэдгийг тодорхой хэлж өгсөн. Ийм тодорхой дүгнэлт гарсан боловч хуулийн шаардлагыг хангахгүй хэлбэрээр гарсанд харамсаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогчийн зан авир, үйлдлээс болсон болох нь камерын бичлэгт авагдсан байгаа. ********ний үйлчлүүлэгчийн хувьд энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа тархины идээт үрэвсэл гэх онош тогтоогдож гавлын ясны орой хэсгийг авч хагалгаа хийсэн. Эдгээр байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нээлттэй хор******** ангид эдлүүлж өгнө үү...” гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Э.********, Ц.******** нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.********эд 08 (найм) жилийн хугацаагаар хор******** ял,

 

Шүүгдэгч Э.********эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын  хугацаагаар зорч******** эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хор******** ялыг нээлттэй, эсхүл хаалттай хор******** байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зохицуулсан тул шүүгдэгч Ц.********ийн эдлэх ялыг нээлттэй хор******** байгууллагад эдлүүлэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар оч********ыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорч********, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорч******** үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорч******** эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Э.********ийн эдлэх 06 (зургаа) сарын хугацаагаар зорч******** эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорч******** эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорч******** эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хор******** ялын нэг хоногоор тооцож хор******** ялаар сол********ыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.********эд оногдуулсан зорч******** эрхийг хязгаарлах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээн тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.********ийн 2021 оны 10 сарын 24-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдсан 2 хоног болон 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон ******** /арван зургаа/ хоног, (1 дүгээр хавтаст хэргийн ********9 дэх тал),

 

Шүүгдэгч Э.********ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоног болон 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг (1 дүгээр хавтаст хэргийн 180 дах  тал, 3 дугаар хавтаст хэргийн 46-47 дах тал), тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу шүүгдэгч нарын эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

******** улсын Үндсэн хуулийн ******** дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ ********нд хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн биед духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140 гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий гэмтэл үүсэж тухайн гэмтлийн улмаас хохирогч нас барсан, эрдэнэт хүний амь нас хохирч, нөхөж баршгүй хор уршиг учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.********гээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтуудыг (2 дугаар хавтаст хэргийн 13-81 дэх тал, 97-107 дах тал), гаргаж өгсөн. Шүүгдэгчээс нөхөн төлөөгүй байх тул 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********ээс 13.371.008 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах болон амь хохирогчийн охиныг тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар тус гэмт хэрэгт нь 2021 оны гарсан үйл баримттай байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын дагуу Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох асуудлыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт гаргуулахаар зохицуулсан тул тус сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин амь хохирогчийн насанд ********гүй хүүхдэд тэжээгчээ алдсан тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүдэгч Э.********ийн хувьд хохирогч М.******** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээ авсан зардал төлбөрийн баримт гаргаж өгөөгүй, эмчилгээ үйлчилгээний төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн ********0000******** дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зох******** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

******** Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

 

-шүүгдэгч ******** овогт ********гийн ********ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.********эд 06 /зургаа/ сарын хугацаагаар зорч******** эрхийг хязгаарлах ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.********эд 08 (найм) жилийн хугацаагаар хор******** ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********эд оногдуулсан 06 /зургаа/ сарын зорч******** эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Ц.********эд оногдуулсан 08 (найм) жилийн хугацаагаар хор******** ялыг нээлттэй хор******** байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.******** нь зорч******** эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорч******** эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хор******** ялын нэг хоногоор тооцож хор******** ялаар сол********ыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********ийн цагдан хоригдсон нийт ******** (арван зургаа) хоног,

 

-шүүгдэгч Э.********ийн цагдан хоригдсон нийт 74 (далан дөрөв) хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********ээс нийт 13.371.008 /арван гурван сая гурван зуун далан нэгэн мянга найм/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн насанд ********гүй хүүхдийн тэжээн тэтгэх тэтгэмжийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

10 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зох******** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шүүгдэгч Э.********эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ц.********эд урьд авсан цагдан хор******** таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бич******** эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бич******** эрхтэйг дурдсугай..

 

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.********эд урьд авсан цагдан хор******** таслан сэргийлэх арга хэмжээг болон шүүгдэгч Э.********эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           И.ГАНБАТ

 

 

                                             ШҮҮГЧИД                                            Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

                                                                                                              Л.БААТАР