2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Б.Манлайбаатар,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ы *******ад холбогдох эрүүгийн 2507 00353 0204 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  *******-ний өдөр ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* салонд ажилтай, ам бул 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *******,*******, тоотод оршин суух,

Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1077 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,

овогт ы ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б. ******* нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн , амралтын газар хохирогч О.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... манай эхнэртэй зүй бус харьцахаар нь уур хүрээд толгой руу нь цохьсон. Ийм хэрэг хийсэнд гэмшиж байна уу...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ын эхнэр болох нь найз болох ыг өмөөрөөд над руу шууд дайраад миний хөл рүү өшиглөөд нүүр рүү хоёр цохисон. Би та хоёрын дүү юм уу та хоёрт яахаараа зодуулдаг юм гэж хэлэхэд ******* нь намайг зодох гээд дайрахад , хоёр болиулсан. Тэгээд намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би өөр байшин руу ороод хувцсаа аваад гараад алхсан...өглөө нь ******* гаднаас орж ирээд “чи зайлаагүй юу хийж байгаа юм” гэж хэлээд гараад буцаж орж ирээд эргэж харахын хооронд миний толгой руу чулуугаар цохисон... ” гэх мэдүүлэг /хх-11-14 дэх тал/,

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 8 цагийн үед унтаж байхад ******* ах гаднаас орж ирээд ийг шууд цохичхоод гараад явсан. ах гараараа цохисон байхдаа гэж бодоод босоод харсан чинь цус гараад эгч орж ирээд нойтон салфеткаар арчаад байж байхад нэг чулуу гарч ирсэн. Тэгээд эгч чулуугаар цохисон байна гээд байсан. Тэгээд ах хувцсаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-16-17 дахь тал/,

 Гэрч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...маргааш өглөө 07 цагийн орчимд сэрээд байж байхад манай нөхөр ******* нь ийг явсан уу, байгаа юу гэж асуухаар нь мэдэхгүй байна гээд буцаад орондоо ороод хэвтэж байсан чинь манай ажлын гэх эмэгтэй орж ирээд алчуур салфетка байна уу гээд ороод ирсэн. тэгэхээр нь яах гэж байгаа юм  гэж асуутал ******* орж ирээд ий толгойг хагалаад явчихлаа гэхээр нт би араас нь орсон чинь манай нөхөр байхгүй толгойндоо алчуур дарсан сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-19/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-26 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн НАЛ0725/8099 дугаартай “...О.ий биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-27-28 дахь тал/,

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:” ...ажлаараа амралтын газар очсон. Өглөө 07 цагийн орчимд сэрээд нүүр гараараа угаангаа амаа угаагаад голын байшинд ороход үүдний орон дээр хэвтэж байхаар нь “зайл гэхэд зайлаагүй байхын гэсэн чинь миний өөдөөс босоод ирэхээр нь би сойж барьж байсан гараараа нэг удаа ий толгой хэсэгт цохиод байшингаас гарч яваад өглөөний цайгаа уугаад гол дээр сууж байсанчлан хоёр цагдаа ирээд намайг аваад явсан “ гэсэн мэдүүлэг /хх-38 р тал/,

дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-08 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б. ******* нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн , амралтын газар хохирогч О.тэй урьд шөнө үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь чулуугаар цохиж духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс гадна  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн НАЛ0725/8099 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч О.ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн эмчилгээтэй холбоотой иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 101,350 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ,  урьд удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг . биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын найман цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД