Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00183

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00183

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 22 616 279 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч , нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-аас хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 22 616 279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч , нар нь тус банкны Орхон салбарын Төв тооцооны төвөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ЗГ201743264932 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 02-р сарын 12-ны өдөр ЗГ201809595/41 тоот зээлийн гэрээ байгуулан нэмж 15,000,000 /Арван таван сая/ төгрөг авсан. 2020 оны 4-р сарын 24-ны өдөр ЗГ201809595/41-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12-р сарын 22-ны өдөр ЗГ201809595/41-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 4-р сарын 29-ны өдөр ЗГ201809595/41-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 12,248,692.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,193,390.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,099.56 төгрөг, нийт 30,454,182.23 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй 304 хоног зээлийн хугацааг хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 11 дугаар сарын 2-ны өдрүүдэд тус тус баталгаат шуудангаар зээл төлөх мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

I.2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ЗГ201743264932 тоот зээлийн гэрээ, 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн *ЗГ201809595/41 тоот зээлийн гэрээ , 2020 оны 4-р сарын 24-ны өдрийн ЗГ201809595/41-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ , 2020 оны 12-р сарын 22-ны өдрийн ЗГ201809595/41-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ , 2021 оны 4-р сарын 29-ны өдрийн ЗГ201809595/41-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах,

II. 2022 оны 11 дүгээр сарын 11 -ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах, 17,751,307.78 төгрөг 4,737,977.01 төгрөг 126,995.11 төгрөг 22,616,279.91 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Хаан банкнаас 30.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг графикын дагуу төлж байсан. Үндсэн зээлд 12.248.692,22 төгрөг, зээлийн хүүнд 18.193.390,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12.099,56 төгрөг, нийт 30.454.182,23 төгрөг төлсөн гэжээ. Банкинд 30.454.182,23 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлд 16.000.000 төгрөг, хүүнд 14.000.000 төгрөг төлсөн. Гэтэл банк үндсэн зээлээс 12.248.692,22 төгрөгийг хасч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлээс 14.000.000 төгрөг үлдсэн. Цар тахал гээд хил хаагдаж, ажил хийх боломжгүй болж зээлээ төлж чадахгүй зээлийг хойшлуулж ирсэн. 14.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн учраас дахин төлж чадахгүй. Хил дээр ажил хийх боломжгүй болж ойр зуурын ажил хийж байна. Тогтсон орлогогүй байгаа учраас 14.000.000 төгрөгийг сар бүрийн 25-нд 500.000 төгрөг төлмөөр байна. гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ыг Хаан банкнаас 30.000.000 төгрөгийг зээлж авахад батлан даагчаар гарын үсэг зурсан. Энэ мөнгөнөөс би нэг төгрөг аваагүй бөгөөд ачааны машин авсан. Хил хаагдаж, машинаа зарж үрэн таран хийсэн би үүнд нь оролцоогүй. Би төрчихсөн нялх хүүхэдтэй. Гэртээ байгаа болохоор Хаан банкны нэхэмжлэлээс намайг хасч өгнө үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчээс , нарын Хаан банкинд гаргасан хүсэлт /хх-4-5/, 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ЗГ201743264932 тоот зээлийн гэрээ /хх-6/, зээл буцаан төлөх хуваарь /хх-8/, 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн ЗГ201809595/41 тоот зээлийн гэрээ /хх-9-10/, зээл буцаан төлөх хуваарь /хх-11/, 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн БГ201743264932 тоот барьцааны гэрээ /хх-12-13/, 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн БГ201809595/41 тоот барьцааны гэрээ /хх-14-15/, 2020 оны 4-р сарын 24-ны өдрийн ЗГ201809595/41-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-16/, 2020 оны 12-р сарын 22-ны өдрийн ЗГ201809595/41-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-17-18/, 2021 оны 4-р сарын 29-ны өдрийн ЗГ201809595/41-3 тоот зээлийн гэрээ /хх-19-20/, зээлийн бүртгэлийн карт /хх-21/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-22-23/, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/722 дугаартай зээл төлөх мэдэгдэл /хх-24/, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/4201 дугаартай зээл төлөх мэдэгдэл /хх-25/,, нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-26/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ЗГ201743264932 тоот зээлийн гэрээ, 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн ЗГ201809595/41 тоот зээлийн гэрээ, 2020 оны 4-р сарын 24-ны өдрийн ЗГ201809595/41-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12-р сарын 22-ны өдрийн ЗГ201809595/41-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 4-р сарын 29-ны өдрийн ЗГ201809595/41-3 тоот зээлийн гэрээнүүдийг үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22 616 279 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч шүүхэд: Үндсэн зээлээс 14.000.000 төгрөг үлдсэн. Цар тахал гээд хил хаагдаж, ажил хийх боломжгүй болж зээлээ төлж чадахгүй зээлийг хойшлуулж ирсэн. 14.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн учраас дахин төлж чадахгүй. Хил дээр ажил хийх боломжгүй болж ойр зуурын ажил хийж байна. Тогтсон орлогогүй байгаа учраас 14.000.000 төгрөгийг сар бүрийн 25-нд 500.000 төгрөг төлмөөр байна. гэсэн тайлбар гаргасан.

4. Хариуцагч шүүхэд: Энэ мөнгөнөөс би нэг төгрөг аваагүй бөгөөд ачааны машин авсан. Хил хаагдаж, машинаа зарж үрэн таран хийсэн би үүнд нь оролцоогүй. Би төрчихсөн нялх хүүхэдтэй. Гэртээ байгаа болохоор Хаан банкны нэхэмжлэлээс намайг хасч өгнө үү. гэсэн тайлбар гаргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ЗГ201743264932 тоот зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201809595/41 тоот зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн ЗГ201809595/41-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ201809595/41-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн ЗГ201809595/41-3 тоот зээлийн гэрээнүүд, зээлдэгч нарын банкигд гаргасан хүсэлт, барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбараар хариуцагч , нар нь Хаан банк ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ЗГ201743264932 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201809595/41 тоот зээлийн гэрээ байгуулан нэмж 15 000 000 төгрөг авсан, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ201809595/41-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ201809595/41-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ201809595/41-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан банк ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

7.Нэхэмжлэгч хариуцагч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 12 248 692 төгрөг, зээлийн хүүд 18 193 390 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 099 төгрөг, нийт 30 454 182 төгрөг төлснийг хасаад үлдэх үндсэн зээл 17 751 307 төгрөг, зээлийн хүү 4 737 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126 995 төгрөг, нийт 22 616 279 гэж тодорхойлсон.

8.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан.

9.Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч , нар нь 2021 оны 12 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв.

10.Иймд хариуцагч нарын зээл төлөөгүй 2021 оны 12 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд бодогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байгаа 2 800 000 төгрөгийн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасч үлдэх 19 816 279 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Хариуцагч , нар нь хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг шаардан мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 032 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 257 031 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг баримтлан 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201809595/41-3 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэгт 19 816 279 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 800 000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 032 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 257 031 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА