Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 146/шш2023/00058

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **************аймаг, **********сум, ********** дугаар баг ***********” гэх газар оршин суух************* овогтой ****************РД:****************/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********аймаг, **********сум, ********* дүгээр баг ********тоотод оршин суух **********овогтой Г***************** /РД**************************/ холбогдох

 

3 550 000 төгрөг, хадгаламжийн өмчийн хүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********* түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч *********** нь ******************холбогдуулан 3 550 000 төгрөг, хадгаламжийн өмчийн хүү гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

**************миний бие 2016 оноос чацаргана ургуулдаг. 2022 оны 09 дүгээр сард *************сүүний чихрийн үйлдвэрийн эзэн *************** төрсөн эгч манай чацарганын талбай дээр ирж ургац хураалтын байдалтай танилцаад 25 кг чацаргана бэлэн мөнгөөр худалдан авсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр дахин 37 кг чацаргана худалдан авч үйлдвэртээ хэрэглээд болж байна гээд дахин 1 тонн чацаргана авах саналыг утсаар тавьсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-30-ны хооронд болсон үзэглэсэн худалдаанд манайх оролцсон. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр **************хүсэлтийн дагуу 925 кг чацаргана өгсөн. *************нь нийт чацарганын үнийн 2 000 000 төгрөгийг өгөөд үлдсэн 3 550 000 төгрөгийг өгөлгүй чирэгдүүлсээр байна. Иймд чацарганын үнэ 3 550 000 төгрөг, хадгаламжийн хүү бодож гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ************** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 09 сарын дундуур энэ хүний төрсөн эгч нь 2 хүнтэй 3-уулаа ирээд жимсээ хураадаг процесстой чинь танилцана гээд танилцаад бэлэн мөнгөөр 25 кг жимс аваад явсан. Сүүлд жимс гоё жимс байна чихэр гоё болсон гээд надад дээжийг нь авч ирж өгсөн. Чихэр нь үнэхээр гоё болсон байсан. Тэгээд шүүс авъя гэсэн гэтэл шүүс нь болохгүй байна өнгө нь арай бараан байна гээд буцааж авч ирж өгсөн. Хэрэглэсэн шүүсний мөнгийг өгөөд бусдыг нь буцаагаад өгье гэхээр нь би буцаагаад авсан. Дараа нь манайхаас 37 кг чацаргана нэмж аваад боломжийн байна гээд мөнгийг нь дансаар шилжүүлсэн. Бүрэн хэмжээнд хэрэглэж болох юм байна гээд сүүлд 2022 оны 10 дугаар сарын 15-ны үеэр 1 тонн чацаргана авсан. Тэгээд 2022 оны 11 сарын дунд үе хүртэл гадаа маш халуун байсан. Гэтэл энэ хүн бүх жимсийг гадаа хадгалсан. Ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг гадаа байлгадаггүй. Жимс юм чинь өөрөөсөө исэлдэнэ. Гэтэл энэ хүн жимс худалдаж авснаас хойш гадаа наранд байлгасан одоо хүртэл гадаа нь байж л байгаа. Одоо ямар болсон гэдгийг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгээд 12 дугаар сарын дундуур над руу баахан мессеж бичээд, залгаад дарамталсан. Анх 925 кг чацаргана 6 000 төгрөгөөр тооцож 5 550 000 төгрөг болсон бөгөөд 2 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн. Үлдсэн 3 550 000 төгрөгийг 11 сард багтаагаад өгнө гэж хэлсэн гэтэл өгөөгүй. Одоо би 3 550 000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч Д.Дашцэрэн би нэхэмжлэгч *************өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байна. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 925 кг чацаргана жимсийг 6 000 төгрөгөөр худалдаж авах тохиролцоо хийсэн. Энэ тохиролцооны үндсэн дээр 2 000 000 төгрөгийг төлсөн, 3 550 000 төгрөг төлөөгүй байгаа юм байна. Аливаа бүтээгдэхүүнийг авахдаа чанарыг нь харж байж авах ёстой. Тухайн үед чанарын шаардлага хангаж байна гээд авсан байна. Бүтэн 2 сарын дараа чанар муутай бүтээгдэхүүнээ буцааж ав гэсэн юм байна. Хүнсний бүтээгдэхүүнийг гадаа хадгалж болдог юм уу. Тэгэхээр явцын дунд чанар муудсан уу гэхээс анхнаасаа чанаргүй бүтээгдэхүүн өгөөгүй юм байна. Тиймээс 3 550 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Хэрэгт хавсаргасан нотлох баримтуудын эх хувь нь байгаа. Хэрэв шаардлагатай гэвэл одоо авч ирээд өгч болно. Бусад байгууллагууд авч хэрэглэж байсан тодорхойлолт байгаа. Жимс жимсгэнийг авсан даруйдаа арчлахгүй бол хурдан мууддаг. Тиймээс хариуцагч өөрөө авсан бүтээгдэхүүнээ муутгахгүй байхыг хариуцаж, хариуцлага хүлээх ёстой. Тухайн үед чанарын шаардлага хангах юм байна гээд авсан байж 2 сарын дараа чанарын шаардлага хангахгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Чанартай, муутгахгүй хадгалах үүрэг нь хариуцагчид байгаа. Шинжилгээнд явуулсан гээд бичиг гаргаж өгсөн байна. Шинжээч томилж шинжилгээ хийлгэх ажиллагааг шүүхээс шинжээч томилж хийлгэх ёстой. Гэтэл хариуцагч нь өөрөө гаргуулаад ирсэн байгаа нь баримтын хувьд эргэлзээ төрүүлэхүйц байна. Тиймээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч *********** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манайх чацаргана аваад 9 сард үзэсгэлэн дээр зарж байсан. Надад сүүлд авч ирж өгсөн чацаргана үзэсгэлэнд явахад өгсөн чацаргана хоёр өөр байсан. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр чацаргана авсан. Эхлээд 7 поошиг ирэхэд 2 поошиг нь нээгээд л нил навч мөчир байхаар нь би тэр дор нь буцаагаад, 5 поошиг дээр нь мөчиртэй байна гэсэн чинь бүх эмнэлэг, сургууль, цэцэрлэг тэгээд авдаг зүгээр гэхээр нь авахаар болоод 925 кг чацарганыг хүлээж авсан. Би доош нь үзээгүй, шүүс шахдаг машинд хийж үзээгүй, тэр тосыг ч үзээгүй. Ямар ч тийм исэлдэх зүйл болоогүй. Мөчир болоод хог нь шүүс шахдаг машинд ороод бөглөрөөд байгаа болохоор би 1 сарын дараа хэрэглэсэн. Тэгээд эргээд чихрээ хийх гээд машиндаа хийхэд мөчир навчаар нь бөглөрөөд явахгүй байсан. Тэгэхээр нь би 6 000 төгрөгөөр бодож аваад, мөчир хогтой чацаргана надад авч ирж өгсөн. Үлдсэн 5 поошиг чацаргана мөчир ихтэй байна салгаад өг гэж 12 сарын дундуур хэлсэн чинь тэгье цэвэрлээд өгье гэсэн. Хөлдүү байгаа юм чинь үйлдвэр рүүгээ оруулаад гэсгээчих гэсэн тэгэхээр нь би надад өргөж оруулах хүн байхгүй гэсэн чинь 2 хоногийн дараа залгаснаа би ялгаж өгч чадахгүй, мөнгөө авна, шүүхэд өгсөн байгаа гэж хэлсэн. Цэвэрхэн чацаргана авчхаад мөнгийг нь өгөхгүй байгаа зүйл огт байхгүй. Би тэр тосыг нь үнэндээ хараагүй. Тэгээд хүнсний чанарын шаардлага хангахгүй зүйл авч ирж өгсөн байна лээ гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай аас өргөдөл татан авсан тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, “Хаан” банкны 2022 оны 10 дугаар сары 05-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  фэйсбүүкийн чатны зураг, мөнгөн шилжүүлэгийн баримт, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн сорилтын лаборатиорын шинжилгээний дүнгийн хуулбар, нэхэмжлэх, Өвөрхангай түншлэл 2022 намрын баярын батламжын хуулбар, талархалын хуулбар зэргийг,

Хариуцагчаас Өвөрхангай аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***********нь хариуцагч ****** холбогдуулан 3 550 000 төгрөг, хадгаламжийн өмчийн хүү гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа худалдан борлуулсан чацарганын үнийн үлдэгдэл 3 550 000 төгрөгийг гаргуулна гэж тодруулсан.  

Шүүх тодруулсан шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр************н хүсэлтийн дагуу 925 кг чацаргана өгсөн. 1 килограмм чацарганыг 6 000 төгрөгөөр тооцож нийт 5 550 000 төгрөг болсноос *************нь 2 000 000 төгрөгийг өгөөд үлдэх мөнгийг өгөлгүй чирэгдүүлсэн тул 3 550 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ. 

Хариуцагч *******************худалдан авсан чацарганыг хүнсний зориулалтын саванд хадгалаагүй, мод, мөчир ихтэй цэвэрлээгүй хорогдол ихтэй байсан тул үнийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ***********2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 кг-ийг нь 6 000 төгрөгөөр тооцож нийт 925 кг чацаргана жимсийг худалдаж, *************нь тухайн өдөртөө жимсийг хүлээн авч, жимсний үнэ болох 5 550 000 төгрөгийг 1 сарын дараа буюу 2022 оны 11 дүгээр сард төлөхөөр тохиролцсон ба нийт үнийн зарим болох 2 000 000 төгрөгийг хариуцагч нь тохиролцсон хугацаанд нэхэмжлэгч ****************төлсөн үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэгэж зохицуулжээ.

Зохигчийн хооронд дээрх хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба тохиролцсон хугацаанд худалдан авагч **************** нь худалдагч ****          хэлэлцэн тохиролцон үнийн үлдэгдэл болох 3 550 000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үлдэх үүрэг болох 3 550 000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч ***************нь тус 925 кг чацарганыг биет байдлын доголдолтой навч, мод ихтэй, зориулалтын бус саванд хийснээс хүнсэнд хадгалах боломжгүй, шаардлага хангахгүй байсан гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдах юм. Хариуцагчаас дээрх тайлбараа нотлохоор Өвөрхангай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай албан бичгийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба тухай баримт нь “************” ХХК-д гэж хаягласан байгаа нь энэ хэрэгт хамааралгүй, өөрөөр хэлбэл иргэн *************************нарын хооронд үүссэн гэрээний маргаанд “********************хамааралгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч **********овогтой **************** 3 550 000  /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********овогтой********************олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 700 /нэг зуун дөчин нэг мянга долоон зуун/ төгрөгөөс 71 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 69 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 71 750 /далан нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********************** олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА