| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/1496/Э/220/2025/0862 |
| Дугаар | 2025/ШЦТ/1722 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1722
2025 07 07 2025/ШЦТ/1722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
хохирогч А.*******,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ***** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн **** хороо **** дүгээр гудамж **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Урьд: Нийслэлийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ****дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 86 дугаар зүйлийн б, е, з хэсэгт зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан ******* овгийн *******ын ******* /РД: ***************/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо ********* орчимд хохирогч А.*******ын эзэмшлийн мөнгөн гинжийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг шаардлагагүй.” гэв.
Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний зүгээс шүүгдэгчид гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Болсон үйл явдал дээр миний буруу мөн байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглээд ганц энэ хүний үйлдлээс болоогүй...” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *****дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *****шинэ эцэс орчимд зүс таних *******, ******* нартай нийлээд 0.75 л хэмжээтэй архи хувааж уугаад сууж байтал намайг хоёр гараас бариад ******* дээрээс дарж газар унагаад миний зүүсэн байсан мөнгөн гинжийг ******* хүзүүнээс татаж аваад миний зүүн гарын сарвуу хэсгийг нэг зүйлээр ******* зүсээд зугтаагаад явчихсан. Тэгээд тэр хоёрыг зугтахаар нь би та хоёрыг танина шүү гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дах тал/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо ********худалдааны төвийн хажуу талын нарийн гудамжаар гараад хойд талын гудамжны үзүүр хэсэгт хамт архи уудаг *******, зүс таних ******* бид гурав хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан. Тэгээд байж байтал ******* агсраад янз бүрийн зан гаргаад байхаар нь би хэдэн үг хэлтэл над руу дайрсан. Тэгээд бид хоёр маргалдаж муудалцаад байж байгаад больсон. Тэгсэн дахин *******, ******* хоёр маргалдаж, муудалцаад *******, *******ын дээр нь гараад цохиж зодсон ба хүзүүнээс нь нэг юм авах шиг болсон, юу авсныг нь мэдэхгүй байна. Тухайн залууг үлдээгээд ******* бид хоёр яваад ******* эцэс дээр очоод салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тэргүүн Үнэлгээ ХХК-аас гаргасан 24/006 дугаартай “...нийт дүн 270.000 төгрөг....” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дэх тал/
Яллагдагчаар Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2024 оны 04 дүгээр сарын үеэр яг өдрөө сайн санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ******* шинэ эцэс дээр хамт архи уудаг дүү ******* бид хоёр хамт явж байсан ба танил *******тай тааралдаад хамт архи уухаар болсон. Тэгээд цуг дэлгүүрээс нэг шил архи авсан. Авсан архиа хувааж уугаад байж байхдаа ******* агсам тавиад намайг боогоод байсан. Тэгсэн чинь ******* бид хоёрыг болиулах гээд хойноос нь бариад газар унахаар нь би *******ын хүзүүн дэх гинжийг авсан ба бид хоёр тэндээс *******ыг орхиод явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 164 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 82-83 дах тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэр нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ******* шинэ эцэс орчимд хохирогч А.*******ын эзэмшлийн мөнгөн гинжийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 33-34/, Тэргүүн Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газраас эд зүйлийг үнэлсэн үнэлгээ, /хх-ийн 40-41/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бодит байдалд хохирогчийн бие махбод, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан байна. Эдгээр аргаас өөр аргаар /хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, нууцаар г.м/ бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан бол дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан гэмт хэргээр зүйлчлэхгүй, тохирох өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилнэ.
Илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинэтэй үйлдэл хамаарна.
Шүүгдэгчийн үйлдлийн тухайд тэрээр хохирогчийн эд хөрөнгө /мөнгөн гинж/-ыг өөрийн өмчлөлд илээр буюу үнэ төлбөргүйгээр, хүч хэрэглэхгүйгээр хохирогчийн эд зүйлийг авч буй үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагын хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг харгалзан мөн зүйл заалтад зааснаар 3 жил 3 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй гэж байгаа тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 25 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэргийн хадгалах хугацаанд хавсарган үлдээлгэх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...”гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын гаргасан санал дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.*******ыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 01 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд олж илрүүлэн 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 1483 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болох нь нотлогдож байна.
Энэ хэрэгт Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан..
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тэргүүн Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохирлыг 270.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэж шүүхийн шатанд мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн хэрэгт Д.*******ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******ы цагдан хоригдсон нийт 48 /дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт Д.*******ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай
8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ