Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00630

 

 

­

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

          Дугаар 183/ШШ2023/00630

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **************** тоотод байрлах, Ж ХХК /рд:******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ********/,

 

Хариуцагч: ************************ тоотод оршин суух, Буурлынхан овогт ******************* /рд:**************/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 0 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.             

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь **************т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 0 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Манай компани нь иргэн **************тэй 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр **-*** тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр труба, тулаас гэх нийт 1,686 ширхэг, 0 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг түрээслэн авч 2-122 хоног ашигласан боловч гэрээний үлдэгдэл төлбөр 0 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч нь түрээсийн бараа материал хүлээлгэн өгөхдөө V-6 хэмжээтэй тулаас 1 ширхгийг буцаан өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.3-т “...Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож, 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө” гэж заасны дагуу тус барааг зарах үнээр буюу тооцоолон 50 000 төгрөгийн актын төлбөр тооцсон. Мөн барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т “...түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож, хоног тутамд 0.5 хувийн буюу алданги төлнө” гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд хариуцагч **************ээс барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 0 000 000 төгрөг, алданги 000 000 төгрөг, нийт 0 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 2. Нэхэмжлэгч талаас, Ж ХХК, ************** нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №**-*** дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ, хүлээн авсан бараа материалын акт, 2020 оны 5 дугаар сарын 22, 23, 25, 26, 29, 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдийн зарлагын баримт, 2020 оны 5 дугаар сарын 25, 2020 оны 6 дугаар сарын 12, 13, 15, 17, 22, 23-ны өдрүүдийн орлогын баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компани нь **************тэй 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр хариуцагч нь 0 000 000 төгрөгийн үнэ бүхий труба, тулаас нийт 1,686 ширхэгийг түрээслэн авч 2-122 хоног ашигласан боловч гэрээний үлдэгдэл төлбөр 0 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч нь түрээсийн бараа материалыг буцааж өгөхдөө V-6 хэмжээтэй 1 тулаасыг дутаасан тул гэрээний 7.3-т үнийг 100 хувь төлөхөөр тохирсны дагуу 50 000 төгрөгөөр тооцсон. Мөн гэрээний 7.2-т алданги төлөхөөр тохирсон. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 1 194 400 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны алданги 000 000 төгрөг, нийт 0 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Шүүх тус нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч **************т 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

 

Улмаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №**-*** дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр  Ж ХХК нь 24 нэр төрлийн 1 686 ширхэг тулаас төмөр, труба зэрэг материалыг гэрээний хавсралт 2-т заасан 1 хоногийн 100-400 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хариуцагч **************т түрээслүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч ************** хэрэгт авагдсан хүлээн авсан бараа материалын акт гэсэн 1 194 000 төгрөг нэхэмжлэхээр, 50 000 төгрөгийн акт тавигдсан баримтыг няцааж маргаагүй, шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-д “...Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож, 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө” гэж заасан, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д “хөлслөгч нь гэрээ дуусгавар болгоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй” гэж мөн заасан тул хариуцагчийн дутаасан тулаас V-6-ын материалын үнэ 50 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж ХХК нь шаардах эрхтэй юм.

 

6. Мөн талууд гэрээний 7.2-т “...түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож, хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

7. Иймд шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч **************ээс гэрээний үндсэн үүрэгт 0 000 000 төгрөг, алданги 000 000 төгрөг, нийт 0 000 000 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

8.Шүүх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад товлож, тус хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд мөн хариуцагч ирээгүй тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулсан бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжид заагдсан хаягийг шалгасан тэмдэглэлд хариуцагч **************ээс “...Миний бие зүүн хөлөө гэмтээсний улмаас алхаж чадахгүй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн тул шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг энэ өдрийг хүртэл мөн хойшлуулжээ.

 

Улмаар тус хуралдааны товыг хариуцагч **************т мэдэгдэхээр түүний 8909-0953 гэх дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан тул зурвас бичиж үлдээсэн, мөн хариуцагчийн нэхэмжлэл гардаж авахдаа шүүхэд мэдүүлсэн хаяг болох ************************ тоот хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 00 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 00 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч **************ээс 0 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 00 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 00 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ