2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2206

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч П.Итгэл,

хохирогч Ч.Д, түүний өмгөөлөгч Ж.Дашдорж,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засварчин мэргэжилтэй, хувиараа засварын газар ажиллуулдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо *** тоотод оршин суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Т овогт Б-н Э (РД:*******).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** цэцэрлэгийн хойд талын замд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд “Toyota Prado-150” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ..., чиг өөрчлөх, ...,  зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” мөн дүрмийн 10.3-т заасан “Жолооч ..., замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Д-г мөргөж эрүүл мэндэд нь биед баруун чамархай, хөхлөг сэртэн, суурь яс, дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлгийн тух чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудын байр суурь, шинжлэн судалсан нотлох баримтууд.

1.1. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-н гэм бурууг шүүхийн өмнө яллах байр суурьтай оролцож хавтаст хэргээс 2025 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

1.2. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас баримтаар болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжлэх байр суурьтай оролцсон бөгөөд хавтаст хэргээс /хх 7-8 хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/, /хх 13 хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/, /хх 19 хохирогчийн мэдүүлэг/, /хх 29-31 хохирлын баримтууд/, /хх 36 иргэний хариуцагчийн мэдүүлэг/, /хх 50 шинжээчийн дүгнэлт/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтуудыг,

1.3. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн болно.

 

2. Шүүгдэгч Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.3.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ч.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

2.1. 102 дугаарын утсанд ирсэн “**** дугаартай машины жолооч хүн мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4-р хуудас/,

2.2. 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8-р хуудас/,

2.3. Хохирогч Ч.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өглөөний 8 цагийн үед ажил руугаа явж байхад ийм зүйл болсон. Мөргүүлснээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Зүгээр ажлаа хийгээд явж байсан. Эрүүл саруул байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Cонгиноxайрxан дүүprийн 7 дугaap xopооны *** өргөө өрxийн зрүүл мэндийн төвд ажилладaг. Tуxайн осoл болox өглөө 08 цагийн орчимд ажил руу явсан. Яваx замдаа ***** цэцэрлэгийн хойд замаар хойноос yparшaa чиглэлтэй явган хүний замаар явж байтал баруун талаас нэг машин миний баруун ташaa pyy мөргөчихсөн. Mөргөсний улмaac юу болсон талaap би сайн мэдэхгүй байна. Ослоос хойш уxаан санаа орж rapaaд бaйraa ...Эмчилгээний зардал сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,

2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн **** дугаартай “...Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ******* дугаартай дүгнэлттэй санал нэг байна. Ч.Д-н биед баруун чамархай, хөхлөг сэртэн, суурь яс, дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлгийн тух чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлынзэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-53-р хуудас/,

2.5. Мөрдөгчийн 451 дугаартай “...Жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.; мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 65-р хуудас/,

2.6. Шүүгдэгч Жолооч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед унаж явсан машин манай хуурай дүүгийн эхнэр С-н машин. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 2,400,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр хуурай дүү Г-тэй өглөөний 07 цаг 30 минутын орчимд Драгон худалдааны төвийн эсрэг талын МТ шатахуун түгээх станц дээр уулзсан. Уулзаад дүүг Хархорин худалдааны төвийн хойд байранд буулгачихад дүүгийн хамтран амьдрагчийн эзэмшлийн Toyota Prado маркийн **** улсын дугаартэй тээврийн хэрэгслийг жолоодон Эрдэнэтолгойд байдаг ажил руу явсан. Явах замдаа Баянхошууны замаар урдаас хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад туслах зам руу зүүн тийш эргээд 2 метр орчим явж байтал миний урд явж байсан нэг цагаан өнгийн toyota aqua маркийн автомашин зүүн гар тийш эргэж орсоноо өөдөөс нь 3 машин ирж байхаар нь зогсчихсон. Тэр 3 машиныг зөрсөний дараа toyota aqua маркийн автомашин хөдлөнгүүт би дагаад хөдөлтөл машины баруун буланд нэг хүн харагдсан. Харсан дариудаа тоормос гишгэсэн боловч машины баруун урд хэсгээр тэр хүнийг мөргөчихсөн. Тэгээд тэр хүн газар уначихсан. Улмаар би цагдаа болон түргэн тусламж дуудсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Хууль зүйн дүгнэлт.

 

3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлынзэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд Б.Э-н гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.

3.3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Эрдэнэсоёлын үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

3.4. Иймд Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад заасан заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

4. Хохирол-хор уршиг:

4.1. Хохирогч Ч.Д-н өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийг 2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн байна. Үндсэн цалин 1,300,000 төгрөг байсан. Тэтгэвэрт гарсан хүн ...хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд ...нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэх нь өөрийнх нь сонголтоор байдаг. Хохирогч тухайн үед нийгмийн даатгал төлж байгаагүй нөхцөл байдал байна. Нийт хохирлын хэмжээнд 2,303,890 төгрөгийн баримт байна. Шүүгдэгчийн зүгээс тухайн хохирлыг төлж барагдуулсан байна. ...Сарын цалин хөлс 1,300,000 төгрөгийг, унааны зардал 10,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд тооцоолохоор 7,232,000 төгрөг болж байна. Тухайн үнийн дүнг нэхэмжилж байна. Мөн иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлын тухайд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхээр байна...” гэсэн санал /шүүх хуралдааны тэмдэглэл/,

4.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн 8,070,160 төгрөгийн хохирлын баримт /хавтаст хэргийн 81-р хуудас/,

4.3 Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.С-н “... Toyota Prado маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин... үнэлгээ хийлгэмээр байна...гараашид удаан байсан мөнгийг нэхэмжилнэ... Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Осол гаргасан жолооч барагдуулна..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-р хуудас/,

4.4. Иргэний нэхэмжлэгч С.С-н “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч овогтой Д /РД:********, ** настай, эмэгтэй/ нь 2025 оны 02 сарын 03-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 8,070,160 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутайжолоочоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ********** дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 2,315,070 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч 2,400,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

4.5. Харин эрүүл мэндийн даатгалын санд учирсан 8,070,160 төгрөгийг төлж барагдуулаагүй  байна.

 

4.6. Түүнчлэн хохирогч Ч.Д-н сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2971 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч Ч.Д-н сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу ...4-р зэрэглэл 15-30% ... гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ...үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

4.7. Хохирогч Ч.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа зэргийг харгалзан гэмт хэрэг гарсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,800,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.

4.8. Хохирогч баримтаар 2,315,070 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс 2,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул зөрүү 84,930 төгрөгийг түүний төлөх дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Э-с 19,715,070 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д-д, 8,070,160 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлүүлэхээр шийдвэрлэлээ.

4.9. Хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон унааны зардлыг нэхэмжилсэн боловч энэ талаарх холбогдох баримтыг бүрэн гаргаж ирүүлээгүй, зөвхөн цалингийн тодорхойлолтыг үндэслэж тооцоог гаргах нь учир дутагдалтай тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

5. Эрүүгийн хариуцлагын талаар.

5.1. Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан,

5.2. Хохирогчийн өмгөөлөгчөөс : “...Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасан хэм хэмжээнд зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэсэн саналыг,

5.3. Шүүгдэгчээс “... миний гэр СХД, ажил маань БЗДүүрэгт байрладаг тул энэ нөхцөл байдлыг харгалзан ял оноож өгнө үү” гэв

5.4. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, хувийн байдал, оршин суух гэр, ажлын газар өөр дүүрэгт байрладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр буюу Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамжин ажилдаа явахдаа зөвхөн нийтийн тээврийн зорчих маршрутын дагуу явах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэхийг түүнд сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр буюу Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамжин ажилдаа явахдаа зөвхөн нийтийн тээврийн зорчих маршрутын дагуу явах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэсоёл нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэсоёлын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Б.Э-с 19,715,070 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Д-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар 8,070,160 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 2,400,000 төгрөг төлөгдсөн, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ