| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/01724/И |
| Дугаар | 142/ШШ2023/00371 |
| Огноо | 2023-03-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2023/00371
| 2023 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2023/00371 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,,,-д холбогдох хамтран ажиллах гэрээний дагуу автомашины үнэд шилжүүлсэн 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, гэрч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагч өмнөговь аймагт тээвэр хийж байх үедээ танилцаж байсан бөгөөд нэг нэгнийхээрээ орж гардаг байсан. Бид 2021 оны 08- р сарын эхээр нүүрс тээврийн том машин авч хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Бид өмнө нь ажиллаж байсан Зан Жин Со-оос 100тн-ы даацтай норд бенз маркийн автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч бидний тохиролцоо автомашин худалдан авах 30 000 000 төгрөгийг 15 000 000 төгрөгөөр 2 талаасаа нийлүүлж 30 000 000 төгрөг болгож авахаар тохироод, сар сараар тухайн машинаа ээлжилж ажпаа явуулах, олсон ашгаа машин барьсан хүн нь 60 хувийг, машин бариагүй хүн нь 40 хувийг авахаар тохиролцсон. Мөн олсон ашгаас анх хөрөнгө оруулсан 15 сая төгрөгөө 2 тал гаргаж аваад, дараагийн ашгаа дээрх хувиар эзэмших байсан. Улмаар Зан Жин Со-оос автомашинаа 30 000 000 төгрөгөөр авч ажлаа эхлүүлэхэд манай эхнэр жирэмсэн байсан бөгөөд халамжлах хүн байхгүй байсан учир хариуцагч чи эхнэрээ асраа найз нь машинаа бариад олсон ашгаа өгөөд, оруулсан мөнгөнүүдээ гаргаж авая гэхлээр нь нээрээ ч тийм гээд найдаад үлдээсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл хэл чимээгүй, миний оруулсан мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй, мөн ашгаа авах талаар удаа дараа шаардахад утсаа солиод алга болсон. Хариуцагч нь анх хэлсэн ярьсандаа хүрээгүй хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчиж намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд хамтран ажиллах гэрээнд хөрөнгө оруулсан 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: надаас 15 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нь 15 сая төгрөг өгөхөөс 12,500,000 төрөгийг машинд өгсөн. Миний бие 15 сая төгрөгийг өгөөд нэмж түүнд 2,500,000 төгрөг бэлэн өгч дээр нь тал адууны өрөөл мах 500,000 төгрөгөнд бодож өгсөн. Надаас нийт 18,000,000 төгрөг гарсан. Уг машин нь бичиг баримт байхгүй, мотор хроп нь эвдэрхий ямар ч ашиглах боломжгүй байгаа. Миний бие машиныг хүнд зарахаар тохирсон боловч гологдоод авсан үнэндээ ч хүрэхгүй байна. Иймд өөрөөс гарсан 18,000,000 төгрөгийг гаргуулан авч машиныг буцаах саналтай байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, оос Д.Батцогтод олгосон итгэмжлэл /хх-4/, ын депозит дансны хуулга /хх-5, 40-41/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ...хамтран ажиллах гэрээний дагуу автомашины үнэд шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байгаа.
3.Хариуцагч ...Уг машин нь бичиг баримт байхгүй, мотор хроп нь эвдэрхий ямар ч ашиглах боломжгүй байгаа. Миний бие машиныг хүнд зарахаар тохирсон боловч гологдоод авсан үнэндээ ч хүрэхгүй байна. Иймд өөрөөс гарсан 18 000 000 төгрөгийг гаргуулан авч машиныг буцаах саналтай байна. гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч 2021 оны 08 дугаар сараас Өмнөговь аймагт нүүрс тээврийн 100 тн-ы даацтай норд бенз маркийн автомашиныг тус бүр 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгөөр худалдан авах, ашгаа хувааж авахаар тохиролцон, нэхэмжлэгчийн эхнэр ын данснаас 29 250 000 төгрөг автомашин худалдагч руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.
5.Зохигчид хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тухайд маргаагүй. Хариуцагч ...Уг машин нь бичиг баримт байхгүй, мотор хроп нь эвдэрхий ямар ч ашиглах боломжгүй байгаа. Миний бие машиныг хүнд зарахаар тохирсон боловч гологдоод авсан үнэндээ ч хүрэхгүй байна. Иймд өөрөөс гарсан 18 000 000 төгрөгийг гаргуулан авч машиныг буцаах саналтай байна гэсэн тайлбар гаргасан боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Харин хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ ....нэхэмжилсэн мөнгөний дагуу том машиныг худалдаж, засаж, сэлбэж, өр төлбөрийг барагдуулах болно гэсэн тайлбар гаргасан.
6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 478 дугаар зүйлийн 478.8.-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна, 479.1.-д Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж тус тус заасан.
8.Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу ашиг өгөөгүйгээс хамтран ажиллах гэрээнээс гарч, гэрээний дагуу нийлүүлсэн 15 000 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
9. Шүүх нэхэмжлэгчийн автомашин худалдагч руу шилжүүлсэн, хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа 14 460 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч 540 000 төгрөгийг автомашин худалдагчид шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Хариуцагч шүүхэд ... нь 15 000 000 төгрөг өгөхөөс 12 500 000 төгрөгийг машинд өгсөн. Миний бие 15 000 000 төгрөгийг өгөөд нэмж түүнд 2 500 000 төгрөг бэлэн өгч дээр нь тал адууны өрөөл мах 500 000 төгрөгөнд бодож өгсөн гэсэн тайлбар гаргасан боловч хариуцагч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн дээрхи тайлбар гэрч ийн ....2021 оны 08 сард машин авах гэсэн юм мөнгө зээлээч гэж хэлээд надаас 2 300 000 төгрөг зээлсэн.Энэ мөнгийг би ...Сандагаас гэсэн утгаар ын данс руу шилжүүлсэн.Дараа нь нь надаас зээлсэн мөнгөө руу өгөөд, ын данснаас надад шилжиж орж ирсэн гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байна.
11. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
12.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 230 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч од олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 479 дүгээр зүйлийн 479.1., 225 дугаар зүйлийн 225.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч гаас 14 460 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 230 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА