| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/203 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн ******* холбогдох эрүүгийн 2507 00276 0243 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *******,*******д оршин суух, урьд
-Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жилийн хорих ялаар,
-Налайх дүүргийн Эрүүгийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн,
******* овогт *******гийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, Пост задгай тоотод 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Н.*******г бусадтай хардлаа гэх шалтгааны улмаас нүүр, гар руу нь цохиж “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү шанаа, баруун, зүүн бугалга шуу, баруун бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, баруун, зүүн шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, Пост задгай тоотод 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Н.*******г бусадтай хардлаа гэх шалтгааны улмаас нүүр, гар руу нь цохиж “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү шанаа, баруун, зүүн бугалга шуу, баруун бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, баруун, зүүн шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Х.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...би нэлээн согтчихсон унтах гэж байтал эхнэр к азах авгайтай хардаад үглээд байхаар нь би уурлаад эхнэрийн нүүр рүү нь гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон чинь эхнэр цагдаа дуудчихсан...” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхрийгөө одоо унтаж амар гэсэн чинь унтахгүй ийм эрт унтана гэж юу байдаг юм, чи миний унтахыг заадаг юм уу гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа, баруун гарын шуу, булчин хэсэгт 2-3 удаа цохихоор нь би айсандаа цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн НАЛ0725/232 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт үйл баримтын талаар хамааралтай нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Х.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гарган өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Х.*******ыг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5-дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД