2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1732

 

 

 

 

 

 

 

   

   2025          07             08                                      2025/ШЦТ/1732

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах ,

улсын яллагч С.Алтай /томилолтоор/,

шүүгдэгч Н.********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ********* овогт *********ын *********т холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********* оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт **** дүүргийн *** хороо, *** гудамж ***тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* овогт *********ын ********* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.********* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ********* дугаар хорооны ********* ********* байгууллагын автомашины ил зогсоолд байршуулсан М.*********-*********гийн эзэмшлийн ********* улсын дугаартай киа к5 маркийн автомашины баруун урд, баруун хойд хаалгыг чулуугаар зурж гэмтээн 335.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүгдэгч Н.********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

Шүүгдэгч Н.*********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-********* дахь тал),

 

Хохирогч М.*********-********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн ********* дугаар хороо ********* зоны баруун хойд талын автомашины ил зогсоол дээр өөрийн КІА К5 маркийн, *********** улсын дугаартай автомашинаа байршуулаад 19 цаг 30 минутад машин дээрээ ирэхэд 4 хаалга нь онгорхой, аккумлятор нь суучихсан байхаар нь харалдаа байгууллагын хяналтын камерыг шүүж үзэхэд 16 цаг 30 минутын орчим үл таних Тоёота приус *********аркийн ********* улсын дугаартай автомашины жолооч миний машины баруун талын 2 хаалга дээр "үх утсаа ав" гэж газарт байсан хадаас аваад зурж, 16 цаг 53 минутын орчим 4 хаалгыг онгойлгож шил арчигч хугалаад жолооч талын дохиог хөшиж хугалсан байсан. Тэгээд өөрийн автомашины эвдэрсэн зүйлсийг "Ашид билгүүн" ХХК үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 475,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Бас үнэлгээний зардал 48,000 төгрөг болсон. Бас 1 өдөр камер шүүж 1 өдөр цагдаагийн газраар явсан тул гомдолтой байна.

... 2 өдрийн цалин 200.000 төгрөг, автомашинд учирсан хохирол 475.000 төгрөг, үнэлгээний 48.000 төгрөг нийт 723.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 18-19 дэх тал),

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2*********2 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

Яллагдагчаар Н.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 40 минутын үед манай хамаатны эмээ залгаад миний хүү би хоёр ачтайгаа очиж байна шүү намайг тосож аваарай гэж хэлэхэд би тухайн үед Хан-Уул дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхонд хамт ажилдаг байсан найзынхаа гэрт нь байсан удалгүй гараад машин гаргах гэсэн машин таглаад тавьчихсан байсан болохоор нь холбогдох дугаар руу нь 10 удаа залгахад холбогдох боломжгүй байна гэсэн. Тэгээд *****дугаарын утас руу залгаад тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй байх утасны дугаар луу залгаад өгөөч гэж гуйхад за би хэлээд өгье өө гэж хэлээд түүнээс хойш 10 орчим минут хүлээгээд хүн ирээгүй. Тухайн үед би Драгоноос хүн тосох яаралтай ажилтай байсан *********дугаар луу дахин холбогдоход бүртгэлтэй бүх дугаар нь холбогдохгүй байсан тэгээд хажууд зогсож байсан тээврийн хэрэгслийн жолоочтой утсаар холбогдоод машинаа гаргаад өгөөч гэж гуйхад за гэж хэлсэн машинаа гаргах гээд хүлээж байх хугацаандаа уур хүрээд машинаасаа буугаад хохирогчийн тээврийн хэрэгслийг газраас чулуу авч зурсан. Машины 4 хаалгыг нь онгойлгосон. Шил арчигчийг нь салгаж хажуугаар гарахдаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дах тал),

 

Шүүгдэгч Н.*********ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 39-44 дэх тал),

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дах тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.*********т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Н.********* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ********* дугаар хорооны ********* ********* байгууллагын автомашины ил зогсоолд байршуулсан М.*********-*********гийн эзэмшлийн ********* улсын дугаартай киа к5 маркийн автомашины баруун урд, баруун хойд хаалгыг чулуугаар зурж  гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.*********-*********гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-********* дах тал), Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2*********2 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-25 дах тал), зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.********* нь хохирогч М.*********-*********д 335.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*********ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчийн зүгээс гэм буруугийн хуралдаанд: “...Н.********* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирлыг 335.000 төгрөг гэж үнэлгээгээр гаргасан. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах. Мөн мөрдөн шалгах ажиллагааны зардал 48.000 төгрөг гарсан бөгөөд уг зардлыг Ашид Билгүүн ХХК-д олгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах  хугацаанд хавсаргаан үлдээлгэх. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хураагдан ирсэн эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэсэн саналыг гаргасан.

 

2. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүх шүүгдэгч Н.*********ын бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал зэргийг харгалзан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Н.*********ын эдлэх 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *********3 дугаар зүйлд зааснаар Н.*********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээн тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

          Гэмт хэргийн улмаас хохирогчид  335.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нь хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 383.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.*********-*********д /Хан-Уул дүүргийн *** хороо, С***** тоотод оршин суух, РД:**************/-д 335.000 төгрөгийг олгуулах,

 

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан 48.000 төгрөгийн зардлыг гаргуулж улсын төсөвт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

          Хэргийн хохирогч М.*********-********* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэж хэрэгт авагдсан түүний *************** дугаарын утсанд залгахад “шүүх хуралдаанд оролцож амжихгүй байх” гэсэн шүүгчийн туслахын тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч Н.********* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв..

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********т 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 /хоёр/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт шүүгдэгч Н.*********аас нийт 383.000 төгрөгийг гаргуулж, М.*********-*********д /** **************/-д 335.000 төгрөгийг,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 48.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ