| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/04833/И |
| Дугаар | 183/ШШ2023/00490 |
| Огноо | 2023-02-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/00490
| 2023 оны 02 сарын ** өдөр | Дугаар 183/ШШ2023/00490 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хариуцагч:
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг ХХБны барьцаанаас чөлөөлж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н,
хариуцагч ХХБ ХХК-ийн төлөөлөгч У.Э,
хариуцагч ЖГ ХХК-ийн төлөөлөгч Э.Б /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г хариуцагч ЖГ г ХХК, ХХБ ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг ХХБны барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ЖГ г ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №****** тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсанП хотхоны 1 дүгээр байрны **-р давхрын В байр буюу шинэчилсэн хаягаарП хотхоны *** дүгээр байрны **-р давхрын***тоот 74.74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-н үнэ 3 100 000 төгрөгөөр тооцон нийт 218 581 000 төгрөгөөр захиалсан. Миний бие гэрээ байгуулагдсан өдөр гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 84 809 400 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 60 хувийн төлбөрийг эрхийн бичгээр 4 000 000 төгрөг, 2019 оны 1 сарын 17-нд 38 404 700 төгрөг, 2019 оны 3 сарын 20-нд 42 404 700 төгрөг, 2019 оны 11 сарын 20-нд 42 404 770 төгрөгийг тус тус төлж, нийт 5 удаагийн төлөлтөөр гэрээний үнэ болох 218 581 000 төгрөгийг ЖГ ХХК-д бүрэн төлж дуусгасан болно. ЖГ ХХК нь орон сууцыг 2019 оны 5 сарын 30-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байсан боловч тухайн орон сууц гэрээнд хугацаандаа ашиглалтад ороогүй. Ашиглалтад орсны дараа тухайн захиалсан орон сууц маань Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,П хотхоны ***-р байр, **-р давхрын***тоот гэсэн хаягтай болсон. Тухайн орон сууц 2019 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон ба ашиглалтад ороход нь орон сууцны түлхүүрийг хүлээн авч, нүүж орсон. Одоог хүртэл уг байранд амьдарч байна. ЖГ г ХХК-тай байгуулсан №*******тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.6 дахь хэсэгт энэхүү гэрээний 1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө оруулалтын дүнг бүрэн хэмжээгээр төлж, барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа Захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцыг шилжүүлнэ гэж заасан. Гэвч, хөрөнгө оруулалтыг бүрэн хэмжээгээр төлж, орон сууц зохих журмын дагуу ашиглалтад орчхоод байхад ЖГ г ХХК нь тухайн орон сууцны өмчлөлийг одоог хүртэл надад шилжүүлж өгөөгүй байгаа бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ одоо хүртэл миний нэр дээр гараагүй байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж, ЖГ г ХХК-д хэд хэдэн удаа хандсан боловч хүлээж аваагүй. Орон сууц ашиглалтад орчхоод байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байхаар нь ЖГ г ХХК-руу утсаар холбогдож асуухад гараагүй, удахгүй гарна, хүлээж бай гэж хэлээд дараа нь утсаа авахгүй болсон. Ингээд, бараг 5,6 сар хөөцөлдсөний эцэст 2021 оны 11 сарын эхээр ЖГ г ХХК-аас Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хаягласан 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №***** Албан хүсэлт, №**** тоот тодорхойлолтыг орон сууцны хаягийн тодорхойлолт болон схем зургийн хамт гаргаж өгсөн. Байр ашиглалтад орсноос хойш бараг 2 жилийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЖГ г ХХК-аас Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хаягласан 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №****** тоот Албан хүсэлт, №***** тоот Тодорхойлолтыг орон сууцны хаягийн тодорхойлолт болон схем зургийн хамт гаргаж өгсөн. Гэтэл, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичиг дутуу байна гээд тухайн баримтуудыг хүлээж авахгүй байсан. Энэ талаар ЖГ г ХХК-д эргэж мэдэгдээд баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг хүсэхэд тус компаниас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ***** тоот Хариу-г надад өгсөн. Тухайн хариунд, ЖГ г ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай байгаа материалыг надад бүрэн гаргаж өгсөн гэдэг тайлбарыг хэлсэн боловч миний захиалсан орон сууц ХХБны барьцаанд байгаа бөгөөд банкнаас чөлөөлсөн бичиг гаргаж өгөх хугацааг тодорхой хэлэх боломжгүй байна гэсэн байв. Үүнээс хойш, дахин бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчхөөд байхад гэрчилгээ гараагүй л байна. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дахин хандаж, өмнө нь ЖГ г ХХК баримт бичгийг бүрэн гаргаж өгсөн гэсэн хариу өгсөн тул мэдүүлгийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж, хариугаа бичгээр өгөхийг хүссэн. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс миний мэдүүлгийг хүлээн авч хянаад, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг өгсөн бөгөөд татгалзсан шалтгаанаа тайлбарлахдаа, ХХБнаас хэсэгчилж чөлөөлсөн албан бичиг авах шаардлагатай гэсэн байна. Манай гэр бүл энэ байрыг баригдаж байхаас нь захиалаад, ашиглалтад орсноос нь хойш дотор нь амьдарч байна. Бүхэл бүтэн 3 жилийн хугацаа өнгөрчхөөд байхад одоог хүртэл орон сууцныхаа гэрчилгээг гаргуулж авч чадахгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, тухайн байрыг захиран зарцуулах эрхгүй хэвээр байна. Анх, 2018 онд байрны захиалга өгөх үед байр нь ХХБны барьцаанд байгаа талаар ЖГ г ХХК-ийн зүгээс огт мэдэгдээгүй. Сүүлийн жилүүдэд ЖГ г ХХК-аас гэрээнийхээ үүргийг биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардаж, амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч ЖГ г ХХК-ийн дарга, ажилтнууд сүүлдээ бидэнтэй уулзахаас зугтааж, ямар ч хариу өгөхөө больсон. ХХБны хувьд ямар шалтгаанаар манай байрыг одоог хүртэл барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн бичгээ гаргаж өгөхгүй байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд ЖГ г ХХК-аас манай байрыг ХХБ ХХК-д огт барьцаалаагүй гэдэг тайлбарыг надад бичгээр өгсөн байдаг. Мөн, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс өмнө нь гэрчилгээгээ авсанП хотхоны айлуудад ХХБ хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг хийж өгсөн учраас гэрчилгээ нь гарсан гэдэг мэдээлэл өгсөн. Мөнгөө бүрэн төлж, байр худалдан авсан худалдан авагчийг ийм удаан хохироож, өмчлөх эрхийг маань зөрчиж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа ЖГ г ХХК болон ХХБны хууль бус үйлдэлд маш их гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,П хотхоны ***-р байрны **-р давхрын***тоот 70.51 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ЖГ ХХК-ийн тайлбартаа: Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, бичиг баримт гаргуулах барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагын тухайд 2015 оны 12 дугаар сарын **-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулгатай иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Барьцааны гэрээ нь 2019 оны 6 сард нээгдсэн байдаг, энэ нь ***-р байр блокоороо дундаа нэг Ү дугаартай нэг гэрчилгээтэй байсан. 2019 оны 6 сард захиалгын гэрээ хийгдээгүй үлдсэн талбайг барьцаалсан байдаг. Дундын нэг Ү дугаартай гэдэг шалтгаанаар ХХБ зээлийн барьцаанаас чөлөөлсөн гэдэг бичгийг гаргаж өгөхгүй байгаа. ЖГ гийн хувьд үл хөдлөхөд шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн. Зээлийн барьцаанаас чөлөөлсөн бичиг банкнаас гарах учир энэ шаардлага манайд хамааралтгүй гэв.
3. Хариуцагч ХХБ ХХК-ийн төлөөлөгч тайлбартаа: ЖГ г нь ХХБтай 2015 онд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээрП хотхоныг барих зорилгоор санхүүжилт 31 сая ам.доллар зээлсэн байдаг.П хотхоныг барьцаалсан шалтгаан нь эргээд зээлийг зориулалтын дагуу ашиглаж байна гэдгийг баталгаажуулах зорилгоор 7 блок барилгын нэгийг барьцаалсан байдаг. Хэсэгчилсэн чөлөөлсний тухайд хэрвээ ЖГ г эргэн төлөлтөө хуваарийнхаа дагуу төлөхдөө тухайн орон сууцны үнийг ХХБны дансаар дамжуулаад авах юм бол тухайн орон сууцыг хэсэгчилж чөлөөлөөд өгье яагаад гэвэл нэг талаасП хотхоныг барих гээд ХХБнаас зээл авсан, нөгөө талаас ХХБны зээлээр барьсан барилгаа иргэдэд захиалан бариулах, гэрээний дагуу борлуулаад, дахиад иргэдээс гэрээний дагуу давхар татаад авчихсан, иргэдийнхээ эрх ашгийг бодоод барьцаанаас чөлөөлөх ажиллагааг хийж байсан. С.Ггийн хувьд орон сууцны төлбөр нь хаан банкны дансаар авсан учир ХХБны хувьд зээлийн гэрээний дагуу С.Гд холбогдох хэсгийг чөлөөлж өгөх боломжгүй байгаа. ЖГын хувьд гэрээний үнийг ХХБаар хийвэл хэсэгчилж чөлөөлөх боломжтой. 460 гаруй орон сууц байгаагийн ХХБаар төлбөр төлсөн 230 аад захиалагчийн орон сууцыг чөлөөлсөн байгаа. С.Г ХХБаар төлбөрөө төлсөн бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. ЖГ г ХХК нь банк хууль бусаар байрыг барьцаалсан мэт тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2018.10.17-ны өдрийн *******дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, гэрээний нэмэлт тодотгол, ЖГ г ХХК-ийн 2021.12.02-ны өдрийн ***** тоот албан бичиг, ********* дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, 2022.10.05-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ЖГ г ХХК-ийн 2021.10.21-ний өдрийн ***** тоот албан бичиг, ЖГ г ХХК-ийн 2021.10.21-ний өдрийн ****** тоот албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020.03.05-ны өдрийн ****** тоот хаягийн тодорхойлолт, хаяг байршлын зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.10.05-ны өдрийн төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-24/
4. Хариуцагчаас 2015.12.**-ний өдрийн ****** дүгээр зээлийн гэрээ, 2019.06.13-ны өдрийн ***** дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, /хх-ийн 43-47/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.01.04-ний өдрийн ** тоот албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан /хх-ийн 55/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч ЖГ г ХХК-д холбогдох хэсгийг хангаж, хариуцагч ХХБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсанП хотхоны 1 дүгээр байрны ** давхрын***тоот 74.74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнэ 3 100 000 төгрөгөөр тооцон нийт 218 581 000 төгрөгөөр захиалсан. Гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 84 809 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 60 хувийн төлбөрийг эрхийн бичгээр 4 000 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 17-нд 38 404 700 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-нд 42 404 700 төгрөгийг тус тус төлж, нийт 5 удаагийн төлөлтөөр гэрээний үнэ болох 218 581 000 төгрөгийг ЖГ г ХХК-д бүрэн төлж дуусгасан. ЖГ г ХХК нь орон сууцыг 2019.05.30-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байсан боловч тухай орон сууц гэрээнд хугацаанд ашиглалтад ороогүй. Тухайн орон сууц 2019 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон ба ашиглалтад ороход нь орон сууцны түлхүүрийг хүлээн авч, нүүж орсон бөгөөд одоог хүртэл уг байранд амьдарч байна. Гэтэл одоог хүртэл орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гараагүй. Анх 2018 онд байрны захиалга өгөх үед байр нь ХХБны барьцаанд байгаа талаар ЖГ г ХХК-ийн зүгээс огт мэдэгдээгүй. Мөнгөө бүрэн төлж, байр худалдан авсан худалдан авагчийг ийм удаан хохироож, өмчлөх эрхийг маань зөрчиж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаад маш их гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэлийн өргөн чөлөө гудамж,П хотхоны *** дугаар байрны ** дүгээр давхрын***тоот 70.51 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ЖГ г ХХК-ийн төлөөлөгч Э.Б хариу тайлбарын үндэслэлээ ...Манай компани иргэн С.Гтай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Барилгад хөрөнгө оруулах гэрээг байгуулан тус гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо,П хотхоны *** дүгээр байрны **В тоот, 70.51 м.кв, 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн. Захиалагч С.Г төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн гэв.
4. Хариуцагч ХХБ ХХК-ийн төлөөлөгч У.Э хариу тайлбарын үндэслээ ЖГ г нь ХХБтай 2015 онд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээрП хотхоныг барих зорилгоор санхүүжилт 31 сая ам.доллар зээлсэн байдаг.П хотхоныг барьцаалсан шалтгаан нь эргээд зээлийг зориулалтын дагуу ашиглаж байна гэдгийг баталгаажуулах зорилгоор 7 блок барилгын нэгийг барьцаалсан байдаг. С.Ггийн хувьд орон сууцны төлбөр нь хаан банкны дансаар авсан учир ХХБны хувьд зээлийн гэрээний дагуу С.Гд холбогдох хэсгийг чөлөөлж өгөх боломжгүй байгаа. ЖГын хувьд гэрээний үнийг ХХБаар хийвэл хэсэгчилж чөлөөлөх боломжтой. 460 гаруй орон сууц байгаагийн ХХБаар төлбөр төлсөн 230-аад захиалагчийн орон сууцыг чөлөөлсөн байгаа. С.Г ХХБаар төлбөрөө төлсөн бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. ЖГ г ХХК нь банк хууль бусаар байрыг барьцаалсан мэт тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байгаа гэж тайлбарлажээ.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулагдсан байх ба уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буйП орон сууцны 1 дүгээр байрны ** давхар В, 3 өрөө 70.51 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 3 100 000 төгрөгөөр нийт 218 581 000 төгрөг байхаар тохиролцож, уг төлбөрийн 40 хувь болох 84 809 400 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны дотор, 20 хувь болох 42 404 700 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны дотор, 20 хувь болох 42 404 700 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 30-ны дотор, 20 хувь болох 42 404 770 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-**/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 84 809 400 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 38 404 700 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 42 404 700 төгрөгийг, 219 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 42 404 770 төгрөг, эрхийн бичгийн дагуу хасагдсан 4 000 000 төгрөг, нийт 212 023 570 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. /хх-ийн **/
Талууд гэрээний зүйл болох барилгыг төлбөр төлснөөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй ба хариуцагч ЖГ г ХХК нь орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Ггийн нэр дээр шилжүүлж өгөөгүйгээс маргаан үүссэн байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний зүйл болох барилгыг төлбөр төлснөөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй байна.
7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г нь хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсанП хотхоны 1 дүгээр байрны **-р давхрын В байр буюу шинэчилсэн хаягаарП хотхоны *** дүгээр байрны **-р давхрын***тоот 74.74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.
8. Хариуцагч ЖГ г ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаар үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээгээр дээрх маргаан бүхий орон сууц буюу Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооП хотхон *** тоот орон сууцны зориулалттай 85%-н гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж ХХБ ХХК-иас зээл авсан байх байна. /хх-ийн 43-47/
Дээрхээс дүгнэхэд хариуцагч ЖГ г ХХК нь нэхэмжлэгч С.Ггийн гэрээгээр авсан *** дүгээр байрны***тоот орон сууцтай барилгыг бүхэлд нь ХХБ ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ноогдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй юм.
Тодруулбал, шүүх дээрх шаардлагыг хангаснаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.
9. Эдгээрээс дүгнэхэд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******тоот барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээний дагуу талууд гэрээгээр хүлээсэн өөр өөрийн үүргээ биелүүлсэн асуудлаар маргаагүй боловч хариуцагч ЖГ г ХХК нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч С.Гг Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооП хотхоны *** дүгээр байрны **-р давхрын***тоот нь орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч ЖГ г ХХК-д даалгаж шийдвэрлэв.
Харин дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч С.Г болон хариуцагч ХХБ ХХК нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул хариуцагч ХХБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1 нэхэмжлэгч С.Гг Нийслэлийн Баянзүрх дүүгийн 26 дугаар хороо,П /Park View/ хотхоны *** дүгээр байр,***тоотод байрлах 74.74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Баянзүрх дүүгийн 26 дугаар хороо,П хотхоны *** дүгээр байр,***тоотод байрлах 74.74 м.кв талбайтай, 3 өрөө орон орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ХХБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг С.Ггийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч ЖГ г ХХК-д тус тус даалгаж, хариуцагч ХХБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **0 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖГ г ХХК-аас **0 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш ** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ