Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Э.Сугар

Шүүгдэгч М.Мөнхтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхтогтоход холбогдох эрүүгийн 1725000610027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ Хабитат 68 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Номгон овгийн Мөнхсайханы Мөнхтогтох, регистрийн дугаар ФА94082826,

 

Шүүгдэгч М.Мөнхтогтох нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Э.Сугарт Монгол Улсын Их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Мөнхтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 29-нд Сугар яриад шалгалтандаа уначихлаа ямар арга байна, диплом олдох уу гэхээр нь хүнээс асууя гэж хэлээд Сугараас 800.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, 30.000 төгрөг цувуулж авсан. Тэгээд Монгол Улсын Их сургууль дээр 2 удаа очсон. Дипломын талаар асуух гэтэл Монгол Улсын Их сургуулийн багш нар амарсан байсан. 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогчид 1.030.000 төгрөгийг төлсөн.Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Сугарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 1.030.000 төгрөг өгчих диплом найдвартай гэхээр нь өгсөн гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Энхдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай найз Сугар нэг хүнд мөнгө өгч дипломоо гаргуулж авах гэж байгаа гэж надад ярьж байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр надтай цуг явж байгаад төв Хаан банкны АТМ дээр очоод диплом гаргаж өгөх гэж байгаа гэх хүнийхээ данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн юм гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

-Гэрч Г.Цэнгүүнзолын мөрдөн байцаалтын шатнад өгсөн: “...Би Монгол Улсын их сургуулийн 4-р курст суралцаж байгаад шалгалтандаа уначихсан юм. Тэгээд ангийн найз Мөнхтогтоход энэ талаараа ярьж байсан чинь Мөнхтогтох надад таньдаг эгч байгаа гээд орой уулзахаар болсон. Тэгээд нөгөө хүн орой болтол хүлээгээд ирэхгүй болохоор нь Мөнхтогтохоос диплом гаргахад ямар үнэтэй гаргадаг вэ гэж асуухад 1.300.000 төгрөг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би үнэтэй юм байна болъё гэсэн. Маргааш нь надтай хамт шалгалтандаа унасан Сугараа залгаад би шалгалтандаа унасан, гэр бүлийнхэндээ хэлээгүй, ямар нэгэн арга байна уу гэхээр нь би Мөнхтогтохтой уулзсан, диплом гаргаж өгдөг хүн танина гэж байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

Гэрч М.Туяасайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхтогтох утсаараа яриад мөнгө хийгээчээ гэсэн чинь цаанаас нь хийе гэсэн юм шиг байна лээ, тэгээд миний карт байхгүй байна, найз нь чиний дансруу мөнгө хийлгэчихээд буцаагаад авчихая, дипломны мөнгө байгаа юм гэж байсан. Маргааш нь надтай цуг очоод 800.000 төгрөг АТМ-ээс авсан гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

Гэрч Г.Баасанжаргалын мөрдөн байцаалтын шатнад өгсөн: ...2017 оны 06 сард өдрийг нь сайн санахгүй байна. Миний Хаан банкны 5270551611 дугарын дансаар Мөнхтогтох 30.000 төгрөг шилжүүлж авч байсан ямар учиртай мөнгө болохыг асуугаагүй гэсэн мэдүүлэг /хх 20ху/.

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/

-М.Мөнхтогтохыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 22-26ху/

-Хохирол төлсөн баримт /хх 46 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Мөнхтогтох нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Э.Сугарт Монгол Улсын Их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн хохирогч Э.Сугарын “1.030.000 төгрөг өгчих диплом найдвартай гэхээр нь өгсөн” гэсэн мэдүүлэг, мөн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Энхдалай /хх 13 ху/, Г.Цэнгүүнзол /хх 16 ху/, М.Туяасайхан /хх 18-19 ху/, Г.Баасанжаргал /хх 20 ху/ нарын  мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Мөнхтогтохын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч М.Мөнхтогтох нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас хохирогчид 1.030.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Мөнхтогтохыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Мөнхтогтоход оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч М.Мөнхтогтох нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхтогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ