Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/00011

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

          Дугаар 183/ШШ2023/00011

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч **Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, **Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, *************** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, ****** овогт *************** *************** /рд:***************/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 хэсэг, ************************тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** овогт *********** ***** /рд:*************/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 245 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *****************,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дугарсүрэн нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***************** нь хариуцагч *******д холбогдуулан  гэм хорын хохиролд 245 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Би өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн **-** УБН улсын дугаартай автомашинаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зүчи зочид буудлын хойд талын уулзвар дээр өдрийн 12 цаг 30 минутын орчимд урдаас хойно чиглэлд баруун гар тийш эргэх үйлдэл хийх үед өөдөөс Ниссан Х-Трайл маркийн **-** УАМ улсын дугаартай автомашин урдуур гарч, зүүн гар тийш эргэх үедээ миний автомашиныг шүргэсэн. Уг үйлдлийг нь хариуцагчид бичлэгээр болон цагдаагийн албан хаагчаар тайлбарлан өгөхөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд **** ****** ХХК-ийн гаргасан хохирлын төлбөр болох 245 000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч ***************** нь Замын цагдаа ирэхээс өмнө автомашинаа хөдөлгөж, буцаагаад миний автомашины хажууд тавих гэж оролдсон. Замын цагдаа ямар нэгэн байдлаар тухайн газраасаа хөдлөөгүй автомашин дээр хэмжилт хийх ёстой. Шүүхэд гаргаж өгсөн фото зургаар ***************** автомашинаа замын голд зогсоосон байх бөгөөд жолооч баруун гар талаа баримталж яваагүй, миний бие ямар нэгэн гэм буруугүй тул шударга бус зүйл дээр мөнгө төлж чадахгүй” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, **** ****** ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, мөн өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, автомашины фото зураг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

4. Хариуцагчаас, осол болсон үеийн фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн **-** УБН улсын дугаартай автомашинаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зүчи зочид буудлын хойд талын уулзвар дээр урдаас хойно чиглэлд баруун гар тийш эргэх үйлдэл хийх үед өөдөөс Ниссан Х-Трайл маркийн **-** УАМ улсын дугаартай автомашин урдуур гарч, зүүн гар тийш эргэх үедээ миний автомашиныг шүргэсэн. Иймд **** ****** ХХК-ийн гаргасан хохирлын төлбөр болох 245 000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгч замын цагдаа ирэхээс өмнө автомашинаа хөдөлгөж, буцаагаад миний автомашины хажууд тавих гэж оролдсон. Шүүхэд гаргаж өгсөн фото зургаар ***************** автомашинаа замын голд зогсоосон байх бөгөөд тэрээр баруун гар талаа баримталж яваагүй, миний бие гэм буруугүй тул мөнгө төлж чадахгүй” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчин нэхэмжлэгч *****************гийн жолоодож явсан Тоёота Приус маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан болохыг тогтоож, тус зөрчилд нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасныг дагуу 100 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100 000 төгрөгөөр торгож, түүнд холбогдох зөрчлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 

Дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрхийн акт хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд тус баримтаар хариуцагч *******гийн гэм буруугийн асуудал тогтоогдсон, хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт торгууль 100 000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарласан тул түүний “...Би гэм буруугүй учир төлбөр төлөхгүй” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

5. Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота Приус-50 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 215 000 төгрөгийн хохирол учирсан болохыг **** ****** ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар үнэлгээний тайлангаар тогтоосон, мөн нэхэмжлэгч нь үнэлгээний зардалд 30 000 төгрөг төлсөн баримт хэрэг авагджээ.

 

6. Иймд Иргэний хуулийн 2** дүгээр зүйлийн 2**.1-д үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан, мөн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон, гэм хор учруулагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөөр нөхөн төлөх замаар арилгах үүрэгтэй тул хариуцагч *******гаас 245 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****************д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****************д олгох нь хуульд нийцнэ.

 

                8. Шүүх иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон ************* шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэхэд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 245 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****************д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             **МӨНГӨНТУУЛ

 

             ШҮҮГЧ                                                   Б.МӨНХЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧ                                                   **МӨНХЦЭЦЭГ