Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0171

 

 

 

 

2023             02          28                                       128/ШШ2023/0171

 

        Хариуцагч прокурорын дүгнэлтийг

                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******ийн дүгнэлттэй, ******* дүүргийн ******* байцаагч С.Д*******д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* дүүргийн ******* байцаагч С.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******ийн 2023.02.14 өдрийн 0009******* дугаартай шийдтгэлийн хуудсаар “Н*******” ХХК-ны захирал Б*******д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй (10.17.4-т) гэж заасны дагуу “Н*******” ХХК-д гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******ийн дүгнэлттэй, ******* дүүргийн ******* байцаагч С.Д*******д холбогдох “******* байцаагч С.Д*******гийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0009******* дугаар хуудасд холбогдогч “Н*******” ХХК /РД:*******/ гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

******* дүүргийн ******* байцаагч С.Д******* нь Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******ийн “******* байцаагч С.Д*******гийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0009******* дугаар хуудаст холбогдогч “Н*******” ХХК /РД:*******/ гэж өөрчлөлт оруулах тухай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж,  хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******ийн “******* байцаагч С.Д*******гийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0009******* дугаар хуудаст холбогдогч “Н*******” ХХК /РД:*******/ гэж өөрчлөлт оруулах тухай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар дүгнэлтийг хариуцагч ******* дүүргийн ******* байцаагч С.Д******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       С.ГАНБАТ