Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2023/00150

 

 

 

 

                                    

    2023         03          15                                      153/ШШ2023/00150                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Гачууртын зам, ******* ******* *******, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт багийн ******* ******* *******, “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 төгрөг, нийт 125,430,332 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******/2022/04838/и индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,

Гэрч:  /цахимаар/, ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь иргэн тай 2021 оны 11 сарын 03-ны өдөр 21-922 тоот, иргэн той 2021 оны 12 сарын 04- ны өдөр 21-951 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг тус тус харилцан тохиролцож байгуулсан. Дээрх хоёр иргэн нь “*******” ХХК-ийн ажилтан бөгөөд уг түрээсийн бараа материалыг анхнаасаа “*******” ХХК нь ашиглаж байсан, түрээсийн төлбөрийг “*******” ХХК нь төлнө гэсэн тайлбар гаргасан. “*******” ХХК нь дээрх хоёр ажилтнаар хийсэн гэрээгээ өөрийн нэр дээр шилжүүлж бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах тухай 2022/05/04-ний өдрийн А/112 тоот албан бичгээр мэдэгдэж манай зүгээс хүлээн зөвшөөрч дээрх 2 гэрээний үүргийг нэгтгэж 2022/05/05-ний өдөр “*******” ХХК-тай 22-212 тоот түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Хариуцагч нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нийтдээ 3070 ширхэг бараа материал түрээсэн авч 2021/11/03-ний өдрөөс 2022/07/04-ний өдрийг хүртэл ашиглаж нийт түрээсийн гэрээний үүргийн төлбөрт 83,620,415 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн бараа материалаа буцаан хүлээлгэн өгөхдөө хариуцагч нь нийт 49 ширхэг 3,947,900 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг дутааж актлуулсан байдаг.

Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг тооцохдоо хариуцагчийн 2022.05.04-ний өдрийн албан хүсэлтийг харгалзаж 2022.06.05-ны өдрөөс өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 т заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 41,810,107 төгрөгийн алданги тооцов. Иймээс хариуцагч “*******” ХХК-аас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 нийт 125,430,322 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын 300 хүний суудалтай барилгын ажлын тендерийг хийж гүйцэтгэж байгаа. Уг барилгын суурь болон каркас угсралтын ажлыг оор ахлуулсан барилгын бригадаар хийлгэхээр 2021 оны 10 сарын 01-ны өдөр 05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хамтран ажилласан. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт хэв хашмалын түрээс ороод 230,000,000 төгрөгөөр тохирсон. “*******” ХХК-тай гэрээ байгуулсан , нар нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ы барилгын бригадын ажилчид бөгөөд манай зүгээс барилгын санхүүжилт авмагц ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон. “*******” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 04 сарын 29-ны өдрийн A/113 дугаартай албан бичиг, 2022 оны 05 сарын 04-ны өдрийн А/113 дугаартай итгэмжлэл болон А/112 дугаартай албан бичигт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш. Манай менежер нь миний зөвшөөрөлгүйгээр уг албан бичгүүдийг үйлдсэн байдаг. Миний бие тухайн үед Ховд аймагт ажлаар явж байсан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ы түрээсэлж авсан барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг санхүүжилт орж ирэхгүй удааширсны улмаас хугацаа хэтэрсэн талаар “*******” ХХК-д зөв ойлголт өгөөд уулзчих гэж т утсаар хэлснээс биш “*******” ХХК-ийг төлөөлж “*******” ХХК-ийн , нартай байгуулсан гэрээг “*******” ХХК-ийн нэр дээр бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй юм. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь ажил гүйцэтгэх 05 дугаартай гэрээний дагуу ы өмнө барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн, “*******” ХХК-д түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Барилгын туслах материалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн орлого, зарлагын баримтууд дээр , , нар нь гарын үсэг зурж хүлээлцэж байсан болохыг анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК нь жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар: “*******” ХХК нь иргэн тай 2021 оны 11 сарын 03-ны өдөр 21-922 тоот, иргэн той 2021 оны 12 сарын 04-ний өдөр 21-951 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээгээр авсан бараа материалыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Соёлын төвийн барилгын ажилд ашиглахаар авч явсан байдаг. Тухайн барилгын талбай дээр миний бие очиж бараа материалаа шалгасан байдаг. Бараа материал бүгд энэ барилгын талбайд ашиглагдсан. Төлбөр тооцоо удааширч гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн учраас ардаас нь холбогдоод төлбөр тооцоогоо хийгээч гэдэг нөхцөл байдлыг хэлэхэд “*******” ХХК төлнө гэдэг байдлаар тухайн байгууллагын улсууд болон хариуцагч талаас мэдээлж байсан. “*******” ХХК-ийн менежер болон захиралтай нь би ярихад манайх төлнө танайх алданги хугацаанаасаа хасчихаач гэрээгээ шинэчлэн байгуулъя, би хүн явуулъя гэдэг байдлаар ярьж байсан. Манай компани “*******” ХХК-ийг хүчилж оруулж ирээд хариуцагчаар татаад байгаа юм биш. “*******” ХХК албан бичиг болон гэрээгээ шинэчлэн байгуулаад манай 2 ажилтан байгуулсан юм гэдэг тайлбарыг манай гэрээний мэргэжилтэнд өгч байсан. Хоёр гэрээний нийт дүндээ 3070 ширхэг бараа материал түрээсэн авч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ашиглаж нийт түрээсийн гэрээний үүргийн төлбөрт 83,620,415 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-д заасны дагуу хоног тутам 0.5 хувийн алданги тооцоод алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгэх үнийн дүнгийн 50 хувиар тооцоолсон дүн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар: Манай компани нь Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 300 хүний суудалтай барилгын ажлын тендерийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд уг барилгын суурь болон карказ угсралтын ажлыг оор ахлуулсан барилгын бригадаар хийлгэхээр 2021 оны 10 сарын 01-ний өдөр 05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.1-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт хэв хашмалын түрээс ороод 230,000,000 төгрөгөөр тохирсон юм. “*******” ХХК-тай гэрээ байгуулсан , нар нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ы барилгын бригадын ажилчид бөгөөд манай зүгээс барилгын санхүүжилт авмагц ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон. “*******” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн A/113 дугаартай албан бичиг, 2022 оны 05 сарын 04-ний өдрийн А/113 дугаартай итгэмжлэл болон A/112 дугаартай албан бичигт зурагдсан гарын үсэг нь ийн гарын үсэг биш бөгөөд манай менежер нь зөвшөөрөлгүйгээр уг албан бичгүүдийг үйлдсэн байдаг. Тухайн үед нь Ховд аймагт ажлаар явж байсан. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ы түрээслэж авсан барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг санхүүжилт орж ирэхгүй удааширсаны улмаас хугацаа хэтэрсэн талаар “*******” ХХК-д зөв ойлголт өгөөд уулзчих гэж т утсаар хэлснээс биш “*******” ХХК-ийг төлөөлж “*******” ХХК-ийн , нартай байгуулсан гэрээг “*******” ХХК-ийн нэр дээр бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй юм. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ы барилгын туслах матераилын түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд “*******” ХХК-д түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээлээгээгүй. “*******” ХХК нь жинхэнэ хариуцагч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

            Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021.11.03-ны 21-922 дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүлээн авсан бараа материалын акт, 2021.12.04-ний өдрийн 21-951 дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээслэсэн бараа материалын акт, хүлээн авсан бараа материалын акт, 2022.05.05-ны өдрийн 22-212 дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүлээн авсан бараа материалын акт, зарлага, орлогын падааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, , , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*******” ХХК-иас “*******” ХХК-д хүргүүлсэн 2022.04.29-ний өдрийн А/113, 2022.05.04-ний өдрийн А/113, 2022.05.04-ний өдрийн А/112 дугаар албан бичиг, “*******” ХХК-ийн албан мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Хариуцагчаас: Хариу тайлбар, итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Соёлын төвийн барилга, 300 суудал, Цэнхэрмандал сум, барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барилга угсралтын гэрэл зураг, Соёлын төвийн барилга, 300 суудал, Цэнхэрмандал сум, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр , нарыг гэрчээр асууж нотлох баримтыг бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. “*******” ХХК нь иргэн , нартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний дагуу түрээсийн бараа материалыг хүлээлгэн өгсөн. “*******” ХХК-ийн албан бичгийг үндэслэн , нарын түрээсийн төлбөрийг тус компанийн нэр дээр шилжүүлж, гэрээг шинэчлэн байгуулсан. Барилгын туслах материалыг “*******” ХХК ашигласан.

2.2. Барилгын туслах материалыг хүлээлгэж өгөхдөө 49 ширхэг барилгын материалыг дутааснаар 3,947,900 төгрөгийн төлбөрийг нэмж, үндсэн төлбөрт оруулан тооцсон. Гэрээний дагуу “*******” ХХК нь түрээсийн төлбөрийг хугацаанд төлөөгүйгээс гэрээний үүргийн үлдэгдэл 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 төгрөг, нийт 125,430,322 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч “*******” ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. “*******” ХХК нь “Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г Соёлын яамтай байгуулсан. Ажлыг гүйцэтгэхдээ “*******” ХХК-ийн ажилтан той 2021 оны 10 сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. нь бригад ажиллуулаад уг бригадад , нар ажиллаж байсан. “*******” ХХК-аас тэд барилгын материалыг түрээслэж авсан, той байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд “*******” ХХК-ийн түрээсийн төлбөрийг оруулж тооцсон. Манай компанид санхүүжилт орж ирэхгүй удааширснаар д гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж чадаагүй тул “*******” ХХК-нд зөв ойлголт өгч, уулзахыг т даалгасан.

3.2. , нарын түрээсийн төлбөрийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх болон гэрээ байгуулах эрхийг т олгоогүй. “*******” ХХК-нд хүргүүлсэн албан бичигт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, уг албан бичгийг “*******” ХХК-ийн өмнөөс миний гарын үсгийг зурж олгосон байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. “*******” ХХК нь иргэн тай 2021 оны 11 сарын 03-ны өдөр, той 2021 оны 12 сарын 04-ний өдөр “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г тус тус байгуулжээ. “*******” ХХК-ийн 2021 оны 05 сарын 04-ний өдрийн А/112 дугаартай албан бичгийг үндэслэн 2022 оны 05 сарын 05-ны өдөр иргэн , нарын төлбөрийг нэгтгэж, “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г “*******” ХХК-тай шинэчлэн байгуулсан байна.

            4.2. Хариуцагч “*******” ХХК-ийн захирал нь иргэн , нарын төлбөрийг тус компанийн нэр дээр шилжүүлж, гэрээ байгуулах эрхийг т олгоогүй байна. “*******” ХХК-ийг төлөөлөн нь тус компанийн захирал ийн гарын үсгийг зурж, тамгыг дарж, төлбөрийг нэгтгэн, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн албан бичгийг “*******” ХХК-нд өгснөөр нэхэмжлэгч “*******” ХХК иргэн , нарын төлбөрийг нэгтгэж, “*******” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулсан, гэрээнд “*******” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан байна.

            4.3. “*******” ХХК нь тус компанийн ажилтан той ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. оор ахлуулсан бригад “*******” ХХК-ийн барилгын туслах материалыг “*******” ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний дагуу ашигласан байна. Гэрээнд “*******” ХХК-ийн түрээсийн төлбөрийг оруулан тооцохоор талууд тохиролцсон.

            5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан. Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-нд гэрээний нэг тал болох “*******” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй этгээд гэрээ байгуулснаар нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг шаардах эрх үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалахыг Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заажээ. Төлөөлүүлсэн этгээд болох “*******” ХХК-ийн захирал тус компанийн менежер т иргэн , нарын түрээсийн төлбөрийг нэгтгэж гэрээ байгуулах эрхийг олгоогүй болохыг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсанаар “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй.

            5.1. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдах үндэслэл болдог. “*******” ХХК-тай байгуулсан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн түрээсийн гэрээнд хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан, түүнд гэрээ байгуулах эрхийг тус компаниас олгоогүй, “*******” ХХК-ийн захирал гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлээгүй байх тул гэрээний үр дагаврыг хариуцах үүргээс чөлөөлөгдөнө.

            5.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК-ийн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/113, 2022 оны 05 сарын 04-ний өдрийн А/113, 2022 оны 05 сарын 04-ний өдрийн А/112 албан бичгийг тус тус үндэслэн гэрээ байгуулсан, тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсныг мэдэх боломжгүй байсан гэж мэтгэлцэв. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д” Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчээс ыг “*******” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэдгийг мэдэх боломжгүй байсан гэх боловч нь “*******” ХХК-ийн захирлын хүсэлтээр, тус компанийн байранд очиж түрээсийн гэрээнд “*******” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан, 2022 оны 06 сарын үед санхүүжилт орох ирэхийг тооцолж албан бичиг өгсөн, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан болох нь шүүх хуралдаанд тогтоогдов.

            5.3. “*******” ХХК нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр №21-922 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г тай, 2021 оны 12 сарын 04-ний өдөр №21-951 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г той тус тус байгуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан зарлага, орлогын падаанаар гэрээ байгуулагдсан цаг хугацаанд барилгын туслах материалыг , нар хүлээн авч, хүлээлгэн өгч байжээ. 2022 оны 05 сарын 05-ны өдөр №22-212 дугаартай гэрээг иргэн , нарын төлбөрийг нэгтгэж, шинэчлэн байгуулснаар 2022 оны 06 сарын 05-ны өдрөөс эхлэн “*******” ХХК барилгын туслах материалыг орлого, зарлагын падаанаар хүлээн авч, хүлээлгэн өгсөн бөгөөд түүнд гарын үсэг зурсан байна. “*******” ХХК, нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээнд “*******” ХХК-ийн түрээсийг оруулан тооцсон байна.

нь “*******” ХХК-ийн ажилтан, “*******” ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, тус компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан бригад ажиллуулснаар “*******” ХХК-иас барилгын туслах материалыг хүлээн авсан байна. “*******” ХХК-ийн ажил гүйцэтгэхдээ “*******” ХХК-ийн барилгын туслах материалыг ашигласан, ашигласны түрээсийн төлбөр нь той байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд тооцогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ. Мөн нь “*******” ХХК-нд туслан гүйцэтгэгчээр ажилласан, би тэдний жолоочоор ажилласан гэдгийг гэрч М.Даваажорж шүүх хуралдаанд мэдүүлсэн. /ХХ-ийн 6-8, 10-12, 13, 15-17, 19-24 дахь хуудас/

5.4. Шүүх хуралдаанд оролцсон гэрч ын мэдүүлгээр “*******” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан, “*******” ХХК-нд 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/113, 2022 оны 05 сарын 04-ний өдрийн А/113, 2022 оны 05 сарын 04-ний өдрийн А/112 албан бичигт тус компанийн захирал ийг төлөөлөн гарын үсэг зурсан, тамга дарсан болох нь тогтоогдсон. Шүүх гэрчид хууль тайлбарлан мэдүүлэг авсан, хариуцагч гэрээ байгуулах эрхийг олгоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, энэ нь гэрч ын мэдүүлгээр нотлогдсноор гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэв.

            5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж зааснаар “*******” ХХК нь түрээсийн гэрээний дагуу “*******” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй байх тул энэ хэргийн хариуцагч биш байна. Шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 төгрөг, нийт 125,430,322 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар “*******” ХХК-ийн “*******” ХХК-иас “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 төгрөг, нийт 125,430,322 (Нэг зуун хорин таван сая дөрвөн зуун гучин мянга гурван зуун хорин хоёр) төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,******* (Долоон зуун наян таван мянга нэг зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН