Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00628

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******************************, *********************** /рд:***************/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ****************************** байрлах, ******************* ХХК /рд:***********, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *************/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ************************************************************* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ******************* ХХК-д холбогдуулан ************************************************************* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие ************************ ХХК-ийн ажил гүйцэтгэсний бартер болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, ****************************************** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар ******************* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах №**/** тоот гэрээ байгуулсан. ******************* ХХК-ийн хүлээн зөвшөөрсний дагуу ************************ ХХК-д дээрх орон сууцны төлбөрийг 100 хувь шилжүүлсэн. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад ******************* ХХК нь байрны түлхүүрийг хүлээлгэн өгөхгүй, өмчлөгчөөр тогтооход шаардагдах материалыг бүрдүүлж өгөхгүй миний хууль ёсны эрх ашгийг хөндөж хохироож байна. Иймд намайг ************************************************************* орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.

2. Нэхэмжлэгч талаас, ************************ ХХК, ************* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан №**/** дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, ************************ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн **/** дугаар албан бичиг, ************************ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай орлогын баримтын тасалбар, Голомт банк ХХК-ийн төлбөрийн баримтууд, ******************* ХХК, ************* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан №**/** тоот орон сууц захиалан бариулах гэрээ, фото зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие ************************ ХХК-ийн ажил гүйцэтгэсний бартер болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, ****************************************** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар ******************* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах №**/** тоот гэрээ байгуулсан. ******************* ХХК-ийн хүлээн зөвшөөрсний дагуу ************************ ХХК-д дээрх орон сууцны төлбөрийг 100 хувь шилжүүлсэн. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад ******************* ХХК нь байрны түлхүүрийг хүлээлгэн өгөхгүй, өмчлөгчөөр тогтооход шаардагдах материалыг бүрдүүлж өгөхгүй миний хууль ёсны эрх ашгийг хөндөж хохироож байна. Иймд намайг ************************************************************* орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Шүүх тус нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.  

 

Улмаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

************************ ХХК болон ************* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр **/** дугаартай “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” гэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ************************ ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах ***************************************** м.кв талбайтай, I тип тоот, 2 өрөө орон сууцыг бартераар барьж захиалагч *************д хүлээлгэн өгөх, орон сууцны 1 м2 талбайн үнэ 000 000 төгрөг нийт захиалгын нийт үнэ 00 000 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож, мөн өдрөө нэхэмжлэгч ************* 50 000 000 төгрөгийг ************************ ХХК-ийн санхүүгийн албанд тушаасан болох нь **** дугаартай орлогын баримтын тасалбараар нотлогдож байна.

 

5. Нэхэмжлэгч ************* нь мөн өдрөө буюу  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч ******************* ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр захиалагч ******************* ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус компанийн барьж гүйцэтгэж буй ***************************************** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, гүйцэтгэгч нь захиалгын дагуу ажлыг гүйцэтгэж 2021 оны 3 дугаар улиралд хүлээлгэж өгөхөөр тохиролцож, орон сууцны 1 м.кв талбайн үнэ 0 000 000 төгрөг, нийт үнэ 00 000 000 төгрөг байхаар, тус төлбөрийг захиалагч ************* нь Бараа материал худалдах, шилжүүлэх №**/*** тоот гэрээг үндэслэн 100 хувь бартераар барагдуулсан, төлбөр тооцоотой асуудлыг ************************ ХХК бүрэн хариуцахаар талууд гэрээнд тусгажээ.   

 

6. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ************* болон хариуцагч ******************* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч ************* гэрээгээр тохирсон төлбөрийг төлж барагдуулсан болох нь ************************ ХХК-иас ******************* ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн **/** тоот “...Манай компанийн бартераар авсан Дээдсийн өргөө хотхоны 2а байрны 7 давхрын I тип 2 өрөө орон сууцны гүйцэтгэл хангагдсан тул иргэн *************д танай компанитай 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах **/** дугаартай гэрээний дагуу байрыг шилжүүлж өгнө үү. Иргэн ************* манай компанитай төлбөр 100 хувь бүрэн дууссан болно” гэх албан бичгээр тогтоогдох тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилгүй.

 

7. Харин хариуцагч ******************* ХХК нь 2021 оны 3 дугаар улиралд гэрээний зүйл болсон орон сууцыг хүлээлгэж өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаагүй, шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нэхэмжлэгчид хууль ёсоор эзэмшил үүссэн гэж дүгнэн, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, **************************************** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *************г тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 538 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *************д олгох нь хуульд нийцнэ.

 

9. Шүүх 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад товлож, тус хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

 

Улмаар тус хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг 13 минутад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ ******** гэх дугаарын утас руу залгаж мэдэгдсэн, мөн хариуцагч ******************* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *********************************** хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******************************** /рд:***************/-г Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, **************************************** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 538 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ