| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0150/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/223 |
| Огноо | 2016-11-16 |
| Зүйл хэсэг | 100.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2016/ШЦТ/223
| Шүүгдэгч П.О******** нь П.Н****г 2015 оны 12 дугаар сарын 15-ны үед айлд байхад нь сүх авч айлган сүрдүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 31-нд гэртээ баруун хөл рүү нь өшиглөж зүүн нүд рүү нь нэг удаа цохьсон, 2015 оны 12 дугаар сарын 31-нд гэртээ баруун хөл рүү нь өшиглөж зүүн нүд рүү нь нэг удаа цохьсон, 2015 оны 02 сард өөрийн гэртээ зүүн чих рүү нь 2 удаа цохьсон, аягатай халуун цай зүүн шанаа руу нь цацсан, 2015 оны 03 дугаар сарын 08-ны орой согтуу гэртээ үснээс нь зулгааж цохиж өшиглөсөн, 2015 оны 04 дүгээр сарын 28-нд хөдөө гэртээ зүүн талын чих рүү нь 2 удаа алгадсан 2016 оны 07 дугаар сарын 2,3-ны орой ********* сумын эмнэлэгт хэвтэж байхад нь согтуугаар агсам тавьж айлган сүрдүүлсэн, 2016 оны 07 дугаар сарын 06-ны орой ********* сумын эмнэлэгт хэвтэж байхад нь согтуугаар гэртээ ир гэж уурлан гэртээ очиход нь машины төмөр багаж авч шидэж,зүүн хавирган тушаа нь нэг удаа ,зүүн хөлийн булчин руу нэг удаа.зүүн гарын булчин руу мөн нэг удаа цохьсон.мөн баруун гараа атгаж байгаад зүүн талын чих рүү нь 2-3 удаа цохьсон, стакантай ус авч цацсан нуруунд нь зулгарсан шарх зүүн бугалганд зулгаралт ,цус хуралт.зүүн гуя.чихний омог хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч П.О******** нь хамтран амьдрагч Д.Н***** г байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч П.О******** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргийн талаар мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Н******** ийгээ хувийн таарамжгүй харьцааны улмаас зодсон нь үнэн. Ер нь бол бид хоёрын дунд гэр бүлийн шалтгааны /хүүхдүүдээ мөнгө төгрөг явуулах гэх мэт/ улмаас байнгын хэрүүл маргаан гарах болсон. Үүнээс болоод л түүнийг зодсон. Тухайн өдөр хамтран амьдрагч Н******** ийг зодох үед би жаахан халамцуу байсан. Бид хоёр гэрийнхээ нэг нэг талын орон дээр сууж байгаад хоорондоо хэрэлдэж байгаад аяганд цай хийгээд өг гэсэн чинь надруу жижиг дулаан барьдаг савтай цай аваад шидчихсэн. Тэгэхээр нь би чи нохойд юм хаяж өгч байгаа юмуу гээд хажуудаа байсан түлхүүрийг аваад шидчихсэн. Миний шидсэн түлхүүр гарных нь булчин дээр оносон. Тэгэхэд Н******** нөгөө түлхүүрийг аваад буцаагаад над руу шидсэн. Гэхдээ тэрний шидсэн түлхүүр нь намайг бол оноогүй. Тэгэхээр нь би нөгөө түлхүүрийг нь аваад дахиад тэр лүү шидэхэд биерүү нь оночих шиг болсон. Хамгийн анх түүнийг зодох болсон шалтгаан гэвэл бага хүүхдээ алдчихаад байхад |
| Н******** ийн ар гэрийнхэн ирээгүйн улмаас л танай төрөл садангийн хүмүүс чинь тийм ийм гэж түүнтэй маргалдах болсон. Тэгээд үүнээс болоод л Н******** тэй хөндийрч гэр бүлийн маань дотно харилцаа алга болсон. Тэгээд түүнтэй маргалдах үедээ л уурандаа зодчихдог байсан. Ер нь бол өөрөө зүрхний хийтэй, огцом ууртай хүн байгаа юм тэрнээс болоод л зодчихдог байх. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг/хх-ийн 51, 54-рт/, Хохирогч Д.Н******** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би хоёр хүүхдийн хамт хувиараа мал маллаж амьдардаг бөгөөд 2009 оноос хойш О******* гэдэг хүнтэй хамтран амьдрах болсон. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. О******* нь надтай хамтран амьдарч эхэлсэн цагаасаа хойш зодож дарамтлаж байна. Энэ асуудлыг би 2014 онд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан. Тэгээд О******* намайг зодож дарамталсан. Мөн миний эд зүйлийг эвдэж устган шатааж байсан хэрэгтээ 2015 онд шүүхээр шийтгэгдэж тэнсэн гэдэг ял авч байсан. Тэгтэл энэ асуудал таслан зогсоогдохгүй нөгөө зодож дарамтладаг асуудал одоо болтол үргэлжилж байна. Шүүхээр шийтгэгдсэнээсээ хойш 7-8 удаа зодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Гэрч Ч.А********* ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэр үед өглөөгүүр Н******** манайд гүйж орж ирээд О******* намайг зодох гээд сүх бариад ирж байгаа гээд хэлсэн. Тэгээд удаагүй байтал О******* манайд сүх бариад ороод ирэхээр нь би босож очиж сүхийг нь барьж авч юу болж байгаа юм боль барь гэж байж болиулж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цаг өнгөрч байхад гүйж ирж хонож байсан. Тэгэж хонохдоо Н******** О******* намайг зодлоо гэж ярьж байсан. Мөн дараа 2016 оны 03 дугаар сарын 08-ны шөнө буюу 09-ний өглөөний 05 цагийн үед О******* намайг зодлоо гэж орж ирж байсан. Нүүр аманд нь бол ил шарх сорви харагдаагүй. Тэр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-нд ирж хоноход нь \ хөл нь хөхөрсөн байсан. Үүнийгээ тухайн үед нь багийн эмч ирэх үед үзүүлж тодорхойлолт бичиг хийлгэж авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/, Гэрч Ш.Г***** ы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэднийх хавар модны захад байдаг айл байгаа юм. Манайх нөгөө уулынх нь урд талд байдаг юм тэр үед би өдрийг нь санахгүй байна Н******** орой харанхуй болж байхад мод нэвт гүйж ирлээ О******* намайг гадаанаа байж байсан чинь согтуу ирээд алнаа хүрээд ир гэхээр нь айгаад гүйж ирлээ гэж манайд ирж 2 хоноод явсан. Тэр үед Н******** манайд хонож байхдаа О******* чих рүү маань цохисон чих маань өвдөөд байна гэж хонон ёолж хоносон. Н******** ярихдаа О******* 7 хоногт 3 удаа сумын төв орж ирж зодлоо гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/ |
| Гэрч Ш.Ч****** ы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Өнгөрсөн оны 12 сарын дундуур орой 20 цагийн үед О******* Н******** ийгээ хөөж манайд сүх барьж орж ирж байсан. Тэр үед Н******** амь авраарай гээд гуйж орж ирэхэд араас нь О******* сүх барьж орж ирснийг манай хүү А********* салгасан. Мөн өнгөрсөн оны мартын наймны өдрийн шөнө Н******** .О******* намайг зодлоо гэсээр нүцгэн шалдан орж иржхоноод өглөө нь харьж байсан. Өнгөрсөн жилийн шинэ жилээр Н******** ийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан түүнийгээ Н******** , О******* намайг ингэж цохисон гэж ярьж байсан. Энэ нүд нь хөхөрсөн талаар манай ойр хавийн хүмүүс бүгд мэдэж байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 25-рт/, Гэрч Э.Б********* гийн мөрдөн байцаалтанд өгсөн:... Тэр үед Н******** ийн зүүн талын бугалга хөхөрч няцарсан байсан. Мөн зүүн талын гуяны хэсэг мах хөхөрсөн, нурууны ар хэсэгт багахан хэсэг арьс нь шалбарсан байсан. Өөр шарх сорви ажиглагдаагүй гэх мэдүүлэг/хх-ийн 31-рт/, Д.Н******** ийн биед шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 374 тоот дүгнэлтэнд:
I
Шүүгдэгч П.О******** нь ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж шүүхээс тэнсэж хянан халгалзаж байсан боловч Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч П.О******** ыг бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хэргийн зүйлчлэл зөв байна. |
| Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийгял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хохирогч нь гомдол саналгүй нэхэмжпэх зүйлгүй гэсэн болон хувийн байдлыг харгалзан, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн ба шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
|
|
|
|