| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/02946/И |
| Дугаар | 183/ШШ2023/00039 |
| Огноо | 2022-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2023/00039
| 2022 оны2 сарын 26 өдөр | Дугаар83/ШШ2023/00039 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух, .... онд төрсөн, .. настай, ШГ...... регистрийн дугаартай, Ж-ны Э,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн ........ давхарт байрлах, ......... регистрийн дугаартай, И.Х ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.
Шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдсэн бөгөөд эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн00 дугаар зүйлийн00.5-т заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь И.ХХХК-д холбогдуулан орон сууцны түлхүүр хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж шаардлагаа тодруулжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тасралтгүй6 жил ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага 2015 онд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой шаардлага хангасан ажилчдад орон сууцны квот олгогдож миний бие хамрагдсан. Барилгын гүйцэтгэлийг И.ХХХК гүйцэтгэж, бидэнтэй захиалгын гэрээ байгуулсан ба миний бие 2015 оны2 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах, орон сууцыг захиалж, гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгасан. Миний бие орон сууцны урьдчилгаа төлбөрт 46.300.000 төгрөг төлснийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 64.098.750 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын0-ны өдөр төлж дуусгасан. И.ХХХК нь миний орон сууцыг өөр этгээдэд давхар худалдсан байсантай холбоотойгоор шүүхэд маргаан үүсч, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүгчид гарын үсэг зурснаар тогтоол хүчин төгөлдөр болсон. Хэдийгээр шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алиных нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон ч Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлтийн агуулга нь хэргийн баримтаас үзэхэд Ж.Э, Б.Э нарын аль нь ч маргааны зүйл болсон орон сууцыг эзэмшилдээ аваагүй тул түрүүлж гэрээ байгуулснаараа нэхэмжлэгч Ж.Э худалдан авах давуу эрх үүссэн гэж үзнэ, Ж.Э нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байгаа тул түүний худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нарт ийм шаардлага гаргах эрх үүсээгүй... гагцхүү төлбөрийг бүрэн төлсний дараа шаардах эрх үүсэх юм.. гэсэн болно. Энэ нь төлбөрөө бүрэн төлсөн байгаа Ж.Э шаардах эрхтэй гэсэн үг юм. 2020 оны 6 дугаар сарын0-ны өдөр Улсын Дээд шүүхэд хэрэг гомдол гаргах үед нэхэмжлэгч Ж.Э нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгасан байсан боловч Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхээр үнэлж, хэлэлцэгдээгүй баримт, үйл баримтыг үнэлэх, дүгнэх боломжгүй гэж тайлбарласан. Энэхүү нэхэмжлэлээр орон сууцны төлбөрийг00 хувь бүрэн төлсөн үйл баримттай холбоотой, шүүхийн дүгнэснээр гэрээний дагуу шаардах эрх үүссэнтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй. Харин одоо манай орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн учир захиалсан орон сууцаа өөрийн эзэмшил, өмчлөлдөө авах давуу эрхийнхээ дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр И.ХХХК-д бичгээр хүсэлт, шаардлага гаргасан ба 2022 оны 6 дугаар сарын6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч И.ХХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тухайн орон сууцыг миний эзэмшилд шилжүүлсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргахтай холбоотой баримт бичгийг харуицагчаас гаргуулах хэрэгтэй байна. Иймд Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариу тайлбартаа: Ж.Э-ын нэхэмжлэлтэй И.Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт Хан-Уул дүүргийн ..........тоот хаягт байрлах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, орлогын мэдүүлгийн баримт, захиалагчийн төлбөр төлөлтийн тооцоо, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Ж.Э-ын хүсэлт, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 000 дугаар тогтоол,
Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын*******-ны өдрийн 000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын1-ний өдрийн 0000 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 000 дугаар тогтоол, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.Э миний бие 2015 оны2 дугаар сарын 09-ний өдөр И.ХХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах, орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Орон сууцны нийт үнэ10.398.750 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Төлбөрөө бүрэн төлж дуусахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Э миний нэр дээр шилжүүлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Иймд Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэж шаардлагаа гаргасан.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2015 оны2 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч И.ХХХК нь Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах, 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Ж.Э орон сууцны төлбөрт10.398.750 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Гэрээний зүйл болох барилга ашиглалтад орж, нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Ж.Э гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буюу урьдчилгаа 46.300.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, үлдэгдэл 64.098.750 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын0-ны өдөр бүрэн төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ асуудлаар маргахгүй байна.
8.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах, 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болсон байна.
9.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.2.1,16,18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн01 дүгээр зүйлийн01.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж-ны Э /ШГ000000000000/-ыг Хан-Уул дүүргийн .................тоот хаягт байрлах, 79.97 м.кв талбай бүхий 3 орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 710.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.ХХХК-иас 710.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2,19.7,20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН