2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгээгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох  эрүүгийн 2407 00417 0155 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, , хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа *******,*******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн**************ийн тоотод тухайн үед хувийн таарамжгүй харилцаанаас хохирогч Д.г цохиж зодон биед зүүн талын 8, 10 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдөрт шилжих шөнө Д.г ирсэн үгүйг мэдэхгүй байгаа. Гаднаас н. орж ирээд Д.г зодож эхэлсэн. Тэгээд би н.ийг түлхээд унагаасан. Тэгсэн чинь Д. цагдаа дуудна гээд гараад гүйчихсэн. Би жоохон гэртээ сууж байгаад ширээн дээр байсан архи аваад цагдаа ирэхээр эрүүлжүүлэхэд хононо гээд гараад автобусны буудал дээр архиа уусан. Архи ууж байтал н. араас нэг найзтайгаа ирсэн. Тэгээд удалгүй бид гурав гурван тийшээ салж явсан. Би гэр рүүгээ орохдоо нэг тал архитай орсон. Архинаасаа 2 татчихаад унтсан. Үнэндээ тасарсан байсан. Д. ирсэн гэсэн би ирсэн үгүйг мэдэхгүй байгаа. Маргааш нь Д., н. хоёр эвлэрээд найзууд болсон юм шиг харагдсан. Тэр хоёр мөнгөн аягаа тавиад утсаа зараад архи авч уугаад байсан ... Тасарчихсан шөнө унтаж байхад Д. буцаж ирж архи хувааж уусан. Тэгээд намайг согтуу унтаж байхад сэрээгээд архи өгч байгаад надтай муудалцсан. Надад цохиулсан гэж яриад байгаа юм. Тэрийг би санахгүй байна. Тухайн үед би тархины гэмтэлтэй байсан учраас зарим юмаа санадаггүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр манай хамтран амьдрагч *******ийн гэрийн гадаа архи уугаад сууж байхаар нь ийн нөхөр лүү мессеж бичээд эхнэрээ аваач ээ би ******* гэх хүнтэй амьдармаар байна, гэрийн гадаа үүдэнд сахиж суугаад байгаад байна гээд нөхөр лүү нь биччихсэн. Тэгээд тэрнээс болж манай гэрт орж ирээд намайг зодсон...Би гэртээ хэсэг унтаж байгаад архи гараад буцаад *******ийн гэр лүү 21 цагийн орчим байх очиход явчихсан ******* ганцаараа унтаж байсан. Би ширээн дээр нь байсан 0,75 архинаас хийж ууж байгаад *******ийг сэрээж хамт уусан. Тэгж байхдаа бид 2 нөгөө ээс нь болоод хоорондоо хэрэлдээд муудалцаад дээр доороо ороод барьцалдаж авсан бид нэлээн согтуу байсан бөгөөд намайг орон дээр хэвтчихсэн байхад ******* миний хавирга цээж рүү гараараа дахин дахин хэд хэдэн удаа цохиж аваад байсныг би санаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-13-14, 17-18, 21-22 дахь тал/,

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэдэг эмэгтэй хүрэн бор өнгийн куртиктэй байсан шиг санаж байна гүйгээд гараад ирэхэд араас нь ******* гэдэг залуу нь гүйж гарч ирээд барих гээд хөөгөөд байсан. Тэгэхэд нь над руу хүрч ирээд миний араар ороод намайг тойроод зугтаагаад байсан. Тэгтэл араас нь гарч ирээд нөхрийг нь болиоч наад залуугаа бариад ав гэхэд нь би тэр ******* гэдэг залуугийн ханцуйн дээрээс барьж автал тэр намайг тавь та нарт ямар хамаатай юм бэ гээд над руу гараа далайхаар цохих гэхэд нь би тавьсан. Энэ хооронд нь автобусны буудал руу гүйгээд явчихсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-41-42 дахь тал/,

Гэрч Н.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 01 цагийн үед өрөөсөн тавчиктай согтуу гүйж орж ирээд намайг зодоод байна ах аа гэхэд нь би босох гэтэл эхнэр намайг босгоогүй... Тухайн үед гийн шанаа нь хөхөрчихсөн, дух хэсэгт нь хавдсан байдалтай үсдүүлсэн бололтой үс нь сэгсийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-47-49 дэх тал/,

Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь *******ийн гэрт нь хааяа байж байдаг эхнэр нь юм уу гэхээр биш ч юм шиг байдаг. 2024 оны 09 дүгээр сард би нөхөртэйгөө хадмынхаа гэрт унтаж байхад нэг шөнө согтуу хөл нүцгэн орж ирчихсэн байсныг нь санаж байна юу гэж ярьж байсан талаар нь би одоо юу ч санахгүй байна учир нь би чихний хагалгаанд ороод өмнө болсон үйл явдлыг мартаад санахгүй, зарим хүний ярьж байгаа юмыг сонсохгүй, сонсоод ойлгохгүй болчхоод байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-51-52 дахь тал/,

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...тэгэхэд надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй  тэр оройдоо би ээжийг аваад явах гэхэд танай нөхөр байгаа юм чинь би явахгүй гээд байхаар нь би унааны мөнгө өгөөд хот руу яваад маргааш өглөө нь Налайхад ирээд ээжтэй гэрт нь уулзахад амьсгалахад хэцүү байна гэж байсан бөгөөд намайг хөлийнхөө завсар хийгээд зодсон гэж хэлж байсан тул ээжийг Налайхын эмнэлэгт үзүүлэхэд 2 хавирга хугарсан байна гэсэн тул би ээжид хэлж цагдаагийн байгууллагад өргөдөл өгүүлсэн “ гэсэн мэдүүлэг /хх-44-45/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай “...Д.гийн биед зүүн талын 8,10 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна... Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-62, 63 дахь тал/,

Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ дээрх гэмтэл нь зүүн талын 8.10 р хавирга хугаралттай байх ба 8.10 дугаар хавирга нь зэрэгцээ байрлалтай хавирга биш ба тухайн хавиргануудын голд хугарал гэмтэлгүй 9 р хавирга байна. 8.10 дугаар хавирга нь амьсгалах үед нэг нэгэндээ саад учруулахгүй зэрэгцээ биш байрлалтай, эдгэрэлт эмчилгээ хурдан байдаг. Дээрх дүгнэлтэд тусгагдсан 8.10 дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хавирганууд зэрэгцээ хавирга байсан бол эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарч болно “ гэсэн  мэдүүлэг /хх-69-70 дахь тал/,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ 2024 оны 09 дүгээр сарын 18-19-ны өдрийн аль нэгэнд байх манай гэрт бид 2 архи уугаад байж байхад гаднаас орж ирээд манай нөхөр рүү мессеж бичсэн гээд гийн нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж аваад байхаар нь би болиулах гэтэл намайг чамд хамаагүй гээд түлхээд байхад цагдаа дуудна гээд гараад явчихсан. ....Маргааш нь  байх бас үргэлжлүүлээд архи ууж байхад тасраад сэргэхэд гийн охин ирчихсэн байх шиг байсан. ...Би над дээр орой ирснийг мэдэхгүй байна тасарчихсан байна лээ. Өдөр нь харин ээс болж тай маргаад би толгой руу нь түлхэхэд тэр текний хэсэг рүү унаж байсан “ гэсэн мэдүүлэг /хх-88 дахь тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-09 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...С.*******иг нь согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Налайх дүүргийн******* тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас хохирогч Д.г цохиж, зодон, зүүн талын 8, 10 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж улсын  яллагчийн зүгээс үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байн” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч С.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийн талаар өгсөн: “....Тасарчихсан шөнө унтаж байхад Д. буцаж ирж архи хувааж уусан. Тэгээд намайг согтуу унтаж байхад сэрээгээд архи өгч байгаад надтай муудалцсан. Надад цохиулсан гэж яриад байгаа юм. Тэрийг би санахгүй байна.” гэж мэдүүлсэн ч

хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ хэсэг унтаж байгаад архи гараад буцаад *******ийн гэр лүү 21 цагийн орчим байх очиход явчихсан ******* ганцаараа унтаж байсан. Би ширээн дээр нь байсан 0,75 архинаас хийж ууж байгаад *******ийг сэрээж хамт уусан. Тэгж байхдаа бид 2 нөгөө ээс нь болоод хоорондоо хэрэлдээд муудалцаад дээр доороо ороод барьцалдаж авсан бид нэлээн согтуу байсан бөгөөд намайг орон дээр хэвтчихсэн байхад ******* миний хавирга цээж рүү гараараа дахин дахин хэд хэдэн удаа цохиж аваад байсныг би санаж байгаа юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... маргааш өглөө нь Налайхад ирээд ээжтэй гэрт нь уулзахад амьсгалахад хэцүү байна гэж байсан...Налайхын эмнэлэгт үзүүлэхэд 2 хавирга хугарсан байна гэсэн тул би цагдаагийн байгууллагад өргөдөл өгүүлсэн” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт ,

Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дээрх дүгнэлтэд тусгагдсан 8.10 дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хавирганууд зэрэгцээ хавирга байсан бол эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарч болно “ гэсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө Налайх дүүргийн**************ийн тоотод тухайн үед хувийн таарамжгүй харилцаанаас хохирогч Д.г цохиж зодон биед зүүн талын 8, 10 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь хохирогч Д.г зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650,000 төгрөгөөр торгох, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД