Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0189

 

 

2023      03           06                                  128/ШШ2023/0189

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, ******* прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн дүгнэлттэй, ******* ******* ******* яамны *******,******* хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М*******т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           ******* ******* ******* яамны *******,******* хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.У*******ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11-т заасны дагуу миний бичсэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт 5/ хүчингүй болгуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

******* ******* ******* яамны *******,******* хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М******* нь ******* прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.У*******ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11-т заасны дагуу миний бичсэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт 5/ хүчингүй болгуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан ******* прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн ******* ******* ******* яамны *******,******* хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М*******ын гаргасан 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн шийтгэлээс чөлөөлөх хуудас \маягт 5\-ыг хүчингүй болгуулж зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч ******* ******* ******* яамны *******,******* хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.М******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

      4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ