| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/01144/И |
| Дугаар | 142/ШШ2023/00411 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2023/00411
| 2023 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2023/00411 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,*******,*******,*******,,,
Хариуцагч:*******,*******, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 167 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Ж.Сангичимаа, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч С.Чулуунцэцэг, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 167 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь талийгаач 2015 онд өөрийн төрсөн дүү дамжуулан танилцсан бөгөөд эхнэр дамжуулан танилцаж байсан. нь энэ үед-ийн захирлаар ажилладаг гэж байсан ба бизнесийн хэрэгцээ шаардлага гарсан, тодруулбал төмөр материалаар төмөр эдлэл үйлдвэрлэж аж ахуйн нэгж байгууллагад захиалгын дагуу ажил гүйцэтгэдэг тухай хэлж байсан. Уг ажлынхаа хүрээнд мөнгө хэрэгтэй байна гээд хэрэгцээтэй мөнгөө надаас зээлж аваад эргүүдэн төлдөг байсан. Миний хувьд Орхон аймгийн*******ын 5-р хорооллын Мэнд амар худалдааны төвд Бэлийн өтөг ЗБН-ээр дамжуулан барьцаалан зээлдүүлэх үйл ажилагааг явуулдаг байсан нь компанийнхаа үйл ажиллагааг явуулах болон мөнгө төгрөгийн хэрэгцээ гарах бүртээ надаас бэлнээр болон дансаар зээл авч дансаар эргүүлэн төлдөг байсан. Энэ талаар түүний эхнэр байсан болон түүний төрсөн дүү нь болох одоо түүний хууль ёсны өвлөгч болоод байгаа нь ч сайн мэднэ. нь 2022 оны 02 дугаар сард гэнэт нас барсан гэдгийг миний бие түүний дүү оос сонсоод гүн эмгэнэлээ илэрхийлсэн.
1. нь 2019 оны 5 дугаар сарын эхээр надад хэлэхдээ манай компани нийгмийн даатгалд өртэй байгаа, мөн өөр өр төлбөрүүд ч бас байгаа, бас бараа материал авах шаардлага байна, уг өрийг төлчихөөд тендерт оролцож компанийнхаа ажлыг сайжруулах шаардлагатай байна гээд үе үе их бага шаардлагатай хэмжээгээр өөрийн боломжит хугацаагаар эргүүлэн төлье гэж хүсэлт гаргаж мөнгөө зээлэн авч байсан. Ийнхүү миний бие түүний хүсэлтийг зөвшөөрч байнга түүний хүссэний дагуу мөнгө зээлдүүлж, нь тохиролцсоны дагуу зээлээ хүүгийн хамт эргүүлэн төлж, улмаар түүний бизнесийн үйл ажиллагаа нь сэргэж, ашиг орлоготой ажиллаж байгаа гэж надад хэлдэг байсан. нь авсан зээлнүүдээсээ эргүүлэн төлөхдөө алийг нь түрүүлж эргүүлэн төлөхөө өөрийн сонголтоор хийдэг байсан. Ийнхүү урьд тохиролсоны дагуу нь надаас мөнгө зээлэх хүсэлт гаргасан ба миний бие 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 7.000.000 /долоон сая/ төгрөг, мөн өдөр дээрх дансанд 35.000.000 /гучин таван сая/ буюу нийт 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөгийг 1 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр барьцаагүйгээр зээлдүүлсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин зээл авах хүсэлт гаргасны дагуу эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 5.000.000 /таван сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж тус мөнгийг шилжүүлсэн, Дээрх зээлүүдийг өгснөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн боловч зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тул миний бие 99104455 дугаараар нь холбогдоод зээл, зээлийн хүүгээ шаардахад удахгүй мөнгө орж ирнээ, тэгэхээр нь зээл, зээлийн хүүгээ өгнө, хүлээж байгаарай гэж хэлсэн. Ийнхүү авсан зээлээ төлөөгүй байж байгаад 2019.07.02-нд нь надтай уулзаад Хаан банкны 5094501852 дугаарын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлж, маргааш нь буюу 2019.07.03-нд 6.707.000 төгрөгийг мөн миний Хаан банкны 5094501852 дугаарын дансанд шилжүүлж нийт 9.707.000 төгрөгийг надад төлсөн. Үүнийг нь 2019.05.08-ны өдөр болон 2019.05.22-ны өдийн хооронд зээлж авсан 47.000.000 төгрөгийн хүүд нь 2.707.000 төгрөгийг, үлдсэн 7.000.000 төгрөгийг нь үндсэн төлбөрөөс нь хасч түүний надад төлөх зээлийн төлбөр нь нийтдээ 40.000.000 төгрөг үлдсэн. Үүнийг баталгаажуулж 2019.07.02-ны өдөр бид зээлийн гэрээ байгуулж уг 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу нь уг зээл, зээлийн хүү огт төлөөгүй ба одоогоор үндсэн зээл 40,000.000 төгрөг, зээлийн хүү 24сар*2.000.000=48,000.000 төгрөг, нийт 88.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байгаа.
2.Мөн нь 2020.04.24-ны өдөр урьд тохиролцсоны дагуу өөрийн 99104455 дугаартай утаснаас надруу захиа илгээж 14.000.000 төгрөгний зээл авахыг хүссэн ба миний зүгээс түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд 14.000.000 сая төгрөгийг 3 хувааж шилжүүлж, 12 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийг авахдаа Эрдэнэт үйлдвэр тендерт орох гэж байгаа, мөнгөний хэрэг гарсан гэж тухайн үедээ надад хэлж байсан. Уг зээлийн үндсэн зээл 14.000.000 төгрөг, зээл хүү 7.210.000 төгрөг, нийт 21.210.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба уг мөнгийг 2021.02.27-нд төлсөн.
3. нь 2020.05.05-нд 800.000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд 2020 оны 05 сарын 14-ний өдөр хүү 20,000, нийт 820,000 төгрөгийг буцаан төлсөн.
4. нь 2020.06.23-нд 4.000,000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу' сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд тус өдөр хүү 30.000, нийт 4,030,000 төгрөгийг буцаан төлсөн.
5. нь 2020.08.20-нд Голомт банкнаас зээл авах гэж байгаа гэж хэлээд 5.000 000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу 3 сарын хугацаатай, сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн үүрэг нь үндсэн зээл нь 5,000.000 төгрөг, 3 сарын хүү нь 750.000 төгрөг нийт 5.750.000 төгрөгийг 2020.11 дүгээр сард төлсөн.
6. 2020.08.21-ны өдөр дахин надруу яриад, гар утсаараа захиа илгээж 28.000.000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн тендер шалгарсан тул мөнгөний хэрэг гарсан гэж хэлж байсан. Үүнийх нь дагуу миний бие түүний эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд тус өдөрт нь багтаан 25.000.000 төгрөг, маргааш нь буюу 2020.08.22-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 28.000.000 төгрөгийг, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Уг зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлсөн.
7. нь 2020.10.02-ны өдөр дахин надруу холбогдож 25.000.000 төгрөгийг зээл авах хүсэлтэй байгаагаа хэлсэн ба ингэхдээ Эрдэнэт үйлдвэрээс тендер авсан миний бие 2020.10.02-ны өдөр өөрийн Хаан банкны данснаасаа түүний эзэмшлийн хаан банкны 5090162946 тоот дансанд 15.170.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, үлдэгдэл 9.830.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн үлдэгдэл нь 2021.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү нь 6.800.000 төгрөг байсан ба 2021.03.15-нд зээлийн 6,800.000 төгрөгийг, үндсэн зээлээс 15.000.000 төгрөг, нийт 21.800.000 төгрөгийг данснаас төлсөн болно. Ингэснээр 2021.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 10.000.000 төгрөг үлдсэн. Үүнийг 2021.05.14-ний өдөр өмнө тохиролцсоны дагуу хүү 1.017.000 төгрөгийн хамт нийт 11.017.000 төгрөгийг данснаас шилжүүлж төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Уг зээлийг авахдаа надад Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй 5/321-20, 5/319-20 дугаартай 2 өөр гэрээний хуулбарыг өгч зээл авсан. Түүний уг гэрээг хараад ийг эргүүлэн төлнө гэж итгэж байсан тул өмнөх зээлээ төлөөгүй байхад нь түүнд нэмж зээл өгч байсан юм.
8. нь 2020.10.25-ны өдөр дахин зээл авахаар гар утсаараа захиа илгээсэн хандсан ба түүнд 5.000.000 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн төлбөр үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү нь 900,000 төгрөг, нийт 5,900,000 төгрөгийг төлөөгүй байна.
9. нь 2020.10.27-нд 400.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, түүний шилжүүлэхийг хүссэн бөгөөд түүний дүү 5046127406 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд зээлийг эргүүлэн төлсөн.
2020 оны 11 сарын байдлаар 2019 оны 07 сарын 02-ноос 40 сая, 2020 оны 10 сарын 02-ноос 25 сая, 2020 оны 11 сарын 21-с 28 сая, 2020 оны 04 сарын 24-нөөс 14 сая, 2020 оны 10 сарын 25-наас 5 сая гэсэн зээлүүд байгаа гэсэн түүний гар утсаар илгээсэн зурвасаар нотлогдоно.
10. нь 2021.02.04-ны надруу өөрийнхөө утсаар залгаад 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, бараа материал худалдан авах шаардлагатай байгаа тул маргааш гэхэд бэлэн байлгаарай гэж хэлсэн. Үүнийх нь дагуу миний бие 2021.02.04-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5094501852 тоот данснаасаа 40.000.000 төгрөгийг бэлнээр охин хамт Хаанбанкны Орхон аймгийн*******ын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах төв салбараас 15 цаг 15 минутанд бэлнээр авч, маргааш нь буюу 2021,02.05-ны өдрийн 12 цаг 30 минутанд миний ажлын байр байрлах Мэнд-Амар төвийн өрөөнд зээлийн гэрээг бичгээр байгуулан 2 талаас гарын үсэг зураад 40.400.000 төгрөгийг түүний хүссэний дагуу бэлнээр, үлдэгдэл 9.600.000 төгрөг нь түүний хүссэний дагуу өөрийнх нь Хаан банкны 5090162946 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж нийт 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр тооцож зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээгээр олгосон 40.400.000 төгрөгийг 2021.02.05-ны өдрийн 12 цагийн үед бэлнээр өд хүлээлгэн өгөх үед миний охин надтай хамт байсан ба уг мөнгийг нь 2 удаа тоолж шалган хүлээлгэсэн өгсөн. Уг ззэлийн гэрээгээр олгосон үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөгийг Ц.Баттөгс нь 2021.08.05-нд эцсийн хугацаа нь төлөх ёстой байсан боловч төлөөгүй.
11. нь 2021.03.06-ны өдөр 6.000.000 төгрөг зээл хүсэлтэй байгаагаа хэлсэн ба миний бие тус өдөрт нь 4 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр тооцон түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд бэлэн бусаар шилжүулж, зээлдүүлсэн бөгөөд түүнийг хугацаандаа эргүүлэн төлсөн.
12. нь 2021,03.19-нд 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 3.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн, бөгөөд 2021 оны 05 сарын 20-ны өдөр үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 434.000 төгрөг, нийт 3.434,000 төгрөгийг төлсөн,
13. нь 2021.03.25-нд 7,000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 7.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 05 сарын 20-ны өдөр үндсэн зээл 7.000,000 төгрөг, зээлийн хүү 653.500 төгрөг, нийт 7.653,500 төгрөгийг төлсөн.
14. нь 2021.03.31-нд 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 4.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 05 сарын 04-ний өдөр үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 273.000 төгрөг нийт 4.273.000 төгрөгийг төлсөн.
15. нь 2021.04.09-нд 18.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 18.000.000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу дүү ийнх нь Хаан банкны 5300673139 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн, бөгөөд уг зээлийг төлсөн.
16. нь 2021.04.23-нд 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 5.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 05 сарын 04-ний өдөр үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 100.000 төгрөг нийт 5.100.000 төгрөгийг төлсөн.2021 оны 05 сарын 05-ны байдлаар 2019 оны 07 сарьн 02-ны 40 сая төгрөг төлөгдөөгүй, 2021 оны 02 сарын 05-ны 50 сая төлөгдөөгүй, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 10 сая /2021.05.14-нд төлсөн/, 2021 оны 04 сарын 09-ний 18 сая байгаа талаар гар утсаар Чулуунцоож өөрөө зурвас /захиа буюу мессеж/ илгээж байснаар нотлогдоно.
17. нь 2021.05.28-нд 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 20.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу дүү ийн Хаан банкны 5098024001 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэнг 2021.06.21-ны өдөр үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 960.000 төгрөг, нийт 20.960.000 төгрөгийг төлсөн.
18. нь 2021.07.15-нд 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 6.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу дүү ийнх нь Хаан банкны 5300673139 тоот дансанд, шнлжүүлж зээлдүүлсэн бегөед 2021 оны 09 сарын 28-ны өдөр үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 6.900.000 төгрөгийг буцаан төлсөн.
19. нь 2021.08.04-нд 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 1.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шиджүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 10 сарын 01-ний өдөр үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 155,000 нийт 1,155,000 төгрөгийг буцаан төлсөн.
20. нь 2021.11.15-нд 5.000.000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 5.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 12 сарын 17-ны өдөр 5,320,000 төгрөгийг буцаан төлсөн.
21. нь 2021.11.25-нд 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 6.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу Ж.Халиуны Хаан банкны 5090737019 тоот дансанд Төгсөө Батмонгол гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 6,000,000, зээлийн хүү 2*360,000 нийт 6,720,000 төгрөгийн үүрэг байгаа.
22. нь 2021.12.20-нд 4.800.000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 4.800.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 12 сарын 24-ний өдөр 4,850,000 төгрөгийг буцаан төлсөн.
23. нь 2022.01.14-нд 3.100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 3.100.000 төгрөгийг түүний Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 3,100,000, зээлийн хүү 155.000 нийт 3,255,000 төгрөгийн үүрэг байгаа.
Дээрх 23 удаагийн зээлийн гэрээгээр нь ямар нэгэн барьцаагүйгээр зээл авсан бөгөөд үүнээс энэ нэхэмжлэлийн 2, 3, 4, 5, 6, 7, 9,11, 12,13, 14, 15,16, 17,18,19, 20, 22 гэж дугаарласан хэсэгт заасан зээлүүдийг хүүгийн хамт бүрэн төлсөн ба эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон. Харин хувьд эргүүлэн төлөөгүй зээл нь энэ нэхэмжлэлийн 1, 8, 10, 21, 23 гэж дутаарласан хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа болно. Тодруулбал 2019.07.02-ны өдөр бид бичгээр зээлийн гэрээ байгуулж уг 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон ба нь уг зээл, зээлийн хүүг огт төлөөгүй ба одоогоор үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 24сар*2.000.000=48.000.000 төгрөг, нийт 88.000,000 гөгрөг төлөх үүрэгтэй, 2020.10.25-ны өдөр 5.000.000 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү нь 900,000 төгрөг, нийт 5,900,000 төгрөгийг төлөөгүй, 2021.02.5- ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба одоо үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөг төлөх үүрэгтэй, 2021.11,25-нд 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд уг зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 6,000,000, зээлийн хүү 2*360,000 нийт 6,720,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, 2022.01.14-нд 3.100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд уг зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 3,100,000, зээянйн хүү 155,000 нийт 3,255,000 төгрөгийн* үүрэг тус тус гүйцэтгээгүй байна. Үүнээс 2019,07.02-ны өдрийн 40.000,000 төгрөгийг, 2021.02.05-ны өдрийн 50.000,000 төгрөг тус тус зээлдүүлэхдээ бичгээр зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хүүгийн хамт түүний өв залгамжлагчаас нэхэмжилж байна. Харин 2020.10,25-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөгийн, 2021.11.25-нд 6.000.000 төгрөгийн, 2022.01.14-нд зээлдүүлсэн 3.100.000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул миний бие бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн зээлд зориулж шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд 2019.07.02-ны өдрийн 40.000.000 төгрөг, зээлийн хүү 48.000.000 төгрөгийн хамт нийт 88.000.000 төгрөгийг, 2020.10.25-ны өдрийн үндсэн зээл 5.000.000 төгрөгийг, 2021.02.5-ны өдрийн 50,000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг, 2021.11.25-ны өдрийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, 2022.01.14-ний өдрийн 3.100.000 төгрөгийг бүгд нийлээд 167.100.000 /нэг зуун жаран долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг дүү, өв залгамжлагч оос гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний төрсөн ах нь 2005 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн-ыг үүсгэн байгуулж захирлаар нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Бидний төрсөн ээж Д.Нямсүрэн нь төрсөн хүү асрамжинд байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан. Төрсөн ах маань 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид сар хүрэхгүй хугацаанд төрсөн ээж, ахыгаа алдаж маш хүнд байдалд орсон. Ахынхаа ажил явдлыг нь өнгөрөөсний дараа ахын төрсөн хүүхдүүдэд нь ахынхаа эд хөрөнгүүдийг өвлүүлэхээр төрсөн ах эгч дүү нар бид төрсөн хүүхдүүдтэй нь зөвлөлдөж ярилцсан. /ахын эхнэр нь нэхэмжлэл гаргаж 2015 оны 04 -р сарын 08- ны өдрийн******* сум дундын 14 дүгээр шүүхийн 360 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан /Ахын маань өвлөгдөх эд хөрөнгө зөвхөн биш бөгөөд төрсөн хүүхдүүд нь нэрлэсэн-г их хэмжээний өртэй учир өвлөхөөс татгалзсан. Төрсөн ах, эгч, дүү нар бидэнд компанийг өвлөх эрх үүссэн тул дахин ах, эгч дүү нар хамт зөвлөлдөж монгол хүний уламжлалт зан заншлаар талийгаач ээж, ах 2-ынхоо нэрийг гаргаж ясыг өндөлзүүлэхгүй сайн төрлийг олуулахын төлөө компанийн өр төлбөрийг ямар нэгэн байдлаар барагдуулж байгууллагуудыг хохиролгүй болгоё гэж шийдсэний дагуу Иргэний хуулийн 520, 531, 535 дугаар заалтыг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн дүү миний бие 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн дугаар 2011002005, регистрийн дугаар 2798182 , 6000 /зургаан мянган ширхэг энгийн хувьцаатай-ыг 0060 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн.-ийн дүрмийн Гурав. Компанийн үүрэгт 3.6 Компанийн тухай хуулийн 84.1.84.2 дахь хэсэгт заасны дагуу ийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.
Дөрөв. Компанийн хариуцлага 4.1 Компани нь Компанийн тухай хуулийн 9.1 дэхь хэсэгт заасан хариуцлагаа хүлээнэ.4.4 Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84.85 дугаар зүйлд заасан хариуицлагыг хулээнэ. 4.5. Компани нь Монгол Улсын хуульд заасан бусад хариуцлагийг хүлээнэ.
Иргэний тухай хууль 515 дугаар зуйл . 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. 535 дугаар зүйл хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд өвлөн авсан-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839.17 төгрөгийг хариуцан хүлээн авсан.
1. Хаан банк ХХК-д 178.097.746.09 төгрөг /зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл/ Компанийн тухай хууль 9.5 Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө. эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс эд хөрөнгийн эрхээс тодоохой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн уйл ажиллагааны тухай хууль 20 дугаар зүйл, Зээлийн гэрээ, 20.19. Хуулиар хориглоогүй шаардлагатай бусад зүйл, Хаан банкны зээлийн гэрээний 7 дахь заалт. Хариуцлага 7.4 Барьцаа /Баталгаат ипотек/ Батлан даалт /Фудуцийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд Зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлого хөрөнгөөр хангуулна.8 дахь заалт. Бусад зүйл.
8.1 Талууд энэ гэрээний зүйл заалтуудыг нэн тэргүүнд баримтлана.
8.2 Энэ гэрээ нь дор дурьдсан тохиолдолд хүчин төгөлдөр болохоор Талууд харилцан тохиролцов.
8.9. Гэрээ нь талууд тэдгээрийн эрх залгамжлагчид зөвшөөрөгдсөн шилжүүлэн авагчдын хувьд заавал биелэгдэх шинжтэй хүчин төгөлдөр хэвээр байна.
1.1 Нэг талаас Хаан банк ХХК буюу түүнийг төлөөлж*******,******* Оюут баг хаягт орших Оюут тооцооны төвийг төлөөлж эрхлэгч / цаашид Банк гэх нөгөө талаас-ныг төлөөлж захирал албан тушаалтай Давагдоржийн Баттөгс нь / цаашид Зээлдэгч гэх / нар нь харилцан тохиролцож 2020 оны 04-р сарын 5-ны өдрийн ЗГ/202045185954 тоот зээлийн гэрээгээр 200,000,000/ Хоёр зуун сая /төгрөгийг зээлдсэн. Зээлийн гэрээнд 2020 оны 12 -р сарын 18-ны өдөр, 2021 оны 1-р сарын 15 ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 02 -р сарын 25-ны байдлаар 139,617,285,55 төгрөг.
1.2 Нэг талаас Хаан банк ХХК буюу түүнийг төлөөлж*******,*******, Оюут баг хаягт орших Оюут тооцооны төвийг төлөөлж эрхлэгч / цаашид Банк гэх Нөгөө талаас-ныг төлөөлж захирал албан тушаалтай Давагдоржийн Баттөгс нь / цаашид Зээлдэгч гэх / нар нь харилцан тохиролцож 2021 оны 02-р сарын 26-ны өдрийн ЗГ/20214607 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 тавин сая /төгрөгийг зээлдсэн. Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 02 -р сарын 16-ны байдлаар 38,480,460,54 төгрөг, Нийт зээл, зээлийн , хүүгийн үлдэгдлийн дүн: 178.097.746.09 төгрөг
2. Монгол татварын албанд 82.520.786.66 төгрөгийн өр. Иргэний тухай хууль 515 дугаар зуйл, 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гуйцэтгэнэ. 535 дугаар зуйл хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд Хөрөнгийг шилжүүлэн авсан төпийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. МУ-ын Татварын ерөнхий хууль 14 дугээр зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох бусдад шилжих. 14.6 Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг түүнтэй холбоотой эрх, өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй.
2.1 Дотоодын бараа,үйлчилгээний суутгасан НӨАТ-ийн өр / 2021 оны 4 сараас 2022 оны 4 сар / 44,401,712,54 төгрөгийн өр
2.2 Газрын татварын өр /2020,2021,2022 он/12.684.060 төгрөгийн өр
2.3 Цалин , хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын өр / 2021 оны 4-р улирал /1,865,788,75 төгрөгийн өр/, /2022 оны 1,2 улирал / 828,135,82 төгрөгийн өр.
2.4 Аж ахуй нэгжийн орлогын албан татвар /2021-2 улирал 10,514,113,97 төгрөгийн өр.
/2021-4 улирал 12,067,225,58 төгрөгийн өр
2.5 Автын агаарын бохирдлын төлбөр 3,500+9,500=13,000 төгрөгийн өр.
2.6 Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар 31,250+115,500=146.750 төгрөгийн өр
2.7 Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар, /2022 оны 1-р улирал 211.303.21 төгрөгийн өр 2-р улирал 211.303.21 төгрөг өр Нийт өрийн дүн : 82.943.393.08 төгрөг
миний бие нь Компанийн эрх бүхий хууль ёсны албан тушаалтны хувьд зөвхөн компанийн нэрийн өмнөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг компанийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд компанитай холбоотой асуудлаар гүйцэтгэх хуулийн хариуцлага хүлээсэн. Компанийн эд хөрөнгөөр иргэн хоорондын өр зээлийг барагдуулах үүрэг хариуцлага хуулиар хүлээгээгүй болно. нь компанийн үйл ажиллагаанд зориулж зээл олгож байсан талаар нэхэмжлэлдээ дурьдсан хэдий ч компанийн харилцах дансаар гаас зээлийн мөнгө орж ирээгүй ба санхүүгийн баримт бичиг тайлан тэнцэлд хувь хүнээс авсан зээл, зээлийн хүү эргэн төлөгдөх зээл, зээлийн хүүгийн өглөг тусгагдаагүй, компанийн албан бичиг хэрэгт компанийг төлөөлж компаний тамга тэмдгээр баталгаажсан захирлын гарын үсэгтэй тай байгуулсан зээлийн гэрээ бүртгэгдэж авагдаагүй байна. нь иргэн хувийн дансанд мөнгө шилжүүлж байсан дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн. нь ахыг нас барсныг бусдаас сонсож над руу өөрөө залгаж шууд л өрийн талаар ярьсан. Төрсөн эгч бид 2-ыг ирж уулз гэсэн учраас хүн ёсны үүднээс ахыгаа бодож эгч бид 2 очиж уулзахад ахынхаа зээлсэн мөнгийг та нар төл гэж тулгасан. Бид та нарын иргэн хоорондын өр зээлийг сайн мэдэхгүй, компанийн өр зээлийн талаар хаан банк, татварын алба, газрын албанд дуудагдаж, хамт ажиллаж байсан хүн нь биднийг ажил явдалтай байх хойгуур компаний ажлын багажуудыг хулгайлах бараа материалыг нь хулгайлж ачиж явсан зэрэг сэтгэл санааны хүнд байдалтай учраа ч олохгүй явж байна гэхэд компанид нь ямар тоног төхөөрөмж байна тэрнээс нь өг гэж шаардсан. Тэр үедээ одоогийн нэхэмжилж байгаа шиг их мөнгө нэхээгүй. Намайг компани дээр байж байхад охин нөхөр 2-ынхоо хамт ирж компанид ямар тоног төхөөрөмж байна онгойлгож үзүүл одоо тооцоо нийлнэ гэж дарамталсан. Энэ бүгд банкны барьцаанд байгаа гэж хэлээд тантай зээлийн өр, хүүгийн тооцоо нийлж мэдэхгүй гээд явуулсан. Нэхэмжлэлтэй танилцахад 25 удаагийн үйлдлээр өндөр хүүтэй мөнгийг урьдах зээлээ төлж барагдуулаагүй төлж чадахгүй эрсдэлтэй байдал үүссэн, үндсэн зээлээ төлж чадахгүй дарамттай байдалд байгааг мэдсээр байж зээлдэгчийн санхүүгийн боловсрол мууг далимдуулж зээлдүүсэн мөнгөнийхөө өндөр хүүг авахын тулд дахин дахин өндөр хүүтэй зээл олгоод өндөр хүү авч ашиг олох замаар мөнгө хүүлж буцааж авахдаа гүйлгээний утгыг нь зэсийн үнэ гэх мэтээр бичүүлэн авч хувь хүний орлогын албан татвараас зайлс хийсэн болон мөнгө хүүлэх гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн гэж харагдаж байна. Энэ хүү өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж байх Ковидын хөл хорионы онц байдлын үед хүнснээс бусад үйлдвэрлэл үйлчилгээ зогссон Орлого олох боломжгүй эдийн засгийн хүнд үе байсан. Төрөөс ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж татварыг тэглэх тог цахилгааныг үнэгүй болгох банк болон банк бус санхүүгийн байгууллага, ломбард хувь хүний зээлийн хүүг хойшлуулах бууруулах 3 хувиас дээш гаргахгүй байх олон арга хэмжээнүүдийг авч байсан үеийг өөрөө барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан санхүүгийн мэдлэг боловсролтой хүний хувьд сайн мэдэж байгаа. Эдийн засгийн хүнд орчин үед байх боломжгүй хүүг өөрийн үзэмжээрээ тогтоож мөнгө хүүлж байсан нь харагдаж байна. Өндөр хүү авч ашиг олж байгаа хүний хувьд хүн чанар гаргаад ганц өдөр хүүгүй мөнгө хэрэглүүлэх нь хүний хүн чанарын асуудал байж болно тэхэд нэг өдөр мөнгө хэрэглүүлээд өдөрт нь буцааж авахдаа ч хүү тооцож авсан байх жишээтэй. Үхсэн хүн босож ирж үг хэлэх биш гэсэн хандлага гаргаж бүгд тэр хүний хүсэлтээр явж байгаад ийм байдалд орсон мэт хэлж байгаа нь харамсалтай. Зээлдүүдэгчийн хувьд зээдлэгчийн зээлээ төлж дуусгаагүй, зээлээ төлөхийг шаардахад төлж чадахгүй эрсдэлтэй байдал үүссэн нөхцөл байдлыг мэдэж байсан учир дахин зээл олгохгүй байх, шүүхэд нэхэмлэл гаргах зэрэг хууль ёсны арга хэмжээнүүдийг авах ёстой байсан болов уу гэж бодож байна. Хэдийгээр энэ асуудлыг зөвшөөрөхгүй ч гэрээний маргаантай асуудал ажиглагдаж байгааг шүүх анхаарна уу. Тус компани нь хувьцааны цэвэр ашиг ноогдолгүй, харилцах дансанд орлогогүй, хадгаламжгүй Компанийн тоног төхөөрөмж хэт хуучин ашиглалтын хугацаа дуусаж эвдэрсэн сэлбэг хэрэгсэл нь дотоодоос олддоггүй, хятад улсад захиалах боломжтой ч өндөр үнэтэй, төхөөрөмжийг засаж сэлбэн ашиглалтанд оруулах нарийн мэргэжлийн мэргэжилтэн ховор учраас үйл ажиллагаа эхлэх боломжгүй орлогогүй байна. Хуулийн дагуу компанийн нэрийн өмнөөс хууль ёсны үүрэг хариуцлага хүлээсэн учраас банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкны заасан хугацаанд хийх үүрэг хариуцлагын дагуу-ыг төлөөлж бусдаас 1.5 хувийн хүүтэй болон хүүгүй зээл авч компанийн дансанд төвлөрүүлж зээл, зээлийн хүүг буцаан төлөх төлөлт өглөгийг үүсгэж банкны төлөлтийг зээлээр гүйцэтгэж байна. Иймд гийн гаргасан иргэн хоорондын зээл, зээлийн хүү төлүүлэх нэхэмжлэл хууль ёсны үндэслэлгүй байх тул ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйл 115.2.3 заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс гийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-7/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах тухай гэрээнүүдийн хуулбар /1хх-8-23/, мессежний гэрэл зургууд /1хх-22-8/, гийн дансны хуулга /1хх-29-96/, , нарын хооронд 2019.07.02-ны өдөр байгуулсан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-237/, Зээлдүүлэгч , зээлдэгч Д.Батгөгс нарын хооронд 2021.02.05-ний өдрийн 50.000.000 /тавин сая/ төгрөг сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-238/, Зээлдүүлэгч , зээлдэгч нарын хооронд 2020.04.24-ний өдрийн 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг сар бүрийн 5 хувийн хүүхтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-239/, Зээлдүүлэгч , зээлдэгч нарын хооронд 2020.10.02-ны өдрийн 25.000.000 /хорин таван сая/ төгрөг сар бүрийн 5 хувийн хүүхтэйгээр зээлдүүлэх тухай зээлийн гэрээ /2хх-240/, нь 2021.02.04-ны өдөр өөрийн Хаан банкны 5094501852 дансаас бэлнээр 40.000.000 төгрөгийг баримт /2хх-241/, гаас нь зээлж авч төлсөн тухай барьцаалан зээлдүүлэх 2020.02.22-ны өдрийн зээлийн гэрээ, гаас Д.Батгөгс нь зээлж авч төлсөн тухай барьцаалан зээлдүүлэх 2020.03.04-ны өдрийн зээлийн гэрээ /2хх-242-243/, үнэгүй.мн зар /3хх-2/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.
4.Хариуцагчаас нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-115/, ийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-116/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-117/, Батмонгол ХХК-ийн дүрэм /1хх-118-121/, Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-122/, Хаан банкны зээлийн гэрээнүүд /1хх-123-139/, Татварын албаны өрийн нэхэмжлэх /1хх-140-183/, Газрын татвар төлсөн баримт /1хх-183-184/, Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татварын нэхэмжлэх /1хх-185-188/ Компанийн үндсэн хөрөнгийн тайлан 2022-оны 1р сарын байдлаар /1хх-189/, Компанийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн зээл өглөгийн жагсаалт /1хх-190/, Компанийг төлөөлж хийсэн зээлийн гэрээний жагсаалт /1хх-191/, Компанийг төлөөлж хийсэн зээлийн гэрээ /1хх-192-199/, Компанийн харилцах дансны хуулга /1хх-200-209/, 2022-3-23- наас хойшх компанийн зээлсэн зээл уг зээлээс хаан банкинд үндсэн зээл зээлийн хүү төлсөн төлөлт.татварын албанд төлсөн өр.компанийн нийт төлбөр, өрийн үлдэгдэлийн санхүүгийн тооцоо, Компанийн гол үйл ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмжийн зураг /1хх-210-214/, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ /3хх-5/, Зээлийн тооцоотой холбоотой товчоо, дансны хуулга /3хх-32-67/, Машин худалдан авсан гэрээ гэрээ, хүснэгт /3хх-68-70/, Зээл төлсөн ХААНбанкны хуулга /3хх-71-73/, 1-1-З-р байрны худалдан борлуулсан гэрээ /3хх-74-75/, Бэйкер тилли далайван аудит ХХК-ийн хараат бус аудитын тайлан /3хх-76-78/,-ийн орлогын дэлгэрэнгүй тайлан /3хх-79/, Газрын татвар төлсөн баримт /3хх-80-112/, Бусад татвар төлсөн /3хх-113-134/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нь Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулга, / нь Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулга, /РД: 2798182/ Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Төрийн банкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн хуулга, Хаан банкны 5090162946 дугаартай дансны, ийн Хаан банкны 5300673139, 5098024001 дугаартай дансны,-ийн хаан банкны 5120241761 дугаартай данснуудын 2018, 2019, 2020, 2021, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацааны дэлгэрэнгүй хуулга,
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс /РД: 2798182/-ийн анх байгуулагдсан цагаас хойш хувьцаа эзэмшигч нь хэн байсан, итгэмжлэлгүйгээр төлөөөлөх эрхтэй этгээд нь хэн байсан талаарх хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, нь үл хөдлөх хөрөнгө, газар өмчилж байсан эсэх, одоо өмчлөлд нь үл хөдлөх хөрөнгө, газар бүртгэгдсэн эсэх, өмчилж байсан үл хөдлөх хөрөнгийг хэзээ, хэнд, ямар үндэслэлээр шилжүүлсэн талаарх лавлагаа, нь ямар ямар үл хөдлөх хөрөнгө өмчилдөг талаарх лавлагааг, хэзээ, хэнээс хэрхэн шилжүүлж авсан талаарх дэлгэрэнгүй лавлагаа,, нар нь газар эзэмшдэг эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн Автотээврийн төвөөс /РД: 2798182/, , / нарын өмнө эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн лавлагаа, одоо эзэмшиж буй тээврийн хэрэгслийн лавлагаа, Мобиком корпораци ХХК-иас үүрэн холбооны дараа төлбөрт 99104455 дугаарын өмнө эзэмшиж байсан лавлагаа болон одоо хэн эзэмшиж байгаа талаарх лавлагаа /2хх-12-208/,
6.Хариуцагчийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкнаас гийн дансны хуулга /2хх-244-249, 3хх-16-21/, шүүх хуралдаанд шинжлэн судалж, гэрч аас мэдүүлэг авсан.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: ....2019.07.02-ны өдрийн 40.000.000 төгрөг, зээлийн хүү 48.000.000 төгрөгийн хамт нийт 88.000.000 төгрөгийг, 2020.10.25-ны өдрийн үндсэн зээл 5.000.000 төгрөгийг, 2021.02.5-ны өдрийн 50,000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг, 2021.11.25-ны өдрийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, 2022.01.14-ний өдрийн 3.100.000 төгрөгийг бүгд нийлээд 167.100.000 /нэг зуун жаран долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг дүү, өв залгамжлагч оос гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн зээлсэн мөнгүүдийг Батмонгол Хийц ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан тул компанийг хариуцагчаар татсан гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Чулуунцоож миний бие компанийн эрх бүхий хууль ёсны албан тушаалтны хувьд компанийн нэрийн өмнөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг компанийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд компанитай холбоотой асуудлыг гүйцэтгэх хуулийн хариуцлага хүлээнэ. Компанийн эд хөрөнгөөр иргэд хоорондын өр зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй учраа-иас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байна. Энхтуяа компанийн үйл ажиллагаанд зориулж зээл өгч байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн хэдий ч Энхтуяа компани хоёрын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ байхгүй. Компанийн аль ч дансанд Энхтуяагаас зээл гэсэн мөнгө орж ирээгүй. Санхүүгийн баримт бичигт хувь хүн Энхтуяагаас авсан зээл, зээлийн хүү, эргэн төлөгдөх мөнгө тусгагдаагүй байгаа. Энхтуяа нь талийгаач Баттөгсийн хувийн дансанд мөнгө шилжүүлж байсан дансны хуулга, шүүхэд гаргаж өгч байснаас харахад түүний зээлдүүлсэн гэж хэлээд байгаа мөнгө нь компанийн дансанд орж ирээгүй гэдгийг нотолж байгаа тул Баттөгстэй амаар болон бичгээр гэрээ байгуулж байсан гэдэг нь баримтаар нотлогдож байна.
.... Иймээс иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар бичгээр байгуулаагүй мөртлөө хүү тооцон авсан нь амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу хүүг төлсөн төлбөрийг үндсэн зээлд тооцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдодл гэрээгээр тохирсон хугацаанд хүү тооцож илүү төлсөн 53,602,500 төгрөгөөс бага зэргийн төлбөр тооцоо байх ёстой. Тооцоо хийж үзэхэд зээлдэгч Баттөгс нь зээлж авсан мөнгөнөөсөө илүү мөнгө төлсөн учраас гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлсэн гэж үзэж байна гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
-2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:
Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 7 000 000 төгрөг, мөн өдөр дээрх дансанд 35 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн нь гийн хаан банкны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх 34, 35х/ , зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрхи 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болон 2019 оны 05 дугаар 22-ны өдрийн хооронд зээлсэн 47 000 000 төгрөгийн зээлээс 2019 оны 07 дугаар сарын 02-нд төлсөн 3 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-нд төлсөн 6 707 000 төгрөг нийт 9.707.000 төгрөгийг хасч үлдсэн зээл 40 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцож нар зээлийн гэрээг /2 дугаар хавтаст хэргийн 237х/ нөхөж байгуулсан байна.
-2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд: 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн нь гийн хаан банкны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх 93х/, нэхэмжлэгчийн тайлбараар,
-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны 5090737019 тоот дансанд Төгсөө Батмонгол гэсэн гүйлгээний утгаар 6 000 000 төгрөг шилжүүлсэн нь гийн хаан банкны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх 69х/, нэхэмжлэгчийн тайлбараар,
-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3 100 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд: нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 3 100 000 төгрөг шилжүүлсэн нь гийн хаан банкны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх 72х/, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
5.Хариуцагч нэхэмжлэгч гаас дээрхи буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлсэн 7 000 000 төгрөг, мөн өдөр дээрх дансанд шилжүүлсэн 35 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлсэн 9 600 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны 5090737019 тоот дансанд Төгсөө Батмонгол гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 6 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлсэн 3 100 000 төгрөгийг шилжүүлэн авсан тухайд маргаагүй.
6.Зээлдүүлэгч нь зээлдэгч өмчлөлд мөнгө шилжүүлсэн, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
8.Талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүүгийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч бичгээр байгуулсан гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй.
9.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан.
10.Зээлдэгч нас барсан, түүний өвийг төрсөн дүү хүлээн авсан болох нь нас барсны 6101000068 тоот гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0060 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул ийг үүргийг хүлээх үндэстэй гэж үзэж,
-2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлсэн 7 000 000 төгрөг, мөн өдөр дээрх дансанд шилжүүлсэн 35 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөн эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөг / нөхөж 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ / нийт 47 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 9 907 000 төгрөгийг хасч, үлдэх 37 093 000 төгрөгөөс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-д заасныг баримтлан хүүг багасгаж 3% тооцож гэрээгээр тохирсон 24 сарын хүү / 37 093 000 ₮х3%=1 112 790 1 сар хүү х24 сар=26 706 960 ₮/ 26 706 960 төгрөг, нийт 63 799 960 төгрөг,
-2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5 000 000 төгрөг,
-2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 50 000 000 төгрөгөөс шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа 9 600 000 төгрөгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-д заасныг баримтлан хүүг багасгаж 3% тооцож / 9 600 000х3%=288 000 төгрөг, гэрээгээр тохирсон 2 сарын хүү 576 000 төгрөг/ 576 000 төгрөгийн хүү, нийт 10 176 000 төгрөг,
-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6 000 000 төгрөг,
-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3 100 000 төгрөг, нийт 88 075 960 төгрөгийг хариуцагч оос гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 024 040 төгрөг, мөн Батмонгол Хийц ХХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байх тул-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 282.4.-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эзэмшлийн Хаан банкны 5090162946 тоот дансанд 9 600 000 төгрөгийг /1 дүгээр хавтаст хэргийн 46х/ шилжүүлсэн нь тогтоогдож байгаа ба, харин 40 400 000 төгрөгийг өд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хаан банкны данснаас 40 000 000 төгрөг бэлнээр авч 40 400 000 төгрөгийг бэлнээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өд өгч зээлийн гэрээ тэй байгуулсан гэсэн, гэрч ....2021 онд би оюутан байсан. Тухайн үед ковид гараад хичээл цахимар орж байсан учраас Эрдэнэтэд ирсэн. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай ээжийн төрсөн өдөр болдог. Бид хоёр хамт байж байхад Баттөгс ах залгаад маргааш яаралтай мөнгө хэрэг болчихлоо, хүнээс тоног төхөөрөмж худалдаж авахаар болсон учраас яаралтай хэрэгтэй байна гээд би ээжтэй банк явж бэлэн мөнгө аваад 02 дугаар сарын 05-ны өдөр ээжийн ажил дээр байхад Баттөгс ах ирээд мөнгийг авсан.Баттөгс ах гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээ бол 50,000,000 төгрөгийн гэрээ байсан. 40 400 000 төгрөгийг бэлнээр, 9 600 000 төгрөгийг дансаар хийсэн. Гэрээнд нэг талаас Энхтуяа буюу манай ээж, нөгөө талаас Баттөгс ах гарын үсэг зурсан. Би хажууд нь харж байсан гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрч нь нэхэмжлэгчийн төрсөн охин тул тэрээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив тусгах боломжтой тул гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хаан банкны данснаас 40 000 000 төгрөг бэлнээр авсан нь өд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж тус тус дүгнэв.
11. Хариуцагч ....гийн дансанд 258 472 500 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч зээлдүүлэгч зээлдэгч нарын хооронд 2019 оноос 2022 оны 01 дүгээр сарын хооронд 20 гаруй удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болон 2019 оны 05 дугаар 22-ны өдрийн хооронд зээлсэн 47 000 000 төгрөгийн зээлээс 2019 оны 07 дугаар сарын 02-нд төлсөн 3 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-нд төлсөн 6 707 000 төгрөг нийт 9.707.000 төгрөгийг хасна гэж зөвшөөрсөн, энэ нь хариуцагчийн тайлбартай тохирч байгаа.
Хариуцагчийн төлсөн гэж байгаа 9.707.000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа тул зээлээс хасч тооцох үндэстэй, харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 08-наас хойш авсан зээл, хүүд хэдэн төгрөг төлсөн болохоо хариуцагч ялгаж, салгаж тодорхойлоогүй болно.
12.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч оос 598 330 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.,282.4., 232 дугаар зүйлийн 232.8.-д заасныг баримтлан хариуцагч оос 88 075 960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 024 040 төгрөг,-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч оос 598 330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 966 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.