| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2167 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 12.6.1., |
| Улсын яллагч | С.Баярмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2167
2025 09 16 2025/ШЦТ/2167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч С.Баярмаа /томилолтоор/,
шүүгдэгч ****, тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,
шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч М.Сугар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** нарт холбогдох эрүүгийн 2402006330187 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Юбикаб” /ubcab/-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****
2. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *****
3. Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***
Холбогдсон гэмт хэргийн талаар:
- Шүүгдэгч **** нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд үйлчлүүлж буй хүмүүст “Хүүхэн байна уулзах уу” гэж санал тавьж, улмаар М.Нямсүрэн, Н.Уянгаа, Л.Хонгорзул, Б.Рэнцэн, М.Одончимэг, Б.Учралмаа, Б.Энэрэл нарыг бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
- үргэлжилсэн үйлдлээр **** бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд Б.Рэнцэнг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М.Одончимэг, Б.Рэнцэн нарыг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.Одонтуяаг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Н.Уянгыг, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр М.Одончимэг, М.Нямсүрэн нарыг, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр М.Нямсүрэнг, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Н.Уянгыг, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Учралмаа, Н.Уянгаа нарыг, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд М.Одончимэгийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Энэрэлийг,
- мөн ****, **** нартай бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын
27-ны өдөр Н.Одонтуяаг, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Н.Уянгаа, М.Одончимэг нарыг тус тус бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
- Шүүгдэгч **** нь ганцаараа 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд үйлчлүүлж буй хүмүүст “хүүхэн байна уулзах уу” гэж санал тавьж, улмаар М.Нямсүрэн, Н.Уянгаа, Л.Хонгорзул, Б.Рэнцэн, М.Одончимэг, Н.Одонтуяа нарыг бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
- үргэлжилсэн үйлдлээр ****тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд Б.Рэнцэнг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М.Одончимэг, Б.Рэнцэн нарыг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.Одонтуяаг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Н.Уянгыг, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр М.Одончимэг, М.Нямсүрэн нарыг, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр М.Нямсүрэнг, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Н.Уянгыг, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Учралмаа, Н.Уянгаа нарыг, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд М.Одончимэгийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Энэрэлийг,
- мөн ****, **** нартай бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н.Одонтуяаг, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Н.Уянгаа, М.Одончимэг нарыг тус тус бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
- Шүүгдэгч **** нь бусадтай бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд үйлчлүүлж буй хүмүүст “хүүхэн байна уулзах уу” гэж санал тавьж, улмаар Н.Уянга, М.Одончимэг, Н.Одонтуяа нарыг тус тус бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би хүний машин жолоодож явсан, өөрийнхөө машинаар яваагүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэрч Л.Хонгорзулын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“...Би Алтаншагай, Гантулга, Мөнхтөр нарыг танина. Цэнгүүн гээд таксинд явдаг ахын зогсдог Энхтайвны гүүрний баруун урд талд байрлах “G club” баарны гадаа зогсдогийг нь мэднэ. ...Дээрх хүмүүс нь ажилд гардаг шинэ охид гарч ирэхээр дугаар руу залгаад “Ажил байна” гээд холбогдож бусадтай уулзуулдаг байсан. ...Энэ хүмүүсийн хэн хэн гэж охид ажилд гардаг талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан зөндөө охид байдаг. Би нэрийг нь мэдэхгүй. Харвал танина... Алтаншагай, Тууска буюу Гантулга ах нарын дуудсанаар би 2023 онд ажилд хэд хэдэн удаа гарч байсан. Богиноор 300,000 төгрөг, уртаар 500,000 төгрөгөөр бусадтай уулзаж байсан... Энэ хүмүүс охидыг ажилд гаргаад нийт мөнгөний яг талыг нь буюу 50%-ийг нь өөрсдөө авдаг байсан. Мөн өөрсдөө шөнийн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээнд явахын хажуугаар охидыг бусдад зуучилж бэлгийн харилцаанд оруулах зэрэг ажил давхар хийдэг. ...Би хамгийн сүүлд 2023 онд Алтаншагай, Гантулга нарын дор ажилд гарч байсан. Түүнээс хойш дахиж ажилд гараагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Гэрч Н.Уянгын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:
“...**** гэдэг нь Тулгаа ах байна, М.Мөнхтөр нь Төрөө ах байна, **** нь Шагай ах байна эд нарыг танина. ****ыг бас сүүлийн үед ганц хоёр удаа зүс харж байсан. Ш.Баянмөнх гэдэг хүнийг бол танихгүй ээ. Ажил хэргийн шугамаар холбоотой. ...**** ах намайг Цэнгүүн гээд ахаар дамжуулж танилцаж байсан таксинд явдаг ах тэгээд намайг биеэ үнэлдэг гэдгийг мэддэг бөгөөд над руу шилжүүлсэн мөнгөнүүд нь бусдад зуучилж өгөөд бэлгийн харьцаанд орсны төлбөрийг нь над руу шилжүүлсэн мөнгө байгаа юм. Харин миний шилжүүлсэн мөнгө болохоороо **** ахын зуучилж өгсөн хүмүүстэй очиж бэлгийн харьцаанд ороод мөнгөө над руу шууд хийх юм бол зуучилсны хөлсийг нь буцааж хийсэн мөнгө байгаа юм. ...Гантулга ахтай адил намайг бусдад зуучилж өгч бэлгийн харьцаанд оруулаад уг хүнээс нь мөнгийг нь өөрийнхөө данс руу авчаад миний төлбөрийг шилжүүлсэн мөнгө, өөрөөр би Гантулга ах, Мөнхтөр ах нартай мөнгө төгрөгийн өглөг, авлага байхгүй. ...Алтаншагай ах бол намайг бусдад нэлээн хэдэн удаа зуучлан өгч бэлгийн харьцаанд оруулж мөнгийг нь өөрийнхөө данс руу авчаад дараа нь миний данс руу хийдэг. Эрхэмбаяр бол Гантулга, Алтаншагай ах нартай хамт ирж авдаг байсан, эсхүл Гантулга, Алтаншагай явууллаа гээд машинаараа ирж аваад үйлчлүүлэгч нарын байрласан буудалд хүргэж өгч байсан ганц хоёр удаад. ...Тэр хэд үйлчлүүлэгчдээс өөрсдийн данс руугаа авсан мөнгөнөөс хэдийг авч байгааг нь бол мэдэхгүй. Үйлчлүүлэгч нар мөнгөө надад өгөх юм бол тэрнээс нь богиноор явснаас 50.000-100.000 төгрөг, уртаар буюу хоногоор явснаас 150.000-200.000 төгрөгийг тэр хэдэд өгдөг....400.000-500.000, урт буюу хоног нь 600.000-800.000 төгрөгийн хооронд байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дахь тал/,
Гэрч Б.Долгорсүрэнгийн:
“..Би 2024 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө найзуудтайгаа хамт хүүхдийн 100 гэх газрын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд гэртээ харихаар зам дээрээс таксинд гар өргөсөн юм. Гараа өргөөд зогсож байхад үл таних машин зогсоод таксинд явна гэж хэлсэн. Би одоо тухайн үед таксинд явсан тээврийн хэрэгслийн загвар, улсын дугаарыг нь санахгүй байна, жолооч нь эрэгтэй хүн байсан гэдгийг нь санаж байна. Тэгээд би таксинд суухад таксины жолооч нь эрэгтэй нь надтай яриа өдөөд хөөрхөн охид байна шүү гайгүй үнээр явдаг гэх мэт зүйл яриад байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сонирхоод нэг охиныг нь 1 цаг авахаар болсон юм. Тэгтэл жолооч залуу нь намайг зочид буудалд хүргэж өгсөн ба буудал руу орох үед жолооч залуу нь үл таних 1 эмэгтэйг надтай хамт оруулсан. Тэгээд би бэлгийн харьцаанд орохоосоо өмнө өөрийн 5031582746 тоот данснаас жолооч залуугийн Хаан банкны 5720666533 тоот данс руу 550,000 төгрөгийг “Tootsoo” гэх утгатай шилжүүлсэн юм. Тэгээд зочид буудлын өрөөнд ороод таксины жолоочийн уулзуулж өгсөн үл таних 1 эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед хаана байдаг буудалд орсон эсэхээ мэдэхгүй байна....Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор үл таних таксины жолооч, надтай бэлгийн харьцаанд орсон эмэгтэйг хараад танихгүй. Утасны дугаар болон бусад мэдээллийг нь би аваагүй болохоор мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч Б.Учралмаагийн:
“...Би нэрсийг бол мэдэхгүй байна. Б.Гантулгыг бол халзан дуу болохоор нь мэдэж байна бусдын бол мэдэхгүй байна. Намайг **** ирж авдаг байсан...Ер нь сонсож байсан иймэрхүү шугамаар буюу биеэ үнэлэхэд зуучилдаг найдвартай айх эмээх зүйл байхгүй гээд надад санал болгохоор нь уулзаж байсан...Нарийн тоогоо санахгүй байна 2-3 удаа гарч байсан тэгэхдээ намайг ирж аваад хүргэж өгөөд 1 удаа буюу богиноор, эсвэл хоногоор буюу уртаар энэ нь 5 цаг шүү 5 цаг болчхоод гараад явчихаараа гэж хэлдэг байсан тэгээд дансаа мессежээр явуулаарай шилжүүлчихнэ гэдэг байсан. Хоногоор буюу уртаар явж байгаа зарим тохиолдолд би өөрөө мөнгөө аваад Б.Гантулгын хувь буюу хоногийн мөнгөнөөс 200.000-300.000 төгрөг шилжүүлдэг надад гар дээр 500.000-600.000 төгрөг үлддэг байсан. Богинынх буюу 1 удаагийн ажил дээр надад 200.000-250.000 төгрөг өгдөг байсан яг өөрсдөө хэдэн төгрөг авдаг байсныг нь би мэдэхгүй байна... Хар өнгийн машин байсан марк дугаарыг нь мэдэхгүй байна намайг 2 удаа л ирж авч байсан. Бусад ажилд бол би өөрөө очдог байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Гэрч Б.Насанбатын:
“...Ер нь бол Эрхэмбаяртай танилцсаны дараагаас надад хандаж хүүхэн шуухан хэрэгтэй бол хэлээрэй гэж хэлж байсан. Тэгээд би Эрхэмбаярыг хүүхэн олж өгдөг юм байна гэж мэдэж авсан...Би тухайн хүүхэнтэй уулзах зорилгоор энэ мөнгийг Эрхэмбаяр руу шилжүүлж байсан. Миний санаж байгаагаар Алтай хотхоны урд талын Тэлмүүн гээд зочид буудлын гадаа машин дотроо сууж байхад Эрхэмбаяртай яриад 1 хүүхэн над дээр ирсэн юм.... Ер нь хоногийн 800,000-1,200,000 төгрөгийн үнэ ханштай охид байгаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
Гэрч М.Одончимэгийн:
“...Би Алтаншагай, Гантулга, Мөнхтөр нарыг танина. Учир нь 2024 онд манай нэг танил найз охин анх намайг Алтаншагайтай танилцуулж байсан. Танилцуулахдаа энэ залуу охидыг шөнө оройн цагаар дуудлагаар биеэ үнэлэх ажилд гаргаж өгдөг хүн байгаа юм аа гэж танилцуулсан байдаг. Энэ хүмүүс охидыг бусдад зуучилж өөрсдийн машинаараа хүргэж өгч үйлчлүүлэгч нараас төлбөрийг нь авч охид нь тухай үйлчлүүлэгч нартай бэлгийн харилцаанд ордог байсан. Энэ хүмүүс бид нарыг зуучилж өгсний төлбөр гэж авдаг байсан. 2024 онд Алтаншагай, Гантулга нартай холбогдож 10-15 дотор байхаа нарийн санахгүй байна үйлчлүүлэгч нартай уулзаж бэлгийн харилцаанд орсон. 1 удаа буюу богиноор 250,000 төгрөг, уртаар буюу хоногоор 600,000 төгрөгийн үнэ ханштайгаар уулздаг байсан. Зуучилсан хүмүүс гар дээр хэдийг авдаг байсныг мэдэхгүй. Би 2024 онд Хаан банкны 5055135563 дугаарын дансыг ашиглаж байсан. Уг данс нь манай төрсөн эх Отгонцэцэгийн нэр дээрх данс юм. Би дээрх хүмүүсийн зуучилснаар бусадтай уулзаж төлбөрөө ээжийнхээ Хаан банкны 5055135563 дугаарын данс, өөрийн Хаан банкны 5073230807 дугаарын данснуудаар мөнгөө авдаг байсан...Тухайн үед Гантулга, Алтаншагай нар л надад ажлын санал тавьж би Уянгаа гээд найзтайгаа Алтай хотхоны урд талд байдаг “Telmuun” гэх нэртэй зочид буудалд 2 хүнтэй уулзсан. Тэгээд ажлынхаа төлбөр болох 250,000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
Гэрч М.Мөнхбаатарын:
“...2024 оны 06 дугаар сард үед би өмнөд Африкийн иргэдтэй хамт ажилладаг байсан юм. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг Клинтон нь 89074009 дугаараас миний 94314422 дугаар руу залгаад 2 охинтой уулзсан чинь мөнгө төгрөг дээрээ ойлголцохгүй байна, чи утсаар яриад тайлбарлаад өг гээд утсаа үл таних 1 эмэгтэйд өгсөн тухайн эмэгтэй нь надтай хоногийн 800,000 төгрөг байдаг гэж хэлээд надад дансны дугаар хэлээд утсаа Клинтонд өгсөн би түүнд хоногийн 800,000 төгрөг гэж байна гэж хэлтэл Клинтон нь надад чамд шилжүүлэх боломж байна уу чи нөгөө өрнийхөө оронд тооцчих гэж хэлсэн. Би тухайн үед Клинтонд 1,500,000 төгрөгийн өртэй байсан болохоор өөрийн Хаан банкны 5065104689 тоот данснаас үл таних эмэгтэйн хэлсэн 5720666533 тоот данс руу 800,000 төгрөгийг 94314422 гүйлгээний утгатай шилжүүлсэн юм...Би хамт ажилладаг Клинтон гэх Өмнөд Африкийн залууд 1,500,000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Клинтоннд өгөх ёстой мөнгөнөөс 800,000 төгрөг хасуулах байдлаар бусдын данс руу уг мөнгийг шилжүүлсэн, мөнгө шилжүүлсний хариуд би өөрөө ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Харин надтай хамт ажиллаж байсан Клинтон нь уг мөнгөөр биеэ үнэлэгчтэй хамт 1 удаа хоносон гэж бодож байна. Клинтон нь 2024 оны 08 дугаар сард Өмнөд Африк руу явсан, хэрхэн холбоо барих боломжтой талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дахь тал/,
Гэрч Б.Рэнцэний:
“...Би Гантулга, Алтаншагай 2-ыг танина. Хамгийн анх 2022 онд нэг танил найз охиноороо дамжуулан Гантулга ахтай танилцаж байсан. Манай найз хэлэхдээ Гантулгыг ганц нэг гадуур ажилд гаргадаг юм аа. Ажил гарвал хэлж байя аа гээд утасны дугаараа солилцож байсан. Тухайн үеэс эхлэн Гантулга ахад ганц нэг ажил гарахаар над руу залгаад хүмүүстэй уулзуулж эхэлсэн. Гантулга ахтай энэ мэт ажлын шугамаар Алтаншагайг мэддэг болсон. Гантулга, Алтаншагай 2 заримдаа цуг охидыг ажилд гаргана заримдаа тус тусдаа тэгээд л янз бүр байсан. Бусад хүмүүсийг нь бол танихгүй. Гантулга, Алтаншагай 2 нь охид руу залгаад энд тэнд ажил байна гээд бид нар тухайн үйлчлүүлэгч нар дээр очиж бэлгийн харилцаанд орж мөнгөө авдаг байсан. Тэд нар бас ажилд гаргасан, бид нарыг зуучилсан гэж дундаас нь бас мөнгөө авдаг байсан...Би хамгийн анх Гантулга ахтай 2022 онд ажилд гарч эхэлсэн байдаг. Миний хувьд бол Гантулга, Алтаншагай нар дээр ажилд бага гардаг байсан. Учир нь тэд нар ажилд гарсны бараг 50 хувийг аваад байдаг байсан болохоор яваандаа больсон....Тийм ээ дээрх гүйлгээнүүд нь Гантулга ах над руу залгаж бусадтай уулзуулж би үйлчлүүлэгч нартай бэлгийн харилцаанд орж олсон орлогын гүйлгээнүүд байна. Уг ажлын орлогоос Гантулга ах бас хувь авсан...Гантулга, Алтаншагай нар над руу ажил байна явах уу? гэж асуугаад хэрэв би зөвшөөрвөл ажилд нь гардаг. Тухайн үед намайг хаана байгаа газраас хүрч ирээд уулзуулах газарт хүргэж өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал/,
Гэрч М.Нямсүрэнгийн:
“...**** **** гэх хүмүүсийг бол танина тухайн хүмүүс нь хувиараа такси үйлчилгээнд явдаг хааяа надад үйлчлүүлэгч олж өгч надтай холбож, зуучилж өгдөг хүмүүс байгаа... ****, **** гэх хүмүүс “... Нэг ажил байна чи явах уу гэж асуудаг тэр үед нь би өөрөө завтай бол тэгье завгүй бол үгүй гэж хэлдэг байсан...” бөгөөд үйлчлүүлэгч холбож өгсөн гээд би төлбөрийн 20 хувь өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/,
Шүүгдэгч Б.Гантулгын Хаан банкны **** тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 228-242 дахь тал/,
Шүүгдэгч ****н Хаан банкны **** тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 243-248 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 7-13 дахь тал/,
Шүүгдэгч ****ын Хаан банкны **** тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 249-250, 2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
Шүүгдэгч Б.Гантулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 131-136 дахь тал/,
Шүүгдэгч ****ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 140-143 дахь тал/,
“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ- 25/02/108 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 186-188 дахь тал/,
“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дахь тал/,
“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 208-210 дахь тал/,
Гэрч Б.Энэрэлийн:
“...Би 3-4 жилийн өмнө Хаан банкны 5059126394 дансыг нээлгэж өнөөдрийг хүртэл хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа... Би ****, **** гэх хүмүүсийг бол танихгүй. Харин **** буюу Тулга ахыг зүс мэддэг. Тулга ах надад ганц нэг удаа ажил санал болгоод би ажилд гарч байсан тэрнээс бол тийм дотно харилцаа хамаарал байхгүй... Тулга ах надад хүмүүстэй уулзаад хамт байгаад мөнгө авах ажил байна хийх үү? гэхээр нь би тэр ажлыг хүлээн зөвшөөрөөд 1-2 удаа ажилд гарсны мөнгө гэж над руу шилжүүлсэн мөнгө байна... Ажилд гарахдаа “Тэлмүүн товер” зочид буудалд очиж үйлчлүүлэгч нартай нь уулзсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан /Н.Уянгаа/ “...Хамгийн сүүлд намайг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Гантулга ахаар дамжуулж үйлчлүүлэгч олж өгөөд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “TELMUUN TOWER” гэх зочид буудал намайг хүргэж өгөөд би тухайн үйлчлүүлэгчтэй нь уулзаад бэлгийн харьцаанд орсны төлбөр гэж миний Хаан банкны 5890975816 дугаарын данс руу 250,000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2 дугаар хавтаст хэргийн 121-122 дахь тал болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ****, ****, **** нар нь бүлэглэн “Биеэ үнэлэхийг зохион байгуулж, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч ****ас 4.317.000 төгрөг, шүүгдэгч ****гаас 3.810.000 төгрөг, шүүгдэгч ****аас 400.000 төгрөг тус тус гаргуулах, мөн шүүгдэгч ****ас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөг, шүүгдэгч ****гаас тээврийн хэрэгслийн үнэ болох 11.000.000 төгрөг, шүүгдэгч ****аас тээврийн хэрэгслийн үнэ болох 16.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар “Үйлчлүүлэгч бүртээ хүүхэн байна уу гэж асуух боломжгүй. Миний үйлчлүүлэгч нар зуучилж мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн эмэгтэйчүүд ажил хэрэгтэй байна гэсэн байдлаар санал гаргадаг байсан. Гэмт хэргийн улмаас олсон орлого гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохыг хүлээн зөвшөөрч байгаа. Дуудлагын жолоочоор ажиллаж нэг нэгнийхээ данс руу мөнгө шилжүүлсэн асуудал байгаа. Эрхэмбаярын хувьд 2 удаагийн үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн. Өөрийн машинаар тээвэрлээгүй байдаг. Эмэгтэйчүүд Эрхэмбаярыг танихгүй гэж мэдүүлсэн байдаг. Энэ машинаар тээвэрлэсэн гэдгийг эргэлзээгүй тогтоосон баримт байхгүй учраас ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****н өмгөөлөгч М.Сугар “Д.Оюунбаатар өмгөөлөгчтэй саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****, ****, **** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **** нь:
- ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд үйлчлүүлж буй хүмүүст “Хүүхэн байна уулзах уу” гэж санал тавьж, улмаар М.Нямсүрэн, Н.Уянгаа, Л.Хонгорзул, Б.Рэнцэн, М.Одончимэг, Б.Учралмаа, Б.Энэрэл нарыг бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
- үргэлжилсэн үйлдлээр ****тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд Б.Рэнцэнг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М.Одончимэг, Б.Рэнцэн нарыг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.Одонтуяаг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Н.Уянгыг, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр М.Одончимэг, М.Нямсүрэн нарыг, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр М.Нямсүрэнг, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Н.Уянгыг, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Учралмаа, Н.Уянгаа нарыг, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд М.Одончимэгийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Энэрэлийг,
- мөн ****, **** нартай бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын
27-ны өдөр Н.Одонтуяаг, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Н.Уянгаа, М.Одончимэг нарыг тус тус бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
Шүүгдэгч **** нь:
- ганцаараа 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд үйлчлүүлж буй хүмүүст “хүүхэн байна уулзах уу” гэж санал тавьж, улмаар М.Нямсүрэн, Н.Уянгаа, Л.Хонгорзул, Б.Рэнцэн, М.Одончимэг, Н.Одонтуяа нарыг бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
- үргэлжилсэн үйлдлээр ****тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд Б.Рэнцэнг, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М.Одончимэг, Б.Рэнцэн нарыг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.Одонтуяаг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Н.Уянгыг, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр М.Одончимэг, М.Нямсүрэн нарыг, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр М.Нямсүрэнг, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Н.Уянгыг, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Учралмаа, Н.Уянгаа нарыг, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд М.Одончимэгийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Энэрэлийг,
- мөн ****, **** нартай бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н.Одонтуяаг, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Н.Уянгаа, М.Одончимэг нарыг тус тус бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
Шүүгдэгч **** нь:
бусадтай бүлэглэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд үйлчлүүлж буй хүмүүст “хүүхэн байна уулзах уу” гэж санал тавьж, улмаар Н.Уянга, М.Одончимэг, Н.Одонтуяа нарыг тус тус бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан болох нь гэрч Л.Хонгорзул, Н.Уянга, Б.Долгорсүрэн, Б.Учралмаа, Б.Насанбат, М.Одончимэг, М.Мөнхбаатар, Б.Рэнцэн, М.Нямсүрэн, Б.Энэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Гантулгын Хаан банкны 5720666533 тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч ****н Хаан банкны 5131117617 тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч ****ын Хаан банкны 5570076879 тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Гантулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч ****ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг нь халдлагад өртөгч /хохирогч/-д хохирол учруулсан байхыг шаардахгүй, бусдыг биеэ үнэлэхэд зуучлах, татан оруулах үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
“Биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслээр биеэ үнэлэгч болон төлбөртэй бэлгийн харьцаанд орох хүсэлтэй этгээдийг тээвэрлэсэн байхыг ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ****, ****, **** нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч ****, ****, **** нарыг “Бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүсэл зоригт үндэслэсэн байдаг. Энэ гэмт хэрэг гарахад эмэгтэйчүүдийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг харгалзан үзнэ үү. Иймд шүүгдэгч нарт нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****н өмгөөлөгч М.Сугар “Д.Оюунбаатар өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, ****, **** нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүгдэгч ****, ****, **** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулах нь зүйтэй.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2402006330187 дугаартай хэрэгт эд мөрийн хураагдсан 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****, ****, **** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч ****ас 4.317.000 төгрөг, шүүгдэгч ****гаас 3.810.000 төгрөг, шүүгдэгч ****аас 400.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгох,
- мөн шүүгдэгч ****ас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3293УЕА улсын дугаартай “Honda, insight” тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөг, шүүгдэгч ****гаас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3705УБЗ улсын дугаартай “Тоёота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 11.000.000 төгрөг, шүүгдэгч ****аас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3445УНГ улсын дугаартай “Тоёота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 16.000.000 төгрөгийг тус тус зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
1. Шүүгдэгч **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулж, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, ****, **** нар нь “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ****, ****, **** нарт анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч ****ас 4.317.000 төгрөг, шүүгдэгч ****гаас 3.810.000 төгрөг, шүүгдэгч ****аас 400.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгох,
- мөн шүүгдэгч ****ас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3293УЕА улсын дугаартай “Honda, insight” тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөг, шүүгдэгч ****гаас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3705УБЗ улсын дугаартай “Тоёота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 11.000.000 төгрөг, шүүгдэгч ****аас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3445УНГ улсын дугаартай “Тоёота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 16.000.000 төгрөгийг тус тус зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд шүүгдэгч нар, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****, ****, **** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ