| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2022/00302/И |
| Дугаар | 145/ШШ2023/00142 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2023/00142
| 2023 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2023/00142 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ............, Партизаны гудамж, Континенталын 1 давхарт байрлах ............ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын .... дүгээр баг, Согоот, ......... тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 36 настай, ...............................Б.Ү,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын .... дүгээр баг, Согоот, ...... тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 42 настай,..................С.Ч,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын .... дүгээр баг, Бурхи, .......... тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 51 настай, ...........Н.С нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 52308923 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахим/, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахим/, хариуцагч нарын өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь *******, *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 52308923 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах-ыг хүссэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийг төлөөлж ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн ******* болон хамтран үүрэг гүйцэтгэгч *******, ******* нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 178040120042 тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 25000000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож баталгаат ипотекийн гэрээг байгуулан, гэрээгээр Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ...-р баг, Бурхи ...-р гудамж, ..... тоот хаягт орших, 110.45 мкв хувийн сууц, мөн хаягт орших 688.81 мкв гэр бүлийн зориулалттай газрыг барьцаалж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Зээлдэгчийн зүгээс зээл авсан өдрөөс хойш хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлийн төлөлтөд 21712 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүд 27972 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нийт 8401700 төлөлтийг төлсөн. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн графикт хугацааг удаа дараа хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж, мэдэх хуудас хүргүүлсэн үр дүнд хүрээгүй. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний 3.3.5-д заасны дагуу үндсэн зээл 22697746 төгрөг, зээлийн хүү 24660147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4932029 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариат зардал 19000 төгрөг нийт 52308923 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу дээрх үнийн дүнг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм. Манай талаас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал гээд 52308923 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч тал манай саналтай эвлэрэх боломжгүй гэж байна. Авсан арга хэмжээ болон бүх материалуудаа шүүхэд өгсөн гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ББСБ-с 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ******* болон хамтран үүрэг гүйцэтгэгч *******, ******* нар 178040120042 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. *******ын Хаан банкны данс руу 25000000 төгрөгийг өгсөн. Гэрээгээр 25000000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэйгээр 09 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Баталгаат ипотекийн гэрээ хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дүгээр баг, Бурхи ... дугаар гудамж ..... тоот хаягт орших, улсын бүртгэлийн №1018002576 дугаартай 110,45 м.кв хувийн сууц, мөн хаягт орших 668.81 мкв гэр бүлийн зориулалттай газар бий. Уг газрыг зохих журмын дагуу баталгаат ипотекийн гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот ... дүгээр гудамж, .... тоот хаягт байршилтай 61.8 мкв талбайтай улсын бүртгэлийн №1018005471 дугаартай хувийн сууц, мөн энэ хаягт байршилтай 543 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлж үүргийн гүйцэтгэл хангуулахаар хуульд заасан шаардлагыг хангасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа байгуулагдсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 21712 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүд 27972 төгрөгийг тус тус төлсөн. Нийт нэхэмжлэл гаргах хугацаанд 8401700 төгрөгийг төлсөн байдаг. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Зээлийн эргэн төлөх хуваариа зөрчсөн тул зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн шаардах хуудсыг ******* аваад гарын үсэг зурсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч нараас зээлээ төлөхийг шаардсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүд 57000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Үндсэн зээлийн төлбөрт 22697746, үндсэн хүүгийн төлбөрт 24660147 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4932029 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 19000 төгрөг нийт 52308923 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөөгүй эсвэл зээлийн гэрээний хугацаанаас өмнө цуцалсан бол зээлээ бүрэн эргүүлэн төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээнд үндсэн төлбөр, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 52308923 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх дурдагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
4. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нөхөр *******тай хамтарч хуучин модон эдлэл засварлах, шинээр үйлдвэрлэх өрхийн жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаад өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөсгөх зорилгоор анх ББСБ ХХК-д зээл авах хүсэлт тавьж шаардлагатай гэсэн материалуудыг бүрдүүлж өгсөн. Бид анх 2 жилийн хугацаатай зээл хүсч хүсэлт гаргасан боловч ББСБ ХХК-аас зээлийн шийдвэр гарч 9 сарын хугацаатай зээл олгохоор болсон гэсэн хариу өгсөн. Нөхөр бид хоёр зээлийн хугацаа нь хэтэрхий богино байна, энэ хугацаанд зээлээ төлж чадахгүй учир зээл болъё зээлийн эдийн засагч ******* хэлсэн. Зээлийн шийдвэр нэгэнт гарчихсан. Та авахгүй бол болохгүй. Эхний 03 сарын зээлийн хүүнээс чөлөөлж өгье гээд 25000000 төгрөгийг 09 сарын хугацаатай авсан. Гэрийн хуучин мод сэргээх, шинээр хийх гэх ажил хийдэг байсан. Ажлаа хийж байх үед зарим материал Бат-Өлзий сумаас ирээгүй. Гэрийн захиалга хойшлогдож гэрийнхээ хагасыг нь өгч чадаагүй үйл ажиллагаа зогссон. Хамгийн сүүлд 2019 онд төлсөн төлөлтөөс хойш төлөөгүй. Нөхөр бид хоёр ******* ахаас гуйж үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавьсан учраас хамтран хариуцагчаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хариуцагч ******* ах бол зээлээр авсан 25000000 төгрөгөөс хувьдаа авч хэрэглээгүй. Миний хувьд 52308923 төгрөг нэхэмжилснээс 22698744 төгрөгийг авсан нь үнэн учир төлнө. Нэмэгдүүлсэн хүү болон бусад хүүг төлж чадахгүй. Надад боломж байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 19000 төгрөгийг төлнө... гэв.
5. Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/434 дугаартай итгэмжлэл, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 178040120042 дугаартай зээлийн болон баталгаат ипотек, барьцааны гэрээ түүний хавсралтууд, Г-1018001907 болон Г-1018001666 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Ү-1018002576 болон Ү-1018005471 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, №62-58133, №62-58132 дугаартай барьцаалбарууд, *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан *******ын хугацаа хэтрэхгүй тухай хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ББСБ-д *******, ******* нарын гаргасан хүсэлт, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ББСБ-д *******, , нарын гаргасан хүсэлт, ББСБ ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөдөр болон 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шаардах хуудас, *******ын зээл, хүүний тооцоо, *******ын зээлийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний баримт, *******, ******* нарын зээлийн анкет, хамтран зээлдэгч/батлан даагч анкет, зээлдэгчийн үйл ажиллагааны мэдээлэл, ББСБ ХХК-ны Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь салбарын гэрчилгээ, ББСБ ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/745 дугаартай итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22/1063 дугаартай итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай тайлбар, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн даалгавар,
Хариуцагч нараас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №0888, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №949 тоот итгэмжлэлүүд, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ зэргийг тус тус баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ББСБ ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг *******, *******, ******* нартай байгуулж, 25000000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн графикт хугацааг удаа дараа хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж, мэдэх хуудас хүргүүлсэн үр дүнд хүрээгүй. Үндсэн зээл 22697746 төгрөг, зээлийн хүү 24660147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4932029 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариат зардал 19000 төгрөг нийт 52308923 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарласан.
3. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 25000000 төгрөгийн зээл авсан. Нэмэлт барьцаанд ******* ахын хашаа байшингийн гэрчилгээг барьцаалсан. Тэгэхэд хамтран зээлдэгчээр оруулсан байсан. Би уг зээлийг 36 сарын хугацаатай авах хүсэлт гаргахад надад 09 сарын хугацаатай зээл олгохоор боллоо гэж зээлийн эдийн засагч н.Сумъяасүрэн гэх залуу ярьсан. Зээлийн шийдвэр нэгэнт гарчихсан. Та авахгүй бол болохгүй. Эхний 03 сарын зээлийн хүүнээс чөлөөлж өгье гээд 25000000 төгрөгийг 09 сарын хугацаатай авсан. 52308923 төгрөг нэхэмжилснээс 22698744 төгрөгийг авсан нь үнэн учир төлнө. Нэмэгдүүлсэн хүү болон бусад хүүг төлж чадахгүй. Надад боломж байхгүй... гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
ББСБ ХХК нь хариуцагч *******, *******, ******* нартай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 178040120042 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр 25000000 төгрөгийг зээлж, *******гийн өмчлөлийн Ү-1018002576 улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дүгээр баг, Бурхи ... дугаар гудамж ... тоотод байршилтай 110,45 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-1018001907 дугаар бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...дүгээр баг, Бурхи ... дугаар гудамж ...тоотод байршилтай 668.81 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, хариуцагч *******ын өмчлөлийн Г-1018001666 дугаарт бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр баг, 29 дүгээр гудамж 359 тоотод байршилтай, 543 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1018005471 дугаарт бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр баг, 29 дүгээр гудамж 359 тоотод байршилтай 61.8 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.
5. Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч нараас зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учир Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.
Хариуцагч *******, *******, ******* нар нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч нар удаа дараа зөрчсөн, зөрчлөө арилгахыг шаардсан боловч арилгаагүй тул зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн үлдэгдэл 26406360 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 39091674 төгрөг төлөхийг тус тус шаардсан шаардах хуудас хүргүүлжээ.
Хариуцагч нар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа 8401700 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлжээ. Зохигчид энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ., 224 дүгээр зүйлийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох чадаагүй тул нэхэмжлэгч байгууллагыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хугацаа хэтрүүлснээс болж Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар зээлийн гэрээний дагуу хүү авах эрхээ алджээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч ******* ...2019 оноос хойш бүхэл бүтэн 3 жилийн дараа шүүхэд хандсан. Энэ хугацаанд эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдэж байсан. Зээлийн гэрээний хугацаа сунгаагүй. Үүрэг гүйцэтгэх хугацаагаа тохирч сунгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан... гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар авагдсан нэхэмжлэгч байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай шаардах хуудсыг хариуцагч нарт хүргүүлснийг ******* хүлээн авч гарын үсэг зурж нэхэмжлэгч байгууллагын шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч байгууллагын тавьсан шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардал 19000 төгрөг төлсөн, хариуцагч нар үүнийг үгүйсгэж маргаагүй тул хариуцагч *******, *******, ******* нараас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч нараас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлтийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох 39091674 төгрөг, нотариатын зардал 19000 төгрөг нийт 39110674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 13217149 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******, *******, ******* нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч *******гийн өмчлөлийн Ү-1018002576 улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дүгээр баг, Бурхи .. дугаар гудамж ... тоотод байршилтай 110,45 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-1018001907 дугаар бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дүгээр баг, Бурхи .. дугаар гудамж ... тоотод байршилтай 668.81 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, хариуцагч *******ын өмчлөлийн Г-1018001666 дугаарт бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот .. дүгээр баг, .. дүгээр гудамж ... тоотод байршилтай, 543 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1018005471 дугаарт бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот ...дүгээр баг, ... дүгээр гудамж .... тоотод байршилтай 61.8 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж дуудлага худалдаа явуулан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ББСБ ХХК-наас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын тэмдэгтийн хураамжинд 140400 төгрөгийг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас 353503 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 559895 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлтийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох 39091674 төгрөг, нотариатын зардал 19000 төгрөг нийт 39110674 төгрөгийг гаргуулан ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 13217149 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүлйийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч *******, *******, ******* нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч *******гийн өмчлөлийн Ү-1018002576 улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...дүгээр баг, Бурхи ... дугаар гудамж 4... тоотод байршилтай 110,45 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-1018001907 дугаар бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дүгээр баг, Бурхи ...дугаар гудамж ... тоотод байршилтай 668.81 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, хариуцагч *******ын өмчлөлийн Г-1018001666 дугаарт бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот ... дүгээр баг, ... дүгээр гудамж ... тоотод байршилтай, 543 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1018005471 дугаарт бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот ... дүгээр баг,... дүгээр гудамж .... тоотод байршилтай 61.8 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж дуудлага худалдаа явуулан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаусгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 423703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559895 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА