| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2125 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2125
2025 09 11 2025/ШЦТ/2125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч З.**********/цахимаар/,
шүүгдэгч Г.**********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.**********нь 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо, **********1-р орцны гадна хохирогч Б.**********эзэмшлийн 922.950 төгрөгийн үнэлгээ бүхий “**********” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Б.**********922,950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.**********нь мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гар утсыг бие байдлаар буцааж өгсөн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/
Хохирогч Б.**********:
‘‘...2025 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ********** байранд дүү, **********гэх дүүгийндээ шөнө ирсэн ба дүү болон найз дүүгийн найз охины хамт байсан тэгээд манай дүү нартай хамт 06 цагийн үед манай дүүгийн найз охиныг нь гэр лүү нь хүргэж өгөх гээд гарцгаасан. Тэгээд би 07 цагийн үед ганцаараа жоохон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ********** гэх газрын CU-гээс орж худалдан авалт хийсэн. Тэгээд дүүгийн гэр болох ********** байранд манай найз ********** гэх залуу ганцаараа үлдээд унтаж байсан ба би очоод хаалга тогшиход тухайн найз маань унтаад сэрэхгүй хаалга түгжээтэй байсан. Тухайн ********** байрны 1 дүгээр орцны 2 давхарт шатан дээр сууж байхад миний эзэмшлийн ********** загварын гар утас маань биед байсан ба тухайн үед 07 цагаас 09-цагийн хооронд болж байсан тэгээд би шатан дээр суугаад жоохон унтсан байсан, нэг сэрээд харахад миний утас байхгүй байсан тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгөөр Тэд-ээс авч байсан. Би өөрийн эзэмшлийн гар утасны IMEI дугаар мэдэхгүй санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
********** ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн **********дугаартай эд зүйлийг 922,950 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-40 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Г.**********нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Б.**********922.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.**********холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.**********нь:
2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо, **********1-р орцны гадна хохирогч Б.**********эзэмшлийн 922.950 төгрөгийн үнэлгээ бүхий “**********” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Б.**********922.950 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.**********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, “**********” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн **********дугаартай эд зүйлийг 922.950 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.**********“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.**********922.950 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг биет байдлаар нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.**********бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Г.**********Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.**********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.
Шүүгдэгч Г.**********нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн **********тоот дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.**********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**********хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.**********“оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.**********анхааруулсугай.
5. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.**********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.**********урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ