Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 77

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

            Улсын яллагч                                   А.Энхтуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 149 дүгээр  зүйлийн 149.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Авган овогт Октябрийн Батболдод холбогдох  201718000124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. 30 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 79 дүгээр гудамж, 14 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар багийн 085 тоотод түр оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Авган овгийн Октябрийн Батболд /РД:УЕ87040579/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Батболд нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт түр оршин суух хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөртөө “Misheel mishka” нэртэй фэйсбүүк хаяг нээн Улаанбаатар хотын харъяат иргэн О.Мөнхнасантай харилцаж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой өмнө харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулан нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар сүрдүүлж 100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Batushka Batushka” фэйсбүүк хаяг ашиглан улмаар дахин 100.000 төгрөгийг тус тус шаардаж Хаан банкны дансаар хүлээн авсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүгдэгч О.Батболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... Би Мөнхнасан гэдэг хүнтэй Фэйсбүүкээр харилцаад удаагүй байсан чинь “мөнгө өгье, хүрээд ир” гээд байсан. Тэгээд би мөнгөөр эмэгтэй хүн худалдаж авдаг хүн байна гэж бодоод дургүй хүрээд “хашраая” гэж бодсон чинь “ах нь 100.000 төгрөг өгье, битгий зураг тавиарай” гэсэн болохоор нь мөнгө өгөхгүй байх гэж бодоод дансны дугаараа өгсөн чинь маргааш өглөө нь 100.000 төгрөг явуулсан байсан. Энхий удаа нэгжний мөнгө авах уу? гэж 5000 төгрөг явуулсан. Дараа нь таксины мөнгө гэж 5000 төгрөг явуулсан гэв.

2.Хохирогч О.Мөнхнасангийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ..Би Олдохын Мөнхнасан хаягийг 2008 оноос өнөөдрийг хүртэл хэрэглэж ашиглаж байна. Энэ хаягийн нэрээ 2017 оны 04 сарын 05-ны өдрөөс хойш Naska Muugii болгож өөрчилсөн. 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим миний фэйсбүүк хаягаар үл таних Misheel Mishka хаягнаас найзын хүсэлт явуулаад “..уучлаарай өөрт чинь моби нэгж байвал түр зээлээч яаралтай хэрэг гарчихаад гуйж байна, битгий буруугаар бодоорой туслаач” гэсэн утгатай мессеж ирсэн. Би түүнд “..миний утас нэгж явдаггүй нэгжийн мөнгө авах юм уу ..гэж хэлэхэд дансаа явуулахад нь 5000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Misheel Mishka хаягнаас “.. ажилд орох гэсэн юм ахаа туслаач ..” гэж гуйсан мессеж ирж харилцаатай болж танилцсан. Сүүлдээ таксины 5000 төгрөгний нэгж шилжүүлсэн. Энэ мэтчилэн харилцаж эхэлсэн. 2017 оны 04 сарын 03-ны өдөр урьдынх шигээ харилцаж байгаад надтай “уулзах уу” гэж мессежээр харилцаа үүсгэж Misheel Mishka “яг яах гэж байгаа юм, шударга ярьдаа та, манай найз асуучих гэнээ “ гэж хэлээд найзынхаа зургийг явуулсан. Би түүнд “санхүүгийн хэрэг байна уу, 40, 40 мянган төгрөг өгье” гэхэд ядаж “100,100 мягнан төгрөг” гэхэд нь “70,70 мянган төгрөг өгье” гэж хэлэхэд Misheel mishka “хаана байгаа юм бэ яваад очъё “ гэж харилцаж байгаад нэг газар уулзахаар болж хүлээгээд ирээгүй.

Энэ өдрийн орой 22 цаг орчим өдрийн харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулаад “фэйсбүүк грүппд тавьлаа” найзууд, гэрийнхэн, ажлынхан чинь  хараг 100, 000 төгрөг өгчих эсвэл тавьлаа” гэж хэлэхэд нь би мөнгө байхгүй, “өгөх боломжгүй” гэдгээ хэлтэл “тавина шүү” гэж хэлэхээр нь 5862006244 дугаарт 100.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин 100.000 төгрөг нэхсэн мессеж ирүүлсэн байсныг уншаад би өгч чадахгүй гэдгээ хэлээд Misheel mishka хаягийг хаасан /блоклосон/ Гэтэл 2 цагийн дараа Батушка /batushka Batushka/ хаягнаас та блоклоод нэмэргүй Зүгээр 100.000 төгрөг өгчих, тэгвэл асуудалгүй” гэж хэлэхээр нь 5862006244 дугаарт 100.000 төгрөг дахин шилжүүлсэн.

Миний хувьд эхэндээ Misheel mishka .хаягны нүүр зургийг үзээд эмэгтэй хүн байна гэж бодоод харилцсан. Гэтэл эрэгтэй хүн эмэгтэй хүн болоод харилцаж байгаад харилцсан мессежээ зурган хэлбэрт оруулаад “найз нөхөд, гэр бүлийнхэнд чинь үзүүлнэ шүү” гэж сүрдүүлээд 100.000 төгрөг 2 удаа нэхэж шаардаж авсан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

3.Гэрч Ч.Төгөлдөрийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг орчим О.Батболд ах “...ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж хэлэхээр нь би Октябрь Батболд /Oktybri Batbold/ нэртэй хаяг нээж өгөөд  О.Батболд ах ашиглах болсон. Түүнээс цаашаа хаягаа ашигласан ашиглаагүй болохыг мэдэхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр намайг үсээ засуулахаар гэрээс гарахад О.Батболд ах надад виза картаа өгөөд ээжээс мөнгө явуулсан байгаа ахдаа авчраад өг гэж хэлсэн. Ингээд виза картанд бэлэн 200.000 төгрөг байсныг авч, О.Батболд ахын виза картанд үлдэгдэл мөнгө үлдээгүй...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

4.Гэрч А.Раднаабазарын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Улаанбаатар хотод нийтийн байр түрээслэж 3 жил хамт амьдарсан. О.Батболд ахын ээж нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд дүүтэй нь хамт амьдардаг. О.Батболд ахад эрхэлсэн тодорхой ажил байхгүй, барилгын хар ажил олдвол хийдэг. Эхнэр хүүхэдгүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Өсөхжаргал гэж найз нь амьдардаг. Найзынхаа гэрт өвөл ирээд амардаг. 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Сэлэнгэд ирээд Өсөхжаргал ахын гэрт амьдарч байна. Одоогоор эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй .…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

5.Гэрч М.Санаа-Амарын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг 5-р хэсэг 085 тоотод хүүхдүүдийн хамт 20 гаруй  жил амьдарч байна. миний төрсөн хүү Өсөхжаргалын найз Батболд нь 2015 оны өвөл манайд анх ирээд амьдарч, зуны цагаараа хөдөө барилгын болон өөр бусад хар бор ажил хийхээр явдаг. 2016 оны өвөл бас манайд амьдарсан. О.Батболдын аав нь нас барсан. Ээж нь Баян-Өлгий аймагт амьдардаг гэж сонссон. Түүнээс ээж, гэр бүлийн хүмүүсийг нь танихгүй. Манай гэрт байхдаа тодорхой ажил хөдөлмөр байгаагүй. Өсөхжаргалын хүүхдийг сургуульд хүргэж авдаг гэрийн ойр зуурын ажил хийгээд гэрт байдаг байсан. Сэлэнгэ аймагт нийлдэг дотно байдаг найз нөхөд байхгүй.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

6.Гэрч Ч.Өсөхжаргалын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Би О.Батболдтой найзын харьцаа холбоотой найзалж нөхөрлөөд 5 жил болж байна.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/

7.Гэрч О.Одгэрэлийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…”.О.Батболдтой анх 2016 оны 07 сараас хамт амьдардаг болсон. Хамт дээврийн ажил хийсэн юм.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/

8.Гэрч С.Түвшинжаргалын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Хаан банкны харилцагчийн дансны хуулганы цаг хугацаа гүйлгээ хийсэн цаг хугацаатай тохирдог. Харин 22 цагаас хойш цахим гүйлгээ / гар утас, АТМ, интернэт банк/ ашиглаж хийсэн тохиолдолд дараа өдрийн  он, сар, өдөр, цагаар бодогддог. Үүний тохируулсан программ байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг өнгөрч гүйлгээ хийсэн хүний дансны хуулганы мэдээлэл дараа өдрийн буюу 2017 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 07 цаг 21 минутанд гүйлгээний мэдээлэл бүртгэж болно. Нөгөө талаараа харилцагч мөнгөө хүлээн авсаны дараа гүйлгээний мэдээлэл дансны хуулга дээр дараа өдөр нь бүртгэгдэж болно. Ажлын цагаар хийсэн гүйлгээ, тооцоо бол тухайн гүйлгээ хийсэн хугацаагаар дансны хуулган дээр бүртгэгддэг.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/

9.“Төгс агар” орчуулгын товчоонд орчуулуулсан мессежүүд /хавтаст хэргийн 62-69 дүгээр хуудас/

     10.Шүүгдэгч О.Батболдын 2017 оны 05 дугаар сарын 04-нд сэжигтнээр өгсөн”....2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 4-р баг 5-р хэсэг 085 тоотод буюу Өсөхжаргалын гэрт Төгөлдөр бид хоёр өдөржингөө байсан. Энэ өдрийн 16 цаг орчим би Төгөлдөрийг “...ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж гуйхад миний Октябрь Батболд /Oktybri Batbold/ нэрээр хаяг нээж өгсөнийг би Мишээл Мишка /Misheel Mishka/ болгож өөрчилж, фэйсбүүк хаягны нүүр хуудсан дээрээ улаан срочкин цамцтай, 20 гаруй насны эмэгтэй хүний зургийг тавьсан. Энэ эмэгтэйг би танихгүй, фэйсбүүк хаягнаас татаж авсан. Царайлаг эмэгтэй хүний зурагтай учраас найзын хүсэлт их  ирдэг байсан. Тэр болгон найзын хүсэлт ирүүлсэн хүмүүстэй найз болоод байдаггүй байсан. Энэ явдлын дараа 2 хоногийн дараа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мишээл Мишка /Mishel Mishka/  хаягруу гар утсаар фэйсбүүк хаягруу орж Мөнхнасан Олдох /Munkhnasan Oldokh/  гэж эрэгтэй хүн хүний хаягруу мессенжерээр чатаар оройн 21 цаг орчим “...Сайн уу? Ахаа...” гэж найзын хүсэлт явуулж танилцаж хаана сурдаг, ямар  хөдөлмөр эрхэлдэг, хаана амьдардаг талаар мессенжерээр харилцсан. Би мэдээж өөрийнхөө нэр хаягийг тодорхой хэлээгүй. Намайг Мишээл нэртэй эмэгтэй хүн гэж бодож байгаа. Харилцаж байгаад байвал өгөөч...” гэж хэлэхэд намайг “... утасны дугаараа өгчих...” гэхээр нь дугаараа өгөөгүй, 567528597 тоот дансны дугаар явуулахад нэгжний 5000 төгрөг явуулсан. Маргааш мөн хаягаар харилцаж “... ах та надаа ажил олоод өгөөч гэхэд “...би бодож байя...” гэж хариулсан. Энэ явдлаас хойш дахин 58620066244 дансаар нэгжний 5000 төгрөг хүлээн авсан. 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 22 цаг орчим шиг санаж абнйа. Гар утсаараа фэйсбүүк Мишээл Мишка /Mishel Mishka/ хаягруу танилцсан Мөнхнасан Олдох  /Munkhnasan Oldokh/ хаягруу мессенжэр чатаар “...Сайн уу? ахаа...” гэж явуулахад хариу ирж бид 2 харилцаж байхаар уулзахаар болж найз охинтойгоо байна гэж хэлэхэд “ та  хоёрт 70,000, 70,000 төгрөг өгье, та хоёр хүрээд ир...” гэж хэлэхэд нь би “...100.000, 100.000 төгрөг өгчих тэгвэл бид хоёр яваад очьё...” гэж хэлээд нүүр хуудасны зургийн эмэгтэйг орон дээр нь эмэгтэйтээ авхуулсан зургийг явуулсан. Ингээд мөнгө өгье, хүрээд ир гэсэн утгатай дээрх мессенжер чатууд зурган хэлбэрт оруулж явуулаад би Мөнхнасан Олдох  /Munkhnasan Oldokh/ надад 100,000 төгрөг өгчих, хэрвээ мөнгө өгөхгүй бол би фэйсбүүкээр олоод нийтийн сүлжээнд тавьлаа, гэр бүл рүү чинь явуулна...” шүү гэхэд “ мөнгө байхгүй гэж хэлсэн. Би 5862006244 данс явуулахад маргааш өглөө нь 100,000 төгрөг дансруу орсон. Эргээд харилцах гэсэн блоклсон байхаар нь 2017 оны 4-ний өдөр би өөрөө Batushka batushka фэйсбүүк хаяг нээгээд “та блоклоод нэмэргүй одоо 100.000 төгрөг өгөөд чимээгүй сал гээд асуудалгүй ээ бүгдийг устгалаа“ гэж хэлээд өдөртөө дахин 100.000 төгрөг дансанд орж ирсэн. Энэ өдөр Төгөлдөрийг төв явахад нь ээжээс мөнгө орсон байгаа ахдаа авчраад өг гэж хэлээд данснаас 200.000 төгрөг авхуулж ойр зуурын хэрэглээнд үрсэн...гэх мэдүүлэг.         

/хавтаст хэргийн 85-86 дугаар  хуудас/.

11.Шүүгдэгч О.Батболдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн.......гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/.

12.Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-60 дугаар хуудас/.

      13.Шүүгдэгч О.Батболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/

14.Шүүгдэгч О.Батболдын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн104-108 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүх дээрхи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

дараахи дүгнэлтийг хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Октябрийн Батболдыг  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт түр оршин суух хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөртөө “Misheel mishka” нэртэй залуу эмэгтэй хүний зураг байрлуулсан, фэйсбүүк хаяг нээж, Улаанбаатар хотын харъяат иргэн О.Мөнхнасантай харилцаж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой өмнө харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулан нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар сүрдүүлж, 100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Batushka Batushka” фэйсбүүк хаяг ашиглан, хуучин зургаа байрлуулж улмаар дахин 100.000 төгрөгийг тус тус шаардаж Хаан банкны дансаар хүлээн авсан “Бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлэх” замаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

 Шүүхийн хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Батболдыг үл таних эмэгтэй хүний хуурамч  зураг байрлуулж, хуурамч нэрээр фейсбүүк нээн, Улаанбаатар хотын харъяат иргэн О.Мөнхнасантай харилцаж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой өмнө харилцсан мессежүүдийг зурган хэлбэрт оруулан нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар сүрдүүлж, 100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Batushka Batushka” фэйсбүүк хаяг ашиглан, хуучин зургаа байрлуулж улмаар дахин 100.000 төгрөгийг тус тус шаардаж Хаан банкны дансаар “Бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлэх” замаар хүлээн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв. Учир нь:

Хохирогч О.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Миний хувьд эхэндээ Misheel mishka .хаягны нүүр зургийг үзээд эмэгтэй хүн байна гэж бодоод харилцсан. Гэтэл эрэгтэй хүн эмэгтэй хүн болоод харилцаж байгаад харилцсан мессежээ зурган хэлбэрт оруулаад “найз нөхөд, гэр бүлийнхэнд чинь үзүүлнэ шүү” гэж сүрдүүлээд 100.000 төгрөг 2 удаа нэхэж шаардаж авсан” мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, гэрч   Ч.Төгөлдөрийн “...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг орчим О.Батболд ах “...ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж хэлэхээр нь би Октябрь Батболд /Oktybri Batbold/ нэртэй хаяг нээж өгөөд  О.Батболд ах ашиглах болсон. Түүнээс цаашаа хаягаа ашигласан ашиглаагүй болохыг мэдэхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр намайг үсээ засуулахаар гэрээс гарахад О.Батболд ах надад виза картаа өгөөд ээжээс мөнгө явуулсан байгаа ахдаа авчраад өг гэж хэлсэн. Ингээд виза картанд бэлэн 200.000 төгрөг байсныг авч, О.Батболд ахын виза картанд үлдэгдэл мөнгө үлдээгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, нарын мэдүүлэг болон эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад баримт сэлтүүд зэрэг болно.

       Шүүгдэгч О.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 4-р баг 5-р хэсэг 085 тоотод буюу Өсөхжаргалын гэрт Төгөлдөр бид хоёр өдөржингөө байсан. Энэ өдрийн 16 цаг орчим би Төгөлдөрийг “... ахдаа фэйсбүүк хаяг нээгээд өгөөч...” гэж гуйхад миний Октябрь Батболд /Oktybri Batbold/ нэрээр хаяг нээж өгсөнийг би Мишээл Мишка /Mishel Mishka/ болгож өөрчилж, фэйсбүүк хаягны нүүр хуудсан дээрээ улаан срочкин цамцтай, 20 гаруй насны эмэгтэй хүний зургийг тавьсан. Энэ эмэгтэйг би танихгүй, фэйсбүүк хаягнаас татаж авсан. Царайлаг эмэгтэй хүний зурагтай учраас найзын хүсэлт их  ирдэг байсан. Тэр болгон найзын хүсэлт ирүүлсэн хүмүүстэй найз болоод байдаггүй байсан. Энэ явдлын дараа 2 хоногийн дараа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мишээл Мишка /Mishel Mishka/  хаягруу гар утсаар фэйсбүүк хаягруу орж Мөнхнасан Олдох /Munkhnasan Oldokh/  гэж эрэгтэй хүн хүний хаягруу мессенжерээр чатаар оройн 21 цаг орчим “...Сайн уу? Ахаа...” гэж найзын хүсэлт явуулж танилцаж хаана сурдаг, ямар  хөдөлмөр эрхэлдэг, хаана амьдардаг талаар мессенжерээр харилцсан. Би мэдээж өөрийнхөө нэр хаягийг тодорхой хэлээгүй. Намайг Мишээл нэртэй эмэгтэй хүн гэж бодож байгаа. Харилцаж байгаад байвал өгөөч...” гэж хэлэхэд намайг “... утасны дугаараа өгчих...” гэхээр нь дугаараа өгөөгүй, 567528597 тоот дансны дугаар явуулахад нэгжний 5000 төгрөг явуулсан. Маргааш мөн хаягаар харилцаж “... ах та надаа ажил олоод өгөөч гэхэд “...би бодож байя...” гэж хариулсан. Энэ явдлаас хойш дахин 58620066244 дансаар нэгжний 5000 төгрөг хүлээн авсан. 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 22 цаг орчим шиг санаж байна. Гар утсаараа фэйсбүүк Мишээл Мишка /Mishel Mishka/ хаягруу танилцсан Мөнхнасан Олдох  /Munkhnasan Oldokh/ хаягруу мессенжэр чатаар “...Сайн уу? ахаа...” гэж явуулхад хариу ирж бид 2 харилцаж байхаар уулзахаар болж найз охинтойгоо байна гэж хэлэхэд “ та  хоёрт 70,000, 70,000 төгрөг өгье, та хоёр хүрээд ир...” гэж хэлэхэд нь би “...100.000, 100.000 төгрөг өгчих тэгвэл бид хоёр яваад очьё...” гэж хэлээд нүүр хуудасны зургийн эмэгтэйг орон дээр нь эмэгтэйтээ авхуулсан зургийг явуулсан. Ингээд мөнгө өгье, хүрээд ир гэсэн утгатай дээрх мессенжер чатууд зурган хэлбэрт оруулж явуулаад би Мөнхнасан Олдох  /Munkhnasan Oldokh/ надад 100,000 төгрөг өгчих, хэрвээ мөнгө өгөхгүй бол би фэйсбүүкээр ороод нийтийн сүлжээнд тавьлаа, гэр бүл рүү чинь явуулна...” шүү гэхэд “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би 5862006244 данс явуулахад маргааш өглөө нь 100,000 төгрөг дансруу орсон. Эргээд харилцах гэсэн блоклсон байхаар нь 2017 оны 4-ний өдөр би өөрөө Batushka batushka фэйсбүүк хаяг нээгээд “ та блоклоод нэмэргүй одоо 100.000 төгрөг өгөөд чимээгүй сал, тэгээд асуудалгүй ээ бүгдийг устгалаа “ гэж хэлээд өдөртөө дахин 100.000 төгрөг дансанд орж ирсэн. Энэ өдөр Төгөлдөрийг төв явахад нь “ээжээс мөнгө орсон байгаа ахдаа авчраад өг” гэж хэлээд данснаас 200.000 төгрөг авхуулж ойр зуурын хэрэглээнд үрсэн” гэх мэдүүлэг.            

      Дээрхи мэдүүлгүүд хоорондоо тохирч, хавтаст хэрэгт авагдсан фейсбүүк рүү орж месенжэрээр харьцсаныг буулгаж зурган хэлбэрээр дүрсжүүлсэн баримтууд, Хаан банкны гүйлгээ хийсэн хуулга зэрэг баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдов. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, хууль сануулж авсан, хуулийн шаардлага хангасан байх тул үнэн зөв гэж үзэн шүүх нотолгооны эх сурвалжаа болгож байна.

Иймээс О.Батболдын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд Шүүхээс эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 “...Хэрвээ мөнгө өгөхгүй бол би фэйсбүүкээр ороод нийтийн сүлжээнд тавьлаа, гэр бүл рүү чинь явуулна..., та блоклоод нэмэргүй одоо 100.000 төгрөг өгөөд чимээгүй сал, тэгээд асуудалгүй ээ, бүгдийг устгалаа...“ гэх зэргээр хохирогчийн эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн байдал тогтоогдсон тул Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д зааснаар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг хуулинд нийцсэн гэж үзнэ.

      Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь урьд эхнэр хүүхдээсээ салсан, ганц бие, ээж дүү нар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг, өөрөө ажил төрөл эрхэлдэггүй, оршин суух тодорхой хаяггүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд найзынхаа ээжийнд түр оршин сууж байгаа гэх зэрэг шүүгдэгчийн хувийн байдлууд тогтоогдлоо.

        Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас “Баривчлах” ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.   

            Хохирогч О.Мөнхнасанд 210.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд  мэдэгдсэн зэргийг үндэслэн шүүгдэгч Батболдыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

            Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаяггүй үндэслэлээр 4 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “баривчлах” ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн эд хөрөнгө хамгаалах, битүүмжлэх, эрх хязгаарлах арга хэмжээ аваагүйг болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Авган овогт Окътябрийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д Октябрийн Батболдод 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 5.1-д зааснаар О.Батболдын эдлэн 4 /дөрөв/ сарын баривлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар О.Батболдын цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилсэн буюу хамгаалсан хөрөнгө үгүй, эрх хязгаарласан арга хэмжээ аваагүй ба шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан О.Батболдод урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай гэж таслан шийдвэрлэснийг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

             

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ